thrive1

Дэлхий дахин сэрж сэхээрч ухаарч байна ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТ :
ҮҮНИЙГ ЯАЖ ДАЯН ДЭЛХИЙ ДЭЭР БҮТЭЭХ ВЭ?

Оригинал нэр: THRIVE: What on Earth will it take?
Нэр: ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТ: Энэ нь Дэлхийг ямар болгох вэ?
Гарсан он: 2012
Бүтээсэн: Фостер Гэмбл, АНУ
Киноны төрөл: Баримтат кино, улстөр, эдийн засаг, эзотерик
Найруулагч: Фостер Гэмбл / Steve Gagné, Kimberly Carter Gamble
Албан ёсны сайт нь: www.thrivemovement.com
Оролцсон: Дипак Чопра, Дэвид Айк, Эдвард Гриффин зэрэг олон нэрт хүмүүс
Үргэлжлэх хугацаа: 132 минут

Тодруулга: Энэ баримтат киног бүтээсэн, уг киног хөтлөж байгаа Фостер Гэмбл бол бидний сайн мэдэх ахуйн хими, хүнсний "Проктер энд Гэмбл" корпорацийг үндэслэн байгуулагчдын нэг Гэмблуудийн шууд өв залгамжлагч байсан боловч өөр замыг сонгосон хүн аж...

Анхаар! Энэ баримтат киног ЗӨВХӨН шинэ мэдээллүүд авах зорилгоор үзэхийг зөвлөж байна. Торын номлол гэгч, либерал үзэл гэх мэт нь зөвхөн тэдэнд л ашигтай, амьдралыг харж байгаа зөвхөн тэдний л үзэл санаа - харж байгаа өнцөг нь юм!!!

Киноны тухай товчхон:

“Хөгжил цэцэглэлт” – энэ бол манай Дэлхий нэртэй гариг дээр ҮНЭН ХЭРЭГ ДЭЭРЭЭ чухам юу болж байдгийг илчлэн харуулсан, одоо нийгэм хүмүүсээс нууж халхалж байгаа тэр нууцуудын хөшгийг сөхсөн ер бусын баримтат кино юм.

Энэ кинонд өнөөгийн орчин үеийн соёл иргэншлийн “цус” нь болсон мөнгөний урсгалыг мөшгин дээш шат ахиж явсаар жирийн хүмүүс бидний амьдралыг бараг бүх талаас нь атган эрхшээж хянаж байдаг тэр жинхэнэ үнэмлэхүй эрх мэдэл засаглал нь даян дэлхийн хэмжээнд чухам хаана, ямар хүмүүсийн гарт төвлөрсөн байгааг дэлгэн харуулдаг. Энд орчин үеийн шинжлэх ухаан, олон нийтийн мэдээлэл мэдлэг, ойлголт ухамсарт мөн үйл хөдлөлд сүүлийн үед гарч байгаа үсрэнгүй өөрчлөлтүүдийг бүгдийг нь цогцоор нь хамтад нь авч үзэж тэдгээрийг цаад учир зүйн холбогдлоор нь хэлхэн тайлбарладаг. Ингэснээрээ энэ баримтат кинонд хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа эдгээр асар том гүн гүнзгий асуудлуудыг шийдвэрлэх бодиттой шийдлүүдийг санал болгож Хүмүүс Бидний Амьдрал ба Хүмүүс Бидний Ирээдүйг дахин шинээр сэргээн бүтээх чин хүсэл, чиг баримжаа зорилгыг санал болгож биднийг зоригжуулж бас хүч чадлыг өгч байна.

Энэхүү баримтат кинонд өнөөдөр үнэн хэрэг дээрээ гүн гүнзгий хямрал - мухардалд орчихоод байгаа хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа бараг бүх чухал асуудлуудыг нэгбүрчлэн авч үзэх ба энэ байдлаас гарч хөгжилт цэцэглэлтэнд хүрэх арга замуудын тухай санаагаа өгүүлдэг. Үүнд:

* Энэ дэлхий дээрх Амьдралын цаад зохион байгуулалт болох нандин нууцлагдмал геометрийн ухаан, үнэмлэхүй тэнцвэржилт, Торын онол, векторын тэнцвэржилт

* Манай дэлхийд ирж байсан өөр гаригийн тэр “бурхад”-аас үлдээсэн гэгээрэл, О-Сирисуын сүм, хүмүүс амьдардаг олон арван мянган гаригууд /эзотерик/

* Үл танигдах нисдэг биетүүдийн тухай бодит баримтууд, тариалангийн талбайнууд дээрхи үл мэдэгдэх олон тойргуудын нууц тайлал, Никола Тесли, Джон Хатчинсон

* Одоо 200 их наяд доллартай болсон байгаа тэр этгээдүүдийн ёроолгүй шунал тачаал, газрын тос, нүүрс, байгалийн хий ба атомын цахилгаан станцуудаас хамаарч байгаа одоогийн энэ хамаарлаас хэрхэн яаж салах тухай

* Мөнгө гэдэг зүйл (доллар, евро, паунт стерлинг, төгрөг зэрэг)-ийн ард чухам юу!, ямар хүмүүс нуугдаж байдаг тухай

* 1960-аад оноос эхэлсэн “Ногоон хувьсгал” гэгч нь үнэн хэрэг дээрээ бол улс орнуудын газар тариалан, хөдөө аж ахуйг химижүүлж цаашид ! үндэстэн дамжсан корпорациудаас хамааралтай болгох цаад зорилготой болох мөн перма-тариалалт ба генийн өөрчлөлттэй амьд биетүүдийн технологиуд нь ямар далд зорилготой тухай

* Одоогийн хүн эмнэлэг ба эмийн үйлдвэрлэлийн үнэн нүүр царай ба баримт нотолгоонууд

* Доктор Райфын бүтээлүүд ба хорт хавдарыг эмчлэн эдгээх мэдлэгүүдийг яаж дарж хавчиж гагцхүү мөнгөний ашиг хонжоог өмнө нь тавьж байгаа тухай

* Манай дэлхий дээр өнөөдөр тогтсон байгаа цөөн хэдхэн хэт баячуудын эрхшээл доорхи тэр жинхэнэ эрх мэдэл ба далд засаглалын пирамид, өнөөгийн банкны системийн үнэн нүүр царай, АНУ-ын төв банк – ам. доллараар дамжаад дэлхийн төв банк болж хувирсан Холбооны Нөөцийн Системийннууц түүх ба жинхэнэ үүрэг ролийнх нь тухай

* Хүн амын албан татвар, асар том мөнгөний чэйнжүүд, нийгмийг ямар хүмүүс шимэгчлэн сорж байдаг тухай

* Ротшильдууд ба Рокфеллерууд гэж хэн бэ, 2008 онд эхэлсэн санхүүгийн хямрал хэрхэн яаж үүссэн тухай, Олон улсын Валютын Сан гэж ямар байгууллага вэ, өөрсдийгөө “бурханд шилэгдсэн хүмүүс”гэж нэрлэдэг тэр хүмүүс чухам хэн вэ

* Даян дэлхийг хэрсэн байгаа аалзны тор шиг эрх мэдлийн сүлжээ-матрицын тухай, эдгээр хөшигний ард байгаа ноёдын эцсийн зорилго нь чухам юу вэ

* Жүүдүүд ба антисемитизм, “нийгмийг хагалан хуваа – хооронд нь хэмлэлдүүл – дарангуйлан захир”зарчмын мөн чанар, бодит баримт нотолгоонууд, өнөөгийн хүмүүсийн оюун бодол, цаад ухамсарт нь элдэв аргаар зориуд суулгаж өгсөн байгаа хэм хэмжээ ба нэг хэвшил болгосон тэр ойлголтууд

* Дэлхийн Худалдааны Байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Банк, ОУВСан, эдийн засгийн алуурчдын тухай

* Нийгмийг захирах бүтэц, зохион байгуулалт ба нийгмийг хэсэгчлэн хуваах зарчим, нүүрсхүчлийн хийн татвар гэж юу вэ, даяарчлал чухамд хэнд ашигтай вэ

* Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, “асуудлыг зориуд үүсгэх – нийгмээр хариу үйлдлийг хийлгэх – өөрийн шийдлийг санал болгож хүлээн авахуулах” зарчим, энд тэндгүй байнга дайн дажин хийж байгаа хуурамч шалтагууд, үг хэлэх эрх чөлөөтэй бүс гэж юу болох тухай

* Ухаалаг үнэмлэх гэж чухам юу болох, бичил чипүүд ба RFID, сансарын зэвсэглэлийн шинэ системүүд, АНУ-д бэлдэж байгуулсан байгаа FEMA бөөнөөр хорих газруудын тухай

* “Алтан тэрбум” гэдэг харгис үзэл санаа ба хүн төрөлхтөнг арьстны үзлээр хуваан дээд ба доод төрөлтнүүд гэж ангилдаг цагаан арьстнуудын евгеник үзэл суртал номлол, вакцинжуулалтын цаад далд зорилго, нисэх онгоцоор агаарт хоржуу бодис цацаж байгаа тухай

* Хүн төрөлхтний оюун санаа, бодол сэтгэлийг эзлэн авах гэсэн ухаангүй улайрал, хүмүүсийн ертөнцийг үзэх үзлийг хэрхэн өөрчилдөг вэ, нийгмийн сэхээрэл ухаарал, авгалдай ба эрвээхэйн схем

* Сэхээрч ухаарч эхэлсэн хүмүүст зориулсан юу хийж эхлэх тухай зааварчлага, хүчирхийлэл үл хэрэглэх (ахимс) зарчим

* Хөгжил цэцэглэлтэнд хүрэх замууд, амьдрал дахь айкидо арга мэхүүд, бидний оюун сэтгэлийн луужин (Ухамсар + Ёс Суртахуун)

Жич: Энэ кинонд үзүүлж байгаа бүх баримт нотолгоонууд нь ашиг сонирхлын зөрчилгүй эх үүсвэрүүдээр баталгаажсан болно. Эх үүсвэрүүдийг албан ёсны сайтанд дээрээс үзнэ үү.

Англи хэл дээр:

Орос хэл дээр:


thrive3

Энэ улс үндэстний хүмүүс манай энэ банкны зарчим ба мөнгөний системийг ойлгохгүй байхад л хангалттай. Хэрэв тэд үүнийг ойлгочих юм бол маргааш өглөө болохоос өмнө л бослого - хувьсгал гарна гэдэгт би итгэлтэй байдаг.

Генри Форд, 1922

Дээрхи зураг дээр: Барууны банк санхүүгийн далд бүлэглэлүүд, үндэстэн дамжсан корпорациуд дэлхийн улс бүх орнуудад бүрэн эзэрхэл ноёрхлоо тогтоож бүх хүн ардыг нь шулж мөлжиж далдын хяналт эрхшээлдээ оруулахыг тулд

- "чөлөөт" гэсэн башир нэртэй боловч үнэн хэрэг дээрээ дээрхи бүлэглэлүүдийн гар хөл болсон хувийн эздийн хяналтанд орсон олон нийтийн мэдээллийн (мэдээллийн үү эсвэл мунхруулах үү?) хэрэгслүүд, Холливудын уран сайхны зохиосон кинонууд, элдэвийн далд зорилготой зориудын ном хэвлэлүүд, дуу хөгжим зугаа цэнгэлээр дамжуулан улс үндэстэн - олон нийтийн тархийг угааж барьж

- улс оронд нь "ардчилал тогтоох, хүний эрхийг хамгаалах, зах зээлд шилжүүлэх" гэсэн хулхи уриан доор үзэл суртлын эсвэл цэрэг зэвсгийн хүчээр эзлэн түрэмгийлж

- энэ бүхний эцсийн зорилго болох улс орнуудын байгалийн нөөц баялагууд болон хүн ардынх нь мэдлэг боловсрол, хүч чадал, ур чадвар, хөлс хүчийг нь шимэгчилж улс үндэстний амьдралын бүх нөөц баялаг, хөрөнгө мөнгийг нь элдэв ил далд башир аргуудаар сорон авч тонон дээрэмдэж байгаагийн ачаар "хөгжингүй ардчилсан" байдгийн учрыг товчлон харуулсан байгаа...

Зургийг Та сайн ажиглан харвал олон зүйлийн "учрыг" олж харж болноо!

Та энэ тухай юу бодож, улс Эх орныхоо төлөө юу хийх гэж байна вэ....


 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

Гайхалтай
0 # Гайхалтай 2012-05-11 06:54
Олон юм бодогдуулсан Монголчууд бидний нэг нэгнээсээ үргэлж асуудаг ОДОО БИД ЯАХ БИЛЭЭ ГАРЦЫГ НЬ ХЭЛЭЭД ӨГӨӨЧ гэсэн асуултанд олон хүмүүс хариу өгсөн бүтээл байна.

www.thrivemovement.com руу орж үзвэл Англи Испани Германи Франц Итали Португаль Орос Япон Солонгос Хятад Польш хэл дээр үзэж болохоор байна. БИЛГИЙН НҮДЭЭ НЭЭГЭЭД тэгээд зогсохгүй гадаад хэлний мэдлэгээ сайжруулаад бас шалгаад нэг үз дээ Монголчууд аа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
admin
0 # admin 2012-05-11 11:29
Quoting Гайхалтай:
Олон юм бодогдуулсан Монголчууд бидний нэг нэгнээсээ үргэлж асуудаг ОДОО БИД ЯАХ БИЛЭЭ ГАРЦЫГ НЬ ХЭЛЭЭД ӨГӨӨЧ гэсэн асуултанд олон хүмүүс хариу өгсөн бүтээл байна.

www.thrivemovement.com руу орж үзвэл Англи Испани Германи Франц Итали Португаль Орос Япон Солонгос Хятад Польш хэл дээр үзэж болохоор байна. БИЛГИЙН НҮДЭЭ НЭЭГЭЭД тэгээд зогсохгүй гадаад хэлний мэдлэгээ сайжруулаад бас шалгаад нэг үз дээ Монголчууд аа.

Энэ кинонд олон чухал асуудлуудыг нэг дор нэгтгэн авч үзэх байгаа хэдий ч шийдэх аргууд нь, ГАРЦ нь барууны тэмцэгчдэд түгээмэл байдаг бяцхан гэнэндүү хандлагатай байгаа юм. :-) Энэ байдал нь өөр учиртай...Гэсэн хэдий ч энэ киноноос манай хүмүүс олон зүйлүүдийг ойлгож авч сэхээрч ухаарах боломжтой. :roll:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
kuyt
0 # kuyt 2012-05-12 01:23
thanks.. ямар нэгэн гарц заавал байх л ёстой.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
aaaaa
0 # aaaaa 2012-05-15 14:37
kinonuudaa orchuulaad gargaval iluu ih humuust hureh bha mongold english heltei hun tiim ch ih english hel surah albaguiu shu de mongolooroo uzmeer bn guuya
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
ххfdvd
0 # ххfdvd 2013-08-18 15:24
долларын эзэд ийм төлөвлөгөөг боловсруулан дэлхийд ноёрхлоо тогтоохын төлөө олон арван жил ажиллаж байхад манай томчуул түүнийг ойлгоогүйгээс тэдний нар хөл болж байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Админ
0 # Админ 2013-08-18 20:54
Quoting ххfdvd:
долларын эзэд ийм төлөвлөгөөг боловсруулан дэлхийд ноёрхлоо тогтоохын төлөө олон арван жил ажиллаж байхад манай томчуул түүнийг ойлгоогүйгээс тэдний нар хөл болж байна.

1.Чухам ингэж бүрэн хяналт, эрхшээл боолчлолдоо оруулахын тулд улааны аюул, коммунизм, 1937 оны цуст хядлага гэх мэт зохиомол үлгэрүүдээр түүхэн чин үнэнийг гүтгэн гуйвуулж хүмүүсийг мунхруулж айлгаж байсан. Ингэж байгаад Хүйтэн дайн буюу хүмүүсийн дотоод ухамсар, тархийг угаах дайнд тэд ялсан, гэхдээ түр зуур! Энэ "дайны" их буу, бөмбөгдөлт нь "хэзээ нэгэн цагт хүрэх" ардчилал, "үл үзэгдэх гартай" бас "чөлөөт" зах зээл, либералчлал гэх мэт хулхи үзэл суртлууд нь! Сум тэсрэх бөмбөг нь нь хувийн ТВ, интернэтийн ухуулгын сайтууд, гар утасны виртуал орчин, хөлсний армийн цэргүүд нь захиалгаар бичдэг суртал ухуулагчид, эргүү сэтгүүлчид, аймхай аминчхан хүмүүс! Харин бөмбөг сум тусдаг бай нь та бүхний оюун санаа, тархи далд ухамсар, ташаа ойлголт төсөөлөлүүд, айдас хүйдэс бас аминчхан бодлууд.....
2. Тэд улс Эх орон, Ард түмнийхээ төлөө хэзээ ч чин сэтгэлээсээ санаа чилээж эрж хайж судалж байгаагүй бололтой, харин ийм байгаа ч удирдах "жолоодох" хэнээтэй учир одоо болтол төрийн бүх боломжийг эдэлж байсан хирнээ олж мэдээгүй байгаа. Ер нь мэдэхийг ч ойлгохыг ч хүсэхгүй, одоо таг чиг улс эх орны энэ дампуу сул дорой байдлыг ашиглаж амжуулж "хоолоо л сайн идэж" авч байгаа... :laugher2:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Цолмон
0 # Цолмон 2013-08-22 11:10
Quote:
Ийнхүү дөрвөн зүг найман зовхисоос гал ус мэт харшлах үзэл онол, үйл хөдлөл Монгол эх орон хэмээх нэгэн зүгт үерлэн буух цагт ямар аюул нүүрлэхийг би мэдэхгүй. Ямар ч их аюул нүүрлэн боссон түүний эвийг олж их амгалангийн зүг эргүүлэх хүч хаана байгааг харин би хэлж чадна.
:thumbsdown:
biznetwork.mn/topic/show/41171/3#last
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
admin
0 # admin 2013-12-05 16:02
Монгол хэлээр
http://soyongegeeruulegch.com/movie/barimtat_kino/3176.html
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Модератор
0 # Модератор 2013-12-05 20:21
Quoting admin:
Монгол хэлээр
http://soyongegeeruulegch.com/movie/barimtat_kino/3176.html

1. Яагаад энэ баримтат киног та бүхэн "өмчлөөд" байгаа юм бол? Монгол дээр хазгай мурий орчуулсан учраас тэр үү?
2. Энэ баримтат кинонд яригдаж байгаа асуудлуудыг сайн судлаагүй, иймээс мэдэхгүй, сайн ойлгоогүй зөвхөн хэлний хүмүүс орчуулсан бгаа нь энд яригдаж байгаа зарим ойлголтуудыг өөрөөр заримдаа бол бүүр эсрэгээр ойлгогдохоор болгосон байгааг цаашид анхаарах хэрэгтэй.
3. Баримтат бодит фактууд бол оюуны өмч биш ээ... :mrgreen:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
зочин
0 # зочин 2015-01-15 16:30
youtube дээр монгол хэлээр:
https://www.youtube.com/results?search_query=thrive+mongolian+synchronization
орчуулга нь сайн гэж бодож байна. ямартаа ч үзсэний дараа их юм ойлголоо.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс