culture in decline

Оригинал нэр: Culture in Decline
Нэр: Энэ амьдралын хэлбэр маань сүйрэл үрүүгээ уруудсаар байна
Жанр: Шинжлэх ухааны судалгаанд түшиглэсэн хялбаршуулсан баримтат кино
Найруулагч: Питер Джозеф (алдарт Zeitgeist - баримтат киног бүтээсэн )
Гарсан он: 2012
Үргэлжлэх хугацаа: 2 хэсэг нийт 1: 10 минут орчим

30 midi

Ла АМИСТАД - БООЛЫН НАЙМААЧИД

Эрх чөлөөг хэн нэгэн бидэнд авчирч өгдөггүй
Эрх чөлөө бидэнд төрөлхийн заяагдмал юм.
Гэвч хууртаж алдсан эрх чөлөөгөө тэмцэж
буцаан авах ёстой мөчүүд бас тохиолддог...

propoganda2012

УХУУЛГА ЯТГАЛГА = МЭДЭЭЛЛИЙН ДАЙН = ТАРХИНЫ УГААЛГА =
МЭДЭЭЛЛИЙН "МЭДЭЭ АЛДУУЛАХ ТАРИА"

Өөрийн толгойгоор бодож эргэцүүлдэггүй хүн түүний тархинд зориудаар суулгасан байгаа харийн үзэл суртлыг өөрөө өөртөө "баталж" өөрийгөө хуурч амьдрахыг хичээдэг. Үүний тулд тэрбээр зөвхөн тэр үзэл сурталд нь нийцэх зүйлүүийг л эрж хайж уншиж үзэж байдаг бөгөөд харин өөр нийцэхгүй мэдээллүүдийг өөрийн мэдэлгүй түлхэж жадлан эсэргүүцэж байдаг. Энэ байдал нь тэр бодгалийг төөрөлдсөн далд ухамсар нь боолоо болгочихоод байгаа нь тэр ээ! (c)

o deception
Үнэн байдал одоо хариу цохилтоо хийж байна!

Оригинал нэр: The Obama Deception 
Нэр: Обама гэдэг заль мэх - Нүүрэндээ зүүсэн баг нь одоо хуурч байна
Гарсан улс: 2009
Гарсан он: 2009-2012
Жанр: баримтат кино, эрс хатуу шүүмжилсэн баримтат материал
Үргэлжлэх хугацаа: 01:51:22

falloftherepublic

Оригинал нэр: The Fall of the Republic
Нэр: Бүгд найрамдах улсын уналт сүйрэл
Гарсан он: 2009-2012
Гарсан улс: АНУ
Бүтээсэн: Alex Jones
Жанр: Баримтат кино

raduga

Оригинал нэр: Радуга
Нэр: Солонго
Гарсан он: 1943
Жанр: Дэлхийн II дайны тухай
Найруулагч: Марк Донской
Дүрүүдэд: Наталия Ужвий, Нина Алисова, Елена Тяпкина, Валентина Ивашева, Антон Дунайский, Анна Лисянская, Ганс Клеринг, Владимир Чобур, Нина Ли, Николай Братерский, Витя Виноградов, Алик Летичевский, Эмма Перельштейн, Вова Пономарев, Юлия Ткаченко

debtocracy

Аливаа ард түмнийг боолчлохын тулд эрхшээлдээ оруулах хоёрхон зам байдаг. Эхнийх нь зэвсгийн хүчээр, харин удаах нь хуурч мэхэлж эдийн засгийг нь зориуд сүйрүүлж худалдагдсан урвагч эрх баригчдыг нь ашиглаж асар их өрөнд унагах зам юм.

Эдин Смисс

american dream

Аюулгүй амар хялбар амьдрахын тулд эрх чөлөөгөө золиослож байгаа тэр хүн аль алийг нь эдлэх хувь тавилангүй юм.

Бенджамин Франклин

wwii cover zassan


Учир нь дайн хэзээ ч хар ба цагаан өнгө шиг энгийн хялбар байдаггүй...

Өнөөдөр дэлхийн 1,2 ба 3-р дайныг өдөөсөн тэр хүчнүүд дэлхийн 4-р дайныг Ойрхи Дорнодоос өдөөхөөр улайрч байна... Тунис, Йемен, Египет, Ливийг бүрэн "ардчилж" самарсан. Одоо Сирийг самрахаар оролдож байна. Сиричүүд гэнэтхэн харгис дарангуйлагчийн доор амьдарч байснаа мэдэж зэвсэгт бослого гаргасан, тэнд засгийн газар нь иргэдээ алж байна гэдэг шиг ичгүүргүй худлаа тархины угаалга байхгүй...

Бүхнийг гаднаас нь турхирч хөлсний арабууд, зарим барууны орны хөлсний дайчид тэнд хууль ёсны засгийн газрынх нь эсрэг байлдаж байгааг зарим хэвлэлүүд үнэнээр нь бичихээс өөр аргагүй болсоор байна. Сирийн дараа нь Ираны ээлж ирнэ... Ингээд дэлхийн дайн дэгдэх болно. Энэ дайн хэнд ашигтай бэ, хамгийн гол нь хэн үүнийг нь яах гэж юуны төлөө өдөөж байна вэ, хэн үнийг нь амь нас цус баялагаараа төлөх вэ...

Өнөөдөр бас л урьдын адил тэд "чөлөөт???" хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээрээ хавтгай тархины угаалгыг цацаж байна... дараа нь тэд сурсан зангаараа түүхийг өөртөө тааруулж засах болноо ...

Одоогийн Монголын ард түмний эрх ашгаас, шударга үнэнч байдлаас бүрэн эрх эрх чөлөөтэй болж авсан хувийн хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн дийлэнх бол мэдээлэл биш харийн суртал ухуулгаболсон гашуун үнэнийг ойлгох цаг хэдийнэ болжээ. Монгол хэл дээр үнэн зөв олон талын бодит мэдээлэл олж авах боломж улам хомс болсоор байгаа нь туйлын харамсалтай ... бидний олонх мэдээллийн бүслэлтэнд хөмөрсөн тогоон дотор сууцгааж байна....

Эндээс манай бүх гай зовлон, мухардал мөхөл эхээ авч байгаа ...

ӨНӨӨДӨР "АРДЧИЛСАН" БАРУУНЫ ОРНУУДАД "ДЭЛХИЙН II ДАЙНД АНУ АНГЛИ УЛСУУД Л ЯЛСАН" ГЭЖ ТҮҮХЭН ҮНЭНИЙГ ГУЙВУУЛЖ "ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛЭЭРЭЭ" БИЧИХ ҮЗҮҮЛЭХ ТЭРБАЙТУГАЙ СУРГУУЛИЙН СУРАХ БИЧГҮҮДДЭЭ БИЧИХ БОЛСОН БАЙГАА. ТЭДНИЙ АВСАН ЭНЭ КИНОХРОНИК БОЛ ХЭДИЙГЭЭР ЭНЭ ДАЙНЫ ТУХАЙ БОЛОВЧ ЗӨВХӨН ӨӨРСӨДДӨӨ АШИГТАЙ ТАЛААС ХАРУУЛСАН "ТҮҮХЭН ҮНЭНИЙ"-НХ НЬ ГАНЦХАН ЖИШЭЭ НЬ ЮМ !!?? ИЙМ "БАРИМТАТ" КИНОГ ҮЗСЭН ХҮҮХЭД ЗАЛУУСТ ЯМАР БОДОЛ ДҮГНЭЛТ, ИТГЭЛ ҮНЭМШИЛ ТӨРӨХ ВЭ? ЯГ ЭСРЭГ ОЙЛГОЛТ ТӨСӨӨЛӨЛТЭЙ БОЛОХ БИШ ҮҮ!!! ЭНЭ НЬ ЮУНД ХЭНД ХЭРЭГТЭЙ ВЭ.......

 

 

modern slavery

Оригинал нэр: Modern Slavery
Нэр: Орчин үеийн Боолчлол
Жанр: Баримтат кино
Гарсан он: 2010