"Экономикс"-ийн булхайг уудалбал далай далай!
- Нийтлэлч: Л. Пүрэв-Очир
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид хамгийн чухал салбаруудынхаа нэг болох улс орныхоо эдийн засгаа "Экономикс" хэмээх харийн номлолуудын дагуу хөтлөн явуулах нэрийн дор бүрэн устган сүйрүүлээд дуусгалаа. Ийнхүү бүхэл бүтэн гучин жилийн турш улс орныг минь өөрсдийн маань нүдэн дээр эвдэн сүйтгэж байхад зүв зүгээр харж суусаар өдийг хүрсний цаад нэгэн шалтгаан нь "Барууны "өндөр хөгжилтэй" улс орнуудын тэрхүү "сайн сайхан, хөгжил цэцэглэлт, баян тансаг байдал" нь тэд өөрсдийн эдийн засгийн бүхий л харилцааг чухам энэхүү номлолуудынхаа дагуу эрхлэн явуулж байсны шууд үр дүн байсан" гэдэгт биднийг гэнэн итгүүлсэнд байгаа юм. Эдгээр хоосон төсөөллүүд бол чухамдаа бидний тархинд зориудаар суулгасан, биднийг эрүүл ухаан, бодит байдал хоёроос таслан барьж байх зорилготой үзэл суртлын зэвсэг-мэдээ алдуулах тариа юм. Тэгвэл энэ бүх номлолууд, хоосон төсөөллүүдийг бидэнд далдуур тулгасан барууныхан бидэнд хэлж өгдөггүй, бид ч өөрсдөө олж харж чаддаггүй чухам ямар ямар нюансууд-худал гөрдлөгүүд энэхүү "Экономикс" хэмээх хулхи онолуудын дотор оршин байдгийг энэ нийтлэлээр хамтдаа сонирхъё.
Энэхүү нийтлэлдээ би өөрийн хөндөн бичиж буй сэдвийнхээ хүрээнд зөвхөн баримт нотолгоо, логик дүгнэлтүүдэд үндэслэсэн шинжлэх ухаанч арга барилуудыг баримтлахыг хичээх бөгөөд энэ нийтлэлийг уншиж буй таныг ч бас асуудалд яг тэгж хандаасай гэж хүсэж байна.
Вакциндуулсан хүүхдүүд
- Нийтлэлч: Д. Болор
Энэ баримтат киног америкийн нэрт жүжигчин Роберт ди Неро /түүний хүү нь вакцин тариулсны улмаас тархи нь хүнд гэмтэж аутизм - саажилттай болсон аж/ найруулан бүтээж 2016 онд өөрийн уран бүтээлүүдийн тайлан - кино наадмын үеэр олон нийтэд үзүүлэх гэж байсан боловч сүүлийн мөчид гэнэт хориглосон ажээ.... Монголын хувийн, ардчилсан, чөлөөт хочтой ТВ-үүд бараг хэнд ч ашиг тусгүй элдэв уран сайхны киног орчуулж өдөр шөнөгүй үзэгчдээ балбаж байдаг боловч Монголын ард түмэнд хэрэгтэй ашигтай ийм чухал баримтуудыг үзүүлэхийг хүсэхгүй байгаа нь хэнд ч ойлгомжтой биз ээ
БАКТЕРИОЛОГИЙН ДАЙНЫ ЗЭВСЭГ: КОРОНАВИРУСИЙГ АНУс-д ГАРГАН АВЧ БҮТЭЭСЭН БАЙНА...
- Нийтлэлч: Д. Болор
Өнөөдөр дэлхийн дахиныг нөмөрсөн үхлийн аюулт энэ вирусийг хэн анх зохиомлоор бүтээсэн тухай эцэс төгсгөлгүй маргаанд цэг тавьж болох боллоо. Энэхүү олон зуун мянган хүний амь насыг нэгэнт авч одсон, дэлхийн улс орнуудад эдийн засгийн үлэмж хохирол учруулж байгаа энэ үхлийн вирусийг 2015 онд АНУсын нутаг дэвсгэр дээр америкийн 12 вирус судлаачид, БНХАУлсын Ухань хотын Вирус судлалын хүрээлэнгийн 2 шинжээч, Швейцарын Цюрих хотын Биоэмгэг судлалын институтийн 1 эрдэмтэн нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй баг маш нууц нөхцөлд өндөр түвшний хамгаалалттай лабораторид бүтээж гарган авч туршиж бэлдэж байсан байна...
Феодалуудын эрх чөлөөний хөдөлгөөн
- Нийтлэлч: Л. Пүрэв-Очир
Энэ удаад либералуудад дахин гүтгэх боломж олгохгүйн тулд тэдний ад үзээд байгаа тэрхүү судалгаанууд дээр бус шууд түүхэн эх сурвалж материалууд дээр үндэслэн өөрийн дүгнэлтийг дахин батлах болно. Ийм материал бол нэн тэргүүнд “1911 оны зун цаг Халхын Жавзандамба хутагт ба дөрвөн хаадаас бүх монгол үндэстэн нь Манж хятадын дарлал дор тэсэш үгүй болсон учрыг гаргаж, тусгаар улс байгуулахад тусламжийг гуйж Орос улсын хаанд өргөсөн бичиг” хэмээх юм. Уг бичгийг Богд лам ба халхын дөрвөн ханаас II Николай хаанд хандан бичсэн бөгөөд 1911 оны наймдугаар сарын эхээр чин ван Ханддорж тэргүүтэй хүмүүсээр Хаант Орос улс руу явуулсан байдаг. Энэ бичиг бол чухам 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний цаана хэний, ямар эрх ашиг оршин байсныг гарцаагүй нотлох тун чухал баримт бичиг юм.
ӨлзийБҮҮБУР!!! Эмээгийн ярьсан үлгэр
- Нийтлэлч: Л. Пүрэв-Очир
1996 онд анх удаа төрийн эрхэнд гарч ирэн америкийн неолиберал бүтцийн өөрчлөлтүүд гэгчийг Монголд хүчээр тулган явуулж эхэлсэн Ардчилсан намын дэглэмийн төгсгөл - 1999 онд эрхэм түүхч Д.Өлзийбаатар “Монголын улс төрийн хэлмэгдүүлэлтэд гадаад орчны нөлөө /1922-1940/” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан билээ. Тэрбээр ийнхүү Ц.Элбэгдоржийн буюу улс орны бүх салбарын дампуурал сүйрлүүд эхэлсэн дэглэмийн үед түүхийн ухааны доктор цолтон болж амжсан нэгэн бөгөөд хожим олигарх Х.Баттулга өөрийн дэглэмийн үед бүүр неолибералч төрийнхөө шагналаар шагнасан билээ.
ӨлзийБҮҮБУР!!! Ламын шашин ба нүглийн хүүдийнүүд
- Нийтлэлч: Л. Пүрэв-Очир
Д.Өлзийбаатар: “Монгол түмэндээ багш хэмээн хүндлэгддэг уламжлалт буддын шашны лам хуврагуудын тэргүүлэх хэсгийг “ард түмний дайсан” гэх зэргээр хүнд хилс яллаж, монгол үндэстний олон зуун жил шүтэн биширч ирсэн шашин, гүн ухаан, түүн дээр суурилсан уламжлалт анагаах ухаан, мэдлэг оюун, урлаг соёлын өвийг харгис үзэл, бурангуй хоцрогдлын илрэл гэж хавчин устгаснаас оюун санааны эзгүйрэл үүсч, хэв заншил, ёс суртлаа мартан гээх, ёс суртахууны элдэв доголдолд өртөх үүд хаалга нээгдэв.”
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалааг барууны неолибералчид гүтгэсэн нь
- Нийтлэлч: Л. Пүрэв-Очир
Зүүний нугалаа гэх үеийн хамгийн гол үйл явдлуудын нэг бол улс төр-нийгмийн талаасаа лам нарыг хар болгож улс нийгмийн амьдрал хөдөлмөрт татан оролцуулах, улс нийгмийн асар их өмчийг заль мэх хүчирхийллээр хураан хуримтлуулсан байсан сүм хийдүүдийн татварыг огцом нэмж, улмаар сүм хийдүүдийн буюу жасын малыг улс нийгэмд буцаан хурааж байсан үйл явдал юм. Үүнээс өмнө энэхүү зайлшгүй үйл хэргийг маш аядуу, хүлээцтэй няхуур аргаар хүмүүст бодит байдлыг ухуулан таниулах суртал ухуулгын үйл ажиллагаатай хослуулан хийж байжээ. Гэвч чухам 1929 оноос өөрийн орны болон ЗХУ-ын дотоод гадаад нөхцөл байдлыг ойлгоогүй хэт зүүний үзэлтэй нам төрийн удирдлагууд уг үйл явцыг маш богино хугацаанд хийж дуусгахаар муйхарлан зүтгэсний уршгаар манай улсад их хэмжээний гарз хохирол учирсан юм.
ӨлзийБҮҮБУР!!! Зүүнтний нугалаа
- Нийтлэлч: Л. Пүрэв-Очир
Неолиберал түүхчид манай орны түүхнээ “Зүүнтний нугалаа” хэмээн нэрлэгдэх болсон үйл явцыг дүгнэхдээ маш олон бодит баримтыг үл харгалзан хэт мушгин гуйвуулж, өмнөх нийгмийн тогтолцоо, тэр 70 жилд бүтээн босгосон бүхнийг харлуулан гутаах, хамгийн гол нь ЗХУ-ыг, тэр дундаа И.Сталиныг гүтгэн гүжирдэх нэг далим болгон ашиглах болсон байна. Үүний тод томруун жишээ бол Д.Өлзийбаатарын ”Монголын улс төрийн хэлмэгдүүлэлтэд гадаад орчны нөлөө: 1922-1940” хэмээх диссертацын ажил дахь дараах дүгнэлтүүд юм.
ӨлзийБҮҮБУР!!! Баабар v2.0
- Нийтлэлч: Л. Пүрэв-Очир
1996 онд буюу Баабар энэхүү нийтлэлийн (шинжлэх ухааны судалгаа биш харин олон нийтийн ойлголт бодолд нөлөөлөх зорилготой сэтгүүлчийн) номоо бичиж байх үед Д.Өлзийбаатар өөрийн диссертацын ажлыг зохих комиссын өмнө батлаагүй байсан (хожим 1999 онд хамгаалсан) боловч Баабар түүний судалгааны ажлын сэдэв, агуулгыг - хамгийн гол нь эрхэм түүхч Д.Өлзийбаатарын хийх ноцтой дүгнэлтүүдийг Баабар урьдчилан мэдэж байсан гэсэн үг ба иймээс уг диссертацыг албан ёсоор хамгаалж баталгаажуулахаас нь өмнө тэрбээр урьдчилан тохиролцож тэр дүгнэлтүүдийг шинжлэх ухааны судалгаагаар нэгэнт батлагдсан түүхэн чин үнэн баримтууд мэт тооцон! нийтлэлчийн номондоо түүхэн эх сурвалж болгон ашигласан гэсэн үг юм.
ӨлзийБҮҮБУР!!! 1921 он - Ардын хувьсгал уу? Алуурчдын бослого уу?
- Нийтлэлч: Л. Пүрэв-Очир
Д.Өлзийбаатарын диссертацын ажил дахь илэрхий гүжир гүтгэлгүүд үүгээр огт дуусахгүй ээ!!! Түүний зөвхөн диссертацын ажил дээрх гүтгэлгүүдийг бүгдийг нь энэ мэт няцаах юм бол бүтэн боть ном болох юм. Гэхдээ үүнээс хойш түүний гүжирдлэгийг би биш харин жинхэнэ мэргэжлийн архивын түүхч нягтлан ажиллах ёстой болно. Учир нь түүний судалгааны ихэнх хэсгийг "архив"-ын гэх материалууд дээр үндэслэн хийсэн байгаа. Харин миний хувьд тэрхүү материалуудад хүрэх боломж бололцоо, цаг зав ч байхгүй юм. Гэхдээ өөрийн энэ хүртэл бичсэн, тайлбарласан, батлан харуулсан бүхнээс харвал түүний тэр "архив"-ын материалууд гэгч дээр суурилсан дүгнэлтүүд дунд миний олж илчилснээс ч олон гүжир гүтгэлэг байгаа гэдэг нь туйлын тодорхой юм. Учир нь түүний бидний хүрэх бололцоотой, нийтэд нэгэнт ил болсон тэрхүү материалууд, баримтууд дээр хийсэн дүгнэлтүүд нь ямар ичгүүргүй гүжир гүтгэлгээр дүүрэн болохыг та сая харлаа. Тэгвэл ийм ичих нүүргүй юм хийж буй хүн бидний ихэнхийн хүрч, танилцаж, шүүн тунгааж чадахгүй "архив"-ын нэртэй баримтуудыг ашиглан ямар өөдгүй хор хутгаж чадахыг одоо төсөөлөхөд тийм ч хэцүү биш биз ээ.
ӨлзийБҮҮБУР улсаа зарсан урвагч ноёдыг улсын баатар болгосон нь
- Нийтлэлч: Л. Пүрэв-Очир
Ард-чи-лаларчдад "эх оронч" хэмээн өргөмжлөгдсөн, уран яруу найруулан бурагчид "алтан ургийн" гэж давхар хочилсон, манжийн төрөөс ноён цолоор шагнуулсан ноёд эд мөнгө, эрх мэдлийн шунал тачаал, амин хувийн эрх ашгаа урьтал болгон улс орноо - бүх баялаг, газар нутаг, ард түмэнтэй нь Хятадад худалдсан гутамшигт түүхийг бодит үнэнээр нь шүүн хэлэлцэж хойч үед сургамж өгөх талд либерал "түүхч" нэртэй өнөөгийн дэглэмд үйлчлэн уран бурагчид 30 жилийн турш юу ч хийсэнгүй өнөөдрийг хүрлээ.
Иймээс 1919 оны гутамшигт түүхээс 100 жилийн дараа өнөөгийн ард-чи-лаларчид яг тэр урвагч ноёдын адил улс орноо дахин асар их зээл өрийн харийн дөнгөнд хийсэн байгаа гэмт хэрэг давтагдаж байгаад ч үнэн зөв дүгнэлт хийсэнгүй. Харин ч түүхээ гуйвуулан гүтгээд шанд нь ард-чи-лалар дэглэмээс хулхи эрдмийн цол хэргэмээр шагнуулах, харийнхнаас долларын шан харамж авах гэмт үйлдлүүд газар авсаар байгаа нь манжийн үеийн хэргэм цол, шан харамжийн төлөө гутамшигт гэмт хэргүүд үйлдэгсдийн өмнөх түүхийг мөн л давтаж байна.
Богд ламхайгаас Орос улсын хаанд өргөсөн бичиг
- Нийтлэлч: Л. Пүрэв-Очир
Их Орос улсын их цагаан хааны амгаланг эрж үнэн байдал учирыг гаргаж айлтгах нь
Манай халхын дөрвөн аймгийн монголчууд эртнээс нааш шарын шашиныг шүтэж, өөрсдийн хэв суртлаар явтал, хожим манж хаан мандаж, шарын шашиныг эрхэмнэн эрдэм өршөөлийг дэлгэрүүлсэний тулд бидний багш анхан үеийн Богд лам шарын шашиныг эрхэмлэн манж хаанд шүтсээр хоёр зуу илүү он Монгол хан ван засгууд өөр өөрийн албат арддаа эзэн болж газар орны ашгаа өөртөө эдэлж маш амар тайванаар аж төрж буйд ойрноос нааш хятад түшмэд эрх барьж улсын хэргийг элдвээр самууруулахын дотор ялангуяа шинэ засгийн дүрэм хэмээн нэрийдэж завшаан дор монгол газрыг ашиг тариа хэмээх зэргээр эзлэн хуучин хэв суртлыг халж эрх хүчийг бууруулан бүрэлгэх нь үнэхээр гашуун, үүнд халхын аймаг бүгдээр чармайн хэлэх нь манж хаан бурхан шашиныг эрхэмлэж эрдэм өршөөл маш бадарсаны тулд урьд бид нар шүтэж дагасан нь эдүгээ нэр буй боловч үнэн үгүй дор хүрч зовлон зүдгүүрийг үүсгэх нь цагаар нэмэгдэхийг аль хэн ч тодорхой мэдэх тулд эдүгээ хүсэх нь