home

Киноны нэр : ОРОН ГЭР МИНУ
Оригинал нэр: HOME
Улс : Франц
Анх гарсан огноо : 2009.06. 05
Жанр: Баримтат кино
Найруулагч: Ян Артюс Бертран, Льюк Бессон

Албан ёсны сайт: http://www.home-bertrand.com
Кино үргэлжлэх хугацаа: 1 цаг 29 мин 33 сек (1:29:33.236)
Хэл, дуу : Орос хэл дээр мэргэжлийн орчуулгатай

 
Киноны тухай товчхон:

Хүмүүс бидний энэ үеийнхэн нэгэн онцгой цаг үед амьдарч олон чухал шийдвэрүүдийг гаргах үүргийг хүлээсэн юм. Хүмүүс бид ирээдүйн амьдралаа аврах, байгалийн нөөц боломжууд шавхагдсаны улмаас зайлшгүй үүсэх байгаль орчны асар том сүйрлийг зогсооход бидэнд ердөө 10 жил үлдсэн гэж эрдэмтэд урьдчилан сануулж байна. Одоо байгальтайгаа “хатуу тоглоом тоглох боломж” нөөц нэгэнт шавхагдан дуусчээ. Хүмүүс бидний өнөөгийн амьдрал, бидний хүүхдүүдийн ирээдүйн амьдрал аюулд ороод байна. Хүмүүс бидэнд энэ байдлыг өөрчлөх боломж одоохондоо байгаа ба гэвч үүний тулд хүмүүс энэ тал дээр нэгдэх хэрэгтэй, бүүр ёстой болоод байна. Бид хэдийчинээ олуулаа болно, төдийчинээ бидний дуу хоолой чанга сонсогдох болно.

Хүрээлэн байгаа байгаль орчныг хамгаалах бүх дэлхийн өдөр буюу 2009 оны 6-р сарын 5-нд Лондон, Нью-Йорк, Париж, Токио, Москва болон бусад томоохон хотуудад дэлхийн кино үйлдвэрлэлийн тайзан дээр гаргаж тавьсан өөрийн цаад утга санаа, бүтээлийн ур чадварын хувьд нэг том бүтээл – ОРОН ГЭР МИНУ баримтат киног анх үзүүлсэн юм.

ОРОН ГЭР МИНУ баримтат кино бол орчин үеийн урлагийн хоёр том төлөөлөгч - онгон зэрлэг байгалийн гэрэл зургуудаараа алдаршсан гэрэл зурагчин Ян Артюс-Бертран ба мөн алдарт кино найруулагч Льюк Бессон нарын хамтарсан бүтээл юм. ОРОН ГЭР МИНУ – бол жил хагас гаруйн хугацаанд дэлхийн 60 гаруй улс оронд хийсэн зураг авалтын үр дүн ба энэ бол устахад ойрхон болоод байгаа манай гаригийн хамгийн гоё сайхан нутаг газруудын тухай баримтат кино юм. ОРОН ГЭР МИНУ бол хүний хараа сэтгэлийг баясгах ховор нандин кино бүтээл, мөн эерэг цочрол, кино – нээлт юм.

Ян Артюс Бертран нэгэн ярилцлагандаа манай гаригийн сансраас авсан гэрэл зураг сэтгэлийг нь хамгийн их хөдөлгөсөн гэж ярьж байна: “Сансраас манай гариг - Дэлхий рүү харж байхдаа та бүхэн энэ гариг - Дэлхийн юм бүхэн хоорондоо харилцан холбоотой, бид хүмүүс хаана ямар тив дээр, ямар хотод амьдарч байгаагаас үл шалтгаалан бид бүгдээрээ ахан дүүс гэдгээ ухамсарлан ойлгох болно оо. Дэлхий бол хүмүүс бидний нэг нийтлэг ОРОН ГЭР, иймээс энэ ОРОН ГЭР - ээ бид цөмөөрөө хайрлан хамгаалж санаа тавьж байх ёстой”.

ОРОН ГЭР МИНУ баримтат киног бүтээхээс өмнө энэ чиглэлд 15 жилийн турш асар их ажлыг тэд хийж гүйцэтгэсэн байна. Дэлхийн 100 гаруй улс орнуудад очиж 500 000 гаруй гэрэл зураг авсан, 3 сая ном борлуулсан, 100 гаруй гадаах гэрэл зургийн үзэсгэлэнгүүд зохион байгуулж 100 сая хүмүүст үзүүлсэн, 4 баримтат кино бүтээж нийт 5 сая гаруй үзэгчидтэй болсон байна.

ОРОН ГЭР МИНУ кино бидэнд манай гаригийн гайхамшигтай гоё сайхныг мөн хүний үйл ажиллагаанаас үүдсэн эвдрэл сүйрлийн үр дагавруудыг бас харуулж байна. Орчин үеийн эрчимжсэн аж үйлдвэрлэлүүд, дайн дажингууд, экологийн сүйрлүүд нь манай Дэлхийд эдгэршгүй шарх сорви үлдээж байгааг үзүүлж манай гариг дээрх өнөөгийн бодит нөхцөл байдлыг үзэгчдийн өмнө дэлгэн харуулдаг.

Энэ баримтат киноны хүмүүст хандсан хамгийн гол илгээлт бол хүмүүс бидний нийтлэг гэр - манай гаригийн гоё сайхныг харуулах мөн түүнийгээ хайрлан хамгаалж байхын зайлшгүй чухлыг ухамсарлан ойлгох, түүний төлөө тэмцэх явдал юм. Энэ кино нь манай дэлхийн хүн нэг бүрт дэлхий дээрх бүх зүйлс харилцан хамааралтай, хүн нэг бүрийн үүрэг бол байгалиа хамгаалж байх мөн Дэлхий нэртэй энэ гариг дээр Амьдралыг цаашид хадгалж байхын төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийж байхыг бусдад уриалж үлгэр дуурайлал болж байх манай энэ ОРОН ГЭР-т амьдарч байгаа хүн нэг бүрт цоо шинэ ойлголт, ухамсар, хараа – үйл хөдлөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Энэ кинондоо Ян Артюс Бертран ба Льюк Бессон нар эрчим хүчний өөр цэвэр, сэргээгдэх эх үүсвэрүүдийг ашиглах, манай гаригийн байгаль экологид учруулсан эвдрэл сүйтгэлийг нөхөхөд хүн төрөлхтнийг уриалж үүнийгээ хамгийн хүчирхэг хэрэгслүүдийн нэг – баримтат киногоор харуулж байгаа юм.

ОРОН ГЭР МИНУ – баримтат кино та биднийг түр зогтусан хүмүүс биднийг хүрээлэн байгаа энэ байгаль орчин – манай гаригийг илүү сайн ажиглан харж түүнийг ойлгож хүмүүс бид ийм гоё сайхантай, ийм баян тансагтай хэрхэн харьцаж байгаагаа ухамсарлан ойлгохыг уриалж урьж байгаа юм.

ОРОН ГЭР МИНУ – баримтат кино нь манай гариг дэлхийн талаарх хүмүүс бидний ойлголт, ухамсраа эргэн харахад туслах болно.

ОРОН ГЭР МИНУ - баримтат киног манай гаригийн ирээдүйг хамгаалахын тулд хүн төрөлхтнийг хамтдаа нэгдэхийг уриалах зорилгоор бүтээсэн байна. Ийм учраас энэ киног үнэгүй тарааж байгаа ажээ.

ОРОН ГЭР МИНУ баримтат киног дэлхийн бүх хүмүүст зориулж бүтээсэн юм. Энэ кино мөн Монгол ардын уртын дууны шуранхайгаар эхэлдэг нь монголчууд бидний бас нэгэн бахархал юм. Та үзээд түүний тухай ойрын хүмүүстээ, найз нөхөддөө ярьж өгөөрэй...Smile

 Таны бодол ...?

 

Сэтгэгдлүүд  

sain uu
0 # sain uu 2011-12-23 03:07
Mash saihan site bna shuu.AMJILT
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
uugaa
0 # uugaa 2013-01-18 15:24
Оюунлаг сайхан сайт байна. Баяр хүргэе. Улам сайхан болгоорой, амжилт.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг