ХҮН СҮРГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ

 DUMBING US DOWN : THE HIDDEN CURRICULUM OF
COMPULSORY SCHOOLING

БИДНИЙГ ТЭНЭГДҮҮХЭН ХҮМҮҮС БОЛГОЖ БАЙГАА НЬ : БҮХ

НИЙТИЙН АЛБАН БОЛОВСРОЛЫН ДАЛД СУРГАЛТ

Одоогийн бүх нийтийн боловсролын далд мөн чанар

 Би энэ номоо, исланд хэлнээс орчуулбал “Ариун Бичээс” нэртэй өөрийн ач охиндоо зориулж байна. Түнэр харанхуйг гэрэлтүүлж цацарч яваарай, Гвутрун минь!

Жич: Өнөөгийн Монголд хүүхэд, залуу үеийн хүмүүжил, боловсролын түвшин, чанар унаж байгааг эх эцгүүд хараад халаглан ярьцгааж байна. Гэвч тэдний олонх чухам яагаад ингээд байгаа, яаж энэ байдлыг засах залруулах арга замаа мэдэхгүй, ойлгохгүй байгаа юм.

Одоо зарим хүмүүс мөнгө хөрөнгөө шавхан байж хүүхдүүдээ гадаадын сургуульд илгээж зарим нь энд төлбөртэй сургуулиудад хүүхдээ даатгаад ч байдал сайжрахгүй байгааг харж байгаа билээ. Тэгвэл энэ бүх асуудлын гол учиг арай өөр зүйлд - манайд болон бусад улс орнуудад боловсролын тал дээр хэрэгжүүлж байгаа "төрийн" бодлогод байгаа нь жилээс жилд улам тодорхой болж энэ орнуудын нийгэм олон нийт эсэргүүцэн тэмцэж эхлээд байна! Сүүлийн 20 жилд Монголын боловсролын түвшин яагаад хямран унаж одоо бүүр мухардалд орчихоод байгаа бэ гэдэг асуулт хүн бүрийг ямар нэг хэмжээгээр зовоож байгаа нь лавтай. Байдал ийм байхад манай өнөөгийн эрх баригчид бидний үр хүүхдүүд дээр дахин өөр нэг гаднын туршилт явуулахаар дангаараа шийдвэр гаргаж "Кембриджийн стандарт"-ыг нэвтрүүлэхээр яарч байна. Үүнд олон хүмүүс эргэлзэж ихэнх нь бүүр гайхаж төөрөлдөлд орхичихоод байгаа юм.

Чухам ийм учраас Барууны , тэр дундаа АНУ-ын өнөөгийн боловсролын системийг дотроос нь маш сайн мэдэх, тэнд 26 жил багшилсан мастер багш сурган хүмүүжүүлэгч Джон Гаттогийн бичсэн "Хүн сүргийн үйлдвэрлэл" номын нэг хэсгийг Та бүхэнд хүргэхээр шийдлээ... Харамсалтай нь, бидний олонхийн ойлгож төсөөлж байснаас бодит байдал шал өөр байх нь элбэг ажээ.

Та бүхэн өөрсдөө уншаад дүгнэлтээ хийхтүн! Ер нь хүмүүжил, боловсролын одоогийн энэ "дампуу" байдлыг шүүмжилж засахыг оролдож байгаа нэрт эрдэмтэд, судлаачдын судалгаа, ном бүтээлүүд гадаадад нилээд гарч байгаа.

Харин манайд энэ тухай бараг таг чиг ?!... үүнээс ч чухал юм их байгаа бололтой.

Олонх хүмүүсийн хамгийн том төөрөгдөл бол одоогийн энэ хүмүүжил, боловсролын тогтолцоо, түүний хэлбэр, агуулга, заах арга зүйг жирийн хүмүүсийн сайн сайхны төлөө "том ах эгч" нар нь бодож олж гаргаж ирсэн гэж гэнэн бодож төсөөлж байгаа явдал юм. Харамсалтай нь огт тийм биш ээ...

Нью-Йоркын шилдэг багш Джон Гатто

 

АГУУЛГА:

АМЕРИК ХЭВЛЭЛИЙН ӨМНӨХ ҮГ
АВТОРЫН ҮГ
ӨНӨӨГИЙН СУРГУУЛИУДАД ЗААДАГ УРШИГТАЙ 7 ХИЧЭЭЛ
ХИЧЭЭЛ № 1
ХИЧЭЭЛ № 2
ХИЧЭЭЛ № 3
ХИЧЭЭЛ № 4
ХИЧЭЭЛ № 5
ХИЧЭЭЛ № 6
ХИЧЭЭЛ № 7
СУРГУУЛИЙН БОЛОВСРОЛЫН МУХАРДАЛ
СУРГУУЛИЙН БОЛОВСРОЛД ИЛҮҮ ИХ БУС ХАРИН БАГА ЦАГ ЗАРЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ
БҮХ НИЙТИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ АРГА ЗАМУУД

 

Уншигчдын сэтгэгдлүүдээс:

“Таны энэ бичсэн яг байндаа оножээ. Манай сургуулиуд хүүхдүүдэд маань нийгмийн амьдралд оролцох, эцэг эхтэйгээ байх ямар ч хугацаа өгдөггүй. Таны энэ үзэл санаанууд бидэнд маш хэрэгтэй байна”.

Бонни Мак-Кеон,
Капон-Спринг хот, Баруун Виржини муж

 

“Би Таны ярьж байсныг мэдээний хөтөлбөрөөр үзэж сонсож байсан ба Тантай бүрэн санал нийлж байна. Энд би анх багшилж эхлэхдээ Нью-Йорктой хичнээн адилхан байгаад нь гайхсан юм, нөгөө л мангар зарчмууд, нөгөө л тэнэг дүрмүүд, нөгөө л ухаангүй үйлдлүүд, нөгөө л боловсролын дутуу дулимаг байдал”.

Эд Рошут,
Багш, эрдэм шинжилгээний ажилтан,|
Омаха хот, Небраска муж

 

“Бүхнийг хатуу гараар чанга барьж байдаг боловч боловсрол өгдөггүй энэ нийгэмд хүүхдүүдийг сургахаар оролдож байхдаа надад төрж байдаг сэтгэл шаналал, түгшүүрийг Та маш тодорхой бичжээ. Миний хариулт: аминь, аминь, аминь!”

Кэтлин Трамбл,
Дунд сургуулийн багш,
Силвер-Бэй, Монтана муж

 

“Би багш ч биш, хүүхдийн эх ч биш, улстөрч ч биш. Би Таны энэ бичсэн асуудлуудын тэр золиос болсон хүн юм. Надад суралцах маш их хүсэл тэмүүлэл байсаан, амьдралдаа хэдэн сайхан багш нартай учирсан ба дипломыг нь ч авсан. Гэвч тун удалгүй энэ "боловсрол" гээч нь надад хичнээн ашиггүй, амьдралгүй болохыг ойлгосон юм. Эцэг эхчүүд ба ялангуяа сурагчид Таны ярьж байгаа энэ бүхнийг заавал мэдэж байх хэрэгтэй.

Прайя Десай,
Филадельфи хот, Пенсильвани муж

 

“Хүнд суртлын энэ босоо дамжлагуудыг Джон Гатто шиг эр зориг гарган туйлбартай сөрөн зогсож байгаа хүмүүсийг амгалан тайван байдлыг эвдэгчид гэж үзэж байдаг. Гэвч Джоны хамгаалж байгаа эдгээр зарчмууд бол шинэ ч юм биш, эрс өөр ч юм биш, харин мэдэж авч ойлгож ухамсарлах аливаа үйл явцын хувьд бол суурь үндсүүд нь юм. Энэ зарчмууд нь одоогийн боловсролын салбарын түшмэлүүдийн хийж байгаа зүйлүүдээс эрс өөр байгаа нь эдгээр түшмэдүүд өөрсдийн мэргэжлийн жинхэнэ үүрэг, зорилгоос хичнээн холдож одсоныг харуулж байна”.

Рон Хитчон,
Секокус хот, Нью-Джерси муж


“Манай улсын боловсролын системийн хямралыг судалж бодит байдал үнэн хэрэг дээрээ одоо хүмүүст юу хэрэгтэй байгаагаас хичнээн хол зөрж байгааг задлан шинжилсэн Таны энэ судалгаа ба манай сургуулиуд, телевизийн сувгууд америкчуудын ихэнхийг үнэнийг харах сонсох дургүй, бүх зүйлд үл тоосон ялгаваргүй ханддаг үзлээр хүмүүжүүлсэн байгаагийн хооронд дахь Таны нээн харуулсан харилцан холбоо нь манай нийгмийн одоогийн энэ задралын үндсүүдийг бид бүхэнд дэлгэн харуулж байна”.

Дэвид Вернер,
Пало-Альто, Калифорни муж

 

“Таны ярьж байгаа энэ зүйл үнэхээр болж байдаг. Манай сургуулийн сургалт нь юуны өмнө хүмүүсийг хялбар удирдагддаг болгох, харин тэдний амьдралыг байнгын хяналтан доор оруулах зорилготой гэдэг тал дээр Таны түмэн зөв өө”.

Алфред Т. Апатанг,
Рота хот, Миннессота муж


“Та намайг гэгээрүүлж бас айлгачихлаа. Би олон олон зүйлийн тухай эргэцүүлэн бодох болно, гэвч ялангуяа сурагчиддаа Амьдралын бүтэн холбоо шүтэлцээг мэдрүүлэхийн тулд өөрийн даасан ангидаа хэрхэн жинхэнэ амьдралын амьд уур амьсгалыг буцааж авчрах вэ гэдэг тал дээр бодох болноо”.

Рут Шмидт
Туба-Сити хот, Аризона муж


“Танд, Багшийн тань хувьд хамгийн дээд шагнал бол Таны сайхан сурагчид юм”.

Боб Керри,
Сенатор, Небраска муж


“Би Таны энэ задлан шинжилгээ, судалгаа, нөхцөл байдлыг ойлгосон байдал ба зөвлөгөөнүүдийг үнэхээр биширч байна”.

Пэт Фаренга,
Джон Холтын Холбоо

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

эр хүн
0 # эр хүн 2012-06-05 17:27
Их унших дархлаа үүсгэнэ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Бендер
0 # Бендер 2012-06-06 13:33
Дэлхийн шинэ дэглэмийн тухай ойлголт нь олон улсад тэр дундаа АНУ-д бараг л албан ёсоор яригддаг юм байна .Өнөөдөр бидний сайн таних АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Клинтон манайхаар Гадаад хэргийн сайд/хэлж байна."Олон улсын харилцааны талаархи ЗӨВЛӨЛ -өөс бидэнд олон төрлийн зөвлөмж өгдөг. Иймээс Надад ирээдүйн тухай яаж бодож байх тухай, бид одоо юу хийж байх ёстой тухай, дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй байдаг"гэж байна .Дэглэм ч байдагл юм байна даа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Бендер
0 # Бендер 2012-06-06 13:34
Энэ олон улсын харилцааны Зөвлөл нь албан бус байгууллага бөгөөд түүний бүрэлдэхүүнд АНУ-ын хуучин нөлөө бүхий улс төрчид банк, санхүү , цэргийн эрхтэнүүд ордог дэлхий шинэ дэглэмийг зүтгүүлж бүр ил тод үйл ажиллагаа явуулдаг үл үзэгдэгч эзэрхэг гүрний засгийн газар байна.Энэ кинонд Зөвлөлийн нэг нөхөр сурвалжлагчийн тавьсан асуултанд ингэж хариулж байна.Танай ЗӨВЛӨЛ Улс орны эрх мэдлийг хүүхэлдэйнүүдээр тоглож байгаа юм шиг л удирддаг гэх юм гэхэд Шатрын хөлгөн дээр нэг жижигхэн улсаас ч том олон асуудал тавигдсан байдаг юм гэж байна. Дэлхийн жижиг гурав дахь ертөнцийн орнуудаас Түүхий эдийг нь шахан авч байх нь Дэлхийн шинэ дэглэмийн зорилго гэжээ. Бид нар ер нь юу руу л хөтлүүлээд байна даа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
сонирхох
0 # сонирхох 2014-11-24 22:48
орчуулахгүй бол бүтэхгүйнээ. үзмээр байдаг хэцүүн бээ. Олон хүнд хүргий гэж бодож бйагаа бол орчуулал даа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх