1945.5.01 Берлин. Нацист Германы Рейхстагын оройд ялалтын туг мандав

НАЦИСТЫН ГЕРМАНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙСАН ТОМ КОМПАНИУД

HUGO BOSS - ийг мэдэхгүй хүн байхгүй болов уу. Энэ компани нацистуудын SS-ийн сүлдтэй хар өнгийн дүрэмт хувцас, SA-гийн хүрэн хүрэм, доори идэр гитлерчүүдийн дүрэмт хувцасыг оёж нацист фашистуудыг хувцас хунараар нь хангаж байсан байна.

Анх 1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдсноос хойш тасралтгүй 23 жил монголчуудад яаж амьдрахыг зааж өгч байгаа С.Баярцогтоос асуух 23 асуулт.

waronterror

Сүүлийн жилүүдэд АНУ-ын ил далд дарангуйллын (доллар банк санхүүгийн - цэрэг улстөрийн , мэдээлэл үзэл сурталын - худалдаа, эдийн засгийн) эсрэг босох, бие даасан жинхэнэ тусгаар тогтнолоо олж авах хүсэл эрмэлзлэл дэлхийн бөмбөрцгийн хаа сайгүй олон улс орнуудад цухалзах болсон билээ. Эдгээр дуу хоолойнууд одоо улам бүр олон, бас тэгээд чанга ил тод болсоор байгаа...

ҮНЭНИЙГ НУУСАН ЭРХ БАРИГЧИД БА ХУДЛАА ХУЛХИ МОНГОЛ

Аливаа юмыг байгаагаар нь хэлж ярьж эхэлсэн, ард түмэн өөрсдөө бодож эргэцүүлдэг бас
идэвхитэй 
байр суурь эзэлж эхэлсэн тэр улс, нийгэмд амьдрал аяндаа илааршиж эхэлдэг.(c)

А. Ганбаатар

Улс орны эдийн засаг, иргэдийн амьдрал цаашдаа хэрхэн хөтлөгдөх нь вэ гэдгийг шийдэх Оюутолгойн гэрээ, үйлдвэр цаашдаа хэрхэн ажиллах асуудал будилаантай байна.

zoliosuud2

Энэ талаар саяхан Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийнхөн хуралдахдаа тодорхой шийдэлд хүрэх болов уу гэсэн хүлээлт байсан ч учир битүүлэг болж өнгөрлөө. “Рио Тинто”-гын удирдлагуудын хувьд Оюутолгойг сорчилж ашиглах үзлийг илэрхийлэхийн хамтаар хөрөнгө оруулалтынхаа хэмжээг хоёр тэрбум ам.доллараар нэмснээр 7.1 тэрбум ам.долларт хүрлээ гэж мэдээлж байна. Энэ  нь цаагуураа Монгол Улсад асар их эрсдлийг дагуулах талаар сэжиг төрүүлэн буйг ч эдийн засагчид онцолж буй юм.  

Тиймээс өнөөгийн Монголын эдийн засгийн, ялангуяа Оюутолгойн асуудлаар социалист систем задран унахад зах зээлийн тогтолцоонд шилжих үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан гавъяат эдийн засагч Дашийн Бямбасүрэнтэй уулзан, ярилцах боломж олдсон юм. Түүнтэй Оюутолгойн асуудлаар болон Монголын эдийн засагт гарч байсан мартагдашгүй өөрчлөлтийн талаар ярилцлаа.

stalin

Үхсэн арсланг илжигнүүд тийрэхээс айдаггүй, учир нь одоо бол яаж ч чадахгүй гэдгийг адгуусны зөнгөөрөө мэдэж байгаа. Гэвч энэ илжигнүүд Сталинг одоо зүсэн бүрээр гүтгэн гүжирдэж зүхэж байвч тэд Түүхэн Үнэний тулаанд гарцаагүй ялагдах болноо.

Уинстон Черчилл

Японд суугаа Малайзын элчин сайд «Намайг хорин настай байхад манай улс дөнгөж тусгаар тогтноод байсан бөгөөд олон асуудал тулгараад байсан билээ. Бид амжилт гаргаж, тусгаар тогтнолоо дэлхийн олон улсаар зөвшөөрvvлэх хэрэгцээ шаардлага байсан. Би Малайз эх орны төлөө хvчин зvтгэмээр санагдаад, юуны өмнө гэр орныхныхоо бахархал болсон хvн байх хэрэгтэй юм гэж бодогдож байлаа. Эх орондоо би хэрэгтэй гэж бодож явлаа. Одоо Малайзын Засгийн газар ирээдvй vеийнхний төлөө «Алсын хараа-2020» гэдэг төлөвлөгөө зохион гаргаж байгаа билээ. Улс орны хувьд Малайз амжилт олж, олон улсын тавцан дээр бол тус улс ирэх зуунд удирдагчийн байр сууринд очих ёстой хэмээн зорьж байна»гэснийг уншаад Монголын байр суурь гэдэг юу вэ гэж бодогдлоо.

БАРУУНЫ НИЙГМИЙН УХААНЫ "БОЛОВСРОЛ" ГЭГЧ АЛИВАА УЛСЫГ КОЛОНИЧЛОХ НАЙДВАРТАЙ ЗЭВСЭГ - "ЗӨӨЛӨН НУДАРГА" НЬ АЖЭЭ

Бид төмөр зэвсгээс илүү нарийн аргаар гэхдээ хүчээр засаглах гэж нэрлээд байгаа soft power бол бидэнд ашигтай тийм үр дүнгүүдэд хүрэхийн тулд бид юуны өмнө бусад улс орнуудын ирээдүйн лидерүүдийг өөрсдийн талд элсүүлж тэднийг манай үзэл суртлаар сургаж мөн үзэл сурталчдыг нь хөлсөлж шийдвэр гаргах түвшинд нь гаднаас нөлөөлж байх явдал юм"

Джозеф Най, америкийн улстөр судлаач, неолиберализмын өнөөгийн гол үзэл сурталчдийн нэг, Харвардын Их сургуулийн Олон нийтийн харилцааны сургуулийн профессор

1944 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн оройн 11 цагт И.Сталин Чойбалсанг Кремльд урьж зоог барьжээ. Тэнд Сталинаас гадна Молотов, Т.Маленков, А.Берия, А.Микоян, Зөвлөлтийн элчин И.Иванов нар байлцжээ. Тэд бие биенийхээ эрүүл мэндийн төлөө хундага өргөж, ууж идэхийн завсарт Монголын тухай яриа болжээ.

Энэ үеэр И.Сталин "Чойбалсан бол ганцхан Гадаад Монголын удирдагчаар зогсохгүй мөн нэгэн адил Дотоод Монголын удирдагч мөн" гэж хэлжээ. Үүнээс үүдэн тэнд байсан хүмүүс Халхаас бусад монголчуудын тухай яриа дэлгэсэн байна. А.Микоян: “Тэдгээр монголчууд эрх чөлөөгөө олбол танай Монгол их өргөжих болно доо" гэж хэлж байсан ажээ.

Д. Түвшин /Өглөөний сонин/

Тэртээ 40 жилийн өмнө билэг танхай найрагч Р.Чойном «Ажлын бүтээл багадаад л Арын хаалга ихсээд л Улс орон минь нэг л Унасан шинжтэй байх юм Зон олон минь нэг л Зовсон янзтай үзэгдэх юм» хэмээсэн нь яг л өнөөдөр бидний туулж яваа амьдралыг биччихжээ. Эрх баригч, улстөрчид «Монголын эдийн засаг өнгөрсөн онд 17 хувиар өсч, дэлхийд цахиур хагаллаа. Нэг хүнд ногдох ДНБ 3000 орчим ам. доллар болж Монгол Улс цэцэглэн хөгжиж байна» хэмээн бархиралдаж байгаа ч жирийн иргэдийн амьдрал өдрөөс өдөрт Улаанбаатарын утаа шиг харанхуй, итгэл найдваргүй болсоор байна.