Оригинал нэр: Root of All Evil
Нэр: Бүх гай зовлонгийн язгуур үндэс
Гарсан он: 2006
Бүтээсэн студи/улс: Их Британи 
Киноны төрөл: баримтат, шинжлэх ухааны танин мэдэхүй
Автор: Ричард Доукинс/Richard Dawkins
Найруулагч: Рассел Барнс/Rassel Barnes
Оролцсон: Ричард Докинз, Юсуф Аль-Хаттаб, Тед Хаггард, Ричард Харрис, Гершель Глюк болон бусад.
Үргэлжлэх хугацаа: 48 минут


Киноны тухай товчхон:

Энэ кино бол “Шашнаас болгоомжил : Мухар сүсгийн вирус” ба “Шашнаас болгоомжил: Бурхан бол зэрэглээ” нэртэй 2 ангитай баримтат кино юм. Энэ баримтат кинонд Оксфордын профессор Ричард Доукинс одоо элдвийн мухар сүсэг, шашинд сохроор итгэж байгаа нь зөвхөн бодит баримт нотолгоонуудад үндэслэдэг шинжлэх ухааны ҮНЭН үрүү хэрхэн дайрч давшиж байгааг тайлбарлан өгүүлдэг.

Та бүхэн энэ киногоор дамжин Америк тив болон Дундад Азийн орнуудад шашин шүтлэг хамгийн их газар авсан халуун тэр цэгүүдэд очиж үзнэ. Доукинс юуны өмнө шашны тэргүүнүүд ба тэдний шавь нартай нь уулзан ярилцаж тэр шашны хүмүүсийн сэтгэлдээ олж авсан тэр “хүч чадлыг нь” ойлгож мэдэхийн тулд бусад судлаач эрдэмтэд болон шашинд үл итгэгчидтэй бас уулзаж ярилцдаг.

XXI зуунд хүний итгэл үнэмшил нь ямар их даяар эерэг үр нөлөө болон хорт үр дагавруудыг үзүүлж болох талаар үнэтэй бодол санаатай явдаг пастор асан Тед Хаггард, Йан МакЭван, Оксфордын хамба ламбатан асантай болон бусад хүмүүстэй тэрээр бас уулзаж шашин шүтлэгийн нөлөөний талаар шүүн ярилцдаг.

Доукинсийн нэг сая хувь борлогдсон “Бурхан бол Зэрэглээ” нэртэй номын зэрэгцээ “Бүх гай зовлонгийн язгуур үндэс” нэртэй энэ баримтат кино нь энэ дэлхийн эрүүл ухаантай бүх хүмүүст урам зориг өгч мухар сүсэгт “Одоо хангалттай! Больцгооё” гэж хэлэхэд нь тусалж байна. Манай өнөөгийн энэ орчин үеийн соёлжиж иргэншсэн дэлхий дахин бол харанхуй мунхаг байдал болон амьтных шиг айдас хүйдсээс гэгээрэл ухаарал хүртэлх асар их урт удаан замыг туулсны үр дүнбөгөөд хэзээд шинжлэх ухаан болон эрүүл ухааны их хүчээр удирдуулж ирсэн тэр Дэлхийн Амьдралюм.

Та бүхэнд зориуд халдварлуулсан мухар сүсгээс танд төрж үлдсэн тэр сохор "итгэл үнэмшил" нь мөн дотоод айдсаа дагаж нийгмийн дэвшилтэт үзэл санаа ба шинжлэх ухааны мэдлэгүүдээс татгалзаж "хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөх" нь манай улс үндэстний хувьд жинхэнэ мөхлийн аюул, сүйрэл дуудсан дохио билээ.

Орчин үед уламжлалт шашнуудаас гадна мөн элдвийн хоосон үзэл суртлууд нэгэн төрлийн шашин ! болж хувирсан байгааг ойлгох нь их чухал юм. Бидний олонх шашныг төсөөлөхдөө орхимж нөмөрсөн эсвэл загалмай барьсан номлогч ламтан нараар төсөөлдөг бол орчин үеийн хоосон үзэл суртлууд - шашинуудыг элдэв гоё нэр өөртөө өгсөн, гаднын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа, компьютер барьж даашинз өмссөн эсвэл костюмтой хүмүүс элдвийн цуглаан, семинар, зөвлөгөөн бүүр их дээд сургуулиудын танхимд ч номлон түгээж явна!!!

Энэ бүхний үр дүнг нь одоо 20 жилийн дараах эргэн тойрноосоо олоод хараарай.

МОНГОЛ ХҮН ТА ГҮН НОЙРНООСОО СЭРЭХ ЦАГ БОЛЖЭЭ! ТЭГЭЭД НҮДЭЭ НЭЭВЭЛ БИДНИЙ ЭРГЭН ТОЙРОН БАЙГАА МАНАЙ УЛС ҮНДЭСТНИЙ ГАЙ ЗОВЛОНГУУД УЛАМ ТОД ХАРАГДАЖ ҮҮНИЙГ ҮҮСГЭЭД БАЙГАА ЦААДАХ ЯЗГУУР ҮНДЭСҮҮДИЙГ НЬ УЛАМ САЙН ОЙЛГОН УХААРАХ БОЛНОО!

Орчин үеийн хоосон үзэл суртал - "шашнуудын" тухай тус сайтнаас үзээрэй....

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх