1-р хэсэг

 

МОРЬ УНАСАН ТОЛГОЙГҮЙ ХҮМҮҮС

Монгол улсын улстөр, санхүү эдийн засаг, нийгмийг хаанаас яаж залж удирдсаар байгаа вэ? Засаглах, эрх барих "хорхойтой" энэ бүлэг хүмүүс "ардчилал" + "чөлөөт зах зээл" = неолиберализм гэдэг харийн энэ тоглоомынхоо дүрмийг нь ядаж ойлгож байгаа юу? Тэд энэ бүхнийг ойлгож байгаа гэдэгт, хийгээд байгаагийн алхамуудынхаа цаад утга учир, хожмын үр дагаврыг ухамсарлаж байгаа гэдэгт эргэлзэх шалтгаан олон байгаа!!?

 

Долоо хоног тутам шинэ дугаарууд

Оюунт Монгол аяны хүрээнд өнөөгийн Монголын хүүхэд залуучуудын хүмүүжил, боловсролын асуудлуудыг эргэн харах, үүнтэй холбоотой манай улс үндэстний ойрын ирээдүйн асуудлын тухай яриа хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа. Мэдээж хэрэг, мэдээллийн сувгуудын олдоцыг аль болох бүрэн ашиглаж хүмүүст энэ чухал асуудлыг талаар шинэ мэдээлэл, шинэ өнцөг, шинэ сэхээрэл ухаарлыг түгээхийг бид хичээж байна.

"ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧНЫ НАМИНЧЛАЛ" НОМЫН ТУХАЙ ЯРИЛЦЛАГА

NTVтелевизийн "Номын гэгээ" цуврал нэвтрүүлгийн энэ дугаарт Джон Перкинсын "Эдийн засгийн алуурчны наминчлал" номын тухай ярилцсан юм.

ШИНЭ ДУГААРУУД  -  № 31, 32, 33, 34   /2012.6.13/


Өнөөгийн мөнгө, санхүү - эдийн засгийн тогтолцоо, хямрал, мухардалтай байдлын тухай, бид бүхний сүүлийн 20 жилд барьж ирсэн үзэл суртал үүнээс үүдээд явж ирсэн зам, баримтлаж ирсэн чиг баримжаа мөн одоогийн хүргээд байгаа үр дагаврууд, гарах зарим гарцын тухай ярилцлага эргэцүүлэл, дүгнэлтийн тухай цуврал ярилцлагуудыг Та бүхэнд хүргэж байна.

Бусад ярилцлагуудыг YOUTUBE-с шууд үзэж болно.

"ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧДЫН ЗОЛИОСУУД"
номын тухай ярилцлага

Монгол хэл дээр орчуулагдан саяхан гарсан "Эдийн Засгийн Алуурчдын Золиосууд" шинэ номын тухай MN-25 ТВ-ийн 2-р сувгаар санхүүч, эдийн засагч, судлаач орчуулагч Х.БолорБолд сэтгүүлч, нийтлэлч А. Баатархуягтай хийсэн ярилцлагыг Та бүхэн хүргэж байна.

Бид талцан хэмлэлдэж гаднынхныг амаа ангайн сонсож ардчилал, зах зээл, хүний эрх гэж хоосон цэцэрхэж ирсний эцэст ... үр дүн нь энэ гэж үү?

Бид олон зүйл дээр өөр өөр үзэл бодолтой /үзэл санаа биш/ байж болох боловч Бид нэг л ЭХ ОРОН - НЭГ ХУВЬ ЗАЯАТАЙ , БИД ЭХ НУТАГТАА ХҮНИЙ ЗЭРЭГТЭЙ АМЬДРАХ ЁСТОЙ, ҮҮНИЙ ТУЛД ӨӨРСДӨӨ ИЙМ БАЙДЛЫГ БИЙ БОЛГОХ ҮҮРЭГТЭЙ гэдгээ бас мартаж болохгүй юм.

ЭРИН ЦАГИЙН ДУУДЛАГЫН ТУХАЙ ЯРИЛЦЛАГА 

 2011 оны 10-р сарын 08 нд MN25 - 2 сувгаар хийсэн ярилцлагыг Та бүхэнд хүргэж байна