МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

arxindjivuulextechnology


Өмнөх үг

Сүүлийн хэдэн жилд Монголын "ардчилсан" НЕОЛИБЕРАЛЧ эрх баригчид "халаасныхаа" хэдхэн сэтгүүлчдийг ард түмний татварын мөнгөөр дагуулан гадаадаар тэнэж тэднээр өөрсдийгөө магтан дуудуулж мөн барууны неолиберал үзэл суртлыг - энэхүү харийн эдийн засгийн колоничлолыг халхавчлан зүтгүүлэх пиар хийлгэх шинэ аргыг их хэрэглэх болсон билээ..

Саяхан ерөнхийлөгчийг "дагалдаж" Скандинавын орнуудаар явсан бололтой Дашрэнцэн сэтгүүлчийн бичсэн "Архидалтыг устгая гэвэл Шведийн хуулийг л хуулчих" гэсэн хачин нэртэй ойворгон нийтлэлийг нь олж уншаад тэндээс мань хүний "буруу ишилсэн" үзэл, ялангуяа өнөөгийн энэ ардчилсан дэглэмийн тухай ойлголт, төсөөллийг нь уншаад бүүр гайхах харамсах сэтгэл төрснийг нуух юун.

Манай өнөөгийн "ардчилсан" дэглэмд ёс суртахуунаа худалдсан сэтгүүлч хэмээх долдойнууд улс Эх орноо колони орон болгож байгаа өнөөгийн энэ тавиул эрх баригчдад л үйлчлэхийг, тэдэнд үнэнчээ харуулан долдойдож байгаад эзнээ дагасан гөлөг мэт гадаадад дагалдан зорчиж мөн албан тушаал цалин мөнгө гавьяа шагнал урамшуулал авч амь зуухыг гол зорилгоо болгон тавьдаг болсныг хүн бүр харж байгаа.

Тэд ямар ч шинжлэх ухаан судлаагүй, гадаад хэлний наад захын мэдлэг чадавхгүй хэвтэж тэдэнд бичихгүй-сараачихгүй-мэдэхгүй сэдэв гэж үгүй бөгөөд ийнхүү бичиж байгаа зүйлээ гүнзгий сайн судалж зөв ойлгоогүй байдал нь манай нийгэм, олон нийтийн оюун санаа, ойлголт төсөөлөлд ноцтой аюул занал учруулж байна. Тэдэнд дэлхийн нэн шинэ түүхийн талаар үнэн зөв мэдлэг, өнөөгийн геоулстөрийн нөхцөл байдал, санхүү-эдийн засгийн хямрал мухардлын тухай наад захын бодит мэдрэмж, бодит ойлголт төсөөлөл алга байгаа нь улам бүр харагдсаар ойлгогдсоор байгаа. Тэд барууныг шүтдэг "ардчилсан" неолибералч "ийм ойлголттой" байна гэдэг нь тэдний "тархийг" гаднынхан ил далд олон аргаар нэгэнт барьсан байна гэсэн үг юм ! Иймэрхүү сэтгүүлч нэртэй гаднын нөлөөний агентуудын бичиж байгаа нийтлэлүүд, ТВ мэдээлэл гэгч нь үнэн бодит байдалд огт нийцэхгүй тархины угаалга гэдэг нь бодож чаддаг хэнд ч тайлбарлаад байх шаардлагагүй, ойлгомжтой биз ээ...

Иймд "оросууд л архичин" гэдэг Барууны тагнуул тусгай албадын зүгээс зориуд тараасаар ирсэн нэг хоосон домгийн талаар сургамжтай баримтат киног орчуулж та бүхэн хүргэхээр шийдлээ. Тэд иймэрхүү элдвийн хоосон домог цуу үг яриа байнга тарааж байдаг нь бидний улс Эх орныг булаан эзлэх гэсэн цаад алсын зорилготой Хүйтэн дайн - мэдээллийн дайных нь нэг зэвсэг юм !!!

Та бүхэн энэ бүхнийг 1990-ээд оноос хойш манайд болж өнгөрсөн, одоо болж байгаа бүх үйл явдлууд, өнөөгийн энэ ажилгүйдэл, ядуурал, архидалтын байдалтай харьцуулан нэг бодоод үзээрэй....

Цэвэр спиртэнд шилжүүлж тооцсон хэрэглээ /2012он/spirt xereglee
Энэ график дээрээс ямар улс орнууд архи, согтуурах ундааны хэрэглээгээр тэргүүлж байгааг олж хараарай. Манайх хүн ам цөөтэй учир бодит хэрэглээгээр ч, нэг хүнд хувааж үзэхэд ч эхний хэсэгт орох магадлал их өндөр байгаа....



АРХИНД ЖИВҮҮЛЭХ АРГА ТЕХНОЛОГИ
/баримтат киноноос хэсэгчлэн орчуулав/

Түүхэн бодит баримтуудыг судлан үзвэл архидан согтуурах нь Оросын ард түмний онцлог шинж огт байгаагүй ажээ. Одоо оросын “водка” гэж ухуулан сурталчилдаг болсон этилийн спиртийн уусмал бол огтхон ч Оросын “бүтээл” биш ээ. XIV зууны дундуур Генуягийн жүүд худалдаачид хамгийн анх усан үзмийн спиртийг Орос руу оруулж ирж арилжин зарах гэж оролдож байсан байна. Гэвч оросууд энэхүү харь газрын “урьд өмнө үзэгдээгүй гашуун муухай идээ”-г ууж хэрэглэх боломжгүй гэж түлхсэнд тэд маш их гайхаж байсан гэж түүхэнд бичигдэн үлджээ...

Үүнээс хойш гадаадын худалдаачид Орост архи дарс оруулж ирж худалдаж ашиг олох оролдлогуудаа орхиогүй бөгөөд бараг 50 жилийн дараа дахин Московий-д оруулж ирж идэр залуухан хаан Василий II-ийн ордныхонд өргөн барьсан байна. Гэвч Орост тэдний энэ ундааг нь дахин үнэлж ойшоогоогүй бөгөөд үүнийг нь гагцхүү хүн эмнэх ханд бэлтгэхэд л тэгээд заавал шингэлсэн хэлбэрээр нь хэрэглэж болох юм байна гэж ихэс дээдэс нь тогтоосон аж... XVIII зуун гартал харийн энэ согтууруулах ундааг жирийн ардуудад зөвхөн уушийн газруудад л хатуу хязгаартай худалдахыг харийн энэ наймаачдад зөвшөөрсөн юм. Ийм уушийн газрууд оросын нэг хотод нэг л байсан ба Христос мэндэлсэн өдөр, Дмитрийн бямба гариг ба Гэгээн долоо хоног гэх мэт зөвхөн тусгай тогтоосон баярын өдрүүдэд л худалдаалахыг зөвшөөрсөн байсан юм. Үүнээс өөр өдрүүдэд архи уусан хүнийг ташуурдан гэсгээж тэр байтугай шоронд хийнэ гэсэн хатуу хууль үйлчилж байсан ажээ. Архидан согтуурах нь саяхныг хүртэл оросын ард түмний дунд ичгүүртэй гутамшигт хэрэгт тооцогдож байсан байна.

Спиртийн ундааны жилийн хэрэглээ янз бүрийн улсуудад (нэг хүнд ноогдох штофын тоо)
1910 оны хэвлэлд гарсан байдлаар!!!
alcogol
Штоф гэдэг нь герман хэлээр Stof буюу том жүнз - аяга гэсэн үг.
1 штоф = 1/10 хувин = 1,2299 литр байсан ажээ.

Архидан согтуурах “моод”-ыг Орос оронд “өөрчлөн шинэчлэгч” нэр авсан I Петр хаан Европоос тамхи татах, харь газрын элдэв үнэртэн хувцас хунартай хамт оруулж ирсэн гэж түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн байна... I Петрээс эхлэн архидан согтуурах энэ үзэгдэл оросын либерал эрх баригчдын нэг төрлийн “бодлого” нь болон хувирсан аж. XIX зууны сүүлчээр судлаач эрдэмтэд АНУ ба Европын хамгийн том улс орнуудыг жишээ болгон авч уусан архи согтууруулах ундааг нь нэг хүнд ноогдох хэмжээгээр нь хооронд нь харьцуулж үзсэн байдаг. Тэгэхэд Оросын эзэнт гүрэн Франц, Англи, Герман ба АНУ зэрэг бусад орнуудаас энэ үзүүлэлтээрээ хамаагүй хол хойно хоцорч хамгийн сүүлчийн байранд орж байсан байна. /1910 оны дээрх зургийг анхааралтай ажиглан харна уу/

...Архи согтууруулах ундаа хэрэглэж байгаа түвшинг дараах байдлаар тооцож гаргадаг. Нэг жилд борлуулсан бүх архи дарс, шар айраг согтууруулах ундааны нийлбэрийг аваад 100%-ийн спирт рүү шилжүүлэн тооцоолж дараа нь бүх хүн амынхаа тоонд хуваадаг байна. Ингэж нэг жилд нэг хүнд ноогдох ийм спиртийн тоо хэмжээг гаргадаг.

Одоо хүртэл энэ аргачлалыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хэрэглэсээр байгаа ба дараах шатлалыг боловсруулж хэрэглэж байна.

* 3 литр хүртэл хэрэглэж байгаа бол доогуур түвшин гэж тооцдог байна.
* 4-5 литрийг дунд түвшинд тооцдог.
* 8 литрээс илүү байгаа бол энэ улс үндэстний генетикийн сүйрэл, мөхөл эхэлсэн гэж үздэг байна.

XX зууны эхэнд Орост улсад нэг хүнд 3 литр орчим ийм үнэмлэхүй алкоголь ноогдож байсан байна. Тэр үед Орост 18 нас хүртэлх бүх залуучуудын 95 гаруй хувь, эмэгтэйчүүдийн 90 хувь, эрэгтэйчүүдийн 47 хувь нь архи ОГТ хэрэглэдэггүй байжээ. Өөрөөр хэлбэл, тэд үнэмлэхүй эрүүл амьдардаг үндэстэн байжээ. Гэвч хүн амыг архинд оруулах арга технологи аажмаар нэмэгдэж байсан ба 1913 он гэхэд бараг 5 литр болсон байна. Тэр үед Оросын Төрийн Думд ба хэвлэлүүдэд тэр үеийн улсын төсвийг “Согтуу төсөв” гэж ил тод нэрлэж бичиж тухайн үеийн эрх баригчдыг ард түмнээ зорилготойгоор архинд оруулж байна гэж шүүмжилж буруутгаж байсан ажээ.

... Санхүүгийн гэмт хэргүүд, ажил дээр элдэв гэмтлүүдэд өртөх, ажил таслах зэрэг архидалттай холбоотой нийгмийн үзэгдлүүд их гарах болсон байлаа. Хамгийн гол нь архидалтын хэмжээ үндэстний эрүүл мэндэд заналхийлж эхэлсэн юм. Энэ үед улс орон даяар “Архины эсрэг” олон түмний хөдөлгөөн их хүчтэй гарч ирж архи, согтууруулах ундаанд маш хатуу хязгаарлалт тогтоохыг уриалж тэмцэж байсан юм. Тэдний дунд Оросын эзэн хааны гэр бүлийн гишүүд, хааны ойрын хүмүүс байсан нь сонирхолтой. Хааны авга Их тайж Константин Константинович Оросын “Архигүйчүүдын холбоо”-ны дарга нь байсан юм. Энэ холбоонд орон даяар байгуулагдсан асар олон тоооны архигүйчүүдийн нийгэмлэгүүд багтаж байжээ. Эдгээр нийгэмлэгүүдэд багш, эмч нар, шинжлэх ухааны ажилтнууд мөн мэдээжийн хэрэг жирийн ажилчид ба тариачид элсэн орж тэмцэж байлаа.

Гэвч энэхүү нийгмийн дундаас үүссэн архины эсрэг кампанит ажлын эсрэг гадаад ба дотоодын хүчирхэг хүчнүүд сөрөн зогсож байжээ.

Бүүр 1911 онд томоохон аж үйлдвэрийн эзэн, барон Гинзбург (германы оросжсон еврей) “ би энэ улсын дарсны мухлагуудад архи дарс нийлүүлж аж үйлдвэрийн хэмжээнд спирт нэрж байгаа. Эндээс би алтны уурхайнуудаасаа олж байгаагаас ч илүү (!) их алт олж байгаа. Ийм учраас энэ ундаануудыг оросуудад худалдан борлуулж байгааг цаашид хадгалж байх мөн оросын олон нийтийн санал бодол гэгчийн нүдэнд ямар ч үнээр хамаагүй үүнийг зөвтгөж байх хэрэгтэй байна” гэж нутаг нэгт хамсаатнуудынхаа дунд илэрхий зарлаж байсан ажээ.

Ингэж архи, дарс борлуулж ашиг хонжоо унагаж байсан "харийн угшилтай" наймаачид архи, дарс уух нь сайн гэдэг “шинжлэх ухааны үндэслэл”-ийг хүртэл гаргаж ирэхийг оролдож байсан юм! Тэд үүнд асар их мөнгө хаяж “өдөрт нэг аяга - 250 грамм водка хэрэглэж байх нь хүний эрүүл мэндэд ямар ч хоргүй” гэдэг "шинжлэх ухааны дүгнэлт" гаргуулахаар хэсэг “эрдэмтдийн судалгааг” хүртэл захиалж санхүүжүүлж байсан ажээ. Гэвч иймэрхүү “судалгаандаа” тэр үеийн хүлээн зөвшөөрөгдсөн нэрт эрдэмтдийг далдуур худалдан авч татан оролцуулах гэсэн оролдлогууд нь бүтэлгүйтсэн юм.

Нэрт эрдэмтэн, академикч Павловт ийм санал тавихад нь тэрээр сонингоор тэдэнд хандаж нээлттэй захидлаар хариуг нь өгсөн юм.

“Архи хэрэглэх нь хоргүй гэдэг дүгнэлт тэдэнд гаргаж өгөхийг цорын ганц зорилгоо болгон тавьж байгаа энэ институт нь шударгаар хэлэх юм бол шинжлэх ухааны институт гэж тооцогдох мөн нэрлэгдэх ямар ч эрх байхгүй. Ийм учраас улсын мөнгө хөрөнгө, манай хүн амын эрүүл мэнд ба оросын шинжлэх ухааны нэр хүндийг эрхэмлэн хайрлаж байгаа бүх хүмүүс хандан хэлэхэд ийм нэртэй институт байгуулахынх нь эсрэг дуу хоолойгоо өргөх үүрэгтэй гэж би бодож байна”.

И. П. Павлов


Ингэж өргөн олон түмэн эсэргүүцсэний үр дүнд 1915 он гэхэд л архигүй эрүүл саруул аж төрөх ёс ялалтанд хүрч нэг хүнд тэр үед 0,2 литр ноогдох болтлоо буурсан юм. Оросын орон нутгийн захиргаанууд сая нэг юм өөрийн нутаг дэвсгэр дээрээ архи үйлдвэрлэх, худалдаалахыг хориглох эрхтэй болцгоосон байсан юм. Энэ бүхний үр дүн нь Орос орны хувьд зүгээр л гайхамшиг байсан ажээ.

Хэдийгээр олон эрчүүдийг Дэлхийн I дайнд цэрэгт татаж байсан боловч улс орон даяар аж үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөрийн бүтээмжүүд огцом дээшилж ажил таслах явдал эрс буурсан юм. Үйлдвэрлэлүүд дээр ч гэмтэл авах явдлууд огцом буурч мөн согтуугаар гэмт хэрэг үйлдэх явдал бараг алга болсон билээ.

Ингээд 1923 оны 8-р сарын 23 хүртэл (Октябрийн төрийн эргэлт - Иргэний дайны дараа!) Орос орон “эрүүл саруул” байсаар байсан юм. Тэр үед Оросын засгийн эрхэнд гарсан байсан Троцкий (жинхэнэ нэр нь Лейба Давид Бронштейн гэдэг энэ еврей тэргүүтэй большевик цагаачид 1917 оны 4-р сард АНУ-аас Канадаар дамжин усан онгоцоор Орост ирж Октябрийн төрийн эргэлт - хувьсгалыг гардан хийсэн түүхтэй!)тэргүүтэй зөвлөлтийн коммунист большевик удирдагчид спиртийн төрлийн бүх хязгаарлалтуудыг зориуд бүрэн устгах хүртэл Орос орон “эрүүл саруул” улс байсан юм.

Эдгээр коммунист большевик удирдагчдын 80-90% нь оросжсон гэхдээ голдуу АНУ, Европт цагаачлан амьдарч байсан жүүд мэргэжлийн хувьсгалчид - элдэв хор найруулагчид байсан юм !!!

Ингэж бүх хязгаарлалтуудыг устгасан хэдий ч 2 жилийн дараа, 1925 онд архи дарс хэрэглээний түвшин 1 литр орчим байсан байна. Өнгөрсөн “эрүүл саруул” 10 жилийн хугацаанд алкоголь хэрэглэх нь ямар ч утга учир байхгүй юм байна гэдгийг харж өссөн бүхэл бүтэн шинэ үеийнхэн гарч ирсэн байлаа.

Дэлхийн II дайны өмнөхөн, 1940 онд архи дарс хэрэглээний түвшин 2 литрт хүрсэн байв. Агуу их эх орны дайн (Дэлхийн II дайн)-ы үеэр архины хэрэглээ нэг хүнд гэж тооцвол нэг жилд 1 литрээс доош орсон байсан юм. Өнгөрсөн тэр "эрүүл саруул" 10-хан жил хойч үеүдийн төлөө агуу их ач буяныг бүтээсэн байсан юм. Дэлхийн II дайны дийлэнх хүнд ачааг чухамдаа оросын цэрэг дайчид үүрч гарсан ба тэд дайснуудаасаа илүү эрүүл чийрэг, тэсвэр хатуужилтай байсан нь ийм учиртай билээ. Энэ дайнд эрүүл саруул Орос оронд төрж өссөн тэр үеийнхэн агуу их ялалт байгуулсан билээ.

Ингээд 1950-иад оны дунд хүртэл Орос улс Европын хамгийн “эрүүл” орон хэвээр байсан юм. Тэр үед зөвлөлтийн 1 иргэн хэрэв цэвэр спиртэнд шилжүүлж тооцох юм бол 1 англи хүнээс 3 дахин, 1 америк хүнээс 7 дахин бага, 1 франц хүнээс 10 дахин бага ууж байсан билээ. Өнөөдрийг хүртэл эдгээр орнууд илүү их уусаар байгаа билээ...

Тэгвэл өнөөгийн энэ архидалт согтуурал хаанаас гарч ирсэн хэрэг вэ?

1950-иад оны дундаас (хожим агуу гүтгэгч гэж нэр авсан Н. Хрущевын үеэс гэсэн үг) улс төсвөө “согтуу”мөнгөөр - архины борлуулалтаас бүрдүүлж эхэлсэн юм. Энэ “согтуу” төсвийн мөнгөөр эргээд архи, дарсны үйлдвэрүүд, уушийн газруудыг байгуулж тэр үеийн бүр кинонуудаар хүртэл дамжуулан сурталчилж эхэлсэн юм. Энэ бүхний үр дүнд 1965 он гэхэд алкоголь хэрэглээний түвшин 5 орчим литр болсон байсан ба 1980-аад он гэхэд нэг хүнд 11 литр спирт нэг хүнд ноогдож байжээ. Өөрөөр хэлбэл, нэг жилд нэг хүнд 55 шил архи ноогдох болсон гэсэн үг юм. Архи, дарсны борлуулалтаас асар их мөнгө төсөвт орж байсан ба 15 копейка өөрийн өртөгтэйгөөр үйлдвэрээс гарч байсан 1 шил архийг 3 рубль 65 копейкаар борлуулж байсан юм... (улс орны толгойд увайгүй нэг урвагч байхад л юунд хүргэдгийг хүн төрөлхтний түүх олон удаа баталсан билээ)


Далд тект

Тодруулга: 1956 оны ЗХУКНамын 20-р бүгд хурал дээр Н. Хрущев “Нэг хүнийг тахин шүтэхийн эсрэг” гэж зориуд нэрлэсэн улстөрийн өшөө авах зорилготой (хожим цэвэр гүтгэлэг, урван тэрслэлт байсныг нь гадаад дотоодын олон эрдэмтэд олон удаа нэг мөр хөдөлшгүй нотолсон) үнэндээ бол гүтгэлгийн илтгэлээрээ 1924 - 1953 он хүртэл, социализмын урьд өмнө нь олсон, үндэс суурийг нь тавьсан байсан бүх амжилтуудыг үгүйсгэж гүтгэн гүжирдэж хожим Хүйтэн дайнд ялагдах бүх механизмын "гохыг нь дарсан" юм... Иймээс энэ баруун-троцкист этгээд улс нийгмийг дотроос нь задлан ялзлах ийм олон алхмууд ил далд хийж эхэлсэнд гайхах зүйл байхгүй юм... Хэзээ нэгэн цагт монголчууд бид ч Чин Үнэн Түүхээ олж мэдэх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Одоогийн манай, ялангуяа нэн шинэ түүх гэгч бол “янзалсан” түүх өөрөөр хэлбэл өнөөгийн энэ сүйрэл, дампуурлыг зөвтгөх гэсэн цэвэр гүтгэлгүүд, ганц нэгхэн хүний хорсон тачаадаж зохиосон "үлгэрүүд" л байгаа!!!



Архины аймшигт сөрөг нөлөө

Үр тогтохоос 3 сарын өмнө өмнө эцгийнх нь уусан 1 аяга шар айраг нь ирээдүйн үр хүүхдийнх нь оюуны хөгжил, сэтгэцийн эрүүл мэндэд хортой сөрөг нөлөөлдөг байна. Гэвч эрэгтэй хүн архи, шар айраг уухаа боливол 3 сарын дараа үрийн шингэн нь бүрэн сэргэн төлждөг, эрүүл саруул хойч үе удмаа үлдээх боломжтой болдог байна.

Ямар ч эмэгтэй хүний өндгөвчинд “хүний төрөлхтний алтан нөөц ” гэж нэрлэж болох нэг нөөц – олон өндгөн эсүүд байдаг. Энэ өндгөн эсүүд нь энэ эмэгтэйг эхээс төрөхөөс нь өмнө, эхийн хэвлийд байхад нь бүрэлддэг байна. Энэ бол хүний бие доторх хамгийн удаан амьдардаг эсүүд юм. Энэ өндгөн эсүүдийг ганцхан этилийн спирт л эвдэн сүйтгэж чаддаг ажээ. Архи, шар айраг доторх этилийн спирт нь хамгийн сайн уусгагч учир өндгөн эсийн ханыг нэвтэлж өндгөн эсийн зарим хэсгүүдийг нь гэмтээдэг. Ийм эсээр үр тогтсон хүүхэд гажиг хөгжилтэй төрөх нь элбэг байдаг байна. Эмэгтэй хүн нэг аяга согтууруулах ундаа уух нь ийм магадлалыг олон дахин их болгодог байна.

Эмэгтэй хүн архи, дарс уух нь Орост эртнээс нааш хатуу хориотой байсаар ирсэн юм. 1984 оноос эхэлсэн архитай тэмцэх хөтөлбөрийн үр дүнд 1986 он гэхэд 11-ээс 4 литр болж буурч үүний ачаар аж үйлдвэрлэлийн бүтээмжүүд огцом дээшилж хүн амын амьдралын түвшин тогтворжиж төрөлтийн тоо ихсэж Орос улс орон сая нэг юм амьсгаа авч эхэлсэн байдаг.

Гэвч энэ бүхнийг байнга гаднаас нь турхирч санхүүжүүлж нүд салгалгүй анхааралтай ажиглаж ирсэн дайсан нь болох Барууны хүн амын 1 ч хувь хүрэхгүй тусгай ихэс дээдэс - банкирууд, тэдний гар хөл улстөрчид, хөлсний аналитикчид нь ЗХУ-ын ийм шийдвэртэй алхмуудын эсрэг ээлжит ямар хор найруулахаа бодож эхэлсэн байна.

Ингээд АНУ-ын эдийн засгийн аналитикчид нь ерөнхийлөгч Рональд Рейган (Холливудын жүжигчин асан)-даа илтгэх хуудас бичиж тэнд “ЗХУ өөрийн аюулгүй байдлаа хангахын тулд бидэнтэй байнга зэвсгээр уралдахаас өөр аргагүй болж байгаа учир эдийн засаг нь ихээхэн туйлдаж сульдсан байгаа, тэгээд одоо төсөв нь газрын тосны үнээс маш их хамаардаг болчхоод байна” гэж илтгэсэн байсан юм. Мөн цэргийн аналитикчид ч “ЗХУ бидний тавьсан “Афганистан” урхинд орчхоод гарч чадахгүй байна” гэж илтгэсэн байдаг... Ингээд АНУ Саудын Аравид орчин үеийн зэр зэвсэг нийлүүлье гэж амласныхаа хариуд газрын тосны энэ хаант улсыг олборлолтоо нэмэгдүүлж ингэснээрээ дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийг шалдаа буутал нь унагах хэрэгтэй байна гэж ятгаж дөнгөсөн юм. Ийм тусгай ажиллагааны үр дүнд үүнээс хойш 5-хан сарын дотор, 1986 оны хавар гэхэд газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ 30 ам.доллараас 12 ам.доллар болтлоо унасан билээ.

Газрын тосны өндөр үнээр баримжаалж төсвөө тооцоолсон байсан ЗХУ ноцтой хүнд байдалтай тулгарсан юм. Улс оронд барааны хомсдол эхэлж засгийн газрын гишүүд улс орны алтны нөөц хайлж байгаа тухай, хүн амын дунд дүргүйцэл нэмэгдэж байгаа тухай илтгэж байв. Ингээд Горбачёв (комбайнчнаас эвлэлээр дамжин намын өндөрлөгт гарсан хүн) төсөвт бага зэрэг орлого оруулах, дэлгүүрийн лангууг зарим хомсдсон байсан бараагаар хангахын тулд 1988 онд өөрийн ард түмнийг архиар угжиж эхлэх, эндээс мөнгө олж төсвөө нөхөх шийдвэр гаргасан юм.

Гэвч энэ арга хэмжээ нь улс орныг авраагүй ба үүнийг ашиглаж урвагчид ЗХУ-ыг тараан хаясан юм. Ельцин засгийн эрхэнд гарснаар хөлчүүрхсэн ард түмний хамар дороос нь хувьчлалын элдэв зальт схемүүдээр улсын үндсэн гол хөрөнгүүд, активуудыг залилан булаан авсан юм. Одоо архины бүх үйлдвэрүүд жүүд голдуу хувийнхны гарт очсон байв. Ингээд энэ хувийн эздийн захиалгаар, тэдний мөнгөөр хийх болсон ТВ-ийн рекламууд, кинонууд дотроос архи дарсыг сурталчилж бараг л манай үндэстний уламжлал байсан мэт ухуулж ятгаж эхэлсэн юм. 1996 онд архины хэрэглээ бүр 16 литр болж улс орон даяар ажилгүй болсон хүмүүс, архинд орсон хүмүүс, хараа хяналтгүй хүүхдүүд олноор гарч ирсэн билээ...

Гэвч энэ хугацаанд оросууд Баруунаас жишээлбэл, Англи, Францаас бол бага ууж байсан юм...

Жич: Тэнд амьдардаг, тэдний амьдралын гүнд байдаг бол (!) монголчууд ч бас энэ үнэн бодит байдлыг эрхбиш батлах биз ээ... Баасан гаригийн орой Лондоны пабууд, Парижийн дарсны мухлагуудыг, үдэш оройхон гудамж талбайнуудыг нь нэг саначихаарай...

/үргэлжлэлийг нь дараа монголоор орчуулж бичнэ ээ/

Аливаа юмыг "санагдаж байгаагаараа", "хариу барих", захиалгаар эсвэл бүр хувийн хандлагаараа бурах хэрэггүй юм. Хүмүүст очиж байгаа ямар ч мэдээлэл бодит үнэнд нийцэж байх, баримт баталгаа нотолгоонд тулгуурласан байх ёстой бус уу ...

Бидний одоо бичиж байгаа бүхэн хожим бидний хийж байсан зүйлийн тухай түүхэн баримт нотолгоо болж үлдэнэ гэдгийг байнга санаж байх ёстой!

Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй ээ!...

Зөвхөн Хойд Америкт гэхэд л 30 гаруй саяулаа байсан америкийн унаган ард түмэн - индианчуудыг хүйс тэмтрэх нэг геноцид арга нь тэднийг архинд оруулж живүүлэх байсан билээ! Өнөөдөр тэднээс үлдсэн 1,3 - хан сая индианчууд өөрийн нутаг дээрээ резервациудад хорогдон амь зууж зарим нь архидан согтуурсаар байгаа....

Одоо тэгвэл тэдний бүх нутаг дэвсгэр, байгалийн нөөц баялаг нь хэнийх болсон бэ?...

Бас л угаасаа "индианчууд архичид" байсан учраас тэр гэх үү ?!

Архи + тамхи гэдэг чинь газар нутгийг нь булаан авах стратегийн дайны зэвсэг, харийн колоничлогчдын геноцидын нэг арга нь юм шүү дээ...

Эргэцүүлэн сайн бод доо... монгол хүн та бодит байдлаа дахиад бүүр сайн бод доо!

Анхаар! Энэ нийтлэлийг ЧӨЛӨӨТЭЙ хуулан авч өөр сайт, сонинд тавьж болно! Гагцхүү монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.


Сэтгэгдлүүд  

reader
0 # reader 2012-10-23 00:01
Админаа Америк болон Канадын уугуул иргэдэд зориулсан резервациудын талаар жаахан тайлбартай нийтлэл бичвэл зүгээр бна л даа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
delgermaa
0 # delgermaa 2012-10-23 00:55
Дэлгэрмаа-д: Чиний бичсэн комментуудтай санал нэг байна... Бүгдийг үзсээн. Гагцхүү албан ёсны монгол кирилжин үсгээр цаашдаа бичиж байна уу...Үүний цаад учрыг ойлгож байгаа гэдэгт найдаж байна. Сайн сайхныг хүсье :yes:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Бас нэг монгол-д хариу
0 # Бас нэг монгол-д хариу 2013-03-05 01:20
Суртал ухуулгын "согтуу" золиос оо!! Элдэвийн хулхи суртал ухуулга энд тэднээс дуулж сонссоноороо эсвэл жорлонд сонингийн тасархай дээрээс уншснаараа үнэн эсэхийг нь ч ШАЛГАЖ үзэхгүй, бусдыг шүдээ хавиран сохроор үзэн ядаад бас монголоор хазгай дуудлагаараа - сонсголоороо хальт мөлт хазгай бичээд байвал IP-ээр чинь нэгмөсөн хаана гэдгийг анхааруулж байна. :wall2: IP-ийг чинь хүсвэл олж чадна шүү!! Та энд байнга орж ирж хараар "атаархахгүй" байж болох шүү дээ. Энэ киног үзээгүй бололтой, өөр хэлээр юм уншиж чадах уу? Тэгвэл "Согтууруулах ундааны түүх" гэж ном англи, франц, орос хэл дээр байдаг! Марко Поло "гуайн" чинь хэлээр бгаа байх аа .... :laugher2:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
зул
0 # зул 2013-04-27 18:52
би архинаас гарахаар шийдээд үүнийг уншиж байна би нэг уувал хэд хоног хамаг ажил төрөл, амьдарлаа хаяж уудаг хүн. би хүний элэг доог болж байна би гарч чадна. Баярлалаа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
болдбаатар,в
0 # болдбаатар,в 2016-03-18 13:51
1900гаад онд архины тухайд олон арга хэмжээ авч байсан боловч оронд нь хар тамхи гараад учираа олохоо больсон,архи,тамхийг бүгд цээрлэх ёстой,монголчуудад урд,хойд хөршүүд их нөлөөлсөн дөө,эрчүүдийн баярын өдөр тул энэ сэдвийг орхиё доо.

Хариулт: Хар тамхийг хэн бизнес болгосон, хэн хар тамхиа эрх чөлөөтэй наймаалахын тулд 2 удаа дайн өдөөсөн бэ?......

Бүх юманд 2 хөрш л дандаа буруутай гэж үү?! Чиний "мэдэж байгаа юм" хэний хулхи суртал вэ?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг