ӨРИЙН ДАРАМТ, ГАЧИГДАЛ ЯДУУРАЛ НЬ ХҮМҮҮСИЙН ОЮУН УХААНЫГ МОХООДОГ

Өрөнд унасан эсвэл мөнгөний гачигдлын байнгын дарамтан доор явдаг хүмүүсийн сэтгэн бодох чадвар нь ойролцоогоор 13 IQ пунктээр буурсан байдаг байна. Хүн нэг шөнө нойргүй хоноход маргааш нь ойролцоогоор ийм үр дүнд хүргэдэг ажээ. Ийм дүгнэлтэнд Канадын хэсэг эрдэмтэн судлаачид судалгаа, туршилтууд явуулсны эцэст саяхан хүрсэн байна.

Science сэтгүүлд хэвлэгдсэн тэр тайланд өгүүлэхдээ тэр хүний шүүн тунгааж бодох мөн логиктой уялдуулан сэтгэх чадвар нь өдөр бүр хаанаас мөнгө олж өр зээл эсвэл бусад төлбөрөө төлөх мөн гэр бүлээ тэжээх вэ гэсэн зорилгуудыг өдөр бүр алхам тутамдаа шийдэх байх зайлшгүй шахаанд орсны дараа ихээхэн буурдаг байна.

Ийм хүмүүсийн оюун ухааны чадавх нь зөвхөн дээрх маш явцуу зорилгууд дээр л байнга төвлөрч байдаг тул тэдэнд мэдлэг боловсролоо ахиулах, эргэн тойрон дох бодит байдлаа эргэцүүлэн бодох, мөн өөрийн цаг хугацаа мөнгийг чадварлаг зохицуулах зэрэг энэхүү өр зээлийн дарамт, гачигдлаас гарахад нь тус болж чадах бусад мэдээллүүдийг олж авах, тэдгээрийг эргэцүүлэн бодож ойлгох цаг хугацаа зүгээр л хүрэлцдэггүй байна.

Энэ судалгааны багийн ахлагч Цзяин Чжао ярихдаа өр зээлийн дарамт, гачигдал ядуурал нь хүний оюун ухааны ихээхэн хүч чадлыг байнга "идэж" байдаг учраас өр зээлэнд унасан, гачигдал ядууралд орсон хүмүүст тэдний амьдрал аж байдлыг сайжруулахад нь тусалж чадах сэтгэн бодох чадварууд гэж зүгээр л үлддэггүй юм аа хэмээн тайлбарлаж байна.

Ийм учраас тийм хүмүүс дандаа бодлогогүй шийдвэрүүд гаргаж эргээд тэр хөнгөн алхмуудынх нь үр дагаврууд нь тэдэнд энэхүү гачигдал ядууралтайгаа байнга тэмцэж байх чөтгөрийн эргүүлгийг тас татан хаях боломж олгодоггүй ажээ.

Мэдээллийн эх үүсвэр: http://www.upi.com/Health_News/2013/08/29/Poverty-consumes-so-much-mental-energy-its-like-a-drop-in-IQ/UPI-27631377817059/#ixzz2dl5DyV00

Бидний олонх өөрсдийгөө, хойч үе залуучуудаа мөн улс Эх орноо харийн мөнгөний өрийн дөнгөнд хийсээр байгаа... Энэ нь эргээд манай улс үндэстний оюун ухааны чадавхыг мохоосоор байгаа... Харин тэгвэл энэ чинь "хэзээ нэгэн цагт хүрэх" барууны ардчилал, "та нарт үзэгдэхгүй ээ, энэ чинь үл үзэгдэх гартай эд" гэж тавлаад байгаа зах зээлийн эдийн засаг гэдэг тун зальжин нэртэй харийн колоничлолын үзэл суртлынх нь цаад жинхэнэ зорилго нь биш юм үү...


 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

inkh
0 # inkh 2014-02-20 12:49
хамгийн аймшигтай дарамт ,Монголчуудыг ах дүү хамаатан садан найз нөхөд бүр нийгмээр нь хооронд нь аалзны тор шиг хэрэн гинжлээд боогоод баричихсан байгаа, тасраагүй цагт өөрчлөгдөхгүй нь
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
inkh
0 # inkh 2014-02-20 12:51
энэ номнуудыг хаанаас худалдаж авах вэ,надад ''Э/З-ийн ...золиосууд''л олдлоо.хэлж өгөөч
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс