Ар талд нь Үнэнийг мэдэх эр зориг гэж бичсэн байна

АНУ ДЭЛХИЙН III ДАЙН ӨДӨӨХӨӨР ОРОЛДОЖ БАЙНА!

Дэлхийн III дайныг өдөөхөөр оролдож байгаагийн хамгийн гол зорилго бол АНУлс 18 их наяд долларын , Баруун Европ 17 их наяд еврогийн асар их өрөө цайруулахын тулд зээлдүүлэгчдийгээ "устгах", бусад улс ард түмнүүдийн өсөлт хөгжлийг нь улдан чангааж ирсэн уламжлалт далд бодлогоо одоо ил хэрэгжүүлж дахин дэлхийн дайн өдөөж тэдний сэргэн босч ирж байгаа эдийн засгийг нь дахин унагаж сүйрүүлэх явдал юм! ХБНГУлсын эх оронч "Compact" сэтгүүлийг эрхлэн гаргагч, улстөр-нийгмийн нэрт зүтгэлтэн Юрген Элзесшер (Jürgen Elsässer) бидэнд ингэж сануулж байна.

1933 оны сонгуульд Гитлерийн толгойлсон нацист нам ээлжит удаагаа сонгуульд ялаагүй боловч Барууны эзэд - том банкируудын ил далд шахалтаар Гитлерыг Германы засгийн эрхэнд гарган тавьсан түүхтэй. Тэр үед Гитлер миний араас сая сая [тархиа угаалгасан] хүмүүс дагаж байгаа гэж сайрхаж байжээ..!

АРДЧИЛЛЫН ТАЛААР СЭТГЭГЧ УХААНТНУУДЫН САНУУЛЖ ХЭЛЖ БАЙСАН ҮГС

Ардчилал бол хэрэв зүйрлэж хэлбэл агаарын өнгөт бөмбөлөг бөгөөд харин та нарыг толгойгоо гилжийлгэн амаа ангайн түүнийг ширтэж байх зуур халаасыг чинь хулгайчид тэмтэрч байдаг юм аа.

                                                                                                                                                     Бернард Шоу

Демократ (ардчилагч) ба демогогч (уран үгээр хоосон чалчигч) хоёр бол увайгүй худалч хулгайчийн нэг мөн чанарын хоёр нүүр юм. (c)

Зарим хүмүүс үнэнийг олж мэдэхийг хүсдэггүй. Яагаад гэвэл тэд тархи толгойдоо зориуд зурсан тэр зэрэглээ нь замхран алга болохоос үхтлээ айцгаадаг. ©

Фридрих Ницше

ОРОСУУДЫН УЛААН ШУГАМ буюу НАТО

                                АНУлсын Тагнуулын Төв Газрын ахмад офицер Рэй МакГоверн ХБНГУлсын Büso TV сувагт                           өгсөн ярилцлагаас

Büso TV-ын хөтлөгч: Бид өнөөдрийн зочноо та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулах шаардлагагүй байх аа, та бүхэн өөрсдөө түүнийг таньж байгаа байх гэж бодож байна. Түүний нэрийг Рэй Макговерн (Ray McGovern) гэдэг. Хэрэв түүнийг, одоо манай иргэд өдөр бүр ямар гэмт хэрэг үйлдэж байгааг нь уншиж сонсож эгдүүцэн хилэгнэж байгаа тэр америк дайнчдын биш, харин Берлинд амьдардаг америк иргэдийн хамгийн шударга хэсгийг төлөөлж байгаа хүмүүсийн нэг гэж нэрлэвэл хэтрүүлсэн болохгүй байх аа.

censorship1

"Ардчилсан чөлөөт" олон нийтийн  мэдээллийн хэрэгслүүд дэх
өнөөгийн далд цензур таныг бодит үнэнээс "хамгаалж"  байгаа!

ХБНГУлсын хамгийн том сонингуудын нэг Frankfurter Allgemeine Zeitungсонины сэтгүүлч асан Удо Ульфкотте (Udo Ulfkotte) өнөөгийн Германд төдийгүй ер нь Баруунд, цаашилбал дэлхийн хаана ч жинхэнэ ардчилал, үгээ хэлэх - хэвлэн нийтлэх эрх чөлөө бодит байдал дээр бол байхгүй ээ гэдгийг дахин баталж байна.

Ардчилал бол хоёр чоно, нэг ишиг нийлж суугаад хэнийгээ оройн хоолонд зооглох вэ гэж санал хурааж байгаатай яг ижил үйлдэл юм. Энэ үед ишиг - ард түмэн л гадаад ба дотоодын хоёр чонын идэш болж чөлөөт зах зээл гэгч аймшигт найрынх нь золиос байх "ардчилсан" тавилантайажгуу...

Д.Бямбасүрэн: Монгол улс үндэсТний баялгаа энэ хоёр намаар тоглуулЧИХлаа

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайтай ярилцлаа.

ЯПОНЫГ ЭЗЭЛСЭН АМЕРИК ЦЭРГҮҮД ОЛОН УДАА ХҮЧИНГИЙН ГЭМТ ХЭРГҮҮД ҮЙЛДЭЖ ИРЖЭЭ:  хэрэв бүгдийг жагсаан бичвэл 20 давхар байшинг бүрхэнэ!

Японы Өөрийгөө батлан хамгаалах яамнаас мэдээлснээс үзвэл Японд байрлаж байгаа АНУлсын цэргийн баазын албан хаагчдын үйлдсэн гэмт хэргүүдийн өмнөөс Япон улс төсвөөсөө зөвхөн 2004 - 2013 оны хооронд гэхэд л бараг 4 сая америк долларыг хохирогчдод нь нөхөн төлбөр болгож төлсөн байна. Энэ улсын нутаг дэвсгэр дээр одоо 113 америкийн цэргийн бааз байрлаж байгаа ажээ. Япон улсыг дэлхийн II дайнд ялсан холбоотон гүрнүүдийн нэг нь болох АНУлс энэ улсыг одоо болтол цэргийн хүчээр эзэлсэн хэвээр байгаа бөгөөд ийнхүү Японы улстөр, банк санхүү, цэрэг дипломатын бүх бодлого, Үндсэн хууль, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нь хянасан хэвээр байгаа. Япон дахь АНУлсын цэргийн баазуудын хамгийн том нь болох Окинавагийн цэргийн баазад гэхэд л 50 000 гаруй америк цэргийн албан хаагчид байнга байрлаж Японыг төдийгүй Ази-Номхон далайн энэ бүс нутгийг зэвсгийн хүчин доор хяналтандаа барьж байгаа билээ.

"Өдрийн сонин"-ийн сэтгүүлч Э. Энхболд Америкийн хөрөнгө оруулалттай = үзэл суртал + нийтлэлийн бодлоготой "Eagle" ТВ-ийн олон улсын тоймч Ш.Гантулгатай 8-р сарын сүүлчээр болох ОХУлсын Ерөнхийлөгч В.В Путины айлчлалтай холбогдуулан зарим нэг асуултууд тавьж ярилцсан байна. (Гэсэн хэдий ч Ш. Гантулга гуай бусад зомбинуудыгаа бодвол бодит үнэн байдлыг боломжийнхоо хирээр "мэр сэр" ярьдаг, мэдээлдэг нэгэн билээ)

АНУлс Украйны нутаг дэвсгэр дээр Оросын эсрэг хийж байгаа дайндаа биднийг татан оруулахыг уйгагүй оролдсоор байна

Джон Пилжер / "Гардиан" сонин, Их британи, 2014.05.14

Украйны талаар одоо Вашингтоны явуулж байгаа чивэлт бодлого, Оросын эсрэг бусдын гараар - бусдын нутаг дэвсгэр дээр - бусдын цусаар хийж байгаа энэ дайн, үүний тулд баруун украйны неонацист бандерчуудыг турхирч түлхэж байгаа нь дэлхий дахинд хожмын асар их муу үр дагавруудтай байх болноо!