sulgee01

“ТОМ АХ” ЧИНЬ АЛХАМ БҮРИЙГ ЧИНЬ МӨРДӨН МӨГШИЖ АРХИВЛАЖ БАЙГАА!

Олон нийтийн сүлжээнүүд сайн зүйл үү, эсвэл муу зүйл үү?
/интернетийн тойм/

Facebook, Twitter зэрэг олон нийтийн "мэдээллийн" гэх сүлжээнүүд бодит байдал дээр АНУ-Их британийнтагнуулын тусгай албадууд дэлхийн олон нийтийг далдаас мөрдөн мөгшиж тэдний талаар мэдээлэл цуглуулж архивлаж байдаг, хүмүүсийн хийж бодож эрмэлзэж мөрөөдөж байгаа бүх зүйлийг далдаас сэм хянаж өөрт хэрэгтэй зүгт чиглүүлж байдаг, эдгээр сүлжээгээр дамжуулан дэлхийн бусад улс орнуудын нийгэм олон нийтийн санаа бодлыг Баруунд ашигтай байдлаар сэм бүрдүүлж байдаг, шаардлагатай үед эдгээр сүлжээгээр хоосон шуугиан, дургүйцэл дэгдээж гэнэн хүмүүс залуусыг хөөргөн дэврээж тэдний гараар төр засгийг нь түлхэн унагаж байгаад тэр улс орныг "ардчилж" далдуур эзлэн авдаг хүчирхэг хэрэгслүүд нь болсон байгаа тухай мэдээллүүдийг та бүхэн олж мэдсэн, эсвэл ядаж сонссон биз ээ.

Эдгээр олон нийтийн "мэдээллийн" гэгч сүлжээ бол тухайн хэрэглэгч өөрөө өөрийнхөө тухай бүх мэдээллийг өөрөө ( үүнд улстөрийн үзэл баримтлал, тухай нэг асуудлын талаар чухам ямар ойлголт төсөөлөлтэй байгаа, юу тэр хүний хувьд чухал байгаа, тэр юуг яаж бодож ойлгож байгаа зэргээ) бичиж өгч байдаг, нэгэн төрлийн сайн дураараа өөрөө өөрсдийгөө тагнаж мөрдөж гаднын тусгай албадын мэдээллийн санг /хэрэг бүрдэлт/-г баяжуулж өгч байдаг, харин алсын үр дагаврууд нь тун ноцтой байж болох маш өндөр магадлалтай далд зорилготой төсөл юм.

Сүүлийн 30-аад жил хүн төрөлхтөнд зэвсгийн болон тархины угаалгын хүчээр тулган хэрэгжүүлж ирсэн өрнөдийн ардчилсан дэглэм + булаан эзлэх даяарчилал + чөлөөт зах зээлийн неолиберализм = Дэлхийн Шинэ Дэглэм нэртэй Барууны төсөл одоо бүрэн дампуурч дэлхийн өрнөдийн загвараар "ардчилсан" аль ч улс оронд олонхийн амьдрал, аж байдал үлэмж доройтож баян ядуусын хооронд асар хүчтэй ялгаралд хүргэсэн тул одоо дэлхийн хаа ч жирийн олонхи өнөөгийн энэ улстөр-эдийн засгийн өрнөдийн ардчилсан дэглэмд тун сэтгэл дундуур байх болсон юм. Иймд өнөөгийн энэхүү хүчээр тулгасан байгаа дэглэмээс өөр санал бодолтой хүмүүсийг алхам тутамд нь хянаж мөрдөн мөшгих, бүх зүйл дээр далдуур хяхан хавчих үйл явуулгыг ил далд явуулж эхлээд байгаа билээ...

Мөн дэлхийн бүх улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс хошуу дүрэх, ард түмэн олон нийтийнх нь санаа бодлыг нь гадна талаас нь өрнөдөд ашигтай бүрдүүлж тэднийг өөр зүгт залах зэрэг дээхнэ үед бол гагцхүү гадаадын тагнуулын албадын шугамаар далд нууцаар хийж ирсэн үйл ажиллагааг одоо олон нийтийн ийм сүлжээнүүдээр халхавчлан ил тод явуулах болсон юм. Үүний саяхны нэг тод жишээ бол Ойрхи Дорнодод гадна талаас нь тавьсан “Арабын хавар” нэртэй үймээн самууны түймэр, Украйны хувьсгал гэж нэрлэсэн төрийн эргэлт юм!

Интернетэд байгаа бусад фактуудаас:

1. АНУ-д одоо facebook-д бүртгүүлээгүй, энэ сүлжээнд нь нэгдэн ороогүй хүнийг ажилгүй болгох, тэр хүн сэтгэцийн эмч нар ба цагдаагийн газрын анхаарлыг татаж болох болсон ажээ. Мөн тэнд Facebook-ийн хуудасгүй хүнийг ажилд авахаас татгалзаж чадах болсон ба ажил олгогчийн нүдэнд ийм хүн далд нууц этгээд, “иргэншээгүй - нийгэмжээгүй” хүн гэж харагдах болсон байна.

2. Иймэрхүү сүлжээнүүд бол харьцааны тун өвөрмөц үнэндээ бол гаж хэлбэр мөн бөгөөд тэнд хэнд юу “таалагдаж” тэр юу “хүсч байгаагаараа” харьцааны талбараа сонгодог. Энэ байдал нь хүмүүсийг нийгмийн амьд харьцаанаас улам бүр зугтаадаг болгож ийм сүлжээ нь хүмүүсийг улам бүр бие биенээс нь холдуулж бутарган жижиглэн бүлэглэж байна.

3. Аливаа хүн бүр Эхээс төрснөөсөө хойш тухайн нийгмийнхээ нэг эд эс нь байдаг. Тэгвэл сүлжээний ийм харьцаа нь хүмүүсийн тэр амьд харьцааг хэзээ ч орлож чадахгүй ба ийм "олон нийтийн сүлжээ" гэгч нь үнэн хэрэг дээрээ хүмүүсийг сүлжээний “амьтад” болгон хувиргаж хүн - нийгмийн бодит харилцан харьцааг сулруулахад чиглэсэн, улс үндэстнийг - уламжлалт нийгмийг - түүний эд эс хувь хүнийг - нийгмийн гэр бүлийн байгууламжийг сулруулж устгах гэсэн зориуд явуулгатай ажиллагаа ажээ.

4. Facebook компани хэрэглэгчдийнхээ профил доторхи бүх мэдээллүүдийг, бүх фотоархивуудыг өөрийн тусгай өгөгдлийн сандаа сэм татан авч цуглуулж байдаг программ хангамжийг ашиглаж байдгийг эрдэмтэн судлаачид тогтоосон байгаа. Ингэхдээ тэд хэрэглэгчдээсээ тэдний өөрсдийнх нь зөвшөөрлийг бол авдаггүй аж. Харин тэгвэл яах гэж, юуны тулд энэ бүхнийг хийгээд байгаа хэрэг вэ?!!.. гэсэн асуулт өөрийн эрхгүй төрж байгаа биз дээ...

5. Жишээ нь, ХБНГУ-ын Хамбургийн цагдаагийн газрын тусгай мөрдөгчид Германы нутаг дэвсгэр дээр амьдардаг Facebook-ын хэрэглэгчдийг мөрдөн мөгшиж байгаа ийм өгөгдлийн санг бүрэн устгахыг энэ компаниас шаардаж байгаа ажээ. Европын парламентын депутатуудын шахалт шаардлагаар энэ сүлжээний үйл ажиллагаанд шалгалт явуулсан юм. Гэвч энэхүү шалгалт нь “маш өнгөц болсон” гэж европын холбооны депутатууд үзэж байгаа учир одоо дахин хөндлөнгийн шалгалтууд хийж эхлээд байгаа ажээ.

6. Гэвч Facebook компаниас хэрэглэгчдийнхээ талаар цуглуулсан нууц мэдээллүүдийн өгөгдлийн энэ санг устгуулах тун амаргүй ажээ. Энэхүү бодит байдал бол энэхүү үндэстэн дамжсан корпораци ер нь тухайн улс орны хууль тогтоомжид хэрхэн яаж хандаж байгаа нь бидний анхаарлыг татах ёстой. Ялангуяа өөрийн хамгийн ойрын түнш Европт ингэж хандаж байхад шүү!

7. Facebook зэрэг олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн тухай бүх мэдээллүүд, тухайн хэрэглэгчийн найз нөхөд хамаатан саднын хаягууд, тэдний холбоо сүлбээ, тэд хоорондоо чухам юу ярьж хэлэлцэж байгаа байгаа нь одоо барууны тагнуулын байгууллагуудын архивт орж байдаг байна. Одоогоор АНУлсын Холбооны мөрдөх товчоо олон нийтийн сүлжээнүүдийг бүр хямдхан, бүүр үр дүнтэй сэм мөрдөн хянаж байх технологийн аргуудыг хайж байгаа ажээ.

8. 2012 оны 5-р сарын 18 нд Facebook компани хувьцаагаа хөрөнгийн бирж дээр анх гаргаж IPO хийсэн ба хувьцагаа нэг бүрийг нь 38 доллараар борлуулж маш их хэмжээний ашиг олсон юм. Гэвч хэдхэн хоногийн дараа энэ хувьцааны үнэ огцом унаж жирийн олон хүмүүс мөнгөө алдсан ба одоо энэ компанийг Уолл Стриитийн банкуудтай далдуур хуйвалдсан байсан гэсэн шуугиан дэгдэж мөрдөн шалгалтууд явагдаж байгаа ажээ. Ер нь Хөрөнгийн бирж бол дотоод мэдээлэлтэй цөөн хэдхэн хөрөнгө оруулалтын банк, том тоглогчдын дунд дахь залилан дээр суурилагдсан өвөрмөц "тоглоом" юм...

9. Зөвхөн ингэж асар их "мөнгө хийснийхээ" дараа л сая Марк Цукерберг 10 жил найзалсан бүсгүй Чэнтэйгээ хуримаа хийх болсноо зарласан байна. Харин Калифорнийн хуулиар бол гэрлэлтээсээ өмнө олсон бүх мөнгө нь зөвхөн тэр хүнд л үлддэг хуультай. Ийм болохоор Чэнд ямар ч тохиолдолд энэ мөнгө огт хамаагүй гэсэн үг юм...Өнөөдөр манайд гэрийн бүлийн хуулийг ийм болгож байгаа!

Нэрт хакер, дэлхийн улстөр-эдийн засгийн хөшигний ар дахь нууцуудыг дэлгэн илчлэгч Джулиан Ассанджийн баталж байгаагаар бол одоо интернетийн бараг хэрэглэгч бүхэн АНУ-ын тусгай албадын хараа хяналтан доор байгаа ажээ.

facebookdrug

Гэвч одоо өөрийн гэсэн бодолгүй - "толгойгүй" харин өрөөлийн - харийн үзэл суртлыг өөрсдийнхөө бодол санаа гэж эндүүрсэн, үнэгүй юманд дэндүү хорхойтой, Эх оронч сэтгэл зүтгэлгүй зуйгуул үзэлтэй этгээдүүд одоо фейсбуук, твиттер гэх мэтийн нийгмийн сүлжээнүүд дээр баасан дээр цугласан ялаа батгана мэт арзагналдаж байгаа. Тэдний дийлэнх нь өнөөгийн энэ неолиберал "ардчилал"-ыг ард түмний засаглал гэж төөрөлдсөн, Эх оронгүй Эрдэм мэдлэггүй байхыг "хувийн эрх чөлөө" гэж эндүүрсэн, Эх оронч үзэл сэтгэл, Эрдэм мэдлэг их үйлсээс өөрсдийгөө "эрх чөлөөтэй" учир "чөлөөлөгдсөн" гэж ойлгодог, харин ямар ч хамаагүй аргаар амар хялбар мөнгө луйвардахыг "бизнес" гэдэг харийн ойлгомжгүй үгээр халхалдаг, идэх уух эдлэх хэрэглэхийг бусдад гайхуулах донг хувийн эрх чөлөөт байдал гэж ойлгодог жинхэнэ хүн сүргүүд юм....


Wikileaks сайтыг үндэслэгч Джулиан Ассандж:

“Олон нийтийн сүлжээ “Facebook” бол хэзээ нэгэн цагт зохион бүтээж байсан хамгийн аймшигтай мөрдөн мөгших машин юм. Энэ сүлжээнд дэлхийн хамгийн бүрэн мэдээллийн санг цуглуулж байгаа ба ийм сүлжээнүүд нь хэрэглэгчдийнхээ тухай, тэдний хоорондын харьцаа, нэрс хаягууд, байрлал амьдран суугаа газрууд мөн түүнчлэн тэд хоорондоо хэрхэн харьцаж юу ярьж хэлэлцэж байгааг, тэдний төрөл садны тухай зэрэг бусад олон төрлийн мэдээллүүдийг сэмхэн цуглуулж байдаг. Энэ бүх мэдээллүүд тань одоо америкийн тагнуулын албанд хүртээлтэй болсон байгаа. Facebook, Google, Yahoo – америкийн эдгээр том компаниудад америкийн тагнуулын байгууллагад тусгайлан зориулж хийж дотор нь суулгасан интерфейсүүд байдаг”.

Мөн тэрбээр өөрийг нь "хэрэгт гүтгэж Щведийн шүүхэд гарган өгөхөөр мөрдөн мөгшиж байгаа" Их британийн тухай тэрбээр ингэж ярьсан байна.

“Та бүхэн Их британи улс дэлхийн хаа газрын террористуудын бас мэдээж хэрэг, олигархууд болон дарангуйлагчдын хорогдох газар нь байсаар ирсэн гэдгийг бол мэдэж байгаа. Жишээлбэл, Чилийн дарангуйлагч асан Аугусто Пиночетийг Испани, Чилийн засгийн газрууд Их британиас гарган өгөхийг шаардаж байсан гэдгийг, харин үүнийг нь Маргарит Тэтчер эсэргүүцэж байсан нөгөө дуулиант шүүх хурлыг эргэн саначихаарай. Одоо тэгвэл хамгийн санаанд багтамгүй нь яг тэрхүү зүй бус эсэргүүцлийг нь өмгөөлж хамгаалж байсан тэр өмгөөлөгч одоо намайг баривчилж хүлээлгэн өгөх хэрэг дээр ажиллаж байгаа. Их британийн нөгөө жинхэнэ либерализмынх нь нэг тод жишээ бол “та нар бүгд л ийшээ ирцгээ, тэгээд бид тар нарыг хамгаална, хожим ашиглана” гэдэг зарчим нь юм. Гэвч нөгөө талаасаа бол энэхүү зарчим нь дотоод зөрчлүүдтэй, бүгдэд ингэж ханддаггүй. Гэхдээ үнэхээр үнэн үгээ хэлэх эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа, шахагдаж хавчигдан Их британид ирж байгаа над шиг нийгмийн идэвхтнүүдийг тэд өмгөөлж хамгаалж байдаг гэж үү? Тэгээд яг одоо энэ улс Муамар Каддафийн хөвгүүд шиг тэр хүмүүсийг дэмжиж тусалж байгаа гэж үү?” гэж ярилцлага өгсөн байна.

Ер нь интернет хэрэглэгчдийн хувийн мэдээллүүдийг хамгаалах асуудлууд сүүлийн үед улам бүх хурцаар тавигдаж яригдаж хэлэлцэгдэж байна. Мөн iPhone “ухаалаг” гар утас хэрэглэгчдийгээ мөрдөн мөгшиж тэдний хийж байгаа бүхнийг гадагш нь өөр сервер үрүү сэм дамжуулж байна гэж сэжиглэн Apple корпорацийн эсрэг АНУ ба Европт хэд хэдэн мөрдөн шалгалтуудыг нэгэнт эхлээд байгаа ажээ...

Олон хүмүүст тэдний бодож санаж байгаа, хийж хөдөлж байгаа бүх зүйлийг далдаас мөрдөн мөгшиж байгаа энэ “Том Ах”-ын тухай бодол үнэхээр яагаад ч таалагдахгүй байх аа...

Анхаар! Энэ нийтлэлийг ЧӨЛӨӨТЭЙ хуулан авч өөр сайт, сонинд тавьж болно! Гагцхүү монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт уруу шууд холбоос хийх ёстойг сануулъя.

"Үнэгүй" фейсбуук, твиттерчингүүдэд хандаж хэлэхэд Үйл нь ирсэн огтоно Үнэгний сахлаар оролдоноо гэж үг байдгийг сануулъя...

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх