zeit001

Киноны энэ ангид нийгмийн эрүүл мэндийн, хүн судлалын, нейросэтгэл судлалын, эдийн засгийн, эрчим хүчний, технологи судлалын, нийгмийн ухаанууд болон нийгмийн үйл ажиллагаа ба урлаг соёлын бусад чиглэлийн олон алдар нэртэй эрдэмтэд, судлаачид оролцсон байна. Тэд энэ кинонд авч үзэж байгаа гурван үндсэн сэдвүүд болох хувь хүний үйл хөдлөл, өнөөгийн дэлхийн мөнгөний систем ба хэрэглээний эдийн засгийн цаад мөн чанар, хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа асуудлуудыг нээн харуулдаг. Энэ кинонд бидний амьдарч байгаа өнөөгийн энэ нийгмийн тулгуурлаж оршин тогтнож байгаа гол үндсэн үзэл баримтлалуудын тухай бүрэн хэмжээний нэг мөр ойлголтыг өгөх ба яагаад энэ системээс гарах зайлшгүй шаардлагатай болоод байгааг тайлбарлаж орчин үед дэлхий дахины өмнө тулгараад байгаа асуудлуудыг маш үр дүнтэй шийдэх цоо шинэ хандлагыг санал болгож байгаа юм.

zeit001

 

Нэр: Эрин цагийн дуудлага: Дараачийн алхам
Оригинал нэр: Zeitgeist 3: Moving Forward /Цайтгэйст/
Гарсан он: 2011.01.15
Жанр: Баримтат кино
Найруулагч: Питер Джозеф Мерола
Хэл: Англи (монгол хэл дээр субтитртэй)


ЭНЭ 3 АНГИТ АЛДАРТ БАРИМТАТ КИНОГ МОНГОЛ ХЭЛЭЭР БҮРЭН ОРЧУУЛЖ НОМ БОЛГОН ГАРГАСАН БОЛНО. Энд дарна уу!!!

Алдарт Zeitgeist цуврал баримтат киноны 3-р анги Zeitgeist: Moving Forward дэлхийн кинотеатруудын дэлгэц, интернетээр цацагдлаа. АНУ-ын иргэн, найруулагч, продюсер, судлаач, нийгмийн зүтгэлтэн, баримтат кино бүтээгч, хөгжмийн зохиолч Питер Джозеф 2007 онд Zeitgeist: The Movie/ баримтат киногоо бүтээсэн билээ. Үүнээс хойш энэ киноны эхний хоёр ангийг дэлхийн олон оронд олон мянган хүмүүс DVD-р худалдан авч үзснээс гадна зөвхөн интернетийн онлайн сүлжээгээр гэхэд л 100 000 000 гаруй удаа үзсэн жинхэнэ алдарт кино бүтээл болсон юм.

Орос хэл дээр:

 


Англи хэл дээр:

1. Англи хэл дээрх хувилбарт монгол хэл дээр субтитр байгаа. Монгол хэл дээрхи доогуур гүйдэг текстийг гаргахын тулд Youtube видео тоглуулагчийн баруун доод өнцөг дэх дээш харсан суман дээр нэг удаа дарна.
2. Дээшээ гарч ирсэн меню дотроос зүүн гар тийш заасан [сс] сумыг дарж caption ачаалагдтал хэсэг хугацаагаар хүлээнэ.
3. Гарч ирэх цэснээс more- г дарж дараа нь Mongolian хэлийг сонгоорой.


Энэ баримтат кинонд өнөөгийн дэлхий дахинд ноёрхож байгаа эдийн засгийн систем, нийгэм-эдийн тулгуур ойлголт, зарчмуудыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай байгаа тухай асуудлыг дэлгэрэнгүй авч үздэг.

Киноны энэ ангид нийгмийн эрүүл мэндийн, хүн судлалын, нейросэтгэл судлалын, эдийн засгийн, эрчим хүчний, технологи судлалын, нийгмийн ухаанууд болон нийгмийн үйл ажиллагаа ба урлаг соёлын бусад чиглэлийн олон алдар нэртэй эрдэмтэд, судлаачид оролцсон байна. Тэд энэ кинонд авч үзэж байгаа гурван үндсэн сэдвүүд болох хувь хүний үйл хөдлөл, өнөөгийн дэлхийн мөнгөний систем ба хэрэглээний эдийн засгийн цаад мөн чанар, хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа асуудлуудыг нээн харуулдаг. Энэ кинонд бидний амьдарч байгаа өнөөгийн энэ нийгмийн тулгуурлаж оршин тогтнож байгаа гол үндсэн үзэл баримтлалуудын тухай бүрэн хэмжээний нэг мөр ойлголтыг өгөх ба яагаад энэ системээс гарах зайлшгүй шаардлагатай болоод байгааг тайлбарлаж орчин үед дэлхий дахины өмнө тулгараад байгаа асуудлуудыг маш үр дүнтэй шийдэх цоо шинэ хандлагыг санал болгож байгаа юм.

Бусад баримтат кинонуудаас энэ бүтээлийн ялгарах нэг хосгүй чанар бол энэ баримтат кино нь нэг талаасаа драмын нөгөө талаасаа кино урлагийн шилдэг бүтээл болж чадсан юм.

Zeitgeist: Moving Forward баримтат киног 2011 оны 1-р сарын 15-нд дэлхий кинотеатруудад гаргаснаас хойш зөвхөн 10 өдрийн дотор 60 улсад, 291 хотод, 341 кинотеатрт 31 хэл дээр амжилттай үзүүлээд байгаа ажээ. Энэхүү үйл явдал нь баримтат киноны урлагийн түүхэн дэх хамгийн том үнэ төлбөргүй үзүүлэх ажиллагаа болоод байгаа ажээ. Таны бодол сэтгэгдэл ...

all awards



 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

chegi
0 # chegi 2011-12-29 11:11
хүрэн хэмжээгээр нь монгол хэлээр олхиймсан
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
deegii
0 # deegii 2012-01-15 00:49
Quoting chegi:
хүрэн хэмжээгээр нь монгол хэлээр олхиймсан


Эрин цагийн дуудлага номын авч уншаарай Тэнд 3 ангийг бүрэн орчуулж ном болгон гаргасан байгаа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Монгол Залуу
0 # Монгол Залуу 2012-07-02 15:41
асуудалыг бүрэн хэмжээгээр ойлгуулахаар хичээж байгаад баярлалаа, хойшидоо илүү гүнзгий суд[censored]а.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс