КАТЮША БҮСГҮЙ дуу
- Нийтлэлч: Д. Болор
Харийн дайснуудыг айлган чичрүүлж байсан зэвсэг - тийрэлтэт галт минометын төхөөрөмжийг хүмүүс, жирийн ард түмэн "Катюша" гэж нэрлэсэн ажээ. Учир нь энэ хүчирхэг зэвсэг Катюша бүсгүй шиг хайртай хүнээ, халуун хайрт Эх орноо харийн түрэмгийлэгчдээс харамлан өмгөөлж тэднийг хилэнтэйгээр бут ниргэж байсан учир ингэж нэрлэсэн юм... Энэ дуу нь дайныг хүсээгүй ард түмнүүдийн тэмцлийн сүлд дуу болон цуурайтаж 1941-1945 онуудад Улаан армийн чөлөөлсөн европын олон ард түмнүүдийн дунд олон хэл дээр орчуулагдан түгсэн ажээ...