МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

Таны тус дэмжлэг бол BOLOR.INFO хаягийг бусдад түгээх!

Эдгээр ардчилагчдын SS тэмдэг чухам хэнийх болохыг санаж байна уу?!

Ардчилал - чөлөөт зах зээл гэгч бол хүн төрөлхөнд аль хэдийнэ нэр нүүрээ барсан капитализмын орчин үеийн хуурамч баг нь юм. Капитализм хүчирхийлэл хоёр бол хүйн холбоотой, нэг нь нөгөөгүйгээрээ оршин тогтнох ямар ч боломж байхгүй. Харийн энэ хүчирхийлэл түрэмгийлэл нь цэрэг зэвсгийн, хууль стандартын, барууны хэл, боловсрол мөн мэдээллийн гэх мэт олон хэлбэртэй байдаг. Үүнийг ойлгохын тулд ямар ч гоц ухаан хэрэггүй ээ...©  

Чалмер Джонсон, Норт Стар Компас

Манай цэргийн аж үйлдвэрлэлээс гарч байгаа буу бүхэн, цэргийн усан онгоц нэг бүхэн, пуужин бүр эцсийн эцэст идэх хоолгүй, орон сууцгүй, хүйтэнд хөрч яваа манай иргэдийг тонон дээрэмдэж авсан мөнгө гэсэн үг ээ.

                                                                                                       АНУлсын 34 дөх ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр 

Тодруулга: Яг одоо АНУлсын нэг жилийн цэргийн төсвийг хэлэлцэж байна. Албан ёсны бичиг баримтуудаас нь үзвэл 2016 оны цэргийн төсөв нь 686 орчим тэрбум доллар байхаар тооцосон байна. Гэвч энд хамгийн гол нь, хамгийн асар их - бүүр сансарын тоо гэж болох 18,9 триллион (их наяд) долларын өртэй энэ улс дэлхийн үлдсэн бүх улсуудын нэг жилийн батлан хамгаалах төсвүүдийн нийлбэрээс ч их долларыг цэргийн төсөвтөө зарахаар төлөвлөж байна! Харин олон улсын шинжээчид АНУлсын цэрэг дайны нэг жилийн төсвийг одоогоор 1 их наяд (1 их наяд=1000 тэрбум) доллараас багагүй болсон байгаа гэж дүгнэж байна! АНУлсын зөвхөн Холбооны улсын Засгийн газар нь өнөөдөр 18,9 их наяд долларын өртэй байгаа нь манай гаригийн хамгийн их өртэй улс гэсэн үг бөгөөд ийм асар их баялагийг бусдаас зээлээр аваад хэрэглэчихсэнгэсэн үг юм... Тэгвэл энэхүү хачин жигтэй байдал нь хэрэг дээрээ чухам яг юу гэсэн үг юм бэ ?!...

Орчуулга:

АНУлс цэргийн хүчээрээ дэлхий дахины бүх улс үндэстнүүдэд дарамт шахалт үзүүлж заналхийлж байдаггэдгийг бусад улс ард түмнүүдээс ялгаатай нь америкчууд өөрсдөө хүлээн зөвшөөрдөггүй – эсвэл хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй билээ. Америкийн засгийн газар өөрийн хийж байгаа энэ бүх үйл хөдлөлүүдээ "чөлөөт" хэвлэл мэдээллээс хичээнгүйлэн "нууцалж" байдгийн ачаар одоо иргэд маань манай цэргийн баазууд бүх дэлхий дахиныг хэрэн нөмөрсөн байгаа гэдгийг тэр болгон мэддэггүй юм. Одоохондоо ганцхан Антрактид тивийг оруулахгүйгээр, дэлхийн үлдсэн бүх тивүүдийг нөмрөн хэрсэн байгаа 1000 орчим америкийн цэргийн байнгын баазууд бол өнөө үеийн эзэнт гүрний нэг шинэ хэлбэр буюу цэргийн баазууд дээр тогтнож байгаа эзэрхэг гүрэн гэсэн үг юм. Энэ цэргийн баазууд чухам хаана хаана байрладаг газарзүйг манай дунд их дээд сургуулиудад заагаад байдаггүй юм аа.

Дэлхийн бөмбөрцгийг бүхэлд нь хэрсэн америкийн эдгээр цэргийн баазуудынх нь цар хэмжээ болон цаад зорилгуудыг нь ойлгохгүйгээр Америкийн эзэрхэг гүрний тэр далд амбицуудынх нь хамрах хүрээг ба мөн чанарыг нь ойлгох боломжгүй юм аа! Мөн энэ цэргийн хүчирхийллээр байнга заналхийлж мөн чөлөөт гэх мэдээллийн хэрэгслүүдийг байнга далдаас удирдаж цензурдаж байх гэсэн үзлийнх нь энэ шинэ хандлага нь өөрөө Америкийн Үндсэн хуулийг бүрэн үгүйсгэж байгаа бөгөөд чухам энэ байдал нь түүний заалтуудыг хэрхэн зөрчиж байгаа тэр хэмжээнд нь энэ бүхнийг ойлгох боломжийг жирийн хүмүүст олгохгүй байгаа.

Америкийн дайнч энэхүү асар том цэргийн машинд одоо хагас сая гаруй хөлсний цэргүүд, тагнуулын болон техникийн ажилтнууд, цэргийн сургагчид, цэргийнхний гэр бүлүүд ба иргэний гэрээт ажиллагсад ажиллаж дайнд үйлчилж байна. Манай Дэлхий нэртэй гаригийн тэнгис далайнууд дээр бүрэн ноёрхож давамгайлж байхын тулд америкчууд бид хэдэн нисэх онгоц тээвэрлэгч аварга хөлгүүдээ тойруулан тэнгисийн цэргийн 13 армийг байгуулсан бөгөөд тэдний нэрс нь гэхэд л манай дайнч түрэмгий байдлыг илтгэн харуулж байдаг. Тэдний дунд “Харцага”, “Дүүлэн дайралт”, “генерал Нимиц”, “Харри Трумэн” ба “Рональд Рейган” гэх мэт нэрсүүд бий. ҮҮний зэрэгцээ манай улсын нутаг дэвсгэрээс олон мянган км-ийн тээр алс хол байрладаг эдгээр олон тооны цэргийн нууц баазууд дээрээсээ бид дэлхийн бусад хүмүүсийг төдийгүй өөрсдийн иргэдийг ч ялгаагүй тэд хоорондоо чухам юу ярьж ямар утгатай е-майл захидал илгээж харьцаж байгааг хүртэл сэм далдаас чагнаж тагнаж байдаг.

Хилийн чандад байрласан эдгээр цэргийн баазууд нь дэлхийн худалдаанд манай долларын эргэлтийг хангаж хамгаалж байдаг бөгөөд энэ байдал нь мөн АНУлсын цэргийн аж үйлдвэрлэлийн болон санхүү эдийн засгийн бусад бүх салбаруудад асар их хэмжээний "зүгээр хоосон" орлогуудыг оруулж байдаг. Энд манай зэвсэгт хүчинд зориулж элдэв зэвсэг техник зохион бүтээж үйлдвэрлэдэг Хьюстоны Халлибартон корпорацийн бүрэлдэхүүн болох Келлогг, “Браун энд Рут компани” зэрэг “батлан хамгаалах” гэж нэрлэсэн салбаруудыг оруулахгүйгээр шүү дээ! Ганц Халлибартон корпораци гэхэд л дэлхийгээр нэг тарааж байрлуулсан эдгээр цэргийн баазуудыг барьж байгуулах болон тэднийг бүх зүйлээр хангаж байх гэрээ контрактуудыг байгуулж авсан байдаг. Эдгээр гэрээт компаниудын бас нэг зорилго нь бол энэ эзэрхэг гүрний цэргийн дүрэмт хувцсыг өмссөн тэр албатуудыг нь сайн хооллож тэжээж тэднийг тухтай байр саванд байруулж байх, мөн тэднийг элдэв зугаа цэнгэлүүд болон амралтаа өнгөрөөх, төсвийн дагуу боломжтой нөхцлүүдээр хангаж байх явдал юм.

Өнөөдөр америкийн эдийн засгийн бүхэл бүтэн салбарууд манай цэргүүдэд зарж борлуулж байгаа барааны хэмжээнээсээ бүрэн хамааралд орчихоод байна. Жишээлбэл, америкийн арми 2003 онд Ирак уруу дайран орохын өмнөхөн, манай цэргийн яам жигүүрт пуужингууд болон хэрэглэсэн ураны шавхруу хольцтой танк эсэргүүцэх сумнууд нэмэж захиалж байхдаа бас Native Tan маркын 273 000 ширхэг наранд шарлагын тосон түрхлэгүүдийг хүртэл цэргүүддээ зориулж захиалж байсан юм. Энэ нь 1999 онд захиалж байсан хэмжээнээсээ 3 дахин их байсан ба энэхүү үрэлгэн байдал нь Оклахомын Тульсад байрлах Control Supply Company нийлүүлэгчийн болон Флоридын Дайтон Бичийн Sun Fun Products туслан гүйцэтгэгч компанийн орлогыг үлэмж нэмэгдүүлсэн нь ойлгомжтой.

Манай энэ эзэрхэг гүрний цэргийн баазуудын хэмжээ болон үнэ өртгийг нь яг таг тооцоолох тун амаргүйбөгөөд албан ёсны мэдээллүүд нь голдуу хуурамч байдаг бөгөөд хүмүүсийг мэхлэхийг оролдож байдаг. Жил бүр нэг тайлан илтгэл гаргадаг Америкийн батлан хамгаалах яамнаас тайлагнаж байгаагаар бол 2003 оны санхүүгийн жилд Пентагон хилийн чандад дэлхийн 130 улс оронд ойролцоогоор 702 цэргийн бааз байгууламжуудыг эзэмшиж эсвэл түр түрээслэж байсан байна. Пентагоны түшмэдүүд тооцоолохдоо зөвхөн дор хаяж хилийн чандад байгаа цэргийн баазуудыг бүх зүйлээр хангаж байхад хамгийн багадаа л 114,2 тэрбум доллар шаардлагатай байна гэж байсан нь мэдээжийн хэрэг ихэд дарсан тоо юм.

Гэсэн хэдий ч энэ тоо нь багадаад тэдэнд энэ бүх цэргийн баазуудаа шинэчлэн бүүр нэмэгдүүлэхэд дор хаяж 59 1519,8 сая доллар хэрэгтэй ажээ. Гадаадад байрлаж байгаа манай цэргийн баазууд дээр 253 288 цэргийн алба хаагч, дээр нь тийм хэмжээний тэдний гэр бүлийн гишүүд, батлан хамгаалах яамны ажилтнууд, гадаадын 44 870 хүн хөлсөөр ажиллаж байна. Пентагоны мэдээлж байгаагаар, эдгээр цэргийн баазууд нь америкийн өмч болох 44870 казарм, цэргийн ангарууд, больниц болон бусад барилгуудыг эзэмшдэг ба мөн үүн дээр 4844 барилгыг нэмж түрээслэдэг байна.

Эдгээр тоо хэмжээнүүд нь үнэхээр асар их байгаа боловч яг үнэн хэрэг дээрээ бол эдгээрт манай бөмбөрцөг дээрхи америкийн цэргийн бүх баазуудыг бүрэн оруулж тооцоогүй байгаа юм! Тэдний энэ албан ёсны тайлан илтгэл дотор нь Косово, Афганистан, Ирак, Кувейт, Израил, Киргиз, Катар болон Узбекстанд байрладаг манай цэргийн баазуудын талаар таг чиг орхисон байгаа. Гэвч өнөөдөр америкийн цэргийнхэн Евразийн “тогтворгүй байдлын хөвч” гэж нэрлэсэн тэр улсуудад асар том цэргийн баазуудаа байгуулсан байгаа билээ. Энэ бүхнийг 2001 оны 9-р сарын 11-нээр шалтаглаж 2,5-хан жилийн дотор байгуулж авсан юм шүү!

Дэлхийн II дайнаас хойшхи сүүлийн 70 жилийн турш бодит байдал дээр америкийн колони хэвээр байсаар байгаа Японы хувьд Окинава арал дээрхи Кэмп Батлер нэртэй цэргийн ганцхан баазыг л энэ тайланд дурьдсан байгаа. Гэвч үнэн хэрэг дээрээ Окинава нэртэй энэ жижигэвтэр арал дээрхи хоёр дахь том хотынх нь яг төвд оршин 1186 акр газар эзэлдэг Футенма зэрэг америкийн 100 орчим цэргийн баазууд Японы арал дээр байрладаг билээ. (жишээд үз дээ - Нью-Йоркын Манхэттэны Төв Парк гэхэд 843 акр талбай эзэлдэг гээд) Мөн Пентагон бас британийн цэргийн нисэх хүчин гэсэн нэрэн доор аль эртнээс хойш нуун далдлагдсаар ирсэн, нийт 5 тэрбум долларын өртөгтэй цэргийн болон тагнуулын тоног төхөөрөмжүүдээ энэ тайландаа тусгаагүй тоочоогүй байгаа юм. Хэрэв энэ тооллого нь үнэн зөв, шударга байсансан бол америкийн дайнч энэ эзэрхэг гүрний жинхэнэ цар хэмжээ нь бусад улс ард түмнүүдийн нутаг дэвсгэр дээр байрлуулсан байгаа цэргийн зориулалттай янз бүрийн 1000 баазуудаас нь ч олон байх байсан юм. Гэвч хэн ч, магадгүй Пентагон өөрөө ч, сүүлийн жилүүдэд энэ бүхэн огцом өссөн болохоор тэдгээрийнхээ тоог яв цав мэддэггүй биз ээ!

Эдгээр цэргийн баазууд нь Холливудын кино, хөгжилтэй тоглоомуудтай паркууд шиг дэлхийн олон нийтэд гэм зэмгүй санагдаж байлгахын тулд Пентагон боломжтой бүхнийг хийж байдаг юм аа. Жишээлбэл, саяхан “Вашингтон пост” сонинд бичихдээ Иракын Багдад хотоос баруун тийш орших Фаллуджа хотод америкийн 82-р агаарын дивизийн хүчитгэн хамгаалсан штаб байр дотор америкийн офицеруудад хар өмд, цагаан цамц өмссөн үйлчлэгчид хаад ноёдод лугаа адил оройн хоол зөөж байдаг (төсвийн хөрөнгөөр шүү!)гэж бичсэн ба мөн Иракын Багдадын нисэх буудал дээр байрласан америкийн цэргийн асар том бааз дотор анхны “Бургер Кинг” ресторанг байгуулсан гэж бичиж байна.

Америкийн зарим цэргийн баазууд нь үнэхээр асар их том учраас дотор талд нь 9 чиглэлийн автобусууд хүртэл үйлчилж хөлсний цэргүүд болон гэрээт албан хаагчдыг ажилд нь хүргэж өгдөг юм. Жишээлбэл, тэнгисийн явган цэргийн 4-р дивизийн 3-р бригадын штаб байр бүхий “Аварга могойн лагерь” нэртэй цэргийн баазаар одоо 1500 хавтгай км газар дээр харгис цагдаагийн үүрэг гүйцэтгүүлж байна. Тэнд аажмаар нийтдээ 20 000 цэргүүд байрласан байх ажээ.

Америкийн цэргийнхэн ер нь гадна талаасаа бол Библийн сүсэгтнүүдийн жижигхээн хотуудыг санагдуулам тийм тансаг баазуудыг барьж босгохыг илүүд үздэг. Тэнд манай эдгээр “дайны шашныг номлогчид” орон нутгийн хүмүүсээс нь тусдаа дэлгүүр хоршоотой, бүх зүйлээ агаарын тээврийн онгоцоор зөөлгөж хангасан нөхцөлд амьдардаг бөгөөд америкийн генерал, адмиралууд бүгд 71 Lear Jet маягийн люкс нисэх онгоцууд хөлөглөж Баварийн Альпад байрлах америкийн цэргийн уулын цанын бааздаа гулгаж эсвэл дэлхийгээр нэг байрлах пентагоны албан тушаалтнуудад зориулсан гольфын талбайнууд дээр очиж тоглож байдаг. Одоо батлан хамгаалах яамны сайд Рамсфельд гэхэд л хувьдаа бүхэл бүтэн Боинг 757 хөлөглөн нисч байгаа…

Дэлхийн ард түмнүүд болон газар нутагуудад өөрсдийн “гүн шарх дардсаа үлдээх” гэдэг танхай балмад үг хэллэг бол америкийн өнөөгийн эзэрхэг гүрний түрэмгий дайнч бодлогыг илэрхийлдэг нэг гол уриа, үг хэллэг нь болсон юм. Одоо генерал Ричард Майерс, Дайан Гейнштейн мэтийн Сенатын дэргэдэх Цэрэг дайны байнгын дэд хорооны гишүүд дээрхи уриа үгийг хэрэглэхгүйгээр цорын ганц ч өгүүлбэр хэлж чадахаа больсон бололтой.

2001/9/11-ээр шалтаглан мөн Саддам Хусейныг химийн зэвсэгтэй гэж НҮБ-д худлаа ярьж байгаад Иракыг эзлэн авахын өмнөхөн – америкийн эзэрхэг гүрний цэргийн баазуудыг өргөтгөх, мөн манай цэргийн баазуудыг хилийн чандад шилжүүлэн байруулахыг зөвтгөж байсан тэдний тэр бүх үглэлүүдийн нэг хэсэг нь чухамдаа Иракын ард түмэнд энэхүү “тамгаа дарж гүн шарх сорви үлдээх” гэгч номлол нь байсан билээ. Энэхүү дайны төслийг нь хариуцаж байсан хүн бол цэргийн яамны сайдын орлогч Энди Хунн гэгч байсан ба түүнд ерөнхийлөгч Буш Ирак мэтийн Орхи Дорнодын улсуудыг “дээрэмч-улсууд”, “муу залуус” ба "хорлонгийн тэнхлэг" гэж нэрлэн энэ улсуудын эсрэг “өрсөж цохилт хийх” гэгч үнэндээ бол эзлэн түрэмгийлэн дайнаа хийхийг даалгасан байсан юм. Тэр үеэс л эхлэн Пентагон Латин Америкийн Андын нуруунаас эхлэн Хойд Африкийг дайруулан бүүр Ойрхи Дорнодыг оруулан Филлипин, Индонез хүртэл эдгээр бүс нутгуудыг “тогтворгүй байдлын хагас дугуй” гэж нэрлэж эхэлсэн юм. Энэ бүс нутгууд бол хэрэв сайн ажиглавал урьд өмнө нь Гуравдахь ертөнц гэж нэрлэж байсан тэр улс орнууд ба тэнд манай гаригийн газрын тосны үндсэн гол нөөцүүд байгаа нь тэдний энэ бүх үглэлийг нь тайлбарлаж байгаа билээ…

Урьд өмнө нь түүхэн турш эзэрхэг гүрний үзлийг тухайн гүрэн алс холд хичнээн олон тооны колониуд улсуудтайгаар нь үнэлж дүгнэдэг байсан бол өнөөгийн Америкийн колониуд нь түүний цэргийн баазууд байрлаж байгаа бүх улс орнууд болсон ба өнөөгийн энэ эзэрхэг гүрэн чухамдаа эдгээр цэргийн баазууд дээрээ тогтнож байгаа юм! Америкийн цэргийн баазууд дэлхийн бөмбөрцгийн хаана хаана шинээр гарч ирж байгуулагдаж байгааг анхааралтай ажиглан судлах юм бол энэ эзэрхэг гүрний тухай, түүний дайнч түрэмгий бодлогын тухай олон зүйлийг олж харж ойлгож ухаарч болохсон билээ. Цэргийн аж үйлдвэрлэл - төрийн дайнч бодлого ба эзэрхэг гүрэн хоёр бол хүйн холбоотой сиамын ихрүүд гэсэн үг юм. Энэ хоёр нэг нь нөгөөгөө тэжээж тэтгэж байдаг. Манай улс оронд /АНУ-д/ хангалттай өндөр хэмжээнд хөгжсөн энэ хоёр ихэр одоо чанарын шинэ үсрэлт хийхийн яг өмнөхөн байгаа ба энэ нь америкийн цэргийн энэ хүч чадлыг дэлхийгээр нэг тараан цацаж эцэст нь дэлхий дахинд цэргийн хяналт тавьж чадахгүйд хүргэх бөгөөд энэ нь эргээд АНУлсын өнөөгийн баян тансаг амьдралын хамгийн гол үндэс тулгуур - манай хэвлэдэг эрээн цаас - долларт мөн манай "ардчилал" гэдэг брэндийн барааны борлуулатанд ч үхлийн цохилт өгөх нь эргэлзээгүй!

Тэнгисийн явган цэргийн бригадын генерал Мартин Робсон хэлэхдээ АНУ “өрсөж цохилт хийх” дайн явуулж байхын тулд дэлхийн өнцөг булан бүрт бид цэргийн хяналтаа тогтоох ёстой гэж мэдэгдэж байгаа ба тэрбээр үүгээрээ Америкийн өсгийн доор хараахан ороогүй аливаа улс үндэстний дээр жанжлах боломжийг булаан авахыгаа хэлж байгаа нь тэр юм….

Колин Пауэллийн “америкийн цэргийн баазуудын гэр бүл” гэж өхөөрдөн нэрлэж цэргийн баазуудаа байршуулах ёстой гэж байсан тэр улсуудын дотор Дорнод Европын "ардчилаад" ядуурч туйлдсан Румын, Польш, Болгар; Ази тивд - Пакистан /тэнд аль эрт 4 бааз байрласан/, Энэтхэг, Австрали, Сингапур, Малайз, Филлипин бас санаанд багтамгүй Вьетнам; Хойд Африкт – Марокко, Тунис нэн ялангуяа Алжир /1992 онд АНУлс болон Францын дэмжлэгтэйгээр Алжирийн засгийн эрхийг нь булаан авсан цэргийнхэн нь Америкийн цэргийн бааз байгуулахыг эсэргүүцсэн 100 000 иргэдийг нь зэрлэгээр алж хөнөөсөн билээ/, Баруун Африкт – Сенегал, Мали, Гана болон Сьерра Леоне (тэнд 1991 оноос хойш иргэний дайн үргэлжилсээр байгаа!) багтаж байгаа.

Пентагоны эх үүсвэрүүдийн баталж байгаагаар энэ бүх цэргийн баазуудын ерөнхий загвар нь сүүлийн 20 гаруй жилийн туршид Персийн Булангийн Бахрейн, Кувейт, Катар, Оман, АНЭмират зэрэг ардчиллын ямар ч үнэр байхгүй хэдий ч манай "сайн түнш хөрш" улсуудад байгуулагдсан америкийн цэргийн баазууд шиг байх ажээ. Эдгээр баазуудыг манай цэргийнхэн "домбоны навчис" гэж нэрлэдэг бөгөөд шаардлагатай тохиолдолд эдгээр улс уруу сайн зэвсэглэсэн "мэлхийнүүдээ" АНУлсын нутаг дэвсгэр дээрээс төдийгүй НАТО-гийн бусад баазуудаас мөн манай дуулгавартай дагуул улс болох Япон мөн Британи дахь баазуудыг шилжүүлэн хаяж чадна гэж тэд үзэж байна.

Цэргийн баазуудаа ингэж томруулж өргөтгөх зардлуудаа зөвтгөхийн тулд Пентагон одооноос хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр элдэв цуу яриа зориуд маш ихээр тарааж байгаа. Жишээлбэл, ЗХУлс тэргүүтэй социалист улсуудад бид Хүйтэн дайн зарласан /1946 оноос/ цагаас хойш Германд, Өмнөд Солонгост /1951 оноос/, Японы Окинава /1945 оноос/-д байрлаж байгаа асар том цэргийн баазуудаа татан буулгах гэж байгаа мэт худал цуурхал тарааж байна. Иракыг эзлэн авсныхаа дараа Пентагон энэ дайныг дэмжихгүй байсных нь төлөө шийтгэл болгож Саудын Аравиас мөн Туркээс зарим цэргийн баазуудаа гаргаж Ирак уруу аваачсан юм. Үүний нэгэн адил өнөөдөр манай гариг дээрхи хамгийн их америкийн эсрэг үзэлтэй ардчилсан улс болох Өмнөд Солонгосоос /энэ улсыг өөрийн гэх армигүй шахуу болгосон байгаа/ цэргийн зарим баазуудаа гаргахаар төлөвлөж байна. Мөн Европын Румын, Герман зэрэг улсуудаас зарим цэргийн баазуудаа өөр улсууд уруу шилжүүлэн байрлуулахаар төлөвлөж байна. Гэвч Европ тивийг атгандаа барьж байхын тулд хамгийн гол улс Германыг дуулгавартай байлгаж байгаа тэндэх асар том цэргийн баазуудынхаа 80% -ийг нь үлдээж байгаа аж.

Яагаад Пентагон ХБНГУлс болон Өмнөд Солонгос зэрэг баян чинээлэг улсуудаас зарим цэргийн баазуудаа гаргаж тэдгээрээ цэргийн дарангуйлал ноёрхсон эсвэл америкаас бүрэн хараат ядуу буурай улсууд уруу шилжүүлж байгаа вэ? Үүний гол шалтгаан бол Пентагоны нэрлэж байгаагаар "хүрээлэн байгаа байгаль орчны сулруулсан хууль тогтоомжтой" улсуудын давуу тал гэгч мөн бөгөөд мөн "эдгээр улс орнуудын засгийн газрууд нь америкийн явуулж байгаа бодлогыг үг дуугүй дэмждэг"-т байгаа юм. Гэвч энэ бол хагас үнэн, чин үнэний өчүүхэн хэсэг нь юм...

Үүнээс гадна Пентагон америкийн цэргийн баазуудаа байрлуулж байгаа бүх улс орнуудад "Зэвсэгт хүчний тухай Гэрээний онцгой Статус" гэгч эзэрхэг гүрний гэрээгээ хүчээр тулган хүлээлгэдэг бөгөөд энэ нь дор хаяж АНУлсыг бохирлосон нутаг дэвсгэрээ цэвэрлэх үүрэг хариуцлагуудаас буюу байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжуудыг нь зөрчсний төлөөх нөхөн төлбөрүүдээс чөлөөлдөг юм ...

Энэ бүх цэргийн баазууд нь юуны тулд вэ? Дэлхийн бүх улс орнууд ардчилчих юм бол дэлхий дахин бумбын орон болно гээд байгаагүй билүү...?!

... Хөшигтийн хөндийд баригдаж байгаа нисэх буудал ямар зориулалтай юм бол


 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (2 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

Enkhjargal
0 # Enkhjargal 2011-03-22 16:35
Эдгээрийн аймшиг аюултайг ойлгосон нэгэн нь шууд хийж чадах бүхнээ хийж эхлэх нь зүйтэй байх. Таний сайтыг дөнгөж өнөөдөр нээлээ. Санал нэг байна. Таньд амжилт хүсье. Өөрийн үзсэн харсан, мэдсэн сурсанаасаа хуваалцаж, Монголчуудаа энэ аюулаас сэрэмжлүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байна. Таньтай хэрхэн холбогдох вэ?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
admin
0 # admin 2012-03-31 12:20
Quoting Enkhjargal:
Эдгээрийн аймшиг аюултайг ойлгосон нэгэн нь шууд хийж чадах бүхнээ хийж эхлэх нь зүйтэй байх. Таний сайтыг дөнгөж өнөөдөр нээлээ. Санал нэг байна. Таньд амжилт хүсье. Өөрийн үзсэн харсан, мэдсэн сурсанаасаа хуваалцаж, Монголчуудаа энэ аюулаас сэрэмжлүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байна. Таньтай хэрхэн холбогдох вэ?

хаягаар имэйл бичиж болно
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс