Жанр: богино хэмжээний хүүхэлдэйн кино
Найруулагч: Mike Dacko
Бүтээсэн: АНУ
Үргэлжлэх хугацаа: 00:04:57
Орчуулга: шаардлагагүй.

Нэмэлт мэдээлэл: Майк Дэйко "Disney's ImageMovers Digital" студийн аниматоруудын нэг юм. Гэсэн хэдий ч "Lightheaded" нэртэй энэ богино хэмжээний кино бол түүний ажлаасаа гадуур бүтээсэн хараат бус, бие даасан ажил нь юм.

Киноны тухай товчхон:

Бидний амьдрал яг л лаа шиг. Өчүүхэн очноос асдаг, эхлээд хурц асдаг дараа нь арай бүүдгэр. Эцэст нь унтардаг. Яах гэж, юуны тулд бид энэ дэлхий дээр ирсэн, яах гэж бидэнд энэ амьдралыг маань өгсөн юм бол оо? Зөвхөн өөрийнхөө төлөө, зөвхөн хувийн ашиг сонирхлоо дээдэлж амьдрах гэж, зөвхөн баяжиж бусдад бардамнаж дандаа баярлах цэнгэх гэж тэр үү? Үгүй дээ! Магадгүй эсвэл "мэдээллийн" түнэр харанхуйд суугаа нэгнээ гэрлээрээ гэрэлтүүлэх гэж үү? Өөрийн Эх орон - Улс үндэстнээ дээдлэн хайрлах, хамгаалан гамнахаар сэтгэлийн дулаан илчээ бусадтайгаа хуваалцах гэж үү?

“Хэн зөвхөн өөрийгөө бөөцийлж оюун ухаан зүрх сэтгэлээ бусдаас харамлаж гамнах гэж хүсэж байна, тэр хүн хэрэг дээрээ тэр бүхнээ алдаж гээж байгаа нь тэр ээ! Харин зүрх сэтгэлээ хүмүүсийн төлөө шатааж байгаа тэр хүн түүнийгээ хадгалж улам бадрааж байгаа нь тэр юм” гэж хүн төрөлхтний буурал түүх сургасаар иржээ.

Энэхүү гайхамшигт сургамж, чин үнэний сургаал нь хэдэн мянган жилийн турш олон хүмүүст нийгмийнхээ түнэр харанхуйг гэрэлтүүлэхийн тулд өөрийн ая тух, хүч чадал, амьдралын он жилүүдээ, заримдаа бол амиа золиосолж ирсний гол сэдэл нь болж тэдэнд урам зориг, хүч чадлыг - амьдралын утга учрыг хайрлаж ирсэн юм.

Бусад нь энэхүү галын дэргэд дулаан сууцгааж “хайлж” байхад, эсвэл [мэдээллийн] түнэр харанхуйд “сайн дураараа” төөрч будилан эндэж үрэгдэж байхад тэр олон хүмүүсээс зөвхөн маш цөөхөн хэсэг нь гартаа бамбар барин сөрж босож бусдыгаа араасаа дагуулсаар ирсэн юм... ийм зүрх сэтгэл, зориг тэвчээрийг тэдэнд заяасан байдаг.

Хамаагүй ээ, эхлээд тэднийг харанхуй хүмүүс хуруугаараа чичилж, бас шоолж басамжилж хөхрөлдөж байсан ч эцэст нь түүний гэрэлтүүлсэн замаар олонх явах л болно. Эхлээд тэд маш цөөхүүлээ, олонх нь сайн итгэхгүй, итгэхийг хүсэхгүй байг, гэвч амьдрал тэдэнд харанхуй байсныг нь заавал ойлгуулах болно! Иймээс олонх нь тэдний араас гарцаагүй явах л болно, үүнээс өөр зам байхгүй ээ. Дараа нь ухаарч сэрсэн олонх тэр "гэнэн" цөөнхдөө тусалж цөөнх тэднийг дэмжиж эхэлнэ, тэгээд энэхүү өчүүхэн очноос асар том галт бамбар дүрэлзэн асаж бусад олон “харанхуй” хүмүүсийг замыг нь гэрэлтүүлэх болно, тэгээд тэд улс нийгмээрээ Чин үнэний гэрэл гэгээг - жинхэнэ Эрх чөлөөг олж харж ойлгох болно. Гэвч эхний тэр зам гаргагч цөөнх өөрсдийн сэтгэлийн галыг одоохондоо айн бэмбэгнэж байгаа, эргэлзэн тээнэгэлзэж байгаа хүмүүст өгөөд шатаж дуусах болно, олонх цаашаа энэ Галыг - Чин үнэнийг өргөн гэрэлт замаар нь явах болно. Эхний зам гаргагчдын хувь заяа ийм л байдаг.

Энэ зүрх сэтгэлийн галтай - “Лаа” хүмүүс тэдний амьдарч байгаа улс нийгмийнхээ аж амьдралыг, өөрөөр хэлбэл өнөөгийн энэ бүх "болохгүй байгаа" зүйлүүдийг нөхцөлдүүлж байгаа эх сурвалжийг гашуун үнэн байсан ч хамаагүй олж мэдэхийг - бодит байдлыг танин мэдэхийг маш их хүсэж үүнд тэмүүлж байдаг. Тэд өөрсдийгөө хэн гэдгийг танин мэдэхийг маш их хүсэж байдаг. Энэ бол тэдний амьдралын утга учир нь юм.

Гэвч олонхын хувьд хажууд нь сууж байхад одоохондоо дулаахан мэт, бүр тухтай мэт тэрхүү хуурамч байдлаас холдож жинхэнэ Эрх чөлөөт Хөгжил дэвшилд хүрэх гэрэлт замыг сонгох нь аймшигтай мэт байдаг...

Энэ богино хэмжээний анимэйшн киног бүтээсэн хүмүүс ямар бодол санааг хүмүүст хүргэх гэж хичээснийг би мэдэхгүй, гэхдээ чухамдаа яг ийм бодлуудыг л надад төрүүлсэн учраас үүнийг та бүхэнтэй хуваалцаж байна.

Оюун Ухаант Хүн өөрийн Эх орон, улс нийгмийнхээ өнөөгийн энэ аж байдлыг цаанаас нь нөхцөлдүүлж байгаа тэр бодит үнэнийг мөн өөрөө өөрийгөө хэн бэ гэдгийг танин мэдэх асар их хүсэл тэмүүлэлтэй амьдардаг...

Мөн тэдэнд Эх орон, Ард түмнийхээ төлөө гэсэн зүрх сэтгэл, ёс суртахуун мөн өөрийнхөө болон үр хүүхдүүд хойч үеийнхээ сайн сайхны төлөө цаг хүч чадлаа зориулах, хэрэгтэй бол өөрийнхөө олон зүйлийг золиослох зүрх зориг, тэвчээр хатуужил, мэдлэг чадвар гэж заавал байдаг.

Эрт дээр үеэс ийм л байсаар ирсэн, цаашид ч байх ЁСТОЙ гэдгийг оюун ухаант хүмүүнд хүргэхийг хичээж байгаа минь тэр ээ!..

Юмыг олж хардаг оюуны мэлмийтэй хүмүүн энэ Үнэнийг заавал олж харна аа!...

Гэрэлт Хүмүүс киноны авсан шагналууд

Харин танд ямар бодлууд бууж байна вэ?

 

Сэтгэгдлүүд  

андэ
0 # андэ 2013-01-11 02:31
үнэхээр гайхалтай, дараагийнхаа гэрэл нь болох гэдэг одоо чиний гэрэлтэж байгаагаас чинь хавьгүй чухал
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
оно
0 # оно 2015-11-02 22:43
Маш сайхан юм. Та бол бамбар билээ. Би нэг лаа билээ. Маш их ойлгож, мэдэрдэг. Таны зовох шаналал, зүрх сэтгэл, их хайрыг. Мөн оюун ухааны хүч чадлыг тань. Ижлийг мэдэрсэн хүн л мэдэх буйзаа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
1
0 # 1 2015-11-05 18:52
Ойлголоо 5...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг