Зураг дээр: Хэрэв чи ардчилалд дагаар орохгүй юм бол
democracy
Зураг дээр: Ардчилал өөрөө чам уруу ингэж ирэх болно.

ОЙРХИ ДОРНОД : "АРДЧИЛАЛ"-ЫН ТУХАЙ ЧИН ҮНЭН

 

democracy now"Бид 7 жилд энэ 5 улсыг [эзлэн түрэмгийлж] ардчилна!" энэхүү мэдэгдлийг АНУ-ын армийн генерал асан Уэсли Кэнн Кларк 2007 оны 3-р сарын 2-нд “Democracy, Now!” нэвтрүүлгийн хөтлөгч Эми Гуудманд өгсөн ярилцлагадаа хийсэн юм....

1999 онд АНУлсын армийн генерал Уэсли Кларкын тэргүүлсэн НАТО-гийн эвсэл ХБНЮУлсын бүрэлдэхүүнд байсаар ирсэн, хожим салан тусгаарлагч хэт даврагчид болсон албаничуудыг "эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа үндэстний цөөнх" хэмээн өргөмжилж "хүний эрхийг хамгаалж ардчилал тогтоох" гэсэн стандарт болгосон шалтгаар халхавчилж тусгаар тогтносон Югослав улсыг агаараас ураны хольцтой тэсрэх бөмбөгөөр бөмбөгдөн хууль ёсны төр засгийг нь устгасан билээ. Тэд ингэж Югославын бүх ард түмний сонгуулиар байгуулагдсан хууль ёсны төр засгийг нь зэвсгийн хүчээр түлхэн унагачихаад тус улсыг 7 хэсэг болгон жижиглэн бутаргаж "эрх чөлөөгөө олж авсан" энэ шинэ улсуудын тусгаар тогтнолыг даруйхан хүлээн зөвшөөрсөн юм... Өнөөдөр Албани - афган хар тамхины хамгийн том наймааны төв, янхны худалдаа, хүнийг боолчлолд худалддаг гол газар болон хувирсан байгаа билээ. Эндээс цааш нь олон зүйлийг тайлбарлаад байх шаардлагагүй биз ээ...

7 жилд 5 улс орныг!

 

Орчуулга:

Бид 7 жилд энэ 5 улсыг ардчилах нэрээр эзэрхийлэн түрэмгийлнэ !

* Тэр үед [2001 оны] 9-р сарын 11-нээс хойш 10-аадхан хоног өнгөрөөд байсан. Би Рамсфельдтэй, Пол Вульфовецтэй уулзахаар Пентагон (АНУ-ын батлан хамгаалах яам) –нд ирээд байсан юм.

* Тэгээд дараа нь би урьд нь хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзахаар доошоо бууж ирсэн. Нэг генерал намайг дуудаад - Сэр! Бидэнд ярих юм байна. Та миний өрөөгөөр түр ороод гарахгүй юу гэж хэлсэн.

* Би – Таны цагийг үрэх хүсэлгүй байна гэж хэлсэн. Харин тэр – Үгүй ээ, үгүй. Санаа зоволтгүй гэж хэлсэн.

* Тэгээд ороод тэрээр – Бид нар нэг шийдвэр гаргачихаад байгаа шүү. Бид Ирак уруу дайрч нэг дайн эхлэх гэж байгаа гэж надад мэдээлсэн. Тэр үед 9-р сарын 20-д дөнгөж гараад явж байсан...

* Бид хэрэв Ирактай дайн хийх гэж байгаа юм бол чухам яагаад тэр вэ?! гэж би түүнээс асуусан.

* Харин тэр – Би мэдэхгүй ээ! гэсэн. Тэд [дарга нар] чухам юу хийж байгаагаа мэдэж байгаа байх гэж би бодож байна... гэж тэр хэлж байсан.

* Би түүнээс - Бид нар Саддамыг Аль-Кайдатай холбоотой болохыг нь илрүүлсэн юм уу гэж асуусан.

* Тэрээр – Үгүй ээ, үгүй! Энэ чиглэлд ямар нэг юм юу ч олоогүй байгаа. Тэд [манай удирдлага] зүгээр л шууд Ирактай дайн эхлэхээр шийдсэн байна шүү дээ гэж тэр надад хэлсэн. Тэрээр энэ бүхэн нэг ийм юм л болчихоод байна гэж би бодож байна гэж ярьж байсан: - Бид энэ "террористууд"-тай юу хийхээ мэдэхгүй байна, гэхдээ бид зэвсэг сайтай учир ямар ч улсын засгийн газруудыг түлхэн унагаж чадна гэж [манай удирдлага] үзэж байгаа юм байна гэж би бодож байна гэж тэр надад ярьж байсан.

* Ингээд би хэд хоногийн дараа түүний өрөөнд нь дахин нэг орсон юм. Тэр үед бид нар Афганистаныг аль эрт бөмбөгдөөд эхэлчихсэн байсан. Би түүнээс – Бид чинь тэгээд Ирактай дайн эхлэхийг завдаж байгаа хэвээрээ юү гэж асуусан.

* Тэрбээр – Бүх зүйл бүр хамаагүй муу болчихоод байнаа гэж хэлээд ширээн дээрээсээ нэг баримт бичгийг авч надад үзүүлсэн. Тэр надад “дөнгөж сая энэ санамж бичгийг би хүлээн аваад байна. Энэхүү баримт бичигт бид нар хэрхэн яаж 7 жилд Хойд Африкийн 5 улсыг эзлэж авах тухай бичсэн байна” гэж надад тайлбарлаж байсан.

* Эхлээд Ирак дараа нь Сири, Ливан, Ливи, Сомали, Судан, үүний дараа Ираны ээлж ирнэ гэж тэр надад хэлж байсан........?!!

ОДОО ОЙРХИ ДОРНОДОД БОЛЖ БАЙГАА “АРАБЫН ХАВАР” + “ХУВЬСГАЛ” +
“ДАРАНГУЙЛАГЧИЙН ЭСРЭГ АРД ТҮМНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БОСЛОГО”
ГЭГЧИЙН ЦААД ҮНЭН НҮҮР ЦАРАЙ ИЙМ Л ЮМ.

Энэ тухай бодит үнэн мэдээллүүд өчнөөн байсаар байхад манай "ардчилсан", улс Эх орон, Ард түмнийхээ эрх ашгаас "эрх ЧӨЛӨӨтэй" болчихсон ихэнх сэтгүүлчид бараг ганцхан эх үүсвэрээс чухам юуг сохроор хуулж харийн суртал ухуулга - тархины угаалгын машиных нь цагаан хоолой нь болж улиглаж байгаа билээ?!!


Гагцхүү Баруунд ашигтай ардчилал, ганцхан англисаксон хүний эрхийн тухай л гэдэг нь улам бүр тов тодорхой болсоор байгаа уриа үзэл суртал нь шал өөр далд зорилгуудыг - неоколоничлолын бодлогыг нь халхлаж байгаа зальжин хаяг - башир шалтаг биш гэж үү?!

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх