stupid1 

Аливаа тэнэглэлийг газар авахуулахгүй, тэнэгүүдэд боломж олгохгүй байх нь ухаалаг хүмүүсээр удирдуулсан улс орны өөдлөн дэвжихийн үндэс болдог ажээ.

Италийн эдийн засгийн түүх судлаач, эрдэмтэн Карло Чиполла тэнэг мулгуучууд дээр хийсэн олон жилийн ажиглалт, туршилт судалгааныхаа дүнд нийгмийн энэ үзэгдэлд дотоод нийтлэг зүй тогтлууд байгааг тогтоож маш үндэслэлтэй дараахи дүгнэлтүүдэд хүрсэн байна. Энэхүү эрдэмтэн судлаач тэнэг хүмүүс бидний бодож байгаагаас ч хэд дахин илүү аюултай, хөнөөлтэй болохыг дараах байдлаар системчлэн дүгнэжээ.

Wikileaks сайтыг үндэслэгч Джулиан Ассанж Джон Пилжерт тусгайлан өгсөн ярилцлага

Видеобичлэгийн эх үүсвэр: Dartmount films

Дэлхийн ялангуяа Барууны олигарх бүлэглэлүүдийн талаархи нууц мэдээллүүдийг дэлгэн илчилж ирсэн Викилийкс сайтыг үндэслэн байгуулагч, түүний редактор Джулиан Ассанж одоо дөрөв дэх жилдээ Лондон дахь Эквадор улсын элчин сайдын яамны байрны хоёр жижигхээн өрөөнд амьдарсаар үйл ажиллагаагаа явуулсаар байна. Барууны олигархуудын үнэн нүүр царай, хийж байгаа олон нүгэл хилэнцүүдийнх талаар үнэнийг илчилснийхээ төлөө АНУлсууд тэргүүтэй барууны эрх баригчдын мөрдлөг, гүтгэлэг заналхийлэлтээс зугтаж бодит байдал дээр улстөрийн хоригдол болсон түүнд Эквадор улс ийнхүү улстөрийн орогнол олгож Лондон дахь элчин сайдын яамныхаа байранд хоёр өрөө гаргаж өгсөн юм.

baabar1

1990 он гарсаар хүн бүхэн "яаж ч болно" хэмээх ойлголттой болж ном бичих нь түгээмэл болсон бөгөөд энэ цаг үед Баабар хэмээх нэгэн эрхэм Монголчууд: Нүүдэл, суудал хэмээх "бүтээл" гаргажээ. Түүний бүтээл 1996, 2006, 2009, 2016 онуудад дахин хэвлэгдэж уншигч олон ч түүнийг нь шимтэн унших болов.

Тэрбээр удалгүй өөрийн гаргасан бүтээлдээ эрдэж бардсан уу, Монголын түүхчдийг мэдлэг чадваргүй, хоцрогдсоноор нь цоллох болсон. Түүгээр ч барахгүй залуучууд "монголын түүхчид Баабарын дайтай бичиж чадахгүй байна. Тэр ч бүү хэл Баабар мэтийн шилдэг сэхээтнээ ад үзэж байна" гэх болсон. Саяхан иймэрхүү агуулгатай нийтлэлийг нэгэн (надтай хамт түүхийн ангид хамт сурч байсан, гэвч төгсөлгүй өөр сургуульд шилжсэн залуу бичжээ) сайтаас уншсан юм. Тухайн нийтлэлд Баабар, Ц.Оюунгэрэл нар бол монголын тэргүүний сэхээтэн гэх утгатай үгс бичжээ!?

АНУлсын иргэд НҮБ-ээс Сонгуулийн Түргэн Тусламж үзүүлэхийг хүсч албан ёсоор хандаж байна
U.S. Citizens Officially Request Emergency Electoral Assistance From The United Nations

Өмнөх үг: Америкийн ард түмэн - иргэд ардчилсан сонгуулийг нь луйвардан зальдаж байгаад сэтгэл түгшин зовниж түүнийг таслан зогсоохоор сонгогчдынхоо хувьд өөрсдийн нэрийн өмнөөс НҮБ-д нэгэн хүсэлт өргөдөл гаргасан байна. Уг өргөдөлдөө Америкийн 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн шударга байдалд мөн үйл ажиллагаа явцад ажиглалт хийн хяналт тавьж өгөхийг хүсэж байгаа ажээ. 

constitution

Үндсэн хууль гэдэг нь тухайн улс үндэстний

- үнэт зүйлс, эрхэм зорилго, хөгжлийн чиг баримжаа, үзэл баримтлалыг тодорхойлж; 
- төр болон нийгмийн харилцааны суурь зарчим, зохицуулалт, эрх үүргийн хэм хэмжээг томъёолон төрөөс тогтоогдон гарч, хэлбэржин бичигдсэн тунхаг баримт бичиг юм.

ПУТИНД ХАНДАЖ УУЧЛАЛТ ЭРСЭН ТОВЧ ЗАХИДАЛ

Арабын ертөнцийг бүхэлд нь доргиож буй, лалын шашны 2 том урсгал суннитууд болон шиитүүдийн хооронд дахь хямрал - санал зөрөлдөөн нилээд эртний улбаатай ажгуу. Ойрхи Дорнодын өнөөдрийн энэхүү улстөр болон шашин холилдсон зөрчилд нэг талаас шийтүүд голдуу амьдран суудаг Ираны засгийн газар нөгөө талаас Булангийн суннит хаант улсуудын засгийн газрууд сөрөн зогсож байгаа. АНУлсын Pew Research судалгааны төвийн өнгөрсөн жилийн тайланд суннитуудын 40% нь шиитүүдийг жинхэнэ лалын шашинтанууд биш гэж үзэж байгааг тогтоосон байна. Суннитууд болон шиитүүдийг чухам юу ингэж талцуулан хувааж байгаа тэр нь хир гүн гүнзгий улбаатай вэ?

ТОНИ БЛЭЙР: АНУ - ИХ БРИТАНИЙН ТОЛГОЙЛСОН НАТО-ГИЙН ЭВСЭЛ ИРАКЫН ХУУЛЬ ЁСНЫ ТӨР ЗАСГИЙГ УСТГАСНЫ ДАРАА "ЛАЛЫН УЛС" АЛАН ХЯДАГЧДЫН БҮЛЭГЛЭЛ ҮҮСЧ ГАРЧ ИРСЭН

2003 онд АНУ ба Их британи тэргүүтэй НАТО-гийн эвсэл Ирак уруу дайран орж эзлэн авсан нь тэнд "Лалын улс" нэртэй джихадуудын бүлэглэл үүсч бэхжихэд хүргэсэн нэг ГОЛ шалтгаан болсон гэж Их британийн ерөнхий сайд асан Тони Блэйр америкийн CNN телекомпанид өгсөн ярилцлагадаа тэмдэглэн хэлсэн байна. Уг ярилцлагыг 10-р сарын 23-нд авсан боловч одоо болтол нийтийн хүртээл болгоогүй байгаа ба харин энэ тухай Лондонгийн Daily Mail сонины онлайн хувилбарт урьдчилсан байдлаар мэдээлсэн байна.

Хүнийг боолчлолд наймаалах нь өнөөдөр Лалын улс гэгч терористуудын гол орлогуудын нэг болоод байна. Тэд тэдэнд олзлогдсон энгийн номхон иргэдийн эрчүүдийнх нь толгойг тасдаж танкаар дайрч хүүхэд эмэгтэйчүүдийг нь зодож хүчирхийлж хүний наймааны зах зээл дээр боолчлолд худалдаж байна. Иракын Санджир хотын худалдаачин байсан нэг эр террористуудтай өөрийн тооцоотой аж - террористууд түүний үеэл эгч охин дүү нарыг хулгайлан булаан авч явсан ажээ.