ЛИВИЙН НИЙСЛЭЛ ТРИПОЛИЙГ БОСОГЧИД ДОВТЛОН ЭЗЛЭН АВСАН МЭТ ХУУРАМЧ ВИДЕО БИЧЛЭГИЙГ КАТАРЫН НУТАГ ДЭВСГЭР ДЭЭР БАЙГУУЛСАН КИНОЗУРАГ АВАЛТЫН ТАЛБАЙ ДЭЭРЭЭС ХИЙЖ ЦАЦАЖ БАЙЖЭЭ

Худал цуу яриа, хуурамч түүх цацах нь аливаа улс үндэстнийг дотоодын урвагчидтай нь нийлж эзлэн авахад хэрэглэдэг хамгийн эхний арга юм 2011 оны намар Арабын социалист Ливи улсад үнэн хэрэг дээрээ чухам юу болж байсан талаар тухайн үед "дэлхийн" олон нийтийн "мэдээллийн" (гэдэг нэртэй боловч бодит байдал дээр бол худал суртал ухуулга - ятгалга тархины угаалга дийлэнх нь байдаг) сувгуудаар дамжуулан цацаж байсан тэр мэдээллүүд нь бодит үнэнээс хичнээн хол, худал хуурмаг байсныг илчилж байсан олон нотлох баримтууд гарч ирсээр байгаа...

"Дэлхийн" гэдэг үгийг хаалтанд авсны учир нь өнөөдөр "ардчилсан" гэх олонх улс орнуудын дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь Барууны хэдхэн корпорациудын шууд эсвэл тойруу хяналтан доор орсон байгаа нь маргашгүй бодит үнэн бөгөөд иймээс зөвхөн тэдэнд ашигтай "мэдээллийг" дамжуулан цацагч болж хувирсан байгаа билээ.

Барууны цэрэг улстөрийн эвсэл – НАТО тусгаар тогтносон энэ улсад зэвсгийн хүчээр дайран орж Ливи улсын хууль ёсны ерөнхийлөгч, ливийн ард түмний лидер Муаммар Каддафиг гадныхантай нийлсэн дотоодын урвагч босогчдыг нь ашиглан түлхэн унагаж энэ улсыг хэрэг дээрээ устгасан юм. Тэд энэхүү гэмт хэргээ алс холын улс орнуудын олон нийтийн нүдэнд хууль ёсны мэт болгож харуулах, тэнд "ардчилал эрх чөлөөний төлөө босогчид нь дарангуйлагчийгаа түлхэн унагаж байгаа" мэт ойлгуулж төсөөлүүлэхийн тулд Катар улсын нутаг дэвсгэр дээр энэ зорилгоор зориуд байгуулсан байсан кинозураг авалтын талбай дээрээс эдгээр уран сайхны "шуурхай мэдээллүүдээ" зохион бүтээж цацаж байсан байна.

Араб нэртэй учир зарим гэнэн хүмүүс арабын улсуудын гэж эндүүрдэг Аль-Жазеера болон Аль-Арабиа зэрэг телевизийн сувгууд үнэн хэрэг дээрээ Барууны тэнд байгуулсан компаниуд бөгөөд чухамдаа тэд л гаднын эзлэн түрэмгийлэгчидтэй нийлсэн ливийн урвагч зэвсэгт босогчдын "Үндэстний шилжилтийн зөвлөл" гэгч тоглоомын байгууллагыг Ливи улсын шинэ засгийн газар хэмээн нэрлэж байсан юм. Ийнхүү тэд хамтран Хойд Африкийн энэ улсад болж байгаа үйл явдлуудын талаар бодит мэдээлэлгүй шахам байсан дэлхийн олон нийтийг ийм мэдээллээр угааж байсан бөгөөд бусад улс орнуудын засгийн газруудаар энэ "ардчилсан засгийн газрыг" хүлээн зөвшөөрүүлэхийн тулд эдгээр хуурамч видеобичлэгүүдийг Катарт урьдчилсан бэлдсэн байсан кино зураг авалтын талбай дээрээс зохион бүтээж "чөлөөтэй" тархи угааж цацаж байсан байна.

Тэр үед мөн харийн эзлэн түрэмгийлэгчидтэй нийлсэн ливийн дотоодын урвагч босогчдын зэвсэгт бүлэглэлүүд НАТО-гийн дэмжлэгтэйгээр Ливи улсын нийслэл Триполийг нэгэнт эзлэн авсан мэт болгож харуулсан хуурамч видео бичлэгийг Их британийн мэдээллийн Reuters агентлаг мөн Америкийн Aссошейтэд Пресс агентлагууд хамтран дэлхий дахин олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр өдөр шөнөгүй олон удаа цацаж тархи угааж байсан билээ.

Бас Ливийн нийслэл Триполийн төв талбай болох Ногоон талбай-д ливи сэтгүүлчдийн хийсэн гээд байсан тэр хуурамч видеобичлэгүүдийг барууны орнуудын олон нийтэд өдөр шөнөгүй олон удаа үзүүлж тархийг нь угааж байгаад тэднээр засгийн газруудынх нь үйлдэж байсан энэ гэмт хэргийг "дуугүйхан дэмжүүлж" чадсан юм. Гэвч үнэн хэрэг дээрээ тэрхүү видео бичлэгүүдийг ядаж Ливи улсын нутаг дэвсгэр дээр ч бус (!), бүүр хэд хоногийн өмнө (!) хөрш зэргэлдээ Катар улсын нутаг дэвсгэр дээр ийм хуурамч кинозураг авахад зориулж дуурайлган босгосон байсан хуурамч "Ногоон талбай" дээр ливи сэтгүүлчдийн оролцоотой хийсэн уран сайхны бичлэгүүд байсан байна.

Энэ тухай RT сувгийн сурвалжлагч Елена Милинич ярихдаа: Хэрвээ энэ видеобичлэгүүдийг нь сайтар ажиглан харах юм бол Ливийн нийслэл Триполийн Ногоон талбайн эргэн тойронд байдаг олон зүйлүүд нь энэ дүрс дээрхитэй олон талаараа зөрж байгаа харагддаг ба энэ нь фотозурагууд дээрээс ч тов тодорхой харагдаж байгаа. Нэгдүгээрт, энэ хуурамч фотозургуудыг тусгай программаар "бүтээсэн" тэр этгээд олон зүйлийг халтуурдаж хийсэн байдаг. Жишээ нь, тэрбээр Триполийн энэ хуурамч “Ногоон талбай” дээрээ жинхэнэ талбайн хажууд байдаг далуу мододын зургийг оруулахаа мартсан байгаа, хоёрдугаарт, энэ зураг дээр талбайн ойр орчмын барилгын гадна чимэглэлүүдийн дунд аркан дээрхи хээ угалзууд байхгүй байгаа зэрэг өөр олон олон жижиг зүйлүүд нь зөрж эсвэл огт байхгүй байгаа нь харагддаг гэж баталж байна.

Эдгээр болон бусад олон факт баримтууд нь нэгдүгээрт, АНУ тэргүүтэй барууны улсууд Ливид “нислэггүй агаарын орон зай”-г бий болгоно гэж НҮБ-ийг хууран мэхэлж дэлхийн олон нийтэд зарлаж байсан хэдий ч (!) үүний дараа чухамдаа тэд өөрсдөө - НАТО-гийн цэргийн эвсэл Ливи улсын нийслэлийг агаараас довтлон бөмбөгдсөн болохыг, хоёрдугаарт, зэвсэглэсэн босогчдын бүлэглэлүүд Триполийн Ногоон талбайг нэгэнт эзлэн авсан байсан мэт тэдний зохиосон хоосон үлгэрүүдийг нь булшилж байгаа юм. Энэ бүхэн бол Барууны цөөн хэдхэн олигархуудын эрхшээл хяналтан доор байдаг "чөлөөт" гэгч хочтой ОНМХэрэгслүүд нь тэр үед ийм л хуурамч мэдээллүүдийг өдөр шөнөгүй цацаж дэлхийн олон нийтийн тархийг угааж тэдний ойлголт төсөөллийг нь далдаас сэмхэн удирдаж хуурч байсныг нь, байгааг нь гэрчилж байгаа олон олон тохиолдлуудын зөвхөн нэг нь юм.

Ливи ба Сирийн ард түмнүүдтэй эв санааны нэгдлийн Оросын хорооны тэргүүн, Марат Мусин мэдэгдэхдээ: Барууны дайнчдад Ливи улсад олон тооны бөөн бөөн "ардчилсан" босогчид "дарангуйлагч" засгийн газрынхаа эсрэг тэмцэж байгаа мэтээр харуулах хэрэгтэй байсан юм. Энэ зорилгоор тэд дээрхи видео бичлэгүүдийг хийхээс 2 долоо хоногийн өмнө зураг авалтын талбар, павильоныг Катарт барьж байгуулсан байсан юм. Бид энэ тухай мэдээллийг бусад сувгаар хүлээн авсан ба Триполийн Ногоон талбайг дуурайлгаж тэнд зураг авалтын талбарыг барьж байгуулж байгааг нь мэдээлж байсаан. Тэр видеобичлэгүүд дээр тэд бүүр мэргэжлийн уран сайханч жүжигчдийг тоглуулсан байгаа. Жишээлбэл, Омар Джали гэдэг мэргэжлийн жүжигчин Каддафийн хүү Саид аль-Исламын дүрд чадварлаг тоглож тэрхүү бичлэгийг хийлгэсэн байгаа. Тэгээд зэвсэглэсэн сөрөг хүчнийхэн нь Каддафийн хүүг баривчилж байгаа мэтээр дэлхийн ТВ-ийн сувгуудаар цацсны дараа дэлхийн олон нийт Ливид "бүх зүйл дууссан" мэт ойлголт авч АНУ тэргүүтэй НАТО-гийн энэ түрэмгийллийг эсэргүүцэх нь огцом буурсан юм" гэж ярьж байна.

Ийнхүү дэлхийн олон нийтийн бодол санааг урьдчилан ингэж “бэлдсний” дараа АНУ тэргүүтэй НАТО-гийн хүчний зүгээс “ямар ч онгоц нисэхийг хориглосон агаарын орон зай” болгоно гээд зарлаад байсан Ливийн тэнгэр дээрээс НАТО-гийн эвслийн үхлийн бөмбөгүүд угааж эхэлсэн бөгөөд энэ тусгаар тогтносон улсын хууль ёсны төр засгийг нь түлхэн унагаж өөрсдийн тоглоомын засгийн газрыг байгуулж АНУ болон Баруунд аваачиж урьдчилан бэлтгэсэн байсан "эрх чөлөөний төлөө босогчдоо" засгийн эрхэнд нь гарган тавьсан юм. Мөн улайрсан тэнэг залуучууд - зэрлэгүүдийн гарт амь үрэгдэх мөч хүртлээ Ливи Эх орон, Ливийн Ард Түмнийхээ талд байсаар байсан Муамар Каддафи өөрийг нь алж байсан ухаангүй тэр залуучуудад хандаж “Та нар чухам юу хийж байгаагаа ядаж ойлгож байна уу” гэж асууж байгааг нь хүртэл зураглаж авсан байсан юм. Ийнхүү дотоодын урвагчид, гэнэн тэнэг "ардчилсан" залуусынхаа гарт амь үрэгдсэн М. Каддафийг дараа нь элдвээр гүтгэн гүжирдсэн өргөн хэмжээний кампанит ажиллагаа явуулж байгаад Барууны банкуудад байршуулсан байсан үнэн хэрэг дээрээ Ливийн ард түмний Тогтворжилтын Сангийн хөрөнгө болох 52 тэрбум долларыг нь тэд хуваан завшсан билээ.

Мөн эдгээр улайрсан араатнууд мэт муйхар этгээдүүд бөөнөөрөө дайрч ганцхан хүнийг цусанд хутгаж зэрлэгээр алж байгаа видеобичлэгийг өнөөгийн өөрсдийгөө хамгийн ардчилсан гэж сурталчилдаг, хамгийн эрх чөлөөт нийгэм гэж ухуулдаг, мөн хүний эрхийг хамгийн дээдлэгч гэж өөрийгөө сурталчилдаг гүрний төрийн нарийн бичгийн дарга авгай үзээд дуу алдан хөөрч баярлаж байсныг дэлхийн дахин ТВ-ээр харсан билээ... Одоо Ливийн газрын тосны бүх баялаг нөөцийг Барууны корпорациуд хуваан авсан байгаа ба тэр "ардчилсан хувьсгалаас" хойш Ливид эцэс төгсгөлгүй дотоодын мөргөлдөөн, алаан хядаан олон ястан угсаатнуудынх нь дунд үргэлжилсээр, ард түмэн нь өдөр ирэх тутам туйлдан ядуурсаар, гадагшаа дүрвэн зугтсаар байхад харин ливийн ард түмний хууль ёсны баялаг - газрын тос, байгалийн хийг нь Барууны компаниуд гадагшаа “эрх чөлөөтэй” зөөсөөр байгаа...

Ливид гаднын бүх талын дэмжлэгтэй урвагчдын толгойлсон "ардчилсан" хувьсгал нь дөнгөж эхэлж байхад өнөөгийн "чөлөөт" гэгч ОНМХэрэгслүүд тэнд өргөн хэмжээний эмх замбараагүй явдлууд, үймээн зэвсэгт бослогууд болж байсан мэээрт хуурамч дүр зургийг дэлхий дахинд цацаж байсан нь цаанаа урвагч зэвсэгт босогчдын "Шилжилтийн үндэстний зөвлөл" гэгч байгууллагыг одоо энэ улсын хууль ёсны засгийн газар мөн дэлхийн дахинд итгүүлэхийг оролдож байсан баримт юм. Урвагчид босогчдийг гаднаас нь зэвсэглэж тэднээр ийнхүү төрийн эргэлт хийлгэж байгуулсан тоглоомын засгийг газрыг нь нэн даруй хүлээн зөвшөөрсөн нь АНУ ба Их британийн тэргүүлсэн Барууны 11 улсын оролцоо, байр суурийг зөвтгөх, бусад улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх цаад зорилготой байсан ажээ. Үүнээс гадна телевизийн сувгуудаар цацсан энэхүү хуурамч мэдээллийн “ачаар” гадаадад сууж байсан Ливийн элчин сайдын яамдууд Ливид төрийн эргэлт хийсэн зэвсэгт босогчдын талд орж "арьсаа" хамгаалахад хүргэсэн байна...

Эх үүсвэрүүд: RT сувгийн 2011 оны 8-р сарын 29-ны эфир, орос-англи хэл дээрхи интернэтийн бусад сайтууд

"Эрх чөлөөний ардчилсан хувьсгал" гэгч гаднын тусгай албад, армийн тусламжтай хийсэн энэхүү төрийн эргэлтийн өмнө, барууны "ардчилал-чөлөөт зах зээл-хүний эрх" гэгч үзэл суртал тэнд нэвтрэхийн өмнө Арабын социалист Ливи улсад жирийн иргэдийн амьдралын түвшин ийм байсан ажээ.

1. Нэг ливи хүнд ноогдож байсан ДНБ нь 14 192$
2. Ливи улсын гэр бүл бүрийн гишүүн нэг бүрд жилд 1000$-ийн тусламж өгдөг байсан
3. Ажилгүйдлийн тэтгэмж - нэг сард 730$ байсан
4. Сувилагчийн цалин 1000$ байсан
5. Шинэ төрсөн хүүхэд нэг бүрт 7000$-ийн нэг удаагийн тэтгэлэг улсаас өгдөг байсан
6. Шинээр гэр бүл бологсдод байр орон сууц худалдан авахад нь улсаас 64 000$ бэлэглэдэг байсан
7. Хэрэв ливийн иргэн хувийн бизнес эхлэх бол нэг удаагийн тусламж болгож 20 000$
8. Том татвар ба элдэв хураамж авахыг хуулиараа хориглосон байсан
9. Бүх шатны боловсрол ба эрүүл мэндийн үйлчилгээг иргэддээ төлбөргүй үзүүлдэг
10. Хилийн чандад боловсрол олох, дадлага хийхэд улсын зардлаар
11. Олон хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулсан билэг тэмдэгтийн чанартай маш бага үнэтэй хүнс хоол, хүүхдийн хэрэгцээт зүйлсийн дэлгүүрүүдийн сүлжээтэй байсан
12. Хугацаа дууссан хүнс, эм худалдсан этгээдэд том торгууль ноогдуулж эсвэл тусгай цагдаагийн газар нь баривчилж шийтгэдэг байсан.
13. Эмийн сангуудын зарим нь иргэдээсээ төлбөр авахгүйгээр эм олгодог байсан
14. Хуурамч эм хийсэн, борлуулсан хүнд алах ял ноогдуулдаг байсан
15. Орон сууцны сар бүрийн төлбөр гэж байдаггүй байсан.
16. Иргэд оршин суугчид нь цахилгааны төлбөр гэж төлдөггүй байсан билээ...
17. Мөнгө хүүлэхийг хатуу хориглодог байсан ба ислам банкингтай улс байсан юм.....

Одоо тэнд энэ бүхэн ор сураггүй алга болсон ба харин үүний оронд төрийн эрхээ булаалдан эцэс төгсгөлгүй алалдаж байгаа "ардчилал" гээч, улс үндэстний бүх өмч баялагийг гадныхантай нийлж хулгайлан цөлмөж гадагш нь зөөж байгаа олигарх цөөнхийн баян "хүний эрх" ноёрхож байна.........??!


....Хамгийн "үр дүнтэй" худал бол жижиг сажиг хагас үнэнтэй зориуд хольсон, эрүүл хүний санаанд багтамгүй асар том гүжир гүтгэлэг юм!

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх