ДЭЛХИЙН ОЛОН НИЙТИЙН ГОЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙГ
ХЭН "ЭЗЭРХИЙЛЖ" БАЙГАА ВЭ?

Бидний ҮЗЭЖ ХАРЖ СОНСОЖ УНШИЖ байгаа бүх юмыг далдуур эрхшээл хяналтандаа атгаж дэлхийн ард түмнүүдийн "тархийг барьж" байгаа Барууны 6-хан хувийн монополь корпорациуд бол нэг толгойтой асар том наймаалжийн тэмтрүүлүүд юм!

 Яах гэж, юуны тулд жирийн хүмүүсийн тархийг угааж ойлголт төсөөллийг нь зориуд өөрсөддөө ашигтайгаар бүрдүүлж байгаа вэ?! Та бүхний одоо "мэдэж байгаа" зүйлүүд чинь тэгвэл юу гэсэн үг болж таарч байна вэ?

Хэрэв 1983 он уруу эргэн харах юм бол дэлхийн олон нийтийн томоохон мэдээллийн хэрэгслүүдийг ойролцоогоор 50 хувийн корпораци бүхэн хяналтандаа оруулсан байлаа. Харин өнөөдөр, 2014 оны байдлаар, дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг АНУ-ын 6-хан асар том хувийн корпорациуд гартаа бүрэн оруулсан байгаа ба чухамдаа тэд тагнуулын тусгай албадтайгаа хамтарч хүмүүст юуг үзүүлж юуг уншуулахыг, зарим мэдээллийг бүүр дуулгах ч үгүй байхыг!, мөн ямар нэг түүхэн үйл явдлын тухай нийгэм олон нийт чухам ямар ойлголт бодол санаатай, ямар төсөөлөл байр суурьтай, нийгэм ямар уур амьсгалтай байхыг далдаас сэмхэн удирдаж бүрэн хяналтандаа барьж байна!

Эдгээр 6-хан хувийн корпораци Барууны ертөнцийн төдийгүй өрнөдийн загвараар "ардчилсан" дэлхийн бараг бүх улс орнуудын телевизийн бүх сүлжээ, кабелийн бүх сувгууд, бүх киностудиуд, бүх сонин сэтгүүл, бүх хэвлэлийн газрууд, бүх хөгжмийн сувгууд мөн түүнчлэн хамгийн гол гол вэбсайтуудыг шууд буюу далдуур эзэмшиж тэнд гарч байгаа бүх "мэдээллүүд"-ийг маш хатуу цензурдаж бүрэн хяналтандаа атгаж байна.

Өнөөдөр америкийн бараг бүх ОНМХэрэгслүүдийг атгаж бүрэн хяналтандаа барьж байгаа энэ 6-хан корпорациуд бол Time Warner, Walt Disney, Viacom, Rupert Murdoch’s News Corp., CBS Corporation ба NBC Universal юм. Үүнээс гадна эдгээр том “наймаалжууд”-ын тэмтрүүлүүд нь саяхныг хүртэл хүрээгүй байсан мэдээллийн хэрэгслүүд ч өдөр ирэх тусам улам бүр тэдний саварт орсоор байна. Жишээлбэл, одоо интернетийн Google, Yahoo ба Microsoft компаниуд тэдний бүрэн мэдэлд орсон байгаа бөгөөд тэд интернэтэд улам бүр монопольчлон давамгайлж байна!

Юуны өмнө хэвлэл мэдээллийн “Том Зургаан” наймаалж хамгийн их айдас түгшүүр төрүүлж байгаа! Энэ тухай мэдээллүүдийг та бүхэн mediaowners.com сайтнаас бас олж уншиж болноо. Барууны олон нийтийн мэдээллийн бүх хэрэгслүүдийг бүрэн атгаж тэнд гарч байгаа бүх мэдээлэлд хавтгай гэхдээ далд цензур - хориг хяналт - шүүлтүүр тавьж байгаа энэ 6-хан том наймаалжийн эзэмшиж байгаа томоохон мэдээллийн хэрэгслүүдийг одоо "ардчилсан" улсуудад цацаж байгаа "чөлөөт" мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллээ авч байдаг үндсэн гол эх сурвалжууд болгосон байгаа (!?) бөгөөд эдгээр "мэдээллийн"(?!) гол эх үүсвэрийнзөвхөн нэг багахан хэсгийг доор үзүүлэх юм бол:

1. Time Warner

Home Box Office (HBO)
Time Inc.
Turner Broadcasting System, Inc.
Warner Bros.
Entertainment Inc.
CW Network (partial ownership)
TMZ
New Line Cinema
Time Warner Cable
Cinemax
Cartoon Network
TBS
TNT
America Online
MapQuest
Moviefone
Castle Rock
Sports Illustrated
Fortune
Marie Claire
People Magazine

2. Walt Disney

ABC Television Network
Disney Publishing
ESPN Inc.
Disney Channel
SOAPnet
A&E
Lifetime

Buena Vista Home Entertainment
Buena Vista Theatrical Productions
Buena Vista Records Disney Records
Hollywood Records
Miramax Films
Touchstone Pictures
Walt Disney Pictures
Pixar Animation Studios
Buena Vista Games
Hyperion Books

3. Viacom

Paramount Pictures
Paramount Home Entertainment
Black Entertainment Television (BET)
Comedy Central
Country Music Television (CMT)
Logo
MTV
MTV Canada
MTV2
Nick Magazine
Nick at Nite
Nick Jr.
Nickelodeon
Noggin
Spike TV
The Movie Channel
TV Land
VH1

4. News Corporation

Dow Jones & Company, Inc.
Fox Television Stations
The New York Post
Fox Searchlight Pictures
Beliefnet
Fox Business Network
Fox Kids Europe
Fox News Channel
Fox Sports Net
Fox Television Network
FX
My Network TV
MySpace
News Limited News
Phoenix InfoNews Channel
Phoenix Movies Channel
Sky PerfecTV
Speed Channel
STAR TV
India STAR TV
Taiwan STAR
World Times Higher Education Supplement Magazine
Times Literary Supplement Magazine
Times of London
20th Century Fox Home Entertainment
20th Century Fox International
20th Century Fox Studios
20th Century
Fox Television
BSkyB
DIRECTV
The Wall Street Journal
Fox Broadcasting Company
Fox Interactive Media
FOXTEL
HarperCollins Publishers
The National Geographic Channel
National Rugby League
News Interactive
News Outdoor
Radio Veronica
ReganBooks
Sky Italia
Sky Radio Denmark
Sky Radio Germany
Sky Radio Netherlands
STAR
Zondervan

5. CBS Corporation

CBS News
CBS Sports
CBS Television Network
CNET
Showtime
TV.com CBS Radio Inc. (130 stations)
CBS Consumer Products
CBS Outdoor
CW Network (50% ownership)
Infinity Broadcasting
Simon & Schuster (Pocket Books, Scribner)
Westwood One Radio Network

6. NBC Universal

Bravo
CNBC
NBC News
MSNBC
NBC Sports
NBC Television Network
Oxygen
SciFi Magazine
Syfy (Sci Fi Channel)
Telemundo
USA Network
Weather Channel
Focus Features
NBC Universal Television Distribution
NBC Universal Television Studio
Paxson Communications (partial ownership)
Trio
Universal Parks & Resorts
Universal Pictures
Universal Studio Home Video

Эдгээр хувийн эздийн асар том корпорациуд америкийн ард түмэнд, цаашилбал дэлхийн олон нийтэд чин үнэнийг бодитттой байгаагаар нь дамжуулан мэдээлж байхын тулд оршин тогтнож байгаа юм биш ээ! Бүүр эхнээсээ, тэдний оршин тогтнож байгаагийн хамгийн наад захын зорилго нь бол юуны өмнө ердөө л мөнгө хийх, цаашилбал ХҮН ТӨРӨЛХТНИЙГ өрийн мөнхийн боолчлолд барьж байх явдал бөгөөд харин үүний тулд нийгэм олон нийтийн бодол санаа, тархи ухамсар, эндээс амьдрал хувь заяаг нь толгойд нь зориуд суулгаж байгаа "мэдээллүүдээрээ" ба сургаж байгаа "боловсролоороо" дамжуулан барьж байх явдал юм!

Мөн эдгээр мэдээллийн асар том корпорациуд томоохон реклам захиалагчидтайгаа цаагуураа холбоо сүлбээтэй байдгийг нь илчлэхээр юм ил тод юу ч хийдэггүй билээ. Жишээлбэл, элдэв зар сурталчилгаа, рекламууддаа тэрбум тэрбум долларууд хаяж байдаг эм, вакцин үйлдвэрлэдэг асар том корпорациуд энэ мөнгөө хожим тэр эм, вакциныг нь энэхүү рекламынх нь “ачаар” худалдан авч байдаг хэрэглэгчдээс хэд нугалаад буцаагаад олоод авчихдаг. Мөн мэдээллийн эдгээр асар том корпорациуд хэзээд гагцхүү өөрсдийн тэр хувь эздийнхээ үзэл сурталжсан тэр өнцгүүдийг л хүмүүс олон нийт, дэлхийн нийтэд маш хурдан хугацаанд тулган нялзаахаар өдөр шөнөгүй ажиллаж байдаг юм аа.

Гэвч аз болоход америкчуудын нэг хэсэг нь одоо сэрж үүнийг ухаарч эхлээд байгаа ба одоогийн энэ "ардчилсан чөлөөт" мэдээллийн томоохон гол сувгуудад итгэж ОГТ болохгүй юм байна гэдгийг ойлгож эхлээд байна. Gallup агентлагаас саяхан явуулсан нэг шинэхэн санал асуулгаар одоо мэдээллийн томоохон хэрэгслүүдэд итгэхгүй байгаа америкчуудын тоо бүх хүн амынхаа 57 % болоод байгаа нь Америкийн түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт юм.

Одоогийн энэ бүх нөхцөл байдлууд бол чухам яагаад сүүлийн жилүүдэд өөр бусад альтернатив мэдээллийн жижиг хэрэгслүүд үүсэн гарч ирсээр байгаагийн нэг гол шалтгаан юм. Одоо мэдээллийн [бодит байдалдээр дэлхий дахины болсон] энэ томоохон гол сувгууд хүмүүсийн итгэл найдварыг маш хурдан алдсаар байгаа бөгөөд хүмүүс энэ дэлхий дээр чухам юу болоод байгаа тухай чин үнэнийг өөр бусад эх үүсвэрүүдээс эрж хайдаг болоод байгаа.

Өнөөгийн энэ хувийн корпорациудын "чөлөөт" гэгч (!?) хочтой “мэдээллийн” гол гол сувгуудаар АНУлсын Холбооны Нөөцийн Системээс хүн төрөлхтөнд ямар их гай зовлон тарьж байдгийг, дэлхийн бүх санхүүгийн тогтолцоог бүхэлд нь устгаж чадах деривативуудын тийм асар том хоосон хөөс одоо америкчуудын толгой дээр буухаар заналхийлж байгааг хир олон хүмүүс хэлж ярих боломжтой байгаа вэ?

Мөн Америкийг аймшигтай хурдтайгаар аж үйлдвэргүйжүүлж байгааг нь эсвэл Goldman Sachs – ын ханаж цаддаггүй гайхмаар тэр шуналынх нь тухай хир олон хүмүүс одоо тэдний гарт орсон байгаа эдгээр томоохон сонингуудад бичиж үнэн бодит байдлыг дэлхийн олон нийтэд хүргэж чадах вэ?

Мэдээжийн хэрэг, эдгээр гол гол ТВ-ийн сувгууд, хэвлэл мэдээллийн газруудад хааяа нэг иймэрхүү чин үнэн мэдээллүүдийг өөрсдийн корпорациудын тэр тавиул боссууддаа мэдэгдэхгүйгээр чимээгүйхэн нийтэлж үзүүлж орхидог эрэлхэг зоригтой сэтгүүлчид цөөн хэдхээн байгаа! Гэвч энэ бол харьцуулахад маш бага үнэн зөв мэдээлэл юм.

Ийм учраас одоо америкчууд тэдэнд чин үнэнийг, бодит байдлыг хэлэхгүй байгаад улам бүр хилэгнэн уурсах болж байгаа ба “хамгийн чухал мэдээнүүд” гэж цацаж байгаа нь юмнууд нь үнэн хэрэг дээрээ тэднийг усан тэнэгүүдийн бантангаар л тэжээж байгаад улам бүр сэтгэл дундуур байх болоод байна.

Эцэст нь хэлэхэд өнөөгийн дэлхийн томоохон мэдээллийн сувгуудаар зүгээр яриулдаггүй, бичүүлдэггүй, харуулдаггүй тийм тов тодорхой сэдвүүд байдаг юм байна гэдгийг одоо улам бүр олон хүмүүс ойлгож ухаарч эхлээд байна.

Эх үүсвэр: http://theeconomiccollapseblog.com/archives/who-owns-the-media-the-6-monolithic-corporations-that-control-almost-everything-we-watch-hear-and-read

Анхаар! Энэ нийтлэлийг ЧӨЛӨӨТЭЙ хуулан авч өөр сайт, сонинд тавьж болно! Гагцхүү монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт уруу шууд холбоос хийх ёстойг сануулъя.

Өнөөгийн "чөлөөт" гэгч мэдээллийн хэрэгслүүдийн бодит байдал ийм л байгаа. "Ардчилсан" Монголын хувийн "чөлөөт" хэвлэл мэдээллүүд Барууны ийм "эрх чөлөөтэй, цорын ганц үнэн зөв" сувгуудын цацаж байгаа мэдээллүүдийг нь дамжуулан цацаж байдаг, тэдний суртал ухуулгын цагаан хоолой нь болж хувирчихаад байхад бид чухам хэн болж хувирчихоод байгаа, бидний ирээдүй ямар байгаа хэрэг вэ?

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 4.10 (5 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

kuyt
0 # kuyt 2012-03-25 19:16
дараа дараагийн баримтат кинонуудаа англи хэлтэйгээр нь тавьж байгаач гэж гуйя. оросоор ойлгохгүй юм амжилт хүсье
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх