Бид бүхэн заримдаа Хүйтэн дайны үед Барууны суртал ухуулгын хэрэгслүүд юу юу гэж эрээ цээргүй бурж байсныг нь эргэн харж эргэцүүлэн бодож байх нь тун ашигтай. Тэр үед хүмүүсийг айлган сүрдүүлж зарим хүмүүсийг бүүр бачимдалд оруулж байсан нөгөө том том ухуулгын самбаруудыг нь мөн Америк уруу гэнэтхэн дайран довтлох гэж байсан аймшигт дайснуудын тухай үлгэрийн кинонуудыг нь эргэн санацгаая.

Чөлөөт хэвлэл гэж хаана ч байхгүй, хэзээ ч байгаагүй. Энэ бол хоосон зэрэглээ, гашуун үнээн! Харин ухаалаг, боловсролтой уншигчдынх нь байр суурь, сэтгэгдлүүд л чөлөөтэй байж болдог. (c)

Daily Mail бол британийн өдөр тутмын хамгийн том 2 сонингийн нэг юм... Сирийн хууль ёсны засгийн газраас албан ёсоор тавьсан хүсэлтийн дагуу Сирийн нутаг дэвсгэрийн нэг хэсгийг хүчээр түрэмгийлэн булаан авч бүгсэн байгаа, Иракын Левантын Лалын Улс (ИЛЛУ) гэж өөрсдийгөө нэрлэсэн лалын алан хядагч хэт даврагсдыг ОХУлсын Агаар - сансарын хүчин 2015.9.30-наас эхлэн бөмбөгдөж эхэлсэн билээ.

Обама эсвэл Владимир Путины хэлж ярьж байгаа нь хэнийх нь илүү бат бэх үндэслэлтэй вэ?

Who had the stronger arguments, Obama or Vladimir Putin?

АНУлсын төв хот Нью-Йоркын өдөр тутмын том сонин Daily News (Өдөр тутмын мэдээ) өөрийн сайтан дээр уншигчдынхаа дунд нэгэн санал асуулгыг явуулсан байна. Энэхүү санал асуулгын асуулт нь "Обамагийн эсвэл Владимир Путины хэнийх нь хэлж ярьж байгаа Танд илүү их үндэслэлтэй үнэмшилтэй байна вэ"гэсэн асуулт аж. Одоогоор тэнд санал өгсөн уншигчдынх нь хариултуудыг харвал тэдний 4-хөн % нь өөрсдийнхөө - АНУлсын ерөнхийлөгчийн хэлж ярьж байгааг илүү үндэслэлтэй-үнэмшилтэй гэж хариулсан байхад харин 96 % нь ОХУлсын Ерөнхийлөгч Владимир Путины төлөө, түүний хэлж ярьж байгааг илүү бат бэх үндэслэлтэй - үнэмшилтэй гэж үзсэн байна.

Нийтлэлийн автор: Доктор Пол Крейг Робертс – АНУлсын Сангийн сайдын эдийн засгийн зөвлөх асан, Wall Street Journal сэтгүүлийн редактор мөн Business Week, Scripps Howard News Service болон Creators Syndicate сонин хэвлэлүүдийн тогтмол булангийн нийтлэлч

Хамгийн агуу тэнэглэлийг ухаантай дүр эсгэсэн мунхаг улстөрчид хийсэн байдаг.

                                                                                                                                              У. Черчилль

Алдарт энэ дууны дүр Катюша бүсгүйд зориулсан хөшөө

"Катюша бүсгүй" дуу 1938 онд анх дуулагдаж гарч ирсэн ажээ. Тэр үеийн байдал тун түгшүүртэй үе байлаа: 1933 оноос Германд нацист Гитлер, 1936 оноос Италид фашист Муссолини засгийн эрхэнд гарч ирж тэд нарыг ... мөнгө, түүхий эдээр цутгаж ид зэвсэглэж байсан тэр үе юм... Энэ дууны үгийг М. Исаковский, харин аяыг М. Блантер нар зохиожээ. Удалгүй Эх орон уруу нь нацистууд фашистууд түрэмгийлэн довтолж дайн эхлэх нь гэдэг мэдрэмж улам бүр тод болж байсан тэр үеийн түгшүүрт уур амьсгал энэ дууны үг аяыг гунигтай болгож цаанаа түгшүүртэй өнгө аясыг мэдрүүлдэг...

ДЕНЬ ПОБЕДЫ  /  ЯЛАЛТЫН ӨДӨР   дуу

Жил бүрийн 5-р сарын 9 - Ялалтын Өдөр бол Зөвлөлтийн Улаан арми, олон үндэстний ЗХУлсын нийт ард түмэн 1941-1945 оны Агуу Их Эх орны дайнд фашист Германыг ялж бүх хүн төрөлхтөнг гарцаагүй үхэл сүйрэл, боолчлолоос аварсан баярын өдөр юм. 

Энэ агуу дууны үгийг 18-хан насандаа дайнд мордож Эх орны дайны фронтын бүх аймшиг, хүнд хүчрийг туулж хэд хэдэн удаа шархдаж явсан В.Г. Харитонов бичсэн юм. Тэр бичсэн дууны үгээ залуу хөгжмийн зохиолч Д. Тухмановт өгч оросын цэргийн уламжлалт маршийн хэмнэлтэй ая хийсэн ажээ. 

"ТАВДУГААР ЦУВАА"-НЫ НЭГ ТОД ЖИШЭЭ

Сонирхолтой ажиглалт: Солгать - худлаа гөрдөх. Он солжет - тэр худал гөрдөнө. Он лжет - тэр худал ярьж байна. СОЛЖЕницын - худал гөрдөгч гэсэн утгатай овог.

Номын хавтас дээр: Александр Солженицын, Архипелаг Гулаг: опыт художестВЕННОго исследования / Архипилаг Гулаг: уран сайханЖУУЛсан судалгааны оролдлого.

Анхаар! 1990 оноос хойш өрнөдийн неолибералч ардчилал-ыг Монголын нийгэмд зүсэн бүрийн аргаар - арга залиар мөн хүчээр тулгаж ирсэн хөлсний үзэл сурталчдын зүгээс жирийн хүмүүс олон түмнийг айлгаж ирсэн энэхүү "хадны мангаа" - ном нь түүхэн баримтат судалгаанд тулгуурласан бус харин санаанаасаа зохиосон уран сайхны бүтээл байсан билээ. Түүхэн баримтат судалгаанд үндэслэсэн ном бол зөвхөн түүхэн бодиттой баримт нотолгоонуудыг цаг хугацааны дэс дарааллаар нэгтгэн судалж байж хийсэн дүгнэлт байдаг. Харин уран сайхны бүтээл эсвэл нэг сайн дурын нийтлэлчийн бичсэн гэдэг ном бол тухайн зохиолч зарим нэг түүхэн үйл явдлуудыг сугалан авч ашиглаж үүн дээр тулгуурлаж өөрөө санаанаасаа нэмж ургуулан зохиож бичсэн бүтээл юм.

ХБНГУлсын Tagesthemen ТВ-сувгаар: АНУлс болон ХБНГУлсын тагнуулын тусгай албадууд олон арван жилийн турш хичнээн их ойр дотно нягт хамтран ажиллаж ирснийг Фрайбург хотын Их сургуулийн түүх судлаач эрдэмтэн, доктор Йозеф Фошепот/Josef Foschepoth/ дахин нотлоод байна. 

Тэрээр ХБНГУлсын Архивын холбогдох баримт материалуудыг үзэж судлах зөвшөөрлийг авч судалгаа явуулсны үндсэн дээр ийм дүгнэлтэнд хүрсэн ажээ. Эдгээр мэдээллүүдийг болон хийсэн дүгнэлтээ эрхэм судлаач өөрийн "Герман улс тусгай албадын хараан доор" номондоо дэлгэрэнгүй бичсэн байгаа.

Дорно дахины ард түмнүүдэд "цаасан бар" гэдэг маш онож хэлсэн нэг шог зүйрлэл байдаг билээ. Энэ зүйрлэлийг хүмүүст янз бүрийн аргаар зориудаар төрүүлсэн байгаа тэр ойлголт төсөөлөл нь үнэн хэрэг дээрээ бодит байдлаас бол шал өөр, хууртаж мэхлэгдсэн тэр хүмүүсийн бодол санаа нь бодити чин үнэнээс хол тасарсан байгааг илэрхийлэхэд хэрэглэдэг. 2008 онд АНУ-ын ипотекийн пирамид нуран унаснаас хойш далд хэлбэрээсээ ил хэлбэртээ шилжин өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа дэлхийн санхүү-эдийн засгийн хямрал нь ийнхүү үл үзэгдэх гартай чөлөөт зах зээлийн онол - экономикс гэгч мөн монетаризм гэгч номлол онолууд нь үнэн хэрэг дээрээ асар том залилангийн онол үйл ажиллагаа байсныг нэгэнт нотлосон билээ.