newgeneration1

МОХОО БОЛСНЫГ СУДЛААЧ ЭРДЭМТЭД БАТАЛЖЭЭ

studentloans

Неолиберал "боловсрол"-ын жинхэнэ нүүр царай 

1. Америкийн бага дунд дээд боловсролын сургалтын чанар, түвшин жилээс жилд улам доошоо унасаар байгаа нь бодит байдал билээ. 2012 онд колледжуудад элсэх шалгалтын дүнгүүд нь сүүлийн 40 жилийн хувьд хамгийн муу, доогуур түвшинд байгаа байжээ.

Дэвид Гоулдман, Asia Times Online

Их Британийн нийслэл Лондон хот 7,5 сая орчим оршин суугчидтай. (1707 онд Англи, Шотланд хоёр улс нэгдэн холбооны нэг улс болох үеэр өөрөө өөрсдийгөө Агуу Их британи гэж нэрлэсэн түүхтэй, хэрэв одоо Шотланд улс бүх нийтийн санал асуулга дахин явуулж Их британийн бүрэлдэхүүнээс албан ёсоор гарч тусгаар тогтновол энэхүү сүржин нэр нь яах бол оо?) Харин тэгвэл энэ хот одоо хаа сайгүй бичиг үсэгт бүрэн тайлагдаагүй хүмүүстээ дарагдаж хүнд асуудалтай тулгараад байгаа аж.

ОЮУН САНАА СЭТГЭЛЗҮЙН ХУВЬД БУСДААС
ХАМААРАЛТАЙ БАЙХАД СУРГАХ НЬ

ЯАСАН Ч ЯАХАВ ГЭСЭН ХАНДЛАГАД СУРГАХ НЬ

ХҮМҮҮСИЙГ ХООРОНДОО САЛГАН ТУСГААРЛАГДСАН БАЙДАЛД
БҮР ЭХНЭЭС НЬ СУРГАХ НЬ

ӨНӨӨГИЙН СУРГУУЛИУДАД ЗААДАГ ДОЛООН ХИЧЭЭЛ

Өөрийнхөө санаа бодлыг Тантай хуваалцахаас өмнө Та намайг байдаг л нэг ээлжит “ярьдаг толгой”/телевизийн сувгуудаар байнга ярьж л байдаг хүмүүсийг ингэж нэрлэдэг -Орч./ гэж бодохгүй байх, улмаар харин таны л адил жирийн нэг хүн гэж хүлээн авахын тулд надад өөрийнхөө тухай хэдхэн үг хэлэхийг минь болгооно уу. Заримдаа би үнэхээр зурагтаар мэдээний хөтөлбөрүүдийг үзэж байхдаа тэнд ярьж байгаа хүнийг нь “Та хэн бэ?” мөн “Та яагаад энэ бүхнийг надад яриад байгаа юм бэ?” гэж асуумаар санагдаж байгаагаа мэдэрдэг. Чухам ийм учраас би хэн бэ мөн миний энэ үзэл бодлууд чухам юун дээр дэвсгэрлэж анх үүсч гарч ирсэн бэ гэдгээ тайлбарлахыг минь болгооно уу.

Нийгэм судлаач Ханна Арендт нэгэн удаа “Хүүхэд, залуучуудад өөрсдийн итгэл үнэмшлүүдээ өөрсдөө бүрэлдүүлэх боломжийг олгох нь бүх нийтийн боловсролын зорилго хэзээ ч байгаагүй. Харин зорилго нь хүүхэд залууст итгэл үнэмшлүүдээ өөрсдөө бие даан бүрэлдүүлэх боломжийг нь үгүй хийж устгахад оршиж байдаг” гэж бичсэн байдаг билээ.

Хэрэв багш нараас юуг тэд манай боловсролын системийн хамгийн чухал зорилго гэж үзэж байдгийг нь асуух юм бол хүн бүр л дотроо өөрийн гэсэн санаа бодолтой явдаг байх гэж би бодож байна. Мөн тэдний энэ үзэл бодлууд дотор нь сургуульд юу зааж байдгаас үл шалтгаалан хүүхдүүд, залуу хүмүүст бусдыг сохроор дуурайж дагах бус харин амьдралынхаа туршлага дээр үндэслэн өөрсдийн итгэл үнэмшлүүдийг бүрэлдүүлэх боломжийг олгох мөн тэдэнд аливаа зүйлийг өөрсдөө шүүн тунгааж бодох, сэтгэх чадварыг хөгжүүлэх гэх мэт санаа бодлууд бараг гарахгүй гэж бас бодож байна. Үнэн хэрэг дээрээ сургууль дотор болж байдаг үйл явдлууд нь боловсролын талаар тунхаглаж байдаг тэр зорилгуудтай нь бараг холбоогүй байдаг шүү дээ гэсэн миний энэ бодол нь ихэнхи багш нарын хувьд буруу номтны суртал мэт санагдаж болох юм.