zagranica1

ОРОСЫН УРВАГЧ ДҮЛЗЭНГҮҮДИЙН ТУХАЙ БАРИМТАТ КИНО

Бяцхан тайлбар: "Заграница нам поможет" буюу "Хилийн чанадаас бидэнд тусална" гэдэг энэ ёжлол бол Ильф ба Петров нарын алдарт "12 сандал" романы гол баатар - жижиг гарын луйварчин, балмад явдалтан Остап Бендерийн хэлэх дуртай үг юм. Энэхүү ёжлолын утга санаа нь жигшүүртэй урван тэрслэлт гэсэн үг ба үүнийг эх орон ард түмэндээ үнэнч шударга бус, эх оронч бус гагцхүү амин хувиа хичээсэн либералууд ба харийнхны гараас хооллож улс эх орон, ард түмнийхээ эсрэг элдэв хорт уршигтай явуулгуудыг нь хийж өгч байдаг хөлсний үзэл сурталчдыг зориуд жигшин тэмдэглэж хэлэхэд ашигладаг болсон билээ.

Энэ тохиолдолд дээрхи ёжлолыг "Хилийн чанадаас тэдэнд туслана аа" гэж бяцхан өөрчилж энэхүү баримтат кинонд цаашид гарах "хүний эрх + либерал ардчилал"-ын төлөө гэх энэхүү гадны <<доллараар>> санхүүжиж "тэмцэгчдийн" дүрд тоглож байгаа этгээдүүдийн цаад сэдэл, чин зорилго ба үнэн нүүр царайг илчлэхэд тохируулж хэрэглэсэн ажээ.

I анги

Энэ дэлхий дээр олон улс орнуудад, ялангуяа "хөгжиж байгаа орнууд" нэртэй боловч үнэн хэрэг дээрээ улам бүр хөшиж царцаж уруудаж доройтож байгаа улс орнуудад бас нэгэн нийтлэг үзэгдэл байдаг. Энэ бол энэ орнуудад өөрсдийгөө "ардчилагчид" бас либерал үзэлтнүүд гэж нэрлэдэг, гэхдээ заавал гаднын байгууллагуудын ивээл доор гаднаа элдэвийн гоё нэртэй, дотроо паланцаг зорилготой грантуудаар нь дамжуулан "дойлуураар" санхүүжиж ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрхийг "хагас"хамгаалагч этгээдүүдийн үйл ажиллагаа юм.

Жич: Эрүүл ухаантай хэн ч аль ч улс оронд ардчилал, хүний эрх, эрх чөлөөг анхны жинхэнэ утгаар нь үгүйсгэж зарчмын хувьд түүний эсрэг БИШ байгааг энд зориуд тэмдэглэх ёстой. Гагцхүү эдгээр нэр томъёо, ойлголтуудын анхны жинхэнэ утга санаа, түүний хүний нийгмийн сайн сайхны төлөө байх мөн чанар, шударга эрх тэгш байх чин зорилгуудыг өнөөгийн нөхцөлд БҮРЭН гуйвуулж харин ч яг ЭСРЭГЭЭР НЬ эдгээр улс орон, ард түмнүүдийг эзэрхэн түрэмгийлэх, бүх талаар нь тонон дээрэмдэх, колоничлон шимэгчлэх, зөвхөн харийн үзэл суртлаа тулган хүлээлгэх үзэл суртлын "үй олноор хөнөөх" зэвсэг болгосон байгааг шүүмжилж эсэргүүцэж байгаа билээ... учир нь энэ цаашид үргэлжлэх аваас аль улс оронд, бидний хэнд ч хөгжих дэвших байтугай, цаашид амь амьдралыг үргэлжлүүлэх ШАНС байхгүй юм. Энэ бүхнийг гагцхүү олж харах ойлгож сэхээрэх, ухамсарлаж тэмцэхээс өөр аргагүй байгаа билээ...

Яагаад тэднийг "хүний эрхийн хагас хамгаалагчид" гэж нэрлэдэг гэвэл тэмцэгчийн баг өмссөн энэ этгээдүүд зөвхөн далдаас санхүүжүүлэгч эзэд нь л зааж чиглүүлсэн хүний эрхийн тэр зөрчлүүдийг олж хардаг, Барууны орнууд дахь хүний эрхийн зөрчлүүдийг бол огт анзаардаггүй, зөвхөн бусад орнуудын хүн, байгууллага уруу ардчилал, хүний эрх гэдгээр далайлган бууны нохой мэт боргон дайрч байдаг. Үүнийгээ тэд нар "хэн бүсгүйг оройн хоолоор дайлж байгаа тэр хүн л авч бүжиглэдэг" гэж хоорондоо ичгүүр сонжуургүй нэрлэдэг байна. Эднийг элдэв гоё нэртэй боловч шаал өөр зорилготой байгууллага, сангууд грантууд олгож гадна талаас нь санхүүжүүлж залж чиглүүлж удирдаж байдаг байна. Тэдний "хамтарсан" зорилго бол жирийн хүний аюулгүй амьдралын орчинд амьдрах, хөдөлмөрийнхөө хөлсийг шударгаар хүртэж шударгаар амьдрах гэх мэт жирийн дийлэнх олонхийн эрхийг хамгаалахад бус харин гаднын хувь хүмүүс, бизнес-улстөрийн байгууллагуудын тун ч өвөрмөц эрх ашгуудыг бэхжүүлж хамгаалахад чиглэсэн байдаг.

Энэ баримтат кинонд одоо нэгэнт "цагаандаа гарсан" либерал ардчилагч, Ельциний үеийн ЗГ-ын нэгдүгээр орлогч байхдаа улс орныхоо байгалийн асар их баялагийг гадагш нь гаргах үйлст нойр хоолгүй хүчин зүтгэж явсан Борис Немцов, өөрийгөө Химикийн ногоон хувьсгалч гэдэг боловч "ногоон" мөнгөнд нугасгүй Чирикова зэрэг Оросын "байнгын сөрөг хүчин" хэрхэн ажилдаа явж байгаа мэт гадаад улсын элчин сайдын яаманд байнга очиж тэндээс удирдамж зааварчлага, мөнгө санхүүжилт авч энд тэнд жагсаал цуглаан зохион байгуулж төр засгийнхаа үйл ажиллагааг гуйвуулж гүтгэж улс орныхоо дотор тогтворгүй байдал бий болгохыг хичээж байгаа тухай гарч байна.

Жич: Барууныхан аливаа улсын ард түмний жинхэнэ аз жаргалын төлөө нойр хоолгүй шаналаад тэдний эрхийг хамгаалахын төлөө мөнгөө зарцуулаад жирийн олонхийн улам бүр дордсоор байгаа ядуу тарчиг аж амьдрал ахуйг нь өрөвдөн нулимс унагаад мөн чухамдаа бидэнд туслах л гэж байж ядаад "туслаад" байдаг гэж бодож явдаг хүн бол нэг бол бараг усан тэнэг эсвэл засаршгүй гэнэн харанхуй этгээд л байж таарна... Учир нь хэрэв нүдээ нээн харвал чин үнэн байдал, бодит амьдрал ийм л байгаа билээ...

Энэ баримтат киног үзээд манайд байдал чухам ямар байгааг эргэцүүлэн нэг бодоорой...

Гэхдээ "халуун"сэтгэл хөөрлөөр, толгойд чинь зориуд суулгаж өгсөн байгаа "хэвшмэл" загвараар бус харин өөрийнхөө амьдралын туршлагад үндэслэж "хүйтэн" эрүүл ухаанаар эргэцүүлэн нэг бодоод үзээрэй.



II анги

ОХУлсад улстөрийн ял авч шийтгүүлсэн хүн байдаггүй, учир нь ийм хуулийн зүйл анги байдаггүй байна. Хэрэв хэн нэгэн шоронд сууж байгаа бол тов тодорхой гэмт хэрэг үйлдснийхээ төлөө, тодорхой эрүүгийн хуулийн зүйл ангиар шүүхээс ял авсан хүмүүс байдаг аж. Жишээлбэл, газрын тос худалдаж асар их хэмжээгээр татвараас зайлсхийсэн хэргээр Михаил Ходорковский 8 жилийн ял аван шоронд сууж байгаа, мөн Чеченийн иргэний дайны үеэр алан хядах ажиллагаа, онц хэрцгий хүнд гэмт хэргүүд үйлдсэн хэргээр нилээд хэдэн иргэд нь ялаа эдэлж байгаа ажээ.

Жич: Өнөө үед үй олноор хөнөөх мэдээллийн зэвсэг болгосон ТВ, сонины тархины угаалгад гэнэн цайлган итгэж толгой нь бүрэн эргэсэн манай зарим хүмүүс чеченүүд "тусгаар тогтнолынхоо төлөө оросуудтай тэмцэж" байгаа, чеченүүд "монголчуудтай угсаа нэг" мэт цэвэр сэтгэл хөөрлийн гэнэн тэнэгдүү юм ярьж явдаг. Үүний үнэн худлыг ойлгохын тулд түүхийг нь судлаж үзвэл таны өмнө шаал өөр дүр зураг тодрон гарч ирэх ба чеченийн ард түмний дийлэнх нь шариатын шинэ "тоглоомын" улс байгуулж ОХУлсаас тусгаарлахыг, барууны тусгай албадаас хангаж байсан зэвсэг, хуурамч доллараар нь хүн алж хүрээ талсан энэ дайныг хүсээгүй гэдгийг ойлгох болно. Жишээлбэл, цэвэр хийсвэрлэн төсөөлөөд үзье л дээ. Та хэрэв Баян-Өлгийчүүдийг "салж тусгаар тогтноно" гэвэл, тэгээд тэднийг гаднаас нь турхирч санхүүжүүлж зэвсэглэж байсан бол яаж хүлээж авах байсан бэ? ...

Иймээс хэн ч ямар ч гаднын болон олон улсын байгууллага албан ёсоор энэ талаар Оросыг шүүмжилдэггүй. Харин тэгвэл оросын сөрөг хүчин гэгч "гаднын энэ тэжээмэл" тэмцэгчид нь өнгөрсөн 2012 оны хавар Москвад "Болотная" талбайд болсон цуглаан жагсаал дээрээ улс төрийн хоригдлуудын жагсаалт гэгчийг зарласан байна. Үүнийг сонссон ямар ч эрүүл ухаантай, эх оронч шударга үнэнч хүмүүс мэл гайхаж цэл хөхөрч ихэд эгдүүцсэн байна.

Тэгвэл Оросын улстөрийн хоригдлуудын жагсаалт гэгчийг хаана хэн бичсэн бэ, тэгээд энэ жагсаалтанд чухал ямар этгээдүүд орсон байгаа, үүний цаад жинхэнэ зорилго нь юу вэ зэрэг олон асуултанд тус баримтат киноны энэ анги хариулт өгч байна...

 

Жич: Энд хүртэл үзээд хэрэв сайн ойлгосон бол монголчууд бидний дийлэнх олонхын ядуурал гай зовлонгийн эх сурвалж чухам юунаас үүдэлтэй байгааг, яагаад хөгжиж байгаа гэх олон улс орнууд түүний дотор манай улс үндэстний маань уруудал доройтол, үгүйрэл хоосрол нь "ардчилсан + чөлөөт зах зээлтэй учраас л өндөр хөгжилтэй" гэгддэг Барууны улс орнуудын асар их өр / баян тансаг байдал хоёр нь цаагуураа хүйн холбоотой, яг урвуу хамааралтай байдаг тухай та эргэцүүлэн нэг бодоорой.

Танд байр суурь, хэлэх үг байвал бичээрэй ... гэхдээ эхлээд эргэцүүлэн бодно биз дээ

 

 

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс