wwii cover zassan


Учир нь дайн хэзээ ч хар ба цагаан өнгө шиг энгийн хялбар байдаггүй...

Өнөөдөр дэлхийн 1,2 ба 3-р дайныг өдөөсөн тэр хүчнүүд дэлхийн 4-р дайныг Ойрх Дорнодоос өдөөхөөр улайрч байна... Тунис, Йемен, Египет, Ливийг бүрэн "ардчилж" самарсан. Одоо Сирийг самрахаар оролдож байна. Сиричүүд гэнэтхэн харгис дарангуйлагчийн доор амьдарч байснаа мэдэж зэвсэгт бослого гаргасан, тэнд засгийн газар нь иргэдээ алж байна гэдэг шиг ичгүүргүй худлаа тархины угаалга байхгүй...

Бүхнийг гаднаас нь турхирч хөлсний арабууд, зарим барууны орны хөлсний дайчид тэнд хууль ёсны засгийн газрынх нь эсрэг байлдаж байгааг зарим хэвлэлүүд үнэнээр нь бичихээс өөр аргагүй болсоор байна. Сирийн дараа Ираны ээлж ирнэ... Ингээд дэлхийн дайн дэгдэх болно. Энэ дайн хэнд ашигтай бэ, хамгийн гол нь хэн үүнийг яах гэж юуны төлөө өдөөж байна вэ, хэн үнийг нь амь нас цус баялгаараа төлөх вэ...

Өнөөдөр бас л урьдын адил тэд "чөлөөт???" хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээрээ хавтгай тархины угаалгыг цацаж байна... дараа нь тэд сурсан зангаараа түүхийг өөртөө тааруулж засах болно оо ...

Одоогийн Монголын ард түмний эрх ашгаас, шударга үнэнч байдлаас бүрэн эрх эрх чөлөөтэй болж авсан хувийн хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн дийлэнх бол мэдээлэл биш харийн суртал ухуулга болсон гашуун үнэнийг ойлгох цаг хэдийнэ болжээ. Монгол хэл дээр үнэн зөв олон талын бодит мэдээлэл олж авах боломж улам хомс болсоор байгаа нь туйлын харамсалтай ... бидний олонх мэдээллийн бүслэлтэнд хөмөрсөн тогоон дотор сууцгааж байна....

Эндээс манай бүх гай зовлон, мухардал мөхөл эхээ авч байгаа ...

ӨНӨӨДӨР "АРДЧИЛСАН" БАРУУНЫ ОРНУУДАД "ДЭЛХИЙН II ДАЙНД АНУ АНГЛИ УЛСУУД Л ЯЛСАН" ГЭЖ ТҮҮХЭН ҮНЭНИЙГ ГУЙВУУЛЖ "ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛЭЭРЭЭ" БИЧИХ ҮЗҮҮЛЭХ ТЭР БАЙТУГАЙ СУРГУУЛИЙН СУРАХ БИЧГҮҮДДЭЭ БИЧИХ БОЛСОН БАЙГАА. ТЭДНИЙ АВСАН ЭНЭ КИНОХРОНИК БОЛ ХЭДИЙГЭЭР ЭНЭ ДАЙНЫ ТУХАЙ БОЛОВЧ ЗӨВХӨН ӨӨРСДӨДӨӨ АШИГТАЙ ТАЛААС ХАРУУЛСАН "ТҮҮХЭН ҮНЭНИЙ"-НХ НЬ ГАНЦХАН ЖИШЭЭ НЬ ЮМ !!?? ИЙМ "БАРИМТАТ" КИНОГ ҮЗСЭН ХҮҮХЭД ЗАЛУУСТ ЯМАР БОДОЛ ДҮГНЭЛТ, ИТГЭЛ ҮНЭМШИЛ ТӨРӨХ ВЭ? ЯГ ЭСРЭГ ОЙЛГОЛТ ТӨСӨӨЛӨЛТЭЙ БОЛОХ БИШ ҮҮ!!! ЭНЭ НЬ ЮУНД ХЭНД ХЭРЭГТЭЙ ВЭ.......

 

 

Сэтгэгдлүүд  

ganzorig
0 # ganzorig 2013-05-10 16:33
Дайнд зөвхөн цэргээр ялдаггүй гэдгийг мэддэг байх гэж найдая. Барууны орнуудын ном, сурах бичигт дэлхийн 2-р дайнд Холбоотон ялсан гэдэг болохоос НЭГ улс ялсан гэдэггүй шүү. ЗХУ дайны хүндийг үүрсэн гэдэг ч хоёр талтай. Номхон далайн, Африкийн дайнд тэд оролцоогүй. Мөн эдийн засгийн гол бүсээ дайны эхний саруудад алдсан оросуудад зөвхөн барууны орнууд тусалж байсныг бүү мартаарай. Заавал баатар хэрэгтэй бол тэр үед фашизмыг эсэргүүцэж тэмцсэн бүх хүн баатар. Оросын армийн тээврийн хэрэгсэл жишээ нь Жипийг Виллис гэдэг нэртэй байсныг мэдэх үү. Оросын анхын жип дөнгөж 1967 онд хийгдсэн. Гэх мэтээр өргөнөөр харж яриж, түүхэнд дүгнэлт өгөхийг хүсч байна. Дандаа нэг талаас нь харж, түүнийгээ тулгаж түүхийг заадаггүй, ойлгуулдаггүй юм.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Админ
0 # Админ 2013-05-10 19:59
Quoting ganzorig:
Дайнд зөвхөн цэргээр ялдаггүй гэдгийг мэддэг байх гэж найдая. Барууны орнуудын ном, сурах бичигт дэлхийн 2-р дайнд Холбоотон ялсан гэдэг болохоос НЭГ улс ялсан гэдэггүй шүү. ЗХУ дайны хүндийг үүрсэн гэдэг ч хоёр талтай. Номхон далайн, Африкийн дайнд тэд оролцоогүй. Мөн эдийн засгийн гол бүсээ дайны эхний саруудад алдсан оросуудад зөвхөн барууны орнууд тусалж байсныг бүү мартаарай. Заавал баатар хэрэгтэй бол тэр үед фашизмыг эсэргүүцэж тэмцсэн бүх хүн баатар. Оросын армийн тээврийн хэрэгсэл жишээ нь Жипийг Виллис гэдэг нэртэй байсныг мэдэх үү. Оросын анхын жип дөнгөж 1967 онд хийгдсэн. Гэх мэтээр өргөнөөр харж яриж, түүхэнд дүгнэлт өгөхийг хүсч байна. Дандаа нэг талаас нь харж, түүнийгээ тулгаж түүхийг заадаггүй, ойлгуулдаггүй юм.
Энэ бүхнийг өнгөцхөөн мэдэж бгаа чинь илт бна ш дээ. Тэгсэн мөртлөө маргах гээд байгаад гайхаж бна. Харин Tаны энэ бүх "мундаг" мэдээлэл, мэдлэгийг хаанаас, ямар албан ёсны эх үүсвэрүүдээс шалгаж болохыг бичнэ үү. Эх үүсвэрээ заахаас ичиж бна уу, "гэхдээ л үнэн" гэж зүтгэх гэж бна уу. Та түүхэн бодит үнэнийг сөрөөд хэнийг, юуг хамгаалаад бгаа юм бэ?... Би хангалттай мэдээлэлтэй, энэ бүхний цаад учир шалтгааныг мэдэж бгаа юу гэж өөрөөсөө асуу. Уул үзээгүй гутал тайлах, ус үзээгүй хормой шуух хэрэггүй ээ. :laugher2: Үзэн ядах бол ухаалаг хүний шинж биш ээ. Бас шүтлэгтэй хүнтэй маргах хэрэггүй гэдэг, яагаад гэвэл түүнд эрүүл ухаан өөрийн толгой бдаггүй, харин хоосон сохор горьдлого, үзэн ядах бохир ичгүүргүй сэтгэл л бдаг. Үүнийг бодож яв
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
erhmee
0 # erhmee 2013-05-11 19:51
барууны этгээдүүдийн заасан замаар бид явбал хүн дүрст амьд зомбинууд болж хувирах болно.өөрийн гараар төрсөн эхийгээ харваж алдаг манкурт боол болгох нь тэдний хүсэл нь.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг