Хүмүүсийн 2-хон хувь нь л эргэцүүлж боддог, 3 хувь нь өөрсдийгөө боддог гэж бодоцгоодог, харин үлдсэн 95 хувь нь бодож сэтгэхийн оронд үхсэн нь дээр гэж үздэг. ©

                                                                                                                                             Бернард Шоу

canny4

Айн сандрах хэрэггүй ээ, энэ бол олон жилийн өмнөх түүх...
Гэхдээ энэ бүхэн танд бодож эргэцүүлэх олон юм өгөх биз ээ!

Зураг дээр: хөөсөрсөн эдийн засаг

ЭРҮҮЛ УХААНТАЙ ЭНГИЙН НЭГ ЗАЛУУГИЙН БОДОЛ СЭТГЭГДЭЛ

Монголын энэ үл хөдлөх хөрөнгийн хөөснөөс ч тун удахгүй нэлээдгүй гай дуулдана даа. Манайд олгогдож байгаа байрны зээлүүд бол зүгээр л гадныханы мөнгө хүүлж байгаа арга гэдгийг ямар ч эрүүл ухаантай хүн дүгнэлт хийгээд ойлгож болохоор зүйл юм, уг нь.

                                                                                                     

                                               ХӨЛСНИЙ СУРТАЛ УХУУЛАГЧДЫН ДАРХАН МЭХҮҮД ба                                                    "УНААД СУРЧИХСАН" ХАРАНХУЙ ОЛОНХИ

Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд үү эсвэл олон нийтийг дебилжүүлэгч хэрэгслүүд үү? 27 жил эрх чөлөөт хэвлэл бидэнд юу өгөв? Бид ойлгож байгаа юм байна уу Бид юуны ч тухай хэлж ярьж зөвлөж уриалж байсан хамаагүй энэ бүхэн эцсийн эцэст таны хөрөнгө баялаг, мөнгийг чинь бидний ашиг хонжоо болгох тухай л яриа байдаг.

Америк зүйр үг

ХЕРЛУФ БИДСТРУПЫН ХОШИН ЭЛЭГЛЭЛҮҮДЭЭС

Херлуф Бидструпын нэрийг мэддэггүй, түүний хошин шог зургуудыг үзээгүй хүн гэж байгаагүй билээ. Харин одоо “юу ч мэдэхгүй байх” эрх чөлөөтэй болсон зарим хүмүүс, ялангуяа залуу үе маань тэр болгон энэ бүхнийг мэдэхгүй, дуулаагүй, үзээгүй байх нь таарах болжээ. Энэ байдал бол дан ганц тэдний буруу биш, харин өнөөгийн ном хэвлэл мэдээллийн хачин жигтэй нэг талыг барьсан байдал, төлбөртэй мөртлөө чанаргүй болсон байгаа боловсролын үр дагавруудын нэг юм. Гэсэн хэдий ч ихэнх монголчууд түүний хошин шог зургуудыг ном, сэтгүүл, сонин хэвлэлээс хаа нэгтээ заавал харсан, үзсэн байдаг биз ээ...

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЗЭРЭГЛЭЭ: "АРДЧИЛСАН" ДЭГЛЭМИЙН НЭГ ГОЛ ТУЛГУУР - ТАРХИНЫ УГААЛГЫН БҮСЛЭЛТИЙГ ХҮН ТӨРӨЛХТӨН СЭТ ТАТАЖ БАЙНА!

АНУ-аас үйл ажиллагаагаа явуулдаг Оросын RT (Russia Today) маш том мэдээллийн суваг болсон гэдгээ баталж Youtube суваг дээр 1 000 000 000 (нэг тэрбум) хүмүүс мэдээллүүдийг нь үзсэн дэлхийн хамгийн анхны мэдээллийн суваг болсон байна. RT сувгийн сурвалжлагч Кевин Оуэн энэ суваг дээр хүмүүс хамгийн олон удаа үзсэн мэдээллийн роликуудын тухай тоймлон өгүүлж байна.

МОНГОЛ ДАХЬ “ЗОМБИ”-ИЙН ЭРХ ЧӨЛӨӨ

О.Лхагвадорж

Кино гэгч нийгмийн толь

Америкийн кино урлагтай монголчууд танилцаж эхэлсэн тэр үеэс бие биенээ залилаж луйвардсан, тонож дээрэмдсэн, алж хүчирхийлсэн, мансуурсан, самуурсан гэмт хэргээр дүүрэн капиталист нийгэм, гаж донтнуудын сэтгэлийн ертөнц рүү өнгийж, бас шинжлэх ухааны туршилт судалгааны үр дүнд гаргаж авсан болон харь гаригаас ирсэн гэх элдэв гаж амьтан, вампир, зомби гэх мэт эрэмдэг зэрэмдэг хүн араатны довтолгооноос айж түгшсэн, үхэлдэн тэмцэлдсэн, оргож зугатсан гэх мэт социализмын үеийн монгол хүний сэтгэл оюунд багтахгүй зүйлсийг киноноос үзэх болж “зөвхөн Америкад байдаг амьтас” хэмээн амьхандаа доог тохуу хиймээр санагддаг байлаа.

СВЯЩЕННАЯ ВОЙНА - АРИУН ДАЙН

Өнөөдрөөс яг 72 жилийн өмнө, 1941 оны 6-р сарын 22-нд нацистын Германы армиуд ЗХУлсын нутаг дэвсгэрт цөмрөн орж ирж халдан довтолсноор харийн эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг боссон зөвлөлтийн ард түмний баатарлаг Агуу их Эх орны дайн эхэлсэн билээ.

ДАЛДЫН ХАР МАЛГАЙТАЙ СОНГУУЛЬ

Ардчиллын амин сүнс нь ард түмэн бүх нийтийн сонгуулиар өөрийн хүсэл эрмэлзлэлээ илэрхийлж саналаа өгч төрийн тэргүүн, түшээдээ томилоход оршдог. Иймээс бүх нийтийн сонгууль бол Democracy-ийн үндсийн үндэс, Ардчилал-ыг хэрэв байшингаар төсөөлбөл төмөр бетон суурь нь гэсэн үг юм. Сонгуулиар бүхэл бүтэн улс орны чиг хандлага, ард түмний хувь заяаг өөрчилж болдог, бас засаж залруулж болно, бүр мөхөөж ч болдгийг дэлхий дахины түүх харуулсан билээ.

Америкчуудын 1/3 нь удахгүй зэвсэгт бослого шаардлагатай болж
магадгүй гэж үзэж байгаа ажээ

Фейрли Дикенсоны Их сургуулиас явуулсан нэг санал асуулгаар шооконд оруулмаар үр дүнгүүд гарсныг өнгөрсөн лхагва гаригт хэвлэсэн байна. Энэхүү санал асуулгын дүнгээр бол америкийн бүртгүүлсэн 10 сонгогч тутмын 3 нь ойрын хэдэн жилд зэвсэгт бослого зайлшгүй шаардлагатай болж магадгүй гэж үзэж байгаа ажээ.