Энэ бүх нийтийн санал хураалтаар Крымийн бүх иргэдийн 96,6 % нь ОХУлстай
эргэж нэгдэхийг дэмжиж саналаа өгсөн билээ

Европын Холбооны парламентад Австри улсыг төлөөлөн суугаа Эвальд Штадлерийн Австрийн улстөрчид,сэтгүүлчидтэй хийсэн уулзалт - хэвлэлийн бага хурлаас Одоогийн энэ Крымийн талаархи явуулж байгаа хүйтэн дайн - тархины угаалга бол "жинхэнэ Холливудын үлгэрүүд" бөгөөд Барууны "чөлөөт" хэвлэл мэдээллүүдийн ярьж үзүүлж байгаа тэр бүх зүйлүүд бол би өөрөө Крымд очиж нүдээрээ харсан, үнэн эсэхийг нь өөрийн биеэр шалгаж тогтоосон, үнэн хэрэг дээрээ тэнд болж байсан бүх үйл явдлуудыг яг эсрэгээр нь тайлбарласан, бодит байдал дээр Крымтэй ямар ч холбоогүй, үүнд огт хамаагүй гөрдлөг юм.

Би дахиад хэлье, энэ бүхэн Крымтэй ямар ч хамаагүй байхгүй ээ гэдгийг! Одоо Австрийн болон Европын Холбооны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ бүхнийг яг эсрэгээр нь гөрдөж тайлбарлаж "Холливудын үлгэрээ" зохиож үзүүлж харуулж байгаа тэр хүмүүс бол зориудаар Европын олон нийтийн дүргүйцлийг төрүүлэх гэж оролдож байгаа нь тэр юм. Тэд Европ тив дээр энхтайван байдлыг хадгалж байхыг бус харин огт өөр юмыг хүсэцгээж байгаа хүмүүс юм шүү!

Би үүнд л маш их сэтгэл зовнин түгшиж байна. Иймээс би Австрийн засгийн газрыг Вашингтоны эсвэл Берлиний ашиг сонирхлын төлөө биш харин Европ тивийн энхтайвны эрх ашгийн төлөө ажиллаж эхлэхийг уриалж байна. Одоо албан ёсны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээс энэ талын мэдээллүүд авч байгаа бүх хүмүүс гүн гүнзгий төөрөгдөлд орчихоод байна!

Бид өөрсдөө Крымд, Ялтад очиж зөвлөх туслагч нартайгаа Крымийн бүх нийтийн санал хураалтыг ажиглах ажлаа гүйцэтгэсэн юм. Ялта бол маш сонирхолтой, түүхэн газар бөгөөд бид тэнд дуртай зүгтэй чөлөөтэй зорчиж Ялтын эргэн тойрон газруудаар бас очсоон. Би одоо та бүхэнд нүдээрээ харсан, биеэрээ шалгасан тэр зүйлүүдийнхээ тухай ярьж өгье. Энд, Европт энэ тухай ярьж ухуулж сурталчилж байгаа тэр бүх зүйлүүд бол бодит байдалтай ямар ч холбоогүй, худлаа гүтгэлэг гэдгийг би баталж чадна!

Би Крымд очоод нэг ч цэргийн цуваа олж хараагүй, би бүр тэнд цэргийн нэг ч машин явж байхыг хараагүй ээ! Энд, Европт та бүхэнд үзүүлж харуулж байгаа тэр зургуудыг, цэргийн шалган нэвтрүүлэх постуудын тэр фотозургуудыг Украйнд өөр газар авсан зургууд юм шүү. Би эдгээр фотозургуудыг Крымд аваагүй гэдгийг нь албан ёсоор шалгаж тогтоохыг даалгасан байгаа. Энд түгээж тарааж байгаа, ТВ-ээр мэдээний нэвтрүүлгүүдээр харуулж байгаа тэр фотозургуудыг Крымд аваагүй ээ, харин Украйнд өөр газар авсан гэдгийг аль эрт тогтоосон, одоо бол хажууд нь энэ тухай тайлбар бичээстэй байгаа шүү дээ. Одоо болохоор тэд эдгээрийн фотозургуудыг Украйнд өөр газар авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ба хүмүүсийг Крым үрүү явахаас түдгэлзүүлэх зорилгоор үүнийг үзүүлсэн гэж тэд үүнийгээ тайлбарлаж байгаа!?

Украйнд одоо засгийн эрхийг булаан авсан байгаа зэвсэгт босогчид өөр хэн нэгэн нь Крым үрүү очиж өөрөө нүдээрээ харж бодит байдлыг ойлгохыг хүсэхгүй байгаа учир тэд зорчих боломжуудыг ялангуяа Украйны агаарын замыг булаан эзэлсэн байгаа. Одоо Киевээс Симферополь руу нисэх ямар ч боломжгүй болгосон байгаа ба энэ нь бид нар Москвагаар дамжин ниссэн нэг шалтгаан болсон юм. Энэ бол бидний хийсэн эхний ажиглалт.

Би тэнд, Крымд ямар ч цэргийн зэвсэг техник хараагүй ээ, хүмүүсийг ямар нэг байдлаар хэлмэгдүүлж байхыг ч хараагүй, бас тэнд нэвтрүүлэх постууд зохион байгуулж байсан гэх ямар ч цагдаа нарыг тэнд олж хараагүй! Цорын ганц удаа - тэнд сонгуулийн хэсгийн санал авах байруудын орчимд хэв журам сахиулах үүрэгтэй цагдаа нар байхыг харсаан. Санал хураах өдөр бүх улс орнуудад л ийм байдаг шүү дээ. Тэнд ер нь маш тайван уур амьсгалтай байсан. Санал хураах байрнуудын орчимд үзэгдэж байсан Крымийн өөрийгөө хамгаалах отрядуудын хүмүүс тэнд хэв журмыг хангаж байсан. Тэдний нэг нь ч зэвсэглэсэн байгаагүй, бид нар бүр очиж шалгасан, тэдний хэн нь ч зэвсэгтэй байгаагүй. Ялангуяа үдээс өмнө санал хураах байрууд уруу асар олон хүмүүс дугаарлаж байсан тул эдгээр өөрийгөө хамгаалах отрядын хүмүүс тэнд хэв журмыг хангахад зайлшгүй шаардлагатай байсан юм. Саналаа зурах кабинууд дүүрэн байсан учир хүмүүс их бөөгнөрсөн байсан...

Би тэр саналын хуудаснуудыг нь авч үзэхэд хоёр дахь сонголт буюу Украйны бүрэлдэхүүнд автономит статустай үлдэх гэсэн сонголтыг бас хэвлэсэн саналын хуудаснууд байсан. Хүмүүс ямар ч сонголт хийх бүрэн боломжтой байсан, тэднийг аль нэг талд нь саналаа өгснийх нь төлөө ямар нэг байдлаар хавчиж доромжилж доош нь хийж байсан юм огт байгаагүй юм шүү! Би ийм юм [ийм эрх чөлөөтэй сонгууль] урьд өмнө нь хэзээ ч хаана ч харж байгаагүй! Европын Холбооны улсуудад ч ийм боломжийг олгодоггүй гэдгийг би энд зориуд тэмдэглэхийг хүсч байна. Харин үүний оронд нөгөө тэнэг ухуулга суртлаараа дайрч довтлоно гэдэгт л итгэлтэй байна.

Гурав дахь ажиглалт. Крымийн оршин суугчдын үндэстэн угсаатнуудын бүрэлдэхүүн (Крымд 217 000 татарууд оршин суудаг ба бүх амынх нь 12% байдаг) эхнээсээ тодорхой байсан. Хэрэв үгүй байсан бол асуудал үүсэх байсан. Гэвч крымчүүд бараг бүгдээрээ шахуу ОХУлстай эргэж нэгдэхийн төлөө байсан шүү!

Үүнд хүргэсэн шалтгаануудыг сүүлийн 10 жилийн турш ажиглаж болох байсан. Крымийн оршин суугчид 10 жилийн турш Киевээс Украйны засгийн газрын явуулж ирсэн үйл ажиллагаанд маш сэтгэл дундуур байсан юм. Харин энэ засгийн газруудыг нь Баруун дэмжиж ирсэн. Жишээлбэл, Юля Тимошенкогийн засгийн газрыг. Та нар өөрсдөө шалгаад үзэж болно. Энэ [авилгалын] засгийн газрын нэг сайд нь [П. Лазаренко санхүүгийн залилангийн хэргээр] АНУлсад ял авч шоронд хүртэл суусан шүү дээ. Ийм болохоор Крымийн оршин суугчдын бодол санаа, уур амьсгал нь эхнээсээ маш тодорхой, ойлгомжтой болсон байсан. Би тэнд санал хураалттай холбоотой нэг ч махинац зөрчил илрүүлээгүй, саналын бүх хайрцгуудыг сайн битүүмжилсэн, бүх хайрцгууд нь тунгалаг доторхи нь харагдаж байсан.

Тавдахь зүйл. Крымийн ард түмэн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа олон улсын эрх зүйн дагуу өөрсдийн ирээдүйг сайн дураар ардчилсан хэлбэрээр сонгосон юм. Эдгээр эрх зүйн баримт бичгүүдийг одоо Австрийн сэтгүүлчдийн хэн нь ч уншихгүй байгаад би үнэн голоосоо харамсаж байна. Олон улсын эрх зүйн хамгийн гол тулгуур баримт бичиг болох НҮБ-ийн Дүрмийн 1-р зүйлийн 2 хэсэгт "тэгш эрхийн зарчим ба ард түмнийөөрсдийн хувь заяаг өөрсдөө шийдэх эрх дээр үндэслэсэн улс үндэстэн хоорондын найрсаг харьцааг хөгжүүлэх" гэж заасан байдаг. Улсын биш шүү, харин ард түмний... эрхэд үндэслэсэн гэж байгаа! Харин одоо Украйн ба түүний оршин суугчид бол ард түмэн, энэ ард түмний нэг хэсэг нь биш харин бүх ард түмэн бүгдээрээ өөрийн хувь заяаг тодорхойлох эрхтэй мэтээр тайлбарлаж байгаа нь өнөөгийн олон улсын эрх зүйг зөрчиж байгаа гэсэн үг юм. Ард түмэн өөрсдийн хувь заяаг өөрсдөө тодорхойлж байх олон улсын энэ эрх нь тухайн улсад биш харин ард түмэн - тухайн оршин суугчдад хамаардаг. Энэхүү хэнд ч илэрхий юмыг ингэж бүдүүлэгээр гуйвуулж тайлбарлаж байгааг энэ гариг дээрхи хүн бүр өөрсдөө шалгачихаж болноо. Дахин хэлэхэд НҮБ-ийн Дүрмийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт байгаа. Энэ Дүрэм ёсоор ард түмний өөрийгөө тодорхойлох эрхийг чухамдаа яг ингэж заасан байгаа.

Харамсалтай нь, энэ Европ тив дээр суртал ухуулгын тусламжтайгаар ямар ч юмны байрыг нь сольчихож - тонгоруулаад ойлгуулчихаж болдог. Тийм ээ, энэ бол үнэхээр ноцтой байдал. Энэ нь нийгэм олон нийтийн санаа бодлыг өөрсдийн зорилгод ашиглаж болдог гэдгийг хэлж байгаа юм. Би сэтгүүлч бүрт хандахыг хүсч байна. Би бүрэн ухамсарлаж үүнийг хэлж байна. Нэгдүгээрт, би католик шашинтан, хоёрдугаарт, би Австрийн эрх оронч, төвийг сахисан энэ улсын төлөөлөгч, эцэст нь би 6 хүүхдийн аавын хувьд энэ бүхнийг хэлж байна.Энэ бүх сөрөг суртал ухуулгыг дайн өдөөгчид л хийж байгаа нь хэнд ч ойлгомжтой байна. Энэ дайн өдөөгчид одоо хөгжин өндийж байгаа Оросыг өвдөг сөгдүүлэхийг тэсч ядан хүсч байгаа. Зарим нь бүүр хэдэн хэсэгт задлахыг хүсч байгаа. Үүнийг хийж байгаа тэр хүмүүс энэ тивийг дэлхийн дайнд түлхэж байна!Энэ нь намайг их түгшээж байна. Би үүнийг чин сэтгэлээсээ хэлж байна.

Одоо Австрийн засгийн газар хатагтай Меркелийн утсан хүүхэлдэй шиг л ажиллаж байна. Манай гадаад хэргийн сайд - тэр нөхөр насанд хүрсэн том хүн үү, эсвэл үгүй юу гэдэг нь ойлгомжгүй байна. Энэ нь хэнд ч падгүй ээ, учир нь тэр эцсийн эцэст хатагтай Меркелийн хэлсэн болгоныг л хийх болно. Харин хатагтай Меркел Вашигтоны хэлсэн болгоныг хийж байгаа, цаашид ч хийх болно. Энэ бол Австрийн өнөөгийн гадаад бодлого юм. Энэ бол инээдтэй хэрэг шүү дээ, өнөөдөр Австрийн гадаад бодлогыг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр яаж харуулж байгааг Кресни харсансан бол авсандаа хөрвөөх байсан байх аа. Энэ нь бид төвийг сахисан улс учир энд ямар нэг үүрэг роль гүйцэтгэж чадах байсан боловч одоо ямар ч үүрэг гүйцэхгүй байгаа гэсэн үг юм. Учир нь биднийг оросууд ч, украйнчууд ч хүлээн зөвшөөрдөг. Хэрэв бид олон улсын хууль эрх зүйн үндсэн баримт бичиг - НҮБ-ийн Дүрмийг ядаж зөв хэрэглэж чадахгүй байгаа юм чинь хэн ноён Файманы өмнөөс боддог, хэн ноён Куртэд зөвлөдөг гэдгийг би хэлж мэдэхгүй байна.

Бид манай гадаад бодлогын ядаж хоёр ажилтан НҮБ-ийн Дүрмийг мэддэг гэж бодох ёстой шүү дээ. Би яг одоо хүн бүрт Израйлын ТВ-ийн сувгийг үзэх хэрэгтэй гэж зөвлөх байна. Хатагтай Меркел, Штайнбрук ба тэдний хамсаатнуудын, Киевт засгийн эрхэнд гаргаж ирсэн тэр этгээдүүд одоо ч үндэстний цөөнхийн эсрэг ажиллаж байна. Та нар Израйлын ТВ-ийг үзэх хэрэгтэй. Тэнд еврейчүүдийг яаж байгаа үзэх хэрэгтэй. Украйны засгийн эрхийг авсан хүмүүсийн тулгуурлаж байгаа "Барууны сектор" бол жинхэнэ неонацистууд байгаа. Тэнд ЗГ-т их нөлөөтэй байгаа.

Бид энд нэг ийм өдөөн хатгалтыг ажиглан харж байна. Би үүнийг тун аюултай, Иракын дайны өмнөх шиг нөхцөл байдал үүсээд байна гэж харж байна. Би одоо сэтгүүлчдэд хандан хэлье. Та нар Колин Пауэр НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлд хуурамч баталгаа үзүүлж байгаад Ирак уруу дайран орохоор итгүүлж чадахад нь америкчуудад хууртаж энэ дайны тухай маш их бичиж байсан шүү дээ. Харин АНУлсын төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэрийн тэр харуулаад байсан "баталгаа" гэгч нь хямдхан хуурамч эд байсан нь хожим батлагдсан шүү дээ. Колин Пауэр өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн, Иракт хүмүүсийг эрүүдэн тамалж байсан тухай Сенатад очиж гэрчийн мэдүүлэг өгч байсан тэр хүмүүс ч гэсэн худлаа, зарим нь бүр Кувейтэд ч очиж байгаагүй нь тогтоогдсон шүү дээ.

Би иймээс Австрийн засгийн газарт бие даасан гадаад бодлого явуулахыг уриалж байна. Харин түүний өмнөөс Брюссел бодож, бүх зүйлийг зажилж байгаад аманд нь хийж байх ёс байхгүй. Хэрэв ноён Курт том хүн болоогүй юм бол түүнийг насанд хүрсэн том хүнээр солих хэрэгтэй шүү дээ. Бид төвийг сахисан улс учир үүргээ зуучлагч гэж харах ёстой. Түүнээс биш өдөөн хатгагч эсвэл өдөөн хатгагчдын нэг хэсэг нь байх учиргүй. Байдал ийм байна. Ноён Курт бас хориг арга хэмжээ авах гэж байгаа гэж би сонингоос уншлаа. Энэ чинь инээдтэй шүү дээ. Тэр өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ? Оросыг тэр юу гэж бодоод байгаа юм бэ? Энэ чинь гадилын улс гэж үү? Орос асар том гүрэн шүү дээ. Тэгээд тэр бидэнд ямар хориг арга хэмжээ авахыг хэлнэ гэнээ! Хэрэв ийм янзтай байвал түүнийг оросууд хүлээлгийн өрөөндөө оруулбал баярлах хэрэгтэй. Байдал үнэхээр ноцтойгоор өрнөж байна. Зөвхөн "Өмнөд урсгал" нэртэй төслийг зогсооход л Австри улс 1 тэрбум гаруй еврогийн алдагдал хүлээх болно...

Russia Today-д хандаж энэ улсад [Австрид] үг хэлэх эрх ямар байдгийг зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Энд, Австрид хэн нэгэн Оросын төлөө нэг л үг дуугарах юм бол, аливаа нэг хэлэлцүүлэгт оросын талын байр суурийг ямар нэг байдлаар хамгаалах л юм бол түүнийг шуудхан л олон нийтийн мэдээллийн орон зайгаас арчин авч хаядаг. Дахиад хэлье, энэ бол бид нар өөрсдөө оросуудыг буруутгаж шүүмжлээд байдаг нөгөө хэвлэлийн эрх чөлөө, үгээ хэлэх эрх чинь шүү дээ! Бид чинь харин өөрсдөө ийм эрх чөлөөгүй сууж байгаа биш гэж үү!?

Бид Орост 200 гаруй олон улсын сэтгүүлчид оролцсон хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Тэнд ялангуяа британийн сэтгүүлчдийн зүгээс "санал өгөх кабин доторхи хар хувцастай хүмүүсийг хараагүй юм уу" гэх мэт үнэн тэнэг асуултууд тавьж байсан. Энэ бол "харь гаригийн хүмүүсийг хараагүй юм уу" гэсэн шиг асуулт юм. Олон хүмүүс тэдний энэ асуултыг сонсоод хөхрөлдөн унацгааж байсан. За, энэ тийм ч чухал эд биш. Тэд дор хаяж тэнд байсан учир өөрсдийн ойлголт төсөөллийг бодит байдалтай холбож залруулах ёстой байсан. Гэвч тэд тэндээс бодит байдлын дүр зургийг авч яваагүй ээ. Энэ ч бас чухал юм шүү. Гэвч одоо Австрид болж байгаа энэ үйл явдал бол эрх чөлөөтэй, төвийн сахисан улсын хувьд яав ч байж боломгүй зүйл юм.

Би одоо, 2013 оны 12-р сард, 2014 оны 1 ба 2-р сард Майдан уруу очиж хүмүүсийг Оросын эсрэг турхирч байсан, одоо Крымийн бүх нийтийн санал хураалтыг хууль бус, бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдөөгүй гэж, харин үндсэрхэг үзэлтнүүдийн тусламжтайгаар засгийн эрхийг булаан авсан засгийн газар болохоор хууль ёсны, хүлээн зөвшөөрөгдсөн гэж батлахыг оролдож байгаа тэр бүх өдөөн хатгагчдад хандаж байна. Энэ нь Майданы нийтийн санал хураалт Крымийн бүх нийтийн санал хураалтаас илүү хууль ёсны, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг гэж үү? Үүнээс илүү инээдтэй тэнэг юм байхгүй ээ.

Бид одоо Оросын эсрэг авч байгаа эдийн засгийн хориг арга хэмжээнүүд гэгчээрээ өөрсдийгөө түүхийн шившиг болгож байна. Эдгээр хориг арга хэмжээнүүд гэгч бол зөвхөн энэ сөргөлдөөнийг улам хурцатгахад, дэвэргэхэд л үйлчилж байгаа. Орост манай энэ хориг арга хэмжээнүүдийг шоолон инээлдэж байна. Энэ бол мулгуу тэнэг байдал, үүнээс илүү тэнэг мулгуу байдал гэж байхгүй ээ!....


 

Russia Today : Барууны сэтгүүлчид Крым үрүү Оросын арми цөмрөн ороогүй гэдэгт өөрсдөө шалгаж байж сая итгэж үнэмшлээ. Гэвч ийм мэдээллийг цацахыг Баруунд хориглож байгаа!

Мануэл Оксинрайтер: Би Крымд ирээд гэртээ байхдаа Барууны ТВ-ийн сувгуудаар үзүүлж байсан тэр зүйлийг - Украйны нутаг дэвсгэр үрүү цөмрөн орсон Оросын цэргүүдийг энд олж харна гэж бодож байсан юм. Баруун улстөрчид бидний нүдэнд дээр цөмрөн орж байна гэж баталцгааж эсэргүүцэж байсан. CBS Los Angeles Evening News: Оросын арми Украйны нутаг дэвсгэр үрүү цөмрөн орлоо....

FOXS NEWS: Оросын арми дайны үйл ажиллагаа явуулж эхлээд байна, оросын онгоцууд Украйны агаарын хилийг зөрчсөн, АНУлсын тусгай албад болон НАТО ОХУлс дараа нь ямар алхам хийж болохыг тооцоолж байна гэсэн мэдээлэл байна гэх мэтээр шал худлаа бурж байгаа...

Мануэл Оксинрайтер: Би энд Крымд нэг танк байхыг олж харсаан. Харин энэ хөшөөний танк өнгөрсөн зууны 40-өөд оноос хойш энд байгаа. Тэр цгаас хойш эндээс ер хөдлөөгүй ажээ...Би бас цэргийн хувцастай ч өөрсдийгөө оросын цэргүүд биш гэж байсан өөрсдийгөө хамгаалах сайн дурын отрядын хүмүүсийг олж харсаан. Би энд санаа нь түгшсэн хүмүүс ба зэвэрсэн танк байхыг л олж харсан. Гэвч Москвагаас дайрч байгаа юм огт алга. Оросын цэргүүд Крымд байгаа, гэхдээ Севастопольд тэнгисийн цэргийн бааз дээрээ байгаа. Манай сурвалжлагч Райн О'Нил одоо тэнд байгаа.

Райн О'Нил: Севастопольд үнэхээр оросын цэргүүд байрладаг. Гэхдээ бүүр дээр үеэс 200 жилийн өмнөөс. Энд одоо гэрээний үндсэн дээр ОХУлсын Хар тэнгисийн флот байрлаж байгаа. Эндэхийн оршин суугчид сүүлийн долоо хоногт энд юу ч өөрчлөөгүй гэж ярьж байна.... Харин энд севастопольчууд өөрсдөө сайн дурын харуулууд гаргаж олон нийтийн амгалан тайван байдал хэв журмыг сахиулж байна... Тэд энд тайван байдлыг хангаж байна...


 

"Путин Крымийг булаан өөртөө нэгтгэсэн" гэсэн Барууны ээлжит гүжир гүтгэлэг - хулхи суртал ухуулгад нь "итгэчихсэн", мөн "оросууд Крымийн оршин суугчдад буу тулгаж байгаад ОХУлсад нэгдэх санал өгүүлсэн" гэж уншсан, ингэж өөрийн толгойгоор "бодож" байгаа зарим нөхдүүд доорхи видеог анхааралтай үзээрэй. Иймэрхүү видео youtube-д олон бий. Дам дамаа сонссон, уншсан мэдээлэл хулхи байж болох учир "Мянга сонссноос нэг удаа нүдээр үз" гэж өвгөд маань захиж ирсэн билээ.

 

Өнөөгийн бараг бүх зүйл худал хуурамч мэдээлэл "боловсрол", хулхи үзэл суртал дээр тогтож байгаа! Энэ бүхнийг гагцхүү олж харж ойлгож ухаарах л шаардлагатай байгаа. Учир нь ямар ч сайн сайхан улс нийгмийг худал хуурмаг байдал, хулхи үзэл суртлаар байгуулж болохгүй, ингэх боломжгүй .... гэдгийг бид бүгдээрээ ухаарах хэрэгтэй байна.

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх