МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

Таны тус дэмжлэг бол BOLOR.INFO хаягийг бусдад түгээх!

studentloans 

Неолиберал "боловсрол"-ын жинхэнэ нүүр царай 

1. Америкийн бага дунд дээд боловсролын сургалтын чанар, түвшин жилээс жилд улам доошоо унасаар байгаа нь бодит байдал билээ. 2012 онд колледжуудад элсэх шалгалтын дүнгүүд нь сүүлийн 40 жилийн хувьд хамгийн муу, доогуур түвшинд байгаа байжээ.

2. Өнөө үед колледжид суралцагсдын 2/3 -оос илүү нь сургалтын зээл авахаас өөр аргагүй амьдралын боломжтой байгаа ба Холбооны Нөөцийн Систем /хувийн төв банк нь/-ийн хийсэн судалгаагаар 2003 оноос сургалтын зээлийн нийт өрийн хэмжээ 275%-иар өссөн байна.

3. Өнөөдөр АНУлсад 18-24 насны залуусын дунд ажилгүйдэл түүхэн дээд хэмжээндээ хүрээд байгаа ба 2011 оны байдлаар бакалавр зэрэгтэй колледж университет төгссөн залуусын 53% нь бүтэн эсвэл хагас ажилгүй хүмүүсийн эгнээг дүүргэж байна.

4. Одоо колледж дээд сургууль төгсөн гарч ирж байгаа залуусын тэн хагасаас илүү нь өнөөдөр дээд боловсрол шаарддаггүй ажил хийж амь зууж байна. Өнөөөдөр АНУлсад 100 мянган гудамжны цэвэрлэгч, 317 мянган кафе рестораны зөөгчид дээд боловсролын дипломтой хүмүүс байгаа аж. 

 5. Одоо 28 хүртлэх насны америкчуудын зөвхөн 35% нь бүтэн 8 цагийн ажлын гэрээтэй, 18-29 насын бүх хүн амын зөвхөн 43% нь бүтэн өдрийн ажлын гэрээтэй байна. Үүний хажуугаар зөвхөн бүтэн 8 цагийн ажлын гэрээтэй хүмүүс л эрүүл мэндийн даатгал, хөнгөлөлтүүд эдэлдэг хуультай.

6. Америкийн "капиталист" дээд боловсролын системийн сургалтын чанар 1990 оноос эхлэн жилээс жилд огцом унасаар ирсэн боловч харин төлбөр нь 2001 оноос огцом өссөөр ирсэн ба 2012 оны байдлаар залуу үеэ сургалтын зээлийн нийт 1,3 их наяд долларын өрөнд унагасан байгаа нь нэг төгсөгчид ойролцоогоор 26'000-80'000 долларын хүүтэй зээлийн өр ноогдож байгаа юм. Гэвч одоо тэдний олонхид ажлын байр байхгүй байгаа ба сургалтын зээлийн нийт өрийн хэмжээ нь энэ улсын зээлийн картын нийт өрөөс ч их байгаа юм!

7. АНУлсын Гэгээрлийн яамны мэдээлж байгаагаар сургалтын зээлтэй хүмүүсийн 11% нь ээлжит төлбөр хийх хугацаагаа дор хаяхад 90 хоногоор хэтрүүлсэн байгаа. Гэвч сургалтын зээлийн өрөө төлөх хугацаа хэтрүүлсний алданги төлбөрийн хэмжээ 2005 оноос 2 дахин их болсон байгаа аж.

8. Одоо колледж дээд сургууль төгсөн гарч ирж байгаа 24-28 насны америкчуудын 29% нь ажлын байр олдохгүй мөн сургалтын зээлийн асар их өртэй байгаа учраас эргээд эцэг эхтэйгээ амьдрахаас өөр аргагүй болж байгаа. Өнөөдөр 25-34 насны залуу хүмүүсийн дөнгөж 44,2% нь гэр бүлтэй болж байгаа нь түүхэндээ хамгийн доогуур хэмжээнд хүрсэн байна.

studentdebt post
DEBT = ӨР ЗЭЭЛ

9. Америкийн залуус хойч үеийнхэн бүх амьдралынхаа турш үндсэн өр болон хүүг нь төлөх ёстой болоод байгаа 17 000 000 000 000 (trillion-триллион-их наяд) долларын асар их өрийг Хүйтэн дайны шаардлагаар 1946 оноос хойш зээлээр хэрэглэж капитализмын элбэг баян тансаг амьдралд хошгируулах "шилэн хорго" нь болж байсан өмнөх үе нь тавьсан ба энэ их өрөө тэдэнд үлдээж байгаад асар их хилэгнэн уурлаж байгаа ажээ...

10. Өнөөдрийн байдлаар АНУ-д 46 сая хүмүүс бүтэн 8 цагийн ажилгүй 600 гаруй тэтгэмжийн хөтөлбөрүүдээр амь зууцгааж 50 гаруй сая хүн эрүүл мэндийн даатгалгүй өвдөх эрхгүй бор хоногийг өнгөрөөж байгаа ажээ. Ийм олон олон шалтгаануудын улмаас одоо америкчууын ялангуяа залуу үеийн оюунлаг хэсэг нь урьд өмнөх зээлийн баян тансаг амьдрал нь дуусч байгааг ойлгож капиталист ирээдүйдээ итгэхгүй болсон ба тэднийг байнга араар нь тавьж ирсэн ардчилсан төр засаг "төрөөс төрсөн тэрбумтан" эрх баригчиддаа итгэхээ больсон байгаа ажээ.

studentloans1
График 1. Америкт сурч байгаа оюутнууд АНУлсын ЗГазарт тавьсан сургалтын зээлийн нийлбэр өр, сая доллараар.

1990-ээд оны эхээр нийтдээ багахан байсан энэ өр 2008 онд 100 тэрбумд хүрч дараа нь 850 тэрбумыг давж одоо 1,3 их наядыг өнгөрөөд хурдалж байгаа! Энэ бол нийт өрийн зөвхөн нэг хэсэг нь юм. Харин нийт асар их өрийн үлэмжхэн хэмжээг оюутнууд Холбооны Нөөцийн Систем-ийн хувийн банкуудад тавьсан байгаа ба энэ асар их өрийг хүүтэй нь төлж барах бараг боломжгүй бөгөөд энэ нь тэдний ирээдүй өрийн боолчлолд хэдийнэ орсныг харуулж байгаа юм!

Харин одоо колледж, университет төгссөн ихэнх залуучуудыг нэр хүндтэй албан тушаалууд ба ирээдүйтэй ажлын байрууд хүлээхгүй болсныг тэд удалгүй ойлгоцгоож байгаа ба тэд одоо хэнд ч хэрэггүй болсноо мэдэрцгээж байгаа аж.... Иймээс тэд нар ажиллаж хөдөлмөрлөж гэр бүлтэй болж байр орон сууц худалдан авах битгий хэл сургалтын зээлийн их өрөө ч төлөх мөнгө олох ажлын байр байхгүй байгаа...

studentloans2
График 2. Банкуудад тавьсан нийт өрийн хичнээн хувийг ЗГазар нь эзэмших болсныг энэ график харуулж байна.

Дээхнэ гарсан Америкийн боловсролын газрын тайланд 1 сая гаруй сурагч оюутнууд орон гэргүй байгаа тухай бичиж байсан ...

Саяхан гарсан шинэ тайланд дурьдахдаа одоо 1,1 сая гаруй оюутан сурагчид орон гэргүй байгаа ба мөн өндөр зээлээр сурч байгаа ажээ...?!

Сургалтын зээлийн өрөнд америкийн дан ганц залуучууд нь живсэн байгаа биш ажээ. Өнөөдөр америкийн 65-74 хүртэлх насны тэтгэврийн хөгшдийн 4% нь аль эрт залуудаа авсан сургалтын зээлийн өрөө одоо ч төлсөөр байгаа. Тэдний сургалтын зээлийн өрийн нийт хэмжээ 2005 онд 2,8 тэрбум доллар байсан бол одоо 18,2 тэрбум доллар болж өсчээ.

studentloans4Андерсон овогтой нэг эмээ ингэж ярьж байна: "Үнэхээр инээдтэй нь, би амьдралаа дээшлүүлэх гэж сургалтын зээл авсан боловч энэ өрүүд л амьдралыг маань устгачихсан юм даа". Тэрээр 30 настайдаа 64 000 долларын сургалтын зээл авсан боловч орон сууцны зээл болон бусад өрөндөө баригдаж 8 жил энэ өрөө үйлчилж чадаагүй учир одоо 124 000 доллар болчихсон аж. Одоо тэр 57 настай бөгөөд 81 нас хүрэхээсээ өмнө энэ өрөө төлж дуусгах ёстой болоод байгаа ажээ...??!

Хүнийг нэг насаараа нь өрөнд унагаж ямар ч эрх чөлөөгүй өрийн боол болгодог "ардчилсан" гэгч өнгө мөнгөний нийгмийн үнэн нүүр царай нэг иймэрхүү л байгаа...

Нөгөө эрх чөлөө, ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрх гэгч нь энэ үү !?

 Өнөөгийн энэ бүх "бүтцийн өөрчлөлт", "шинэчлэл", "шийдэл" нэртэй явуулгууд хэнд ашигтай хоосон үзэл суртал, алсын уршигтай ажиллагаанууд вэ?

 

 

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 4.67 (3 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

Tdemderel
0 # Tdemderel 2012-12-21 11:57
ГАНБААТАР энд хоёр зүйл дээр хариулт өгч чадаагүйд нь их харамссан шүү. ҮҮнд: 1, тэрхүү олон хувилбартай эрсдэлгүй гэрээ гэдэгт няцаалт өгөх байсан юм. Үүнийг энд сайн бичсэн байна. Нөгөөх нь2, Баярцогт үнээгээр жишээ авсан нь уг асуудалтай тохирохгүй байсан юм. Үнээ бол газрын дорхи баялга биш шүү дээ.Үнээг өнгөрснийх нь дараа өгсөн ашгаар нь өөр нэгийг худалдаад л авчихна. Эсвэл үр төлөөсөөр нь шинийг бий болгочих нь, Гэтэл газрын дохи баялга бол эргээд бий болгохгүй баялга шүү дээ. Нэг удаа эхэж аваад л дуусаа...Тэгвэл түүнээс Монголын ард түмэнд юу үлдэж байгаа юм бэ? Хотя бы Эрдэнэт шиг нэг суурин газар үлдэх үү? Дараачийн үед алт зэсийг орлуулах бүтээгдэхүүн үлдэх үү? Зэс хайлах үйлдвэр байна уу? Ухаж аваагүй байхдаа ямар байсан юм бэ? ухаад авчихсаны дараа юу болсон юм бэ гэдгийг харах арга байхуу? Тэр дор чухам ямархуу үнэлэмжтэй юу байсныг хожмын ямар үзүүлэлтээр орлуулан тооцож болох вэ?Үнээ бол үнээгээрээ л байна шүү дээ. Гэтэл Эрдэнэсийн орд байхгүй болчихсон шүү дээ?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
зочин
+1 # зочин 2013-03-02 00:10
Гэрээ хийсэн хүмүүстэй монгол улс, олон нийт,хуулийн байгууллага заавал хариуцлага тооцох ёстой.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
seledi
0 # seledi 2013-08-22 21:38
Энэ гэрээний хуулбарыг нь олдог бол хүнээр заалгахгүй манайхан уншаад ойлгочно шүү дээ. Ингэж өөрийн үгээр бичээд байгаа олон юуманд чинь төөрөөд байнаа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Mongol Hun-д хандаж хэлэхэд
0 # Mongol Hun-д хандаж хэлэхэд 2015-03-31 14:05
Монгол хүн гуай! Юуны өмнө албан ёсны монгол кирил үсгээр зөв бичих дүрмийн дагуу сэтгэгдлээ бичиж бай... ийм чадвар чадавх танд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс