Оригинал нэр: The Enemies of Reason
Нэр : Эрүүл ухааны дайснууд
Гарсан он: 2007
Бүтээсэн студи/улс: Их Британи
Киноны төрөл: баримтат, шинжлэх ухааны танин мэдэхүй
Үргэлжлэх: 48 минут
Автор: Ричард Доукинс/Richard Dawkins
Найруулагч: Рассел Барнс

 

Киноны тухай товчхон:

Энэ баримтат кино нь “Мухар сүсгийн боолууд” ба “Эрүүл мэндийн эрүүл бус үйлчилгээ” нэртэй 2 ангитай бөгөөд энд одоо газар аваад байгаа элдвийн мухар сүсгүүд ба ямар нэг бодит үндэслэл дотоод логикгүй, эрүүл бус үзэл бодлын тухай, түүний цаад шалтгаануудын тухай өгүүлдэг.

Нэрт эрдэмтэн судлаач Ричард Доукинс өөрөө хөтөлдөг энэ баримтат кинонд зурхайн зүй, алсын зайнаас нөлөөлөх, гомеопати болон бусад шинжлэх ухааны үүднээс батлагдаагүй үйл ажиллагаанууд ер нь хэр зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй эсэхийг авч үзэж эдгээр нь өнөө үед яагаад ингэж их хавтгай тархаад байгаа тэр шалтгаануудын тухай өгүүлдэг. Энд олон зүйлүүдийг бодит нотолгоонуудтай эсэхийг авч үзэхийн зэрэгцээ Дик Чопра болон Деррен Браун нараас ярилцлага авдаг.

“Мухар сүсгийн боолууд” нэртэй I ангид орчин үеийн хүн эмнэлгийн хүрсэн амжилтуудын тухай бас үүний зэрэгцээ зурхайн зүй цэцэглэн хөгжиж байгаа өгүүлдэг. Тэрээр нэгэн сонины зурхайчид очиж түүнд өөрийнх нь хэлсэн “буултууд” нь хэр зэрэг оновчтой таарч байгаа эсэхийг шалгах нэгэн туршилтыг явуулах санал тавьдаг ч тэр зурхайч эрс татгалздаг. Мөн бодит байдал ба цаад ертөнцийг холбогч гэгддэг С. Гудфеллоу, илбэчин Д.Браун нартай уулзаж энэ тухай ярилцдаг. Энэ ангид бас хийморийн нэгэн сүмд очдог гэх К. Гамильтон-Паркертай уулзаж ярилцдаг.

Бас сэтгэлзүйч К. Фрэнч биедээ энергитэй гэдэг хүмүүс дээр хийсэн туршилтууд, далд ухааныг судлаач С. Кумар мөн гүн ухаан судлаач С. Фуллер нартай уулзаж ярилцлага авдаг.

“Эрүүл мэндийн эрүүл бус үйлчилгээ” нэртэй II ангид вакцины тухай, гомеопатийн тухай өгүүлдэг. Гомеопат нэртэй арга нь өөрөө үр дүнтэй гэдгээ батлаагүй байсаар байхад энэ аргыг Их британийн засгийн газрын төсвөөс Үндэстний эрүүл мэндийн албаар дамжуулан санхүүжүүлсээр байгааг нь өгүүлдэг. Сэтгэлзүйч Н. Хамфри гомеопатийн үед плацебо эффект /эдгэсэн мэт мэдрэмж төрүүлж ховсдох/ байж болохыг түүнд өгсөн ярилцлагадаа тодорхой өгүүлдэг.

Нэрт эрдэмтэн Ричард Доукинс хүмүүст хандаж ингэж хэлж байна: “Би эрдэмтэн хүнийхээ хувьд хүмүүс бид нар сүүлийн үед элдвийн мухар сүсгүүдийг их шохоорхож байгааг "хортой" гэж бодохгүй байна. Би энэ байдал нь манай соёл иргэншлийг ихээхэн бусниулж байгаа гэдэгт харин итгэлтэй байдаг. Эрүүл ухаан мөн бодит баримт нотолгоонуудыг хүндэтгэн үзэх нь манай цаашдын дэвшил хөгжлийн гол хөдөлгөгч хүчүүд мөн бөгөөд энэ нь шашны суурь үзэлтнүүд мөн Үнэн байдлыг хүмүүсээс нуух замаар ашиг хонжоо хайгчдаас биднийг хамгаалж байдаг. Бид одоо мухар сүсгүүд улс орнуудыг эзлэн авсаар байгаа, харин бодит шинжлэх ухааныг үл ойшоох болчих гээд байгаа аюултай эрин үед амьдарч байна. Энэхүү киногоороо би эрүүл ухааны энэ дайснуудад дайн зарлаж байна”.

Та бүхэн энэ киног үзээд зарим хүмүүсийн итгэж явдаг олон зүйлүүд хэр зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй эсэхийг мэдэж авах болно оо.

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг