september clues 

Оригинал нэр: September Clues
Нэр: 9-р сарын 11-ний оньсогыг тайлах түлхүүрүүд
Төрөл: Баримтат кино
Бүтээсэн: АНУ
Гарсан он: 2007
Найруулагч: Саймон Шэк
Үргэлжлэх хугацаа: 72 минут
Хэл: англи хэл + орос субтитртэй

Киноны тухай товчхон:

Энэ баримтат киног 9/11-ний алан хядах ажиллагааны үеэр амь үрэгдсэн мөн сүүлд нас барсан гэм зэмгүй жирийн тэр хүмүүсийн гэгээн дурсгалд зориулж байна.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг гэмт хэрэгтнүүд гартаа оруулж авсан байгаа тул тэдний үйлдсэн гэмт хэргүүдийг илчлэх хөдлөшгүй баримт нотолгоонуудыг олон нийтэд хүргэх боломжгүй байгаа билээ гэж энэ баримтат кино эхэлдэг.

2001 оны 9-р сарын 11-ний үйл явдал бол хүн төрөлхтний түүхийг өөрчилж гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн үйл явдал юм. Энэ үйл явдлын талаар хүмүүст өгч байгаа мэдээллүүд үнэнд нийцэж байна уу? Ер нь бидний амьдралыг огцом өөрчилсөн энэ үйл явдлыг хэний захиалгаар гүйцэтгэсэн, үүний уг шалтгаан цаад сэдлийг ойлгож байж сая жирийн хүмүүс бид ямар нөхцөлд амьдарч байгаагаа, бидэнд тэд юу бэлдснийг олж харж өөрсдийгөө болон улс нийгмээ урьдчилан сэргийлэх боломжтой болох юм.

Энэ баримтат кинонд “non plane theory” буюу 9/11-ны алан хядах үйл ажиллагааг дамжуулж байсан телевизийн нэвтрүүлэгүүдээр бидэнд харуулж байсан шиг 2 өндөрийг нисэх онгоцууд үнэн хэрэг дээрээ огт мөргөөгүй, харин тэдгээрийг бүгдийг нь компьютерын аргаар зурсан онгоцууд байсан гэдэг онолыг хамгийн дэлгэрэнгүй тайлбарлан харуулдаг. Энэ кинонд бидэнд харуулж байсан гэхдээ сайн ажиглан харвал бие биенийгээ харилцан үгүйсгэж байгаа олон видео бичлэгүүд болон кадруудыг мөн энэ шууд нэвтрүүлгүүдийг хөтөлж байсан хөтлөгчид “тохиолдлын гэрчүүд”-тэй телефон утсаар ярилцаж байсан яриануудыг бас энэхүү агуу том залиланд оролцсон телевизийн компаниуд энэ “захиалгат ажлыг” гүйцэтгэхдээ гаргасан олон алдаануудыг нь дэлгэрэнгүй задлан шинжилдэг.

Энэ баримтат киног бүтээсэн хүмүүс дараахи зүйлүүдийг баталж байна. Үүнд:

  1. Ямар ч Боингууд тэнд байгаагүй, хоёр цамхагийн ойролцоо ч нисч өнгөрөөгүй аж.
  2. Цамхагуудыг мөргөж байгаа онгоцуудын бүх кадрууд бол болхи хийсэн комьютерийн хуурамч дүрсүүд аж. Эдгээр онгоцуудыг асар том дэлбэрэлт болж байгаа давхаруудын кадрууд дээр нэмж онлайн шууд нэвтрүүлэг 17 секунд хоцорч байсан хугацаанд яаран сандран компьютерээр зурсан гэж тэд баталж байна.
  3. Цамхагуудын ойролцоо бодит байдал дээр том биш онгоцууд нисч байсан /эсвэл нисч болох байсан/ нь ойролцоо байсан дэлбэрэлтийг харсан хүмүүсийг онгоц нисч ирээд мөргөсөн гэсэн төөрөгдөлд оруулж болох байсан ч энэ барилгуудыг пуужингаар харваж устгасан гэж баталж байна.
  4. Шууд эфир үрүү утасдсан бүх хүмүүс бол тэр үед гэртээ байж байсан, энэ бүхнийг цонхоороо харж ажиглаж байсан телевизийн компаниудын “тавиул” ажилтнууд өөрсдөө байсан гэж энэ кинонд баталдаг.
  5. Хоёр цамхагууд дээр байсан антеннуудыг гэмтээсэн учир энэ нь бусад жижиг телевизийн компаниудыг энэ тоглоомоос гаргасан байна. Бүх видео мэдээллүүдийг үндсэн 5 телекомпаниуд л дамжуулж байсан ба харин эфирт цацагдаж байсан бүх материалуудыг нэг төвөөс шууд хянаж энэ төвөөр дамжиж байсан байна.
  6. Эдгээр телекомпаниудын зураглаачдын авсан мэргэжлийн видео бичлэгүүд нь 60-аад оны гэрийн видео шиг чанартай байгаа аж. Хүн Саран дээр хөл тавьсантай тэнцэхүйц түүхэн энэ кадруудыг тохиолдлоор рекламын баннеруудаар тасалдуулж байгаа нь бүүр ч хачин юм.
  7. Хожим гарч ирсэн “сонирхогчдын” авсан гэх бичлэгүүд, байшинг мөргөж байгаа фото зургууд бол хачирхалтай нь шууд эфирийн үед CNN, NBC, CBS, ABC ба FOX News-ийн мэргэжлийн зураглаачдын хийсэн бичлэгүүдээс чанарын хувьд хамаагүй өндөр байгаа нь бүр илүү гунигтай илэрхий залилан учир илүү мангар залилан юм.
  8. Шатаж байсан цамхагуудын эргэн тойронд эргэлдэж байсан нисдэг тэргүүд нэг кадрууд дээр гарч ирээд харин өөр өнцгөөс авсан кадрууд дээр алга болж байсан нь телекомпаниудын фотошопчид бүүр учраа олохоо байж холион бантан хийж байсныг нь гэрчилж байгаа юм.


Англи хэл дээр:


Орос хэл дээр:

/ 9 хэсэгт хуваасан байгаа. Энэ дэлгэц дээр цувруулан үзэж болно.....ойлгож үзээрэй ! /

Энэ бол зөвхөн хоёрхон үгэнд багтааж хэлэхэд ийм байгаа ба энэ баримтат киног анхааралтай үзвэл тэдний гаргасан олон илэрхий алдаануудыг олж харж болно. Анх сонсоход, анх удаа үзэхэд итгэхийн аргагүй, ер нь байж боломгүй энэ онол нь харин ч ойрхноос анхааралтай ажиглаж шүүн тунгааж үзвэл 9/11-ны террор ажиллагааны тухай бусад онолуудаас хамгийн үнэмшилтэй нь байж болох юм...

Сайн уу, юу бодож байна, сэтгэгдлээ үлдээгээрэй...

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

Б.М
0 # Б.М 2013-08-25 07:15
Сонирхолтой нийтлэл байна. Өндөр "соёлтой" европчууд усанд орох ойлголтыг "бүдүүлэг" Индианчуудаас анх сурсан юм билээ. Усанд орох нь Христийн шашинд нүгэл хэмээн үздэг байсан тул ядуу ардаас эхлээд эзэн хаад, хатад хүртэл усанд орохыг цээрлэдэг байсан гэдэг. Их Британы 1-р хатан хаан Элизабет амьдралдаа 3-хан удаа усанд орсон баримт байдаг бол Оросын их хатан хаан Катерина усны өрөө рүү тийчлэн уйлсаар чирүүлж байсан гэдэг хэхэ...Францад үүнээс болж Азиас үнэртэн авчирч хэрэглэж бсан.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Түвшээ
0 # Түвшээ 2013-11-02 12:33
Аймаар юмаа мухар сүсэг бишрэлдээ автсан Вампирууд байсан байна шүү дээ юун хаадууд хамаг бие арзайчихлаа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Тулгаа
0 # Тулгаа 2014-02-08 02:01
Quoting Б.М:
Их Британы 1-р хатан хаан Элизабет амьдралдаа 3-хан удаа усанд орсон баримт байдаг бол Оросын их хатан хаан Катерина усны өрөө рүү тийчлэн уйлсаар чирүүлж байсан гэдэг хэхэ...Францад үүнээс болж Азиас үнэртэн авчирч хэрэглэж бсан.
Аргагүй ш дээ, тэр чинь Sophie Auguste Friederike von Anhalt-Zerbst-Dornburg байсан юм чинь. Германы эзэнт гүрний энэ гүнж нөхөр Оросын III Петрийг ордны хуйвалдаанаар түлхэн унагаж хаан ширээнд суусан түүхтэй...интернэтэд бгаа. :boxing:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх