untold history

Улс үндэстнийхээ бодит эрх чөлөө, жинхэнэ тусгаар тогтнолын төлөө гэхээсээ илүү харийн Өнгө Мөнгөнд нь шунан тачаадаж хэн нэгнийг, аль нэг улсыг сургаар - бусдын амаар шүтэн биширч мөргөх эсвэл үзэн ядаж туйлшрах нь өнөөгийн "ардчилсан, эрх чөлөөжсөн, зах зээлжсэн" үр дүнд нь гүнзгий Өрөнд унаад байгаа өнөөгийн монголчуудын араншин - хүнд эмгэг юм!

2014 оны 11-р сарын 10-наас ОХУлсын телевизийн 1-р суваг "ОРТ" -аар Холливудын нэрт кино найруулагч, Оскарын 3 удаагийн шагналт Оливер Стоуны "АНУлсын яригдаагүй түүх" нэртэй 10 ангит цуврал баримтат кино гарч эхлээд байгаа. Өчигдөр, бүтэн сайны орой Улаанбаатарын цагаар 23.00 цагаас II анги /дэлхийн 2-р дайны үеийг хамарсан/ нь гарсан.

(Анхаар! Энэ олон ангит баримтат кино нийт 10 ангитай бөгөөд долоо хоногт нэг удаа гарч байгаа. Ням гаригийн үдэш болгон Улаанбаатарын цагаар 22.30-23.00 цагийн үед ОРТ-1 сувгаар гарч байгаа бөгөөд ирэх ням гаригийн орой 4-р анги нь гарах хуваарьтай)

Нэрт кино найруулагч Оливер Стоун олонд алдаршсан, нийгэм-улстөрийн хурц асуудлуудаар олон кино бүтээлүүд туурвиж ирсэн бөгөөд тэрбээр зөвхөн АНУлсад төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оюуны сэхээтэн юм.

Тэрээр хожим баримтат кино болгож бүтээсэн "АНУлсын яригдаагүй түүх" баримтат номоо Америкийн Их сургуулийн профессор, түүх судлаач Питер Кузниктэй хамтран бичсэн ажээ. Энэ баримтат киног 2008 онд гарснаас нь хойш дэлхийн олон орны ТВ-ын компаниуд албан ёсны эрхийг нь авсан бөгөөд ОХУлс 2014 онд албан ёсны эрхийг нь авсан байна.

OPT ТВ-д Оливер Стоуны өгсөн ярилцлага 

Орчуулга:

Сурвалжлагч: Та энэ баримтат киноны цувралаа америкийн ард түмэнд зориулж тэд нарт жинхэнэ түүхийг нь - яригддаггүй түүхийн тэр хуудсуудынх нь тухай ярьж өгөх зорилгоор хийсэн гэж байна. Та ямар зорилгоор, юуны төлөө энэ бүхнийг хийж байгаа юм бэ? Оливер Стоун: - 1950-иад 1960-иад онд, намайг дунд сургуульд сурч байхад бидэнд зааж байсан тэр түүх бол маш өнгөц, [хуурамч] түүх байсан. Би одоо 3 хүүхэдтэй, тэд маань 1980-аад онд, 1990-ээд онд, 2000-аад онд үзэж судалж байсан, тэдэнд зааж байсан тэр түүх бас л маш өнгөцхөн хуурамч хэвээр байсан. Намайг сурагч байхад олон зүйлийг бараг зөв, үнэнд ойрхон ярьж заадаг байсаан, гэвч бидэнд зааж ойлгуулж байсан тэр түүхээс маш олон түүхэн баримтуудыг зүгээр л аваад хаячихсан, тийм нэг засч янзалчихсан түүх байсан юм! Энэ бол чулууг дээрээс нь өнгөцхөн хараад л харин түүний дор юу байгааг огт анзаарахгүй өнгөрөхтэй яг ижил юм. Одоо Америкт бараг хэн ч Түүхээ сонирхдоггүй болгочихсон. Жишээлбэл, өнөөгийн америкчууд дэлхийн II дайны жинхэнэ бодит тэр түүхийг бараг мэддэггүй. Харин танайд, Орост дэлхийн II дайны тухай бодит үнэнд илүү ойрхон, Гитлерийн нацизмыг даран сөнөөхөд холбоотон гүрнүүдийн дотроос ЗХУлс хамгийн агуу их гавъяа байгуулж шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн тухай илүү үнэн зөв түүхийг зааж байна гэж би бодож байна.

Харин манай Америкийн түүх бол гуйвуулж засч янзалчихсан, олон зүйлийн тухай зүгээр л огт дурьддаггүй, хэзээ ч ярьдаггүй, ер нь маш их үзэл сурталжсан түүх юм. Жишээлбэл, жирийн америкчууд бид нар дэлхийн II дайн дуусч байхад яагаад атомын бөмбөг хаясан тухай тэр түүхийн бодит нөхцөл байдлын талаар бараг юу ч мэддэггүй. Япон улс дээр атомын 2 бөмбөг хаясан тэр шалтгаан нь Японыг даран ялахад байсан юм биш ээ, Япон улс тэртэй тэргүй ялагдчихсан байсан шүү дээ. Америкчууд бидний үүнийг хийсэн гол шалтгаан цаад сэдэл бол дэлхийн II дайны дараа бүрэлдэх гэж байсан дэлхий дахины дэг журмыг бид хүчирхийллийн үндсэн дээр өөрсөддөө тааруулж байгуулах гэсэн зорилго байсан юм.

/Одоо АНУлс манай гаригийн хамгийн их - 18 000 000 000 000 /их наяд/ долларын өртэй улс бөгөөд харин дэлхийн бүх улс орнуудын батлан хамгаалах жилийн төсвүүдийн нийлбэрээс ч их мөнгийг ганцхан жилд цэргийн зардалдаа зарцуулж байгаа ба одоо дэлхий даяар 1000 орчим цэргийн баазууд, эрүү шүүлттэй нууц шоронгууд, биологийн зэвсгийн лабораториудтай байгаа... яагаад вэ, ямар зорилгоор тэр вэ... "таагаарай" /

Америкчууд бид тэр үед цэрэг дайны ямар ч шаардлага байхгүй байсныг үл хэрэгсэн Японы энхийн хоёр хот дээр атомын бөмбөг хаяснаараа ЗХУлсад "Бид дэлхийн энэ дайны дараа дэлхийд дангаар ноёрхох хэт гүрэн болох төлөвлөгөөтэй байгаа. Ийм учраас атомын бөмбөгтэй болсон бид л үүнээс хойш энэ дэлхий дээрхи бүх улсыг захирч байх болно" гэж шууд зарласан хэрэг байсан юм. Харин Америкийн жирийн иргэд энэ бүхний тухай юу ч мэддэггүй юм, учир нь тэдэнд энэ тухай хэн ч хэзээ ч ярьж хэлж байгаагүй учраас тэр ээ! Манай боловсрол ер нь маш улстөржсөн байдаг. Хүмүүст өгч байгаа тэр боловсрол гэгч бол манайхны улстөрийн бодлого нь юм. Баримтат кинонууд болон сургалтын хөтөлбөрүүд маань зөвхөн улстөрийн бодлогоор л сэдэлжсэн байдаг.

Манай дунд сургуулиудад сургуулийн зөвлөл гэдэг байгууллага бүрэн ноёрхож засаглаж байдаг. Техасаас аваад Калифорни хүртэлх бүх штатуудын ахлах сургуулиудад тэд л ноёрхож байдаг. Чухамдаа энэ сургуулийн зөвлөлүүд л дээрээс өгсөн командаар 1946 оноос эхлэн урьд өмнө нь манай сайн найзууд - холбоотон байсан оросуудыг "Америкийг нураан устгахыг хүсч байгаа муу залуус" болгон зарлаж зүгээр л нэрийг нь яг эсрэгээр өөрчилж орхисон юм даа. Би ч гэсэн энэхүү суртал ухуулгынх нь золиос болж оросууд эсвэл хятадууд, ер нь хэн ч бай хамаагүй, энэ муу коммунистууд л дэлхийд ноёрхлоо тогтоох гэж оролдож байгаа юм байна гэдэг үлгэрт нь бүрэн итгэж өссөөн! Харамсалтай нь, америкийн бүх хүүхдүүд яг ийм уур амьсгал дунд, ийм ойлголт төсөөлөлтэй өсч байсаан. Энэхүү уур амьсгал лав 1991 он хүртэл үргэлжилсэн дээ. Горбачёв буулт хийснээрээ мэдээж хэрэг дэлхий дахинг бүр гайхшруулж орхисон доо?! Дундаж настай миний хувьд энэ бүхэн үнэхээр итгэмээргүй байсан шүү. Бүр эргэн тойронд энхтайвны хавар ирж байгаа мэт, агаар нь хүртэл өөр болчихсон байсан...

Гэвч 1991 онд Зөвлөлтийн эзэнт гүрэн задран унасны дараа АНУлс тайвширч урьд нь түүний эсрэг хийж байсан бүхнээ орхисон уу? Энхтайван, тайван байдал тогтсонд америкчууд сэтгэл ханаж түрэмгий зангаа татсан уу? Үгүй шүү дээ!

Тэр цагаас хойш НАТО Дорно зүг хүч түрэн өргөжиж 1991 онд Горбачёв-Буш нар тохиролцож байсан тэр тохиролцоогоо америкчууд өөрсдөө зөрчиж одоогоор ОХУлсыг тойрсон 13 улсыг НАТО бүрэлдэхүүндээ оруулж залгиад байгаа. Ийнхүү америкчууд ОХУлсыг бүх талаас нь бүслэн авахыг санаархаж байна. Үүний хамгийн сүүлчийн улсууд нь Украйн бас Гүрж болоод байна...

[НАТО 1949 онд анх байгуулагдахад анхны удирдагчид нь өчигдөрхөн Гитлерийн армид дээд тушаалын офицерууд байсан, АНУ ба Канадад оргон гарсан байсан цэргийн гэмт хэрэгтнүүд - нацистууд байсан байна. Бүүр хожим 1955 онд Варшавын гэрээний цэрэг улстөрийн блокыг НАТО-гийн эсрэг геоулстөрийн хүчний тэнцвэрийг хангах, энхтайвныг хангаж байх зорилгоор байгуулсан түүхтэй - Орч./


 Далд текст: Багаа хуулжээ!

2014 оны 11-р сарын 21-нд НҮБ-ийн Ерөнхий Чуулган дээр нацизмыг магтан дуулахыг хориглох, фашизмын бүх илрэлтэй тэмцэх тухай тогтоолыг хэлэлцэж баталсан юм. Энэ тогтоолыг дэлхийн 115 улс санал нэгтэй дэмжсэн бөгөөд харин АНУ, Канад, Украйн гэсэн 3-хан улс эсрэг санал өгч "ардчилсан" 55 улс АНУлсыг дагаж түдгэлзсэн байна! Дэлхийн II дайны дараа нацистын гэмт хэрэгтнүүд чухамдаа АНУлс, Канад уруу маш олноороо зугтан гарч нуугдсан түүхтэй.


Рузвельт нас барахаасаа 4 сарын өмнө Черчиллд ярихдаа бид ЗХУлсын тухайд арай дэндүүлж байгаагаа хүлээн зөвшөөрч энэ байдлыг цаашид дэврээх бус харин ч аль болох маш багасгах хэрэгтэй байна гэж ярьж байсан байдаг. Гэвч удалгүй Рузвельт нас нөхцсөн дөө...

Сурвалжлагч: Хэрэв Рузвельт оросуудтай тохиролцож болно гэж мэдэгдэж байсан юм бол яагаад тэр үед ч, өнөө үед ч энэ боломжийг америкчууд үгүйсгэсээр ирсэн юм бэ?

Оливер Стоун: Оросууд ер нь дипломат харьцаанд маш хүчтэй гэж би боддог. Жишээ нь, танай Лавров маш ухаалаг хүн. Та бүхэн ямар нэг үзэл сурталд баригдаагүй улстөрийн бодлогод суралцаж байгаа. Та нар одоо коммунистууд биш шүү дээ, танай улс одоо хагас капиталист улс. Ийм учраас бид нар хэзээд эдийн засгийн зөвшилцөлд хүрч чадна гэж бодож байна. Америкчууд бид Оростой яг Германтай, Италитай адилхан эдийн засгийн худалдаа наймаа хийж болох шүү дээ. Орос ч гэсэн Хятадтай, Евразийн бусад улсуудтай худалдаа хийж болно шүү дээ. Саяхан Орос Сирийн асуудал дээр Обамад нүүрээ авч гарах боломжийг олгосон, бас Ираны асуудал дээр ч ялгаагүй чухал үүрэг гүйцэтгэсэн. Иймээс ОХУлс дэлхийн энхтайвны үйл хэрэгт том үүрэг роль гүйцэтгэж байгаа. Хэрэв дэлхийн энэ улсууд өөр өөрсдийн өвөрмөц соёл иргэншил, зан заншил, үнэт зүйлүүд уламжлалтай бол америкчууд бид тэдэнд өөрсдөөрөө байх боломжийг олгох нь зөв шүү дээ.Хятадад ч мөн ялгаагүй...

Гэвч 1991 оноос АНУлсад неоконсерваторууд засгийн эрхэнд давамгайлах болж тэд АНУлс дэлхийд ноёрхогч цорын ганц хэт гүрэн байх ёстой, өөрөөр хэлбэл тэд нар дэлхий дахинг дангаараа захиран эрхшээж байх ёстой гэж зарласан шүү дээ. Одоо америкийн тодорхой бүлэглэлүүд дэлхий дахины байгалийн болон хүн хүчний бүх нөөц баялагийг дангаараа захиран эрхшээл хяналтандаа оруулахыг хүсч байгаа ба иймээс тэднийг сөрөн зогсож чадах чадавхитай ОХУлс ба Хятадын ямар нэг нөлөөг бүрэн үгүй хийхийг тэд чармайж байна.

Америкийн неоконсерваторууд "бид энэ дэлхий дээр тэдэнтэй өрсөлдөхүйц шинэ өрсөлдөгч гарч ирэх боломжийг хэзээ ч хэнд ч яасан ч олгохгүй" гэж зарладаг. Энэ бол тэдний хэтийн санааг илтгэх хамгийн гол тулгуур үгс нь юм. Энэ үгээ тэд 1998 онд сая ил тод хэлсэн бөгөөд энэ нь тэр үеийн Буш-Чейни нарын явуулж байсан тэр бодлогыг яг бүрэн илтгэж байсан юм. Дараа нь тэд 9/11-ыг өөрсдөө зохион байгуулж үүгээр шалтаг хийж Ойрхи Дорнодыг өөрийн бодлогод нийцүүлэн өөрчлөхийг шийдсэн. Энэ бол жинхэнэ сүйрэл байсаан. Тэд 7 улсад төрийн эргэлт зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан. Үүнд хамгийн гол бай улс нь Иран байсан юм. Тэд энэ улсуудад төрийн эргэлтүүд зохион байгуулж одоо бүх зүйлийг нь эмх замбараагүй болгож улс орныг нь бүрэн самарсан байгаа. Америкийн неокон-ууд ингэж эмх замбараагүй байдлын эзэрхэг гүрнээ байгуулсан юм. Манай жирийн иргэд энэ бүх түүхийг сайн мэддэггүй учир АНУлс дэлхийн II дайнаас хойш чухам юу хийж ирснийг ойлгохгүй байгаа гэж би бодохгүй байна. Ер нь америкийн ард түмэнд энэ бүх түүхээ олж мэдэх эх үүсвэр - материал зүгээр л байдаггүй юм аа!

Сурвалжлагч: Орост "түүхээ мэддэггүй ард түмэнд ирээдүй байхгүй" гэж ярьдаг. Ийм учраас манайд түүхийн хичээл бол хамгийн чухал хичээлүүдийн нэг. Харин Обама америкчууд бид нар онцгой бүрэн эрхт хосгүй ард түмэн, учир нь Бурхан бидэнтэй хамт байдаг гэж зарлаж байгаа. Ийм учраас тэд юу хүсснээ дуртайгаа ингэж хийж байгаа хэрэг үү?

Оливер Стоун: Тийм ээ, америкчууд бид ингэж ярьдаг, Бурхан бидний хийж байгаа бүх зүйлийг зөвшөөрдөг гэж бид [өөрсдийгөө зөвтгөдөг] итгэдэг. Америкчууд өөрсдийгөө бусдаас онцгой илүү, онцгой эрх дархтай улс гэж батлахын тулд Бурхан бидэнтэй хамт гэж дэндүү олон удаа зарладаг нь үнээн!... Үүнд Рейган ч итгэж байсан. Зарчмын хувьд, энэ бол ярихад гоё түүх ч үнэнд нийцэх бас зөв зүйл огт биш ээ! Эзэрхэг гүрнүүд үүсэн гарч ирдэг ч хожим бүгд задран унадаг шүү дээ. Америкийг ч энэ үнэн тойрохгүй ээ. Америк одоо атомын бөмбөгтэй, энэ гариг дээрхи бүх хүмүүсийг сэм тагнан чагнаж чаддаг, атомын бөмбөгөөрөө энэ дэлхийг дэлбэлж ч чаднаа. Гэсэн хэдий ч тэгвэл бид чинь өөрсдөө хаана амьдрах вэ? Яг ийм бодол Джон Кеннедийн толгойд ч орж ирж байсан байна. Учир нь тэр ерөнхийлөгч байх үед америкийн атомын зэвсэглэл оргилдоо хүрч байсан юм. Тэр энэ бүхнийг хараад шал тэнэг утгагүй юм байна гэдгийг ойлгож Хрущевтэй хэд хэдэн удаа хэлэлцээр хийсний үр дүнд Хүйтэн дайнд жаахан ч гэсэн дулаарал эхэлсэн түүхтэй. Гэвч дараахан нь ерөнхийлөгч Кеннедийг алчихсан юм даа?!.

Сурвалжлагч: Америк өөрийгөө хэт их гүрэн гэдэг, ингэж ч аашилдаг. Гэвч энэ нь бодит байдалтай дандаа нийцдэггүй. Та үүнийг юу гэж боддог вэ?

Оливер Стоун: Энэ бол үнэхээр том асуудал шүү. Би Америкийн гадаад бодлогыг үнэхээр ойлгодоггүй. Та үнэхээр чухал сэдвийг хөндлөө. Америкчууд бид Израиль, Саудын Аравитай холбоотнууд. Бид ингэж Ойрхи Дорнодын харгис дарангуйлагчдыг ч дэмжин тусалдаг. Манай тэр холбоотнууд жишээлбэл, Ираны эсрэг байвал бид яагаад Ираны эсрэг байх ёстой юм бэ гэсэн асуултыг хэн ч тавьдаггүй. Яагаад америкчууд бид өөрсдийн ийм алхамуудаа дандаа терроризмоор зөвтгөж байдаг юм бэ? Бид өөрсдөө терроризм үйлдэж байгаа ч үүнийгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Бид чинь өөрсдөө энэ терроризм гэгчийг бий болгосон улс шүү дээ!

Сурвалжлагч: Үүний хамгийн сүүлчийн жишээ бол ИГИЛ-Ирак Левантын лалын улс гэгч болоод байгаа.

Оливер Стоун: Тийм ээ. Энэ бол хамгийн шинэхэн жишээ. Үүнээс өмнө нь бид Бен Ладены нэрийг ашиглаж энэ кампанит ажлаа явуулж байсан. Үнэндээ америкчууд бид Бен Ладеныг өөрсдөө зэвсэглэж Ойрхи Дорнодыг зэвсгээр үерлүүлж энэ нутгийг дайны голомт болгож байсан шүү дээ. Америкчууд бид нар лАфганистанд джихадуудыг зэвсэглэж оросуудын эсрэг турхирч байсан. Бид л Саддам Хусейнд зэвсэг худалдаж байсан шүү дээ. Америкчууд бид дандаа зэвсгийн наймаагаа хийж хамгийн муу хүмүүсийг зэвсэглэж байсан юм.

Сурвалжлагч: Харин одоо болохоор, хамгийн гол нь ОХУлсын л эсрэг байвал хамаагүй Украйны ямар ч [фашист] дэглэм, эрх баригчдыг дэмжих болно гэж америкчууд мэдэгдэж байгаа. Энэ чинь жирийн украйнчуудын эсрэг бас Оросын эсрэг гэсэн үг шүү дээ.

Оливер Стоун: Америкчууд бид төрийн эргэлт зохион байгуулж гаршсан улс. АНУлс бусад улс орнуудад төр засгийг нь түлхэн унагахдаа гаргуун. Бүүр 1950-иад оноос Аллен Даллес, Дуайт Эйзенхаур зэрэг ноёдууд үүнийг хийж эхэлсэн юм. Тэд ийм ажил олныг хийсээн. Үнэхээр гаршсан гэж хэлж болноо. Харин жирийн америкчууд эрх баригчид нь Индонези, Иран, Гватемалид, Латин Америкт төрийн эргэлтүүд зохион байгуулсныг энэ олон жил юу ч мэдэхгүй байсан. Америкчууд биднийг ийм зүйл хийж байгааг маань илчилж байсан боловч бид 1973 онд Чилид төрийн эргэлт зохион байгуулж Альендагийн социалист засгийн газрыг түлхэн унагасан шүү дээ.

Вьетнамын дайнд АНУлс албан ёсоор ялагдсан гэдэг боловч үнэндээ бол олон талаараа бас ялсан юм. Учир нь Азийн улс орнууд АНУлс тэднийг бөмбөгдөхөд бэлэн байгааг ойлгож маш их айн болгоомжилж байсан учир бидэнтэй өрсөлдөхүйц улс гүрэн тэндээс гарч ирж чадахгүй болсон байсан. Ийм бодлого явуулахыг шахаж шаардаж байсан шалтгаан бол манай капиталист эдийн засаг байсан юм. Энэ эдийн засгийн цаад мөн чанар л биднийг бүх мөнгөө зэвсэглэлд, армид, цэргийн баазуудад хийхийг шаардаж байсан...

Манай неоконсерваторуудын 1990-ээд оноос хойш явуулж байгаа "Америкийн эрин зуун" гэдэг бодлого бол тэд дэлхийн хаана ч Америктай өрсөлдөхүйц улс гүрэн гарч ирэх боломжийг хэнд ч хэзээ ч олгохгүй, цаашид тэд энэ дэлхий дээр дангаараа эзэрхэж байх болно гэсэн бодлого, үйл ажиллагаа юм. Энэ зорилгоо тэд хэзээ ч ил тод ярьж хэлэлцэж байгаагүй ч америкийн бүх улстөрчид үүнийг аксиом мэт хүлээн авсан юм.

9/11-ны үйл явдал бол энэхүү бодлогынх нь халхавч юм. Үүгээр одоо шалтаг халхавч хийж Америкийн эрх баригчид Хятадад ч, ОХУлсад ч хүчирхэгжиж гарч ирэх боломж олгохгүй байхын тулд бүх зүйлийг хийж байгаа. Америкчууд бид одоо Хятадын бүх том төслүүдэд саад тотгорууд учруулж бас Оросын эдийн засгийн үр ашигтай байдлыг бууруулахыг чармайж байна. Манай неоконсерваторууд америкийн далд хяналтанд орсон дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн тусламжтайгаар либерал ардчилагчдыг ч энэ тал дээр бол ардаа хол хаясан гэж би бодож байна. Тэд ер нь ОХУлсын газар нутгийг булаан эзлэж болно, НАТО Орост дайран орж болно, сөрөг хүчинд нь гаднаас нь мөнгө цутгаж төрийн эргэлт хийж төр засгийг нь өөрсдийн тавиулуудаар сольж болно, Оросын лидерийг сольсноор тусгаар тогтнолынхоо төлөө явуулж байгаа ОХУлсын бодлогыг өөрчилж болно гэж үзэж байгаа. Тэд ингэж бодож сэтгэж үйл хөдлөлөө хийж байгаа нь эргээд Америкт өөрт нь маш хүндээр тусах вий дээ гэж би зовниж байна.

Сурвалжлагч: Америкчууд гадна талаас нь төрийн эргэлт зохион байгуулж өөрсдийн тавиулуудыг засгийн эрхэнд нь гаргаж тавьсан хамгийн сүүлчийн жишээ бол Украйн болж байна. Харин оросууд бид украйнчуудтай нэг угсааны улс учраас одоо тэнд чухам юу болоод байгааг төдийлөн сайн ойлгохгүй байгаа. Үүнийг Та түүхийн үүднээс хэрхэн харж байна вэ?

Оливер Стоун: Америкийн неоконсерваторууд Украйнд бүх талаас нь нөлөөлж [энэ улс орныг гадна талаас нь цаашид ч удирдсаар] байхыг маш их хүсч байна. Украйнд төрийн эргэлт ид өрнөж байхад тийшээ америкийн неоконсерваторууд өөрсдөө хүртэл биечлэн очиж тусалсан шүү дээ, жишээлбэл Аризоноос сонгогдсон дайнч сенатор Джон Маккейн, Төрийн департаментын орлогч Викториа Нуланд гэх мэт. Иймээс Украйнд энэ оны 2-р сард Үндсэн хуулийнх нь эсрэг төрийн эргэлт хийхэд АНУлс дэмжиж оролцсон нь тов тодорхой байгаа шүү дээ. Тэд одоо өөрсдийн тавиулуудаа Украйны засгийн эрхэнд гаргаж тавьсан байгаа. Гэвч энэ бол хууль бус үйлдэл, төрийн эргэлт шүү дээ!

Харин жирийн америкчууд энэ бүх мэдээллүүдийн ихэнх хэсгийг [ардчилсан чөлөөт мөн үү?!] ОНМХэрэгслүүдээрээ олж авч чаддаггүй, тэд одоо ч Украйны төрийн эргэлтийн тухай сайн мэдэхгүй хэвээр байна. Тэднийг энэ талаар зөвхөн нэг талын дэгс ташаа мэдээллүүдээр л байнга балбадаг юм. Яг л Вьетнамтай хийж байсан дайны үе шиг зөвхөн нэг талын мэдээллүүдийг л хүмүүст өгч байгаа. Гэвч энэ бол тухайн үйл явдлын талаархи мэдээллүүдийн зөвхөн нэг жижигхэн хэсэг нь шүү дээ. Хүмүүс хоёр талын мэдээллийг тэнцүү авч байж л сая байдлыг үнэн бодитоор нь ойлгоно биз дээ.

Украйны засгийн эрхэнд одоо барууны талыг баримталдаг сайн хүмүүс ч байдаг л байх, гэхдээ муу хүмүүс олон бий. Мөн дэлхийн II дайны үед өнөөгийн Украйн олон том тулааны талбар байсан гэдгийг бид санаж байх хэрэгтэй. Тэр үед энэ баруун украйнчууд Гитлерийн талд орж улс эх орныхоо эсрэг байлдаж байсан түүхтэй гэдгийг! Галицийн энэ баруун украйнчууд Оросын эсрэг бас еврей үндэстний эсрэг улайрсан алуурчид байсан. Бас Зүүн Европын олон иргэд, тухайлбал румынчүүд, венгерууд ч Гитлерийн талд орж Оросын эсрэг байлдаж байсан юм шүү. Энэ бүхнийг бид нар сайн мэдэхгүй байгаа, учир нь энэ бүх түүхийг биднээс нуусан байсан юм.

Иймээс миний энэ баримтат киног Америкт хүмүүс үзэхийг хүсэх байх гэж би найдаж байна. Манайд кино шүүмжлэл маш сайн хөгжсөн, дэвшилтэт хэвлэлүүд ч байгаа. Одоо харин яаж дунд сургуулийн сурагчдад, их дээд сургуулийн оюутнуудад энэ бүх мэдээллүүдийг хүргэх вэ гэдгийг бодох хэрэгтэй байна. Энэ замд сургуулийн зөвлөлүүд гэж маш хүчирхэг саад байгаа. Энэ тэмцэл маш хялбар бус байх болно гэж бодож байна!

Бас RT олон улсын сувагт ярилцлага өгсөн байна.

2014.11.17

Анхаар! Энэ нийтлэлийг ЧӨЛӨӨТЭЙ хуулан авч өөр сайт, сонинд тавьж болно! Гагцхүү монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт уруу шууд холбоос хийх ёстойг сануулъя.

Хоосон үзэл суртлын МАНАН дотроос гарцгаа! Тэгээд эргэн тойрноо сайн харцгаа... эргэцүүлэн бодоцгоо...

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх