fahrenheit


Оригинал нэр: Fahrenheit 9/11
Нэр: Фаренгейт 9/11
Гарсан он: 2004 он
Бүтээсэн: АНУ
Киноны төрөл: Баримтат кино, түүх
Найруулагч: Майкл Мур
Оролцсон: Майкл Мур ба бусад
Хэл: Орос хэл дээр мэргэжлийн орчуулгатай
Үргэлжлэх хугацаа: 118 минут
Энэ кинонд гарах хүмүүс: Майкл Мур, хүү Джордж Буш, эцэг Джордж Буш , Билл Клинтон, Ал Гор, Саддам Хусейн, Усама бин Ладен, Дик Чейни, Колин Пауэл, Кондолиза Райс, Дональд Рамсфельд, Джеймс Бейкер, Том Вульфовитц.



Авсан шагналууд:

2004 онд Каннын кинонаадам дээр энэ баримтат киног үзүүлж дууссны дараа тэнд байсан хүмүүс энэ кинонаадмын түүхэнд хамгийн удаан, 15-25 минут алга ташсан гэдэг. Энэ удаагийн кинонаадмаас хамгийн дээд шагнал “Алтан далуу модны навч”-ийг авсан байна. Каннын кинонаадмын түүхэнд дээд шагналыг нь хүртсэн 2 дахь баримтат кино болсон байна.

2009 The Daily Telegraph сонин энэ баримтат киног 21-р зууны хамгийн шилдэг киногоор нэрлэсэн байна.

Golden Raspberry


Киноны тухай товчхон:

“Фаренгейт 9/11” бол америкийн найруулагч Майкл Мурын бүтээсэн баримтат кино - элэглэл юм. Киноны үйл явдал өрсөлдөгч Альберт Гор - оос бага санал авсан боловч Джордж Бушийг ялагчаар зарласан 2000 оны ерөнхийлөгчийн сонгуулийг задлан шинжлэхээс эхэлдэг.

Энэ баримтат кинонд 2001 оны 9-р сарын 11-нд Нью-Йоркт Дэлхийн худалдааны төвийн 2 цамхагийг онгоцоор дайрсан эмгэнэлт үйл явдалд Джордж Буш ямар нэг талаар холбоотой байсныг мөрдөн сурвалжилсан тухай үзүүлдэг. Энэ кинонд терроризм, алан хядагчдыг чухам хэн ямар зорилгоор хаанаас гаргаж ирсэн тухайг бас өгүүлдэг. Энэ киног бүтээсэн хүмүүс 9/11-ны террор ажиллагаа бол америкийн дээд элитүүд энэ өдөөн хатгалтыг зориуд хийж үүгээр далимдуулан олон улсад цэргийн түрэмгийлэл үйлдэж байх, улс орнуудын байгалийн нөөц баялагуудыг нь булаан авахад хэрэглэж байх тохиромжтой хэрэгсэл нь болсон гэж үзэж байгаа ажээ... Мөн Бушуудын гэр бүл бен Ладеныхны гэр бүлийн хоёр үеийнхэнтэй цаагуураа нягт холбоотой байсанг мөрдөн сурвалжилдаг...

“Фаренгейт 9/11” киноурлагийн түүхэнд хамгийн олон газар хамгийн олон үзэгчид үзсэн, хамгийн их орлого /200 орчим сая доллар/ олсон баримтат киногоор хожим шалгарсан байна. Гэвч Майкл Мур энэ киног интернетээр тараах явдлыг эхнээсээ хориглоогүй байна.

Энэ киноны талаар сэтгэгдлээ...

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

Цог
0 # Цог 2013-08-30 12:42
Үнэн шүү!!!
Тэдэнд ашиглуулах биш ашиглах л хэрэгтэй.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Dolgion
0 # Dolgion 2013-08-31 22:58
Ер нь интернэт, зурагт, радио бид бүгдэд хэрэгтэй юм уу?, юуг л бол юуг энэ мэтээр буруутгах үндэслэлээр бичиж болно шүү дээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Модератор
0 # Модератор 2013-08-31 23:28
Quoting Dolgion:
Ер нь интернэт, зурагт, радио бид бүгдэд хэрэгтэй юм уу?, юуг л бол юуг энэ мэтээр буруутгах үндэслэлээр бичиж болно шүү дээ.

Уг нь хэрэгтэй! Гэвч энэ бүхнийг өөр зорилгоор ашиглаад байгаад хэргийн бүх учир нь байгаа юм. Жишээ нь, аливаа улс орон өөрөө өөрийнхөө хувь заяаг өөрөө шийдэж байх ёстой гэдэг үзлийг буруутгах гээд үз дээ. Хутгаар хүнс хоолоо бэлдэж зохих ёсоор нь хэрэглэж болно, бас зарим этгээдүүд гэмт хэрэг үйлддэг. Иймээс үүнийг л буруушааж эсэргүүцээд байгаа хэрэг ээ!!! Бодит үнэн байдлыг олж харахыг хүсэхгүй байгаа бол юу ч харагдахгүй ээ, харин дараа нь оройтсон байх болно :mrgreen:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
болор
0 # болор 2013-09-06 01:50
Монголд ирсэн нэг герман хүн гэртээ зурагтгүй гэж байсийм байна. яагаад гэхээр бүгд хиймэл шал хэрэггүй хог гэж байсан. юун хийрхчихсийн гэж бодож билээ. одоо бодоход аан.....
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Р.Лхагвадулам
0 # Р.Лхагвадулам 2013-09-26 13:41
З.Эрдэнэбат судалгаатай, логиктой сайн бичдэг хүн байна. Ач холбогдол, хор уршигийг ойлгомжтой хэлсэн байна.Цааш нь шэйрлэж олон хүнд хүргэхээр шийдэв.Баярлалаа, амжилт хүсье
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
нэг их гойд биш
0 # нэг их гойд биш 2014-08-02 15:28
Эсрэгээр нь тайлбарлавал бүгд л эсрэг талтай шүү дээ. Сүүдэргүй эд зүйлс бхгүй хорвоо ш дээ. Яагаад гэвэл эсрэг талаас нь нар манддаг учраас. Одоо сайн сайхан талыг нь хараад дүгнээд нэг үзээч. Яахав Америк зэрэг томхон гүрнүүдэд шаардлага гарвал иргэдээ хянах талбар болгож ашигладаг байж мэдэх юм. Тэрнээс нэг их дэлхийгээр нь хянаад бна ч гэж хаа байхав. Хянууллаа гээд террорист л биш бол нээг их нийгэмд солиорол үүсгээд байх нь ч хаашаа юм. Ямар ч бсн ажлын садаа гэдэг бол үнээн үнэ.

Хариу: Юмны нарийн ширийн цаад учир начрыг мэдэхгүй, мэдэхийг хүсэхгүй тэнэгдүү байхыг монголчууд дүлийдээ найдаад унгараг гэдэг. Бас илжигний чихэнд ус ч хийсэн сэгсэрдэг, алт ч хийсэн сэгсэрдэг гэдэг. Учир нь илжиг "тэнэг" зөрүүд амьтан болохоор тэр. Мөн илжиг модон хударгандаа [дуртай]гэдэг үг бий....Энэ юу гэсэн үг вэ? ойлгож байна уу, аан! :laugher1:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
oojii
0 # oojii 2014-08-26 07:55
10. Өөр нэг томоохон сэтгэл сэрдхийлгэсэн зүйл бол Face Book дээрх бидний бүх хувийн мэдээлэл, гаргаж буй зураг хөрөг, бичлэгүүд, чаталж буй яриа хөөрөө, ер нь юу л тавина тэр бүхэн хэзээ ч арилашгүйгээр Face Book-ийн server дээр хадгалагдан архивлагддаг. Та чаталсан зүйлээ арилгах гээд үзээрэй. Тэнд Delete гэсэн товч байхгүй байгаа!?
МИНИЙ МЭДЭЖ БАЙГААГААР ДЕЛЕТЕ БАЙХГҮЙ Ч КЛИЙР БАЙГАА ШҮҮ ДЭЭ

ХАРИУ: "Чиний мэдэж байгаагаар" delete ба clear хоёр хоорондоо огт адилгүй гэдгийг чи мэдэхгүй байна. :laugher2: Ер нь делете команд бол сервер дээрхи өгөгдлийн сангаас бүрмөсөн устгах, харин клиир бол зөвхөн чамд өөрт чинь харагдахгүй болгох гэсэн үг! Зөрүүд илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ гэж үг байдгийг санаж яв ....
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
т
0 # т 2015-04-13 15:37
Quoting Dolgion:
Ер нь интернэт, зурагт, радио бид бүгдэд хэрэгтэй юм уу?, юуг л бол юуг энэ мэтээр буруутгах үндэслэлээр бичиж болно шүү дээ.

ер нь бол бүгд хэрэггүй ч байж болох.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Улаанбаатараас
0 # Улаанбаатараас 2016-02-10 12:42
Чиний бичсэн зүйлс маш зөв тодорхой байв. Ер нь бид мэдээлэл харилцааны технологийн эерэг ба эсрэг талыг мэдэж байх нь зүйтэй юм.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс