inside job

ӨӨРСДӨӨ ДОТРООСОО ХИЙСЭН АЖИЛ
/ INSIDE JOB / ИНСАЙД ЖОБ
баримтат кино

Америкт аливаа хүн хэрэв хүсвэл усан тэнэг байж болноо, энэ бол манай чөлөөт байдал!
АНУлсын Төрийн департаментын нарийн бичгийн дарга Джон Керри, Берлин 2015 он

 

Киноны нэр : Өөрсдөө дотроосоо хийсэн ажил
Оригинал нэр: Inside Job
Гарсан он: 2010
Улс: АНУ
Жанр: баримтат кино, хүн төрөлхтний эсрэг санхүү-эдийн засгийн гэмт хэрэг
Найруулагч: Чарльз Фергюсон
Хэл: Монгол хэл дээр бүрэн орчуулж хадмал хийж дуу оруулсан (Д.Болор, Б.Оюун)
Үргэлжлэх хугацаа: 3 хэсэг бүгд нийлээд 1 цаг 56 минут орчим
Оролцсон: Мэтт Дэймон, William Ackman, Дэниэл Элперт, Джонатан Элперт, Sigridur Benediktsdottir, Willem Buiter, John Campbell, John Campbell, Dominique Strauss-Kahn г.м

Энэ баримтат киног bolor.info сайт 2010 онд монгол хэл дээрээ бүрэн орчуулж ард түмэндээ хүргэж эрх баригчдыг, ард иргэдээ сэрэмжлүүлэхийг оролдож байсан билээ... Харамсалтай нь тэр цагаас хойш эрх баригчид ч ба иргэд ч энэ талаар ямар ч сэрэмжүүлэг аваагүй төдийгүй харин ч манай ардчилсан неолибералч эрх баригчид АНУ-ыг сүйрэлд хүргэсэн орон сууцны моргеж /ипотек гэж бас нэрлэдэг/-ийн зарчмуудыг нь яг хуулбарлан хууль болгож хувийн банкууд орон сууцны барьцаат зээлийг улам хавтгайруулснаар одоо Монгол улсад санхүүгийн асар том хоосон хөөс үүсгэчихээд байгаа.... Энэхүү санхүүгийн хөөс нь манай улс орны санхүү-эдийн засгийг мөнгөний ханш уналт, санхүүгийн хомсдлоор улам багалзуурдсаар байгаа бөгөөд удалгүй гарцаагүй хага үсэрч дэлбэрэх бөгөөд энэ бүхний үр дагавруудыг эцсийн эцэст улс орон, жирийн иргэд ард түмэн үүрч олон арван жилийн өрийн боолчлол, ядууралд унах нь зайлшгүй болоод байгаа... Харин үүний бүх үр дагавруудыг хэн, хэзээ, яаж хэрхэн хариуцах гэдэг асуулт эзэнгүй үлдэж байгаа ?!!.......

Киноны товч агуулга:

2008 онд АНУ-с эхэлсэн дэлхийн санхүүгийн хямрал одоогоор дэлхийн бүх улс орнуудыг хамарсан асар том санхүү-эдийн засгийн системийн хямрал болон өрнөж одоо хир үргэлжилсээр эцэстээ мухардалд хүргэсэн байгаа ба дэлхийн санхүүгийн олигархууд дэлхийн 3-р дайн дэгдээж капитализмаа аврахыг хичээж байна. Энэ хямрал зөвхөн эхэн үедээ дэлхийн нийт эдийн засагт нийт 20 триллион долларын хохирол учруулж олон арван сая хүмүүс орон сууцууд, ажлын байруудаа, мөнгөн хадгаламжуудаа алдахад хүргэсэн билээ.

Энэхүү баримтат кинонд 1929 оны Их хямралаас ч илүү гүн гүнзгий, асар их үнэ өртөгтэй нь улам бүр тодорхой болж байгаа одоогийн энэхүү хямралыг үүсгэсэн уг шалтгаанууд, холбогдох баримт нотолгоонуудыг нарийн шүүн судалдаг.

Энэ кинонд дэлхийн мөнгө - санхүүгийн системийг гартаа оруулсан зарим бүлэглэлийн төлөөлөгчид, барууны улстөрчид ба нэрт сэтгүүлчдээс авсан ярилцлагуудын видео бичлэг мөн бусад олон олон албан ёсны баримт, нотолгоонуудад үндэслэж дэлхийн санхүүгийн төв болон хувирсан Уолл Стриитэд бүхэл бүтэн гэмт хэргийн бүлэглэлүүд хэрхэн үүсч гарч ирж эцэстээ тэд улстөрчдийг цаашлаад банк-санхүү, эдийн засгийг зохицуулах үүрэгтэй төрийн байгууллагуудыг хүртэл далдуур худалдан авсан байгаа бодит үнэнийг дэлхийн олон нийтэд дэлгэсэн юм.

Мөн одоогийн энэ "чөлөөт зах зээлийн эдийн засгийн шинжлэх ухаан" гэгч экономикс-ийг хүртэл зориудаар түгээн сурталчилж үүний тулд дээд сургуулиудыг багш нарыг хүртэл далдуур худалдан авч нийгмийн ухаан, эдийн засгийн боловсрол нэрийн дор чухам юуг тулгаж байгаа тухай аймшигт үнэнийгойлгож ухаарцгаа!

АНХААР! ӨНӨӨГИЙН МАНАЙ ЭРХ БАРИГЧ 2 НАМЫН ХУУЛЬ БОЛГОН БАТАЛЖ ӨГЧ ДЭЭДЛЭН МӨРДӨЖ БАЙГАА ГАДНААС САНААЧИЛСАН ИХЭНХ ХУУЛИУД, МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ХҮЧЭЭР МӨН ЭЛДЭВ ЗАЛИАР ТУЛГАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛ ҮЛ ҮЗЭГДЭХ НУДАРГАТАЙ, ӨРНӨДИЙН ОЛОН ЗУУНЫ ГҮНЗГИЙ КОЛОНИЧЛОЛЫН ТУРШЛАГАД ТУЛГУУРЛАСАН, ДОТООДЫН ИДИОТУУД УРВАГЧДЫГ АШИГЛАЖ БАЙГАА БАШИР ЗАЛЬ МЭХ ЮМ!

МӨН МАНАЙ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДАД ГАДНААС "ЗӨВЛӨСӨН" (тулгасан гэж унш), МӨН ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙГӨӨР ЗААХ БОЛСОН ЭКОНОМИКС ГЭГЧ ХУЛХИ ОНОЛ БОЛ ДЭЛХИЙН НЭГ Ч УЛС ОРНЫГ ӨНДИЙЛГӨӨГҮЙ, ЗӨВХӨН КОЛОНИ УЛСУУДАД ЗОРИУЛСАН, ХОЙЧ ИРЭЭДҮЙ ҮЕИЙГ МААНЬ МӨНХИЙН МАНКУУРТ ӨРИЙН БООЛУУД БОЛГОХ ЗОРИЛГОТОЙ ЦЭВЭР ТАРХИНЫ УГААЛГА МӨН ГЭДГИЙГ ӨӨР ОЛОН ОЛОН СУДАЛГАА, БАРИМТААР БАТАЛЖ НОТОЛЖ БОЛНОО!

Энэхүү баримтат кино нь АНУ, Баруун Европт жинхэнэ шуугиан тарьж нийгмийн олонхийн гайхшрал, эгдүүцлийг төрүүлсээр байгаа ...

Энэ баримтат кино 2011 оны баримтат киноны Оскарын шагнал, мөн Канн, Торонто, Тельюраид, Нью-Йоркын кино наадмуудын баримтат киноны тэргүүн шагналуудыг хүртсэн болно.

МЯНГА СУРГИЙГ НЬ СОНССОНООС НЭГ УДАА НҮДЭЭРЭЭ ҮЗ ГЭЖ ҮГ БИЙ...

(Эхлээд тоглуулж буцаагаад пауз дарж хэсэг хугацаагаар ачаалж байгаа үзвэл хурд муутай газар тасалдалгүй үзэж болно. Дэлгэцэн дээрх рекламыг чагтан дээр нь дараад арилгаж болно)

1-р хэсэг

 

 

2-р хэсэг

 

 

3-р хэсэг

 

 

Өнөөгийн энэ неолиберал ардчилал бол капитализм буюу өнгө мөнгөний Боолчлолын халхавч - Та бүхнийг хуурч мэхэлчихээд шоолон элэглэж байгаа хуурамч баг юм... Өнгө мөнгөний хэт ашгийг гагцхүү хуйвалдаан хээл хахууль, залилангийн аргаар л олж болдог. Харин одоохондоо ард түмний хувьд энэ бүхний цаад учрыг мөн чанарыг ойлгож ухаарч байгаа МАШ ЦӨӨНХ, олон шалтгааны улмаас хараахан ойлгохгүй байгаа дийлэнх ОЛОНХ гэж хуваагдаж байгаа... Одоо моргеж-ипотекийн зээл-гэр хорооллын дахин төлөвлөлт гэх мэт цаад зорилгоо нуусан олон үйл ажиллагааны үр дүнд Монгол улсын иргэдийг ӨРИЙН БООЛЧЛОЛ-д дөнгөлж Монгол улсад САНХҮҮГИЙН АСАР ТОМ ХООСОН ХӨӨС бий болгочихоод байгааг ойлгож УХААРЦГАА!.... ГАРЦ бол юуны өмнө бодит байдлаа ойлгох УХААРАЛ СЭХЭЭРЭЛ + Эх Оронч үзэл санаа, хамгийн гол нь БОДИТ ЗҮТГЭЛ ТЭМЦЭЛ юм!

Үзээд сайн ойлгосны (!) дараа бол үнэхээр хэлэх ч үг олдохгүй ээ!... Харамсалтай нь, монголчууд бид өнөөгийн энэ дэлхий дахин чухам ямар зарчим дээр тогтнож байдгийг мэдэхгүй, барууны ноёрхол зэвсгийн хүч суртал ухуулга дээр л тогтнож байдгийг бүүр анзаарах ч үгүй, тэдний хулхи мэдээлэл сурталчилгаа боловсрол гэгч хулхи барааг нь худалдан авсаар, эцэг өвгөдийнхөө өвлүүлсэн энэ газар нутаг, байгалийн баялагаа зарж үрэн таран хийж байгаад ч болов "хөгжил, цэцэглэлтэнд" хүрэх юм байна гэж мөрөөдөж суугаа боловч дэлхийн улстөр-санхүү-эдийн засгийн /мөнгө, хувьцааны/ ертөнцийн тухай бараг юу ч мэдэхгүй, гадныхны "халамжлан зааж" өгсөн дөнгөж өнгөцхөн тэр зүйлүүдэд итгэж нүдээ аниад хаашаа ч юм үсрэх гээд сууж байна...

Гаднынхан, тэдний гар хөл болж хувирсан эрх баригчдын хэлж ярьж ухуулж ятгаж байгаа чихэр шиг гоё сонсогдох элдэвийн үг яриа /тэд голдуу үүнийгээ өөрсдийнхөө тэр цаад утгаар хэлж ярьж байхад харин олонхи монголчууд тэдгээр үгсийн утга санааг нь ойлгохгүйгээр зөвхөн манайд хэвшсэн ердийн тэр утгаар нь "ойлгож" толгой дохиж сууцгаадаг... /, амлалтуудыг нь сонсож дотроо хоосон горьдож суухаас бусад өөр улс орнуудад болсон тэдний тарьсан аймшигт адал балмад явдлуудыг нь энэ БАРИМТАТ КИНОНООС үзээрэй. Тэгээд дараа нь сайтар эргэцүүлэн бодож ялангуяа сүүлийн 23 жилийн турш манайд юу болж өнгөрсөн, одоо юу өрнөж байгааг сайтар тунгаан бодож байж өөрсдийн дүгнэлтийг хийгээрэй...

Та бүхэн магадгүй ийм юм байдаг, ийм үйл явдлууд бодит байдал дээр болсон болсоор гэдгийг төсөөлөх ч үгүй "мэдэхгүйдээ дотроо амгалан, жаргалтайхан" сууж байж болох юм... учир нь таны тархинд өдөр шөнөгүй өнөөгийн хувийн "ардчилсан" "чөлөөт" хувийн эздийн ТВ, ОНМХ-р дамжуулан чихэж байгаа гадаадын суртал ухуулгын, түүний цагаан хоолой нь болж хувирсан манай өнөөгийн ихэнхи мэдээллийн хэрэгслүүдийн цацаж байгаа тэр зүйлүүдийн ихэнх нь тархины угаалга байдгийг ойлгох бас нэг боломж бол энэ баримтат кино юм...

МАНАЙ ЭРХ БАРИГЧИД НЕОЛИБЕРАЛИЗМЫН МАНАНД ТӨӨРСӨН, МӨН МОНГОЛЫН НИЙГЭМ - ТҮМЭН ОЛОН ЭНЭ ТАЛ ДЭЭР "ТАГ ХАРАНХУЙ ЮУ Ч МЭДЭХГҮЙ БАЙХ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ" БОЛСОН БАЙГАА НЬ ИЙМ ЭРСДЭЛИЙГ БҮҮР Ч ИХ БОЛГОЖ БАЙНА...

ГАДААДЫН ЖИРИЙН ШУДАРГА ИРГЭД - ХҮН АМЫНХ НЬ 99 ХУВИЙН ҮНЭМЛЭХҮЙ ОЛОНХИТОЙ БИД ЭВ САНААНЫ НЭГДЭЛТЭЙ БАЙНА.

МОНГОЛЧУУД АА! БИД НЭГ ЭХ ОРОН - НЭГ ХУВЬ ЗАЯАТАЙ ГЭДГЭЭ ОЙЛГОЖ УХАМСАРЛАХ, ЭНЭ БҮХНИЙ ЭСРЭГ ТЭМЦЭХ ЦАГ ХЭДИЙНЭ БОЛСООН.

Энэ баримтат киноны саунд трек (зөвхөн дууг нь)-ийг доорхи холбоосоор орж татан аваад компьютер эсвэл гар утсандаа суулгаад сонсож болно.

Файлын нэр: Inside Job_mgl_sound track_by_ubman.mn
Формат: mp3 Хэмжээ: 49,7 МВ
Татан авах холбоос: http://depositfiles.com/files/woyoxtav1

Татан авах товч заавар:

- Холбоосоор ороод Regular downloading товчлуур дээр нь дараад зохих хугацааг нь хүлээнэ. Дараа нь гарч ирсэн холбоосыг дараад цааш явна.
- Дараа нь спам хамгаалалтын кодыг нь алдаагүй оруулаад дарна.
- Дараа нь гарч ирэх Download the file товчлуурыг нь дараад компьютертээ татан авна. Т

а нарын чухам юуг яаж ойлгож байгаа, юуг ойлгохгүй байгаа нь их чухал байна. Бичээрэй...

Ийм нэг мэргэн үг байдгийг ядаж тогтоон цээжилж аваарай:

"Мэдэхгүйгээ хүмүүсээс асуугаад мэдэж учрыг нь олж авах нь
Мэдэхгүй байж асуухгүйгээр бүх насаараа тэнэг явахаас дээр".

Мөн "Зөв тавьсан асуулт л зөв хариултыг дагуулдаг" гэдэг үгс байдгийг санаж яваарай.

 

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 4.50 (4 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

tuulaihan
0 # tuulaihan 2011-09-22 14:29
Quoting tuulaihan:
hi


ene kinog yaj uzeh ve? unshaad l baih um. Bolohgui bna
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
mon24
0 # mon24 2011-10-05 16:45
Яг одоо АНУ-д Нью-Йоркт бас зарим том хотуудад эсэргүүцлийн цуглаан жагсаалууд болж байна. OCCUPY WALL STREET Энэ эсэргүүцлийн давалгаа Америкийг аажмаар нөмрөн авч байна гэж NYT Reuteirs мэдээлж байна, манай хэвлэлүүд бараг таг чиг :oops:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
zuudchin
0 # zuudchin 2011-10-27 15:28
Ene kinog yaj uzeh ve. unshaad tag bolchkhood biana
Mongoliin ali neg TV-eer garsan uu
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
dad
0 # dad 2011-10-27 15:44
интернетийн хурд чинь муу байна гэсэн үг би үзэж болж байна
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
dadido
0 # dadido 2011-11-01 18:22
энэ киног яаж татаж авах уу
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
zochin
0 # zochin 2012-02-27 18:40
Kino garahgui bna, bolomjtoi bol subtitle-iig ni tusad ni tathaar tawiad uguuch
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Саруул
0 # Саруул 2012-06-20 22:34
zeitgeist баримтат киног 3 ангийг нь бүрэн эхээр нь орчуулж өгөөч
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
админ
0 # админ 2012-06-20 22:41
Quoting Саруул:
zeitgeist баримтат киног 3 ангийг нь бүрэн эхээр нь орчуулж өгөөч

Аль хэдийнэ монгол хэл дээр орчуулж "Эрин цагийн дуудлага" нэрээр гаргасан байгаа шүү дээ 8)
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Зочин
0 # Зочин 2012-06-23 18:10
Админ зөвшөөрвөл гого, мэдиафайр дээр татахаар байрлуулаад өгье :-)
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Зочин
0 # Зочин 2012-06-24 22:59
Quoting Зочин:
Админ зөвшөөрвөл гого, мэдиафайр дээр татахаар байрлуулаад өгье :-)


Гого дээр 6 хэсэг болгоод тавилаа, Winrar эсвэл ижил төрлийн програм ашиглаад нийлүүлээрэй.
1-р хэсэг: http://share.gogo.mn/82O9kn2YFV83361340448062
2-р хэсэг: http://share.gogo.mn/UL8Bux8qgl34881340449101
3-р хэсэг: http://share.gogo.mn/KJfKsVS8sh80591340450499
4-р хэсэг: http://share.gogo.mn/9j1zZpw9Nt78811340452088
5-р хэсэг: http://share.gogo.mn/1C7ixQ79aH77971340453593
6-р хэсэг: http://share.gogo.mn/SF8UQmDDc226761340453608
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
админ
0 # админ 2012-06-25 13:10
Эндээс татан авсан бол чанарын шаардлага хангахгүй ээ! DVDRip нь 1Гбайт орчим хэмжээтэй болсон байгаа. Сайтны емайлаар хандаарай. Хүний хийснийг сэмхэн үзчихээд юу гэж бодож байгаагаа бичих ч үгүй байгаа олонхид татан авч үзэх ойлгох бараг хэрэггүй байгаа болов уу даа. Иймээс татан авахаар тавиагүй. ;-)
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Монгол Залуу
0 # Монгол Залуу 2012-06-29 22:53
Эд нарт чинь эдийн засгийн ямарч тодорхой ойлголт байдаггүй зүгээр л хүмүүсийн сонирхол дээр тоглоод л сууж байдаг юм биш үү? Ямарч ухамсар, сэтгэн бодох чадвар байхгүй. Хамгийн гол нь бусдын өмнөөс нийт хүн төрөлхөтөний өмнөөс энэ ажилыг нь хийж чадна гэж амлаж авчихаад ямар ч үүрэг хариуцлага үүрэхийг хүсдэггүй тэр тухай ямарч ойлголт итгэл үнэмшил байхгүй ёстой сонин товарищууд бидэнд эдийн засгийн хичээл заагаад л бидний амьдралаар алсаас наадаад л бид нар энэ тухай нь ямар ч мэдээлэл байхгүй орос ах шигээ бодож тэнэг юм шиг дагаж далдаганаад л байж байдаг. Одоо бодохоор ичиж үхмээр юм уу боож алмаар юм уу. Яг ингэж болдог гэвэл энийг чинь монголын захын пацаан ч чадна ш дээ. Юун Харвард Стэнфордын диплом.Уур хүрчлээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Зочин
0 # Зочин 2012-06-30 01:33
Quoting админ:
Эндээс татан авсан бол чанарын шаардлага хангахгүй ээ! DVDRip нь 1Гбайт орчим хэмжээтэй болсон байгаа. Сайтны емайлаар хандаарай. Хүний хийснийг сэмхэн үзчихээд юу гэж бодож байгаагаа бичих ч үгүй байгаа олонхид татан авч үзэх ойлгох бараг хэрэггүй байгаа болов уу даа. Иймээс татан авахаар тавиагүй. ;-)


Уучлаарай таньд талархахаа мартжээ баярлалаа таньд. Үнэхээр үзье гэж байгаа хүнд бол чанар хамаагүй мэт :-)

"Эрин цагийн дуудлага" нэвтрүүлгийг үзээд хоосон аягандаа тодорхой хэмжээний ойлголттой, итгэл үнэмшилтэй болсон болохоор тухайн үед сонирхоогүй.
Сая үзэхэд 2008 оны хямралыг хэзээ, хэн, яасан талаар гарч байгаагаар харав, харин "Эрин цагийн дуудлага" нэвтрүүлэг үзээгүй байсан бол энгийн нэг кинонууд дундах кино мэтээр л хүлээж авах байж. Яагаад гэхээр "Эрин цагийн дуудлага" дээрхи шиг "бидний амьдарч байгаа энэ нийгэм болохгүй болчоод байнаа" гэж ганц ч удаа энэ кинонд хэлсэнгүй шүү дээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Зочин
0 # Зочин 2012-06-30 01:50
Quoting Монгол Залуу:
Эд нарт чинь эдийн засгийн ямарч тодорхой ойлголт байдаггүй зүгээр л хүмүүсийн сонирхол дээр тоглоод л сууж байдаг юм биш үү? Ямарч ухамсар, сэтгэн бодох чадвар байхгүй. Хамгийн гол нь бусдын өмнөөс нийт хүн төрөлхөтөний өмнөөс энэ ажилыг нь хийж чадна гэж амлаж авчихаад ямар ч үүрэг хариуцлага үүрэхийг хүсдэггүй тэр тухай ямарч ойлголт итгэл үнэмшил байхгүй ёстой сонин товарищууд бидэнд эдийн засгийн хичээл заагаад л бидний амьдралаар алсаас наадаад л бид нар энэ тухай нь ямар ч мэдээлэл байхгүй орос ах шигээ бодож тэнэг юм шиг дагаж далдаганаад л байж байдаг. Одоо бодохоор ичиж үхмээр юм уу боож алмаар юм уу. Яг ингэж болдог гэвэл энийг чинь монголын захын пацаан ч чадна ш дээ. Юун Харвард Стэнфордын диплом.Уур хүрчлээ.


Үгүйдээ тэд сэтгэж байгаа, хүмүүс тэднийг олж анзаарахгүй байх тал дээр бүхнийг хийж байгаа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Eddymn
0 # Eddymn 2012-07-09 07:42
2008 оны санхүүгийн хямрал нь өөрөө хэт утопи үзэл санаанд дээр үндэслэсэн төгс өрсөлдөөнт зах зээл, Неолиберал үзэл санаанаас сул талаас үүдэлтэй. Хүний өөрийн шунал, хэт хувийн ашиг сонирхолын араас хөөцөлдсөний үр дүнд зах зээл Үл үзэгдэгч гараар өөрийгөө зохицуулан хөгжиж нийгмийн бүх гишүүдийн сайн сайхан хангагдана гэсэн хэт мөрөөдлийн үр дүнд төрийн бага оролцоог дэмжсэнээр хяналтгүй бизнес монополууд эдийн засгийг сүйрүүлж өөрсдөө туйлын баяжих эхлэл тавигддаг. АНУ-ын чөлөөт зах зээлийн хамгийн том сул талыг энэ кино харуулсан. Энэ нь сүүлдээ Чөлөөт зах зээл бага төрийн зохицуулалт гэсэн уриа лоозон дор цөөн хэдэн хүн нийгмийн хамаг баялгийг шударга бусаар цөлмөх арга хэрэгсэл болсон. Монгол Улсад ч гэсэн ийм ажиллагаа явагдаад эхэлсэн. Та нар Монголын Ипотекийн Корпораци гээд энэ хэдэн дампуурсан АНУ-ын инвестмент банктай адил зүйл хийгээд байгаа байгууллагыг хар. Банкууд гаргасан зээлээ ахиж хөрөнгө болгоод хэд дахин томруулж EXCESSIVE (by Volker)ашиг олж байгааг харж болно.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Монголоо хө
0 # Монголоо хө 2012-07-19 06:24
Би америкт санхүүгаар сурдаг... энэ киног 2-ч санхүүгийн багш маань хичээлээ шахаж цаг гаргаж байгаад үзүүлсэн... энэ ч аймар шуугуулж байгаадаа... монголчууд минь ч үзэж ойлгож цааш нь ухаад бүр өөрийн болгоод энүүгээр ажиллах биш энүүнээс монголын эдийн засгаа хамгаалах ачтай үйлс нэгдээсэй гэж хүсэж байна... энэ том ажлыг эхлүүлсэн ЮБМэйндээ баярлаж байгаагаа хэлмээр байна...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
enkhbat
0 # enkhbat 2012-11-06 19:10
Сайн байна уу би үл хөдлөх хөрөнгө зуучлалийн компанид ажилЛАдаг юм. энэ киног шинээр орж байгаа ажилчдад үзүүлэх сонирхолтой байна. Яаж бичлэгтэй нь авах вэ. холбогдох емайл-ээ өгөөч

Хариу тус сайтны Холбоо барих линкийг дар!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
BC
0 # BC 2013-02-27 20:09
Маш их баярлалаа. Маш гоё гоё баримтат кино байна. Та Монголын нийгэмд үнэхээр бодиттой, маш чухал зүйлүүдийг хийж байна. баярлалаа. Энэ вэбсайтыг цааш нь аль болох олон хүмүүст хүргэнээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс