МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

Эх оронч үзэл зөвхөн бодит зүтгэл тэмцлээр илэрдэг (c)

 

Сэтгүүлч А.Баатархуяг: Ялалтын баярын өмнөх өдөр улстөр-эдийн засаг судлаач Х.Болорболдтой уулзаж ярилцсан юм. Маргааш, 5-р сарын 9-нд Ялалтын 68 жилийн ой тохиож байна. Энэ ялалтын тухай хоёулаа ярилцъя. Яриагаа Түүхэн ой санамж, Эх оронч гэсэн ойлголтоос эхэлбэл ямар бэ?

- За тэгье. Ард түмний түүхэн ой санамж гэдэг бол бид бүхэн өнөөдрийн энэ байгаа аж байдлаа ойлгож ухаарах, маргаашийн ирээдүйгээ зөв олж харах түүнд тэмүүлэх тэр зөв чиг баримжааны үндсийн үндэс юм. Харин Түүхэн ой санамжаа самруулж үгүй хийлгэсэн ард түмэн бол үндсээ тасдуулсан хөөрхий мод гэсэн үг бөгөөд иймээс түүхэн чин үнэн гэдэг бол чухамдаа ард түмний өнгөрсөн, одоо ба ирээдүйг холбож байдаг тэр амин судас нь шүү дээ. Мөн Түүхэн ой санамж бол ард түмэн дотроо тээж явах учиртай үе үеийнхний үндэстний дархлаа нь гэсэн үг мөн бөгөөд ард түмнээ, залуу хойч үеэ Эх орноо чин сэтгэлээсээ хайрладаг, Эх орондоо зүтгэхийг энэ амьдралынхаа хамгийн том утга учир гэж үздэг, тэгээд Эх орон-Гэр бүл-Хойч үеийнхээ төлөө шаардлагатай бол зарим зүйлээ золиослоход бэлэн тийм хүмүүс болгон хүмүүжүүлэхэд маш их ач холбогдолтой байдгийг хүн төрөлхтний өнгөрсөн бүх түүх нотолсоон.

Ийм байж л сая улс үндэстэн оршин тогтнож ард түмэн нь зөв чиг баримжаагаа харж байгаа учир дэвшин хөгждөг. Ер нь Эх орон гэдэг бол бидний гэр бүл, бидний ах дүү амраг садан, найз нөхөд, өнөөгийн бидний амьдралыг болон хойч үеийн маань ирээдүйг өөртөө багтаасан, ард түмний хувьд “эхийн хэвлий” шиг ойлголт, ариун үнэт зүйл шүү дээ. Иймд Эх орон ба Түүхэн ой санамж хоёр бол нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлж байдаг, нэг нь нөгөөгүйгээрээ оршин тогтнох боломжгүй мөнхийн бодит байдал юм.

Бидний - манай улс үндэстний амьдралын энэ амин сүнсүүд рүү сүүлийн 20 гаруй жил неолиберал ардчилагчид болон тэдний гараар харийн даяар эзэрхийлэн түрэмгийлэгчид элдэв башир аргуудаар дайрч ганхуулж байгааг бид бүхэн одоо ойлгож ухаарах цаг болсоон! Дахин товчоор хэлэхэд, Эх орон ба Түүхэн ой санамж гэдэг бол улс үндэстэн, ард түмэн оршин тогтнох, Улс Эх орноо хойч үедээ өвлүүлэн үлдээх, цаашдын хөгжил дэвшлийг хангах үндсийн үндэс юм. Ялангуяа монголчууд бид нар ядаж өнгөрсөн 20-р зууны түүхийн чин үнэнийг сайн мэдэхгүй байна. Ийм учраас өнөөгийн энэ бүх уруудал доройтол, өмнөх үеийнхний бүтээсэн байсан бүхнийг эвдэн бусниулсан - бүх нийтийн ухаан самуурал бол бидний XX зууны түүхийг гүтгэн гүжирдэхээс - харийнхны гар хөлүүдийн тархи угаалтаас эхэлснийг сануулж байна! Улс Үндэстнийхээ түүхийг харийн үзэл сурталд дулдуйдаж гүтгэн гүжирдэж гуйвуулах бол асар том ёс суртахууны ялзрал, хүнд гэмт хэрэг юм!

Асуулт: Сүүлийн үед эх оронч байх гэдгийг зарим нэг хүмүүс ихээхэн баалж ярих болжээ.

Эх орон гэдэг бол зарим нэг харийн үзэл суртлаар гадна талаас буруу ишлэгдсэн тэр хэдхэн этгээдүүдийн ярьдаг шиг хоосон үг, хэрэггүй ойлголт огтхон ч биш ээ! Эдгээр харийн өнгө мөнгөнд нь шунан тачаадаж санаатайгаар "төөрөлдсөн" зарим нэг хүмүүст хандаж хэлэхэд, та бүхний гараар харийнхан алсын далд зорилгоо зүтгүүлээд байгаа хэрэг шүү гэдгийг дахин сануулмаар байна! Улс Эх орон, ард түмний түүх бол төр ард түмнийг нэгтгэж зангидаж нягтруулж Улс үндэстнийг бүрдүүлдэг - ард түмний өөрсдөдөө итгэх итгэл нь, урам зориг нь юм. Иймээс өнгөрсөн түүхээ хөлсний суртал ухуулагчдад самруулж тархиа угаалгасан ард түмэн өнөөдрийгөө ойлгодоггүй, иймээс маргаашийн ирээдүй нь маш бүдэг бадаг, улс үндэстэн эмзэг болдгийг хүн төрөлхтний бүх түүх баталж байна. Чухамдаа ийм зорилгоор л харийнхан болон тэдний гар хөлүүд түүхийн үнэнг бүдэгрүүлэх, үгүйсгэх, гүтгэн гүжирдэж итгэл сэтгэлийг нь ганхуулж ард түмнийг харанхуй хүн сүрэг болгохын тулд Эх оронгүй, Үнэт зүйлүүдгүй, Үндэстний үзэл санаагүй болгохын тулд өнгөрсөн түүхийг нь гүтгэн гуйвуулахыг оролддог. Ер нь түүхгүй болгосон хүн сүргийг маллахад хялбар байдаг байна. Иймд космополит үзэлтэй либералч ардчилагчдад ийм ариун нандин ойлголт, ийм дээд ёс суртахуун, ийм амин үнэт зүйлүүд гэж байдаггүй, тэд "хүний эрх, эрх чөлөө" гэх мэтийн харийн утоп уриа лозунг бахирч хуурч байгаад ард түмний баялгийг гадныхантай нийлж цөлмөх, улс эх орныхоо нөөц баялгийг харийнхантай нийлж гадагш зөөх, тэд нарт зөвхөн эд хөрөнгө мөнгө л улам их хэрэгтэй, тэд хаана гэдэс цатгалан амар жимэр сэм амьдарч байна, тэнд нь “эх орон” нь байдаг гэсэн үг юм. Хүн эцэг эхээ голдоггүйн адил Эх орноо ширвэдэг бол хүн-адгуус гэсэн үг шүү.

Асуулт: Таны бодлоор эх оронч байх гэдэг нь..

Эх оронч байх гэдэг бол худлаа уухай хашгирсан гэнэн хөөрүү байх бус харин ухаалаг, эрдэм мэдлэгтэй, хариуцлагатай хамгийн гол нь чин сэтгэлээсээ байхыг, монгол хүнээ мэдэрч Эх орондоо бодитой үйлсээрээ зүтгэж байхыг шаарддаг. Бусдыг бурханчлан тахих эсвэл үзэн ядаж туйлшрах, аливаа юмыг дэндүү хялбарчлан ойлгох бол жинхэнэ Эх оронч зүтгэл - сэтгэл биш ээ. Харин өөрөө ч мэдэлгүй Эх орныхоо “дайсан” нь болж байгаа нь тэр. Ер нь зарим нэг хүмүүс улстөр, эдийн засаг, түүхийн үнэнийг хичнээн бага мэддэг, ойлгож төсөөлж байх тусмаа төдийчинээ маш хялбаршуулсан, дутуу дулимаг ойлголт төсөөлөлтэй байдаг ба иймээс маш туйлширсан, эрс тэс байр суурьтай, эсвэл хол хөндий байдаг. Иймээс бид хүн төрөлхтний өнгөрсөн түүхийг өөрийн Эх орны түүхтэйгээ холбож судалдаг, өнгөрсөн амжилтуудаа сайн мэддэг, мөн алдаа сургамжууддаа бодитой үнэн зөв үнэлэлт дүгнэлт хийдэг, тэгээд дор бүрдээ улс Эх орондоо чадлынхаа хэрээр зүтгэдэг байх ёстой гэж бодож байна. Энэ нь гэр бүлээ, өөрийгөө март гэсэн үг огт биш (либералч ардчилагчид яг ингэж мушгидаг!), харин Гэр бүлийг чинь багтааж байгаа Том бүл чинь Эх орон чинь юм шүү гэдгийг л хэлээд байгаа хэрэг. Зүйрлэвэл, Таны гэр бүл чинь Эх орон гэдэг том модны, түүнээс шим тэжээл авч нөмөрт нь байдаг нэг ногоон навч нь гэсэн үг юм. Харин энэ модыг чинь авгалдайнууд нүхэлж мэрж байна шүү дээ!

Асуулт: Ялалтын баярыг сүүлийн үед эргээд өргөн тэмдэглэх болж байна. Гэхдээ 67 жилийн өмнөх энэ түүхийг янз бүрээр тайлбарлаж байгаа?

Түүхийг “олон ургальч үзэл” гэгчээр тайлбарлах гэж гөрддөг, гүтгэдэг, уран сайханжуулж гуйвуулж болдог эд биш ээ. Ард түмний түүхийг ингэж гүтгэн гуйвуулж бузарлах бол маш хүнд гэмт хэрэг, ийм учраас зарим улс оронд бүүр эрүүгийн хуулийн хамгаалалтанд авсан байдаг. Агуу Эх орны чөлөөлөх дайн бол яах аргагүй Зөвлөлтийн ард түмний баатарлаг тэмцэл, Агуу Их Ялалтын түүх юм. Энэ дайн бол Монголын ард түмний хувьд ч нэн шинэ түүхийн нэг чухал үйл явдал, том сорилт байсаан. Энэ том дайн бол Зөвлөлтийн ард түмний хувьд Эх орон, Гэр бүл, Итгэл үнэмшлээ хамгаалах, Европ тивийг эзлэн авсан байсан нацист фашистуудаас чөлөөлөх дайн байсан бол Монголын ард түмний хувьд мөнхийн хөршдөө - холбоотондоо тусалж дэмжих бас үүгээр дамжуулж өөрийн улс эх орныхоо аюулгүй байдлыг хамгаалах дайн байсныг өнөөгийн бид ойлгох учиртай.

Тэр үед Хойд Хятадыг эзлэн авсан байсан Японы эзэн хааны Квантуны 1,3 сая цэрэгтэй арми манай яг зүүн хаяанд Дорнод аймгийн цаана байрлаж байсан юм шүү дээ. Хятадад Японы цэргийнхний үйлдэж байсан аймшигтай хүнлэг бус, хайр найргүй хими бактерлоги, биологийн туршилтууд - хядаанд хятадууд 33-35 сая хүнээ алдсан нь түүхэн бодит баримт юм. Тэд үед монголчууд хэдүүлээ байсныг, бид улс орноо хамгаалах олон тооны цэрэг, орчин үеийн техник зэвсэггүй шахам байсныг тооцож үзэх юм бол энэ дайн монголчууд бидний хувьд орших -эс оршихын асуудал байсан. Энэ бол тусдаа томоохон сэдэв биз ээ.

Чухамдаа ард түмний түүхэн ой санамжийг нь бүдэгрүүлэх, мөнхийн хөршүүдийг нь үзэн ядуулах цаашилбал хүүхэд залуусынх нь толгойд Эх орон – Түүхэн ой санамжийнх нь яг эсрэг, худлаа дэгс ойлголт төсөөлөл суулгах нь хэнд ирээдүйд ашигтай вэ. Одоо ойлгомжтой байх аа гэж бодож байна. Иймээс өнөөдөр манай улс үндэстэнд орших эс оршихын асуудал дахиад л тулгарсан байгааг өнөөгийн бид олж харах ёстой болчхоод байна.

Асуулт: Энэ талын ямар судалгаа, номуудыг уншдаг вэ?

Манайд аваад уншчих үнэн зөв ном харьцангуй бага, гаднынхны зориуд “төслийн” ном голдуу байгаа. Манай зарим цөөн хэдхэн либералч нөхдүүд өчнөөн олон ном байсаар атал чухамдаа нэг бол эх орноосоо урвасан илэрхий урвагчдын, эсвэл нэг театрын найруулагчийн санаанаасаа зохиож бурсан “уран сайхны бүтээл”-ийг нь түүж орчуулчхаад үүнийгээ түүхэн бодит баримтат ном мэт сурталчлаад байгааг юу гэж ойлгох вэ? Энэ чинь нөгөө олон ургальч үзэл гэгч нь үү?

Чамайг тэгвэл хэн ч гэж гүтгэчхээд дараа нь “энэ чинь олон ургальч үзэл шүү дээ” гэж мурьж болох нь ээ! Эх орны дайны үеийн түүхийг гол гүтгэн гуйвуулагчдын нэг бол Виктор Суворов гэдэг нэрийн доор нуугдаж байгаа Владимир Резун гэгч эх орондоо тэрсэлсэн урвагч юм. Тэр зөвлөлтийн цэргийн тагнуулын албаны ажилтан байсан ба 1970-аад оны дундуур анх гадаад томилолт авч Швейцарт ажиллаж байхдаа Барууны “хэрэглэгчийн” гоё амьдралд нь шунаж байгаад британийн тагнуулын албаны хараанд өртсөн байдаг. Тэд түүнийг хүүхнээр урхидаж бас эд мөнгөний шуналтай, аймхай хулчгар байдлыг нь ашиглан өөртөө элсүүлэн эх орноосоо урван тэрслэхэд хүргэж чадсан юм. Тэр одоо Лондонд зугтан гарсан байгаа бөгөөд тэндээс ийм гүтгэлэг гуйвуулгын номууд захиалгаар бичиж амь зууж байгаа. Үүнийг нь мэдсэн төрсөн эцэг нь хүртэл түүнийг эх орноосоо урвасанд нь хараан зүхэж хүүгээ гэж үзэхгүй болсон гэдэг. Ийм л этгээд “Сталины ЗХУлс Герман руу дайрч бүх Европыг эзлэх гэж байсан, харин Гитлер амжаад дайрчихсан”, “Коммунист ЗХУлс ба фашист Герман хоёр яг ижилхэн байсан” гэх мэтийн үлгэрийн номуудаа бичиж гаднынхан түүнийг нь маш их пиардаж тарааж байгаа. Энэ бүхэн хэний захиалгаар, яах гэж тэр вэ, энэ бүхэн алсдаа хэнд ашигтай вэ гэх мэт олон асуултуудыг хойноосоо дагуулж байгаа.

Асуулт: Түүний зарим ном монгол хэл дээр хүртэл орчуулагдсан шүү дээ

1978 онд Их британид зугтаж очсоныхоо дараа улс эх орноо гүтгэсэн ном нийтлэлүүдийнх нь автор болж нэрийг нь ашиглахыг зөвшөөрсөн гэдэг. Түүний нэрээр гарсан эхний номууд болох “Мөс зүсэгч”, “Аквариум” зэрэг нь англи хэл дээр анх бичигдсэн ба энэ үед В. Суворов-Резун ном бичих хэмжээнд англи хэл мэддэггүй байсан байна. Энэ “бүтээлүүдийг” нь британийн тагнуулын албаны захиалгаар ЗХУлсын эсрэг сэтгэлзүйн дайн явуулахад зориулж бичүүлсэн гэдэг. Түүний ганц нэг ном манайд гарсан байгаа. Ер нь түүний зарим ийм “бүтээлүүдтэй” нь танилцаж байсаан. Хэрэв өөр олон ном уншсан, түүхэн баримтат кинохроникууд үзсэн хүнд бол үнэхээр “хэцүүхэн уран сайхан” байна лээ.

Асуулт: Чухам юу нь буруу вэ...

Суворов-Резуны номууд нацист Герман ба ЗХУ хоёр хоёулаа дэлхийн II дайныг өдөөсөн хэрэгт адилхан буруутай гэж батлахыг оролддог. Энэ бол шал худлаа, увайгүй гүтгэлэг юм. Энэ худал гүтгэлгийг нь фашистын цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүсэн олон улсын Нюрнбергийн шүүх хурлын материалуудыг уншиж танилцаад шалгачхаж болно оо. Бас 1948 онд ЗХУлсад хэвлэгдсэн “Түүхийг гүйтгэн гуйвуулагчид” гэдэг түүхийн лавлах номыг унших хэрэгтэй. Ер нь нэр хүндтэй судлаач эрдэмтдийн судалгааны бүтээлүүд, баримтат кинохроникууд нилээд бий. Тэдгээр ном, лавлахад бичсэн байгаа түүхэн бодит баримтуудыг үгүйсгэх, няцаахыг барууны шинжээчдийн хэн нь ч оролдоогүй. Тэнд гарцаагүй түүхэн бодит албан ёсны баримтууд байгаа тул үүнийг зүгээр л таг чиг өнгөрөөчихийг, мартуулахыг хичээж байгаа. Мөн фашист Герман ба ЗХУ хоёрыг яг ижилхэн улсууд байсан мэт энэ номууддаа гөрддөг. Энэ номнуудыг бичүүлсэн хүмүүс гитлерийн Герман “дээд цагаан арьстан” гэдэг номлолыг тулгаж байсан байхад ЗХУ ба социалист орнууд “ард түмнүүдийн найрамдал, энхтайван” гэдэг зарчмыг мөрдлөг болгож байсныг үгүйсгэхийг оролдож байгаа. Энэ хоёр системийн үзэл суртал, нийгэм-эдийн засгийн тогтолцоо нь шал өөр байсныг бидний үеийнхэн, бидний эцэг эх, ахмадууд бүгд мэдэж байгаа шүү дээ. Харин өөрсдийгөө, өөрсдийнхөө хууль ёсны эрх ашгийг хамгаалахын тулд тэмцэхээс өөр аргагүй болж байсан юм шүү дээ. Энэ урвагч тэнд амь зуухын тулд бүүр давраад дэлхийн II дайнд ЗХУ ялаагүй, харин ялагдсан гэж гөрдөхийг оролдож байгаа. Үүнийгээ ЗХУлсын гарз хохирлыг дэндүү их байсан, энэ ялалтын үнэ цэнэ дэндүү их байсан учир ер нь ялагдсан гэж ойлгуулахыг оролддог. Хэрэв албан ёсны эх үүсвэрүүдээс харвал Германы цэргийн түүхчид тэдний 10 цэргийн 8 нь дорнод фронт дээр алагдсан, немцүүд 7 сая 400 мянган хүнээ алдсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Бас германы талд байлдаж Сибирийн баялгийг хуваан цөлмөхийг, евразийн бусад ард түмнүүдийг боолчлохыг хүсэж байсан баруун европын бараг бүх орны цэргийн гэмт хэрэгтнүүд тэнд ясаа тавьсан байдаг шүү дээ. Энэ урвагч, түүний цаад эзэд ер нь хүний өөрийн жирийн хүмүүсийг малууд гэж боддог, ийм байгаасай гэж хүсдэг бололтой. Ийм “бүтээлүүд” нь энэ Агуу ялалтанд зөвлөлтийн арми, ард түмний оруулсан шийдвэрлэх түүхэн үүрэг ролийг багасгах бүдэгрүүлэхийг цаашид яг эсрэгээр ойлгуулахыг түүхэн ой санамжийг нь арчихыг гол зорилгоо болгож байгаа нь харагддаг. Юуны тулд вэ гэдэг нь эхнээсээ тодорхой байгаа биш үү?!

Асуулт: Ер нь яагаад ийм давалгаа өрнөөд байгаа вэ?

Хүйтэн дайн – мэдээлэл, сэтгэлзүйн дайн хэзээ ч зогсоогүй ээ. Энэ дайныг албан ёсоор бидэнд зарлаагүй, гэхдээ тодорхой биеэ даахыг эрмэлзэж байгаа, хамтын амьдралын үзэл сурталтай байсан улс орнуудын эсрэг, бидний хойч үеийн эсрэг сэмхээн улам хүчтэй явуулж байгаа. Коммунизм байхгүй болчих юм бол бумбын орон болох мэт сурталчилж байсан биш үү. Гэтэл үзэл суртал, “чөлөөт” хэвлэл бол зөвхөн хэрэгсэл нь. Харин зорилго нь бол улс орнуудын байгалийн болон хүн хүчний нөөц баялгийг нь л эрхшээлдээ оруулахад оршдог. Одоо бүүр ёс суртахуунаасаа, Эх орон ард түмнээсээ “эрх чөлөөтэй” болсон энэ урвагчид Агуу их эх орны дайныг баатарлаг бус байсан мэт ярьж бичиж харин урвагчдыг, СС-ийн талд орж харгис цагдаа нь болж эх орон нэгтнээ тамлан тарчлааж буудан алах үүргийг гүйцэтгэж байсан увайгүй этгээдүүдийг агуу их хүмүүс байсан мэт бичиж байгаа. Зөвлөлтийн цэргийн дарга нарыг авьяаслаг жанжин удирдагчид байгаагүй мэт харин цэргүүдийнхээ амь насыг хайр найргүй бүрэлгэгчид байсан мэт түүхийн үнэнийг гүйвуулж байгаа. Оросын нутаг дэвгэр дээр 14 сая энгийн номхон хүмүүсийг бөөнөөр буудан хороож 1700 гаруй хот тосгод, сууринг галдан шатааж 2-3 сая иргэдийг нь Герман, Чех руу боолын хөдөлмөрт туун аваачиж байсныг партизануудаас өшөөгөө авч байсан мэтээр бичих болсон юм. Ингэж эх орноо өмгөөлөн боссон байсан партизануудыг өөрийн ард түмнийхээ дайснууд болон хувирсан байсан гэж гүтгэх болсон. Энэ бүхэн бол "чөлөөт" гүтгэлэг юм! Бас ленд-лизийн нийлүүлэлтүүд Ялалтын шийдвэрлэх хүчин зүйл байсан мэт гуйвуулан гүтгэж бичих болсон юм. Ийм гүтгэлгийн зориуд номуудыг бичихдээ архивын материалуудыг сайн судлахгүй, тэр түүхэн бодит материалуудад үндэслэж цаг хугацааны хронологийг нь мөрдөхгүйгээр харин ном бичихээсээ өмнө урьдчилан томьёолсон нэг зорилгодоо тохируулан элдэв “зориудын” ном, нийтлэлүүд, шар сонины нийтлэлүүдийг хүртэл бүүр ганцхан өнцгөөс шилэн авч ишлэлүүд хийж тэр байтугай уран сайхны бүтээлүүдийг нь ашиглаж байгаа.

Асуулт: Уран сайхны ямар номууд гэж...

Жишээлбэл, Эдуард Радзинскийн номууд ("Коба" гэх мэт) байна. Энэ хүн бол театрын найруулагч хүн, ямар нэг өгсөн сэдвээр цааш нь ургуулан зохиож уран сайхны бүтээл болгодог мэргэжилтэй хүн шүү дээ. Түүний номуудыг уншихад хялбархан, уран сайхны дүрслэлийн талаасаа бол дажгүй, харин түүхэн бодит факт баримтуудын талд бол зөвхөн түүхэн хүмүүсийн нэрс, зарим нэг үйл явдлуудыг ашигласан байдаг. Театр бол хүмүүст гол нь сэтгэл хөдлөлийг л худалддаг газар шүү дээ. Радзинский хүмүүсийн сэтгэл хөдлөлөөр яаж тоглож болдгийг сайн мэддэг, өөрөө ч сайн жүжигчин хүн. Тэр чинь тухайн тэр түүхэн хүний дотор нь орчихсон чөтгөр мэт яаж амьсгалж байсныг нь, нүд нь хүртэл бүрэлзэж байсныг, ер нь бүгдийг өөрөөс нь бараг илүү мэдчихсэн юм шиг болгож бичдэг шүү дээ. Ийм юмыг түүхэн үнэн, бодит баримт гэж итгэж болох уу даа? Ийм түүхийн “элэглэл” номыг нь хүртэл манайд түүхэн баримтат ном гэж ухуулж сурталчилж байгаа. Тэдний хувьд, бас энэ номыг захиалж бичүүлсэн хүмүүсийн хувьд бол хамгийн гол нь түүхэн үнэн бодит байдал биш ээ, харин залуучууд мөн зарим нэг ухвар мөчид хүмүүст нэг тийм багцаа ойлголт, бүдэг төсөөлөл л төрүүлэх нь чухал, гол нь тэр түүхэн хүнийг, хамгийн гол нь түүгээр дамжуулж тэр үеийн бүх түүхийг гүтгэн гүжирдэж үзэн ядуулах л хэрэгтэй байгаа. Энэ чинь түүхэн үнэнийг гүтгэж гуйвуулж байгаа хэрэг, ард түмний түүхэн ойн санамжийг арчихийг оролдож байгаа явдал биш гэж үү?! Тэгээд бас л ишлэл, үндэслэл нь их дутуу дулимаг, нэг талын фактуудыг шилж авсан мэт байдаг. Гол нь, энэ номыг бичихээс өмнө аль хэдийнэ дүгнэлт – уншигчдад төрүүлэх тэр хямдхаан “сэтгэл хөдлөлүүдийг” тохирчихоод дараа нь үүндээ зориулж “фактууд” цуглуулсан мэт сэтгэгдэл төрдөг. Иймэрхүү фактууд бол зөндөө бий...

Асуулт: Одоо Барууны орнууд дэлхийн II дайнд хамгийн их хувь нэмэр оруулсан орон гэж бичих ярих болсон...

Америкийн албан ёсны эх үүсвэрүүдээс үзвэл дэлхийн II дайны үед АНУ ленд-лизийн хөтөлбөрөөр нийт 46 тэрбум долларын бараа материал, зэвсэг, машин тоног төхөөрөмжийн нийлүүлэлт хийснээс Их британи 30 тэрбум 270 сая долларын, харин ЗХУ 9,8 тэрбум долларын бараа, материал, тоног төхөөрөмжийг алтаар худалдан авсан байгаа. АНУ дэлхийн II дайны жилүүдэд 192 мянган онгоц үйлдвэрлэснээс ЗХУ 17 мянгыг нь ленд-лизээр худалдан авч энэ дайнд хэрэглэсэн байдаг. Харин ЗХУ өөрөө 112 мянган нисэх онгоц үйлдвэрлэсэн байдаг. Иймээс түүний Ялалтанд оруулсан хувь нэмэр ямар ч харьцуулшгүй юм. Бас Германы “Тигр” танк хамгийн хүчтэй танк байсан мэт бичих болсон ч 88 мм-ийн их буутай энэ танк хүчирхэг зэвсэг байсан ч шавхайд суудаг, болхи танк байжээ. Иймд Т-34 танкийн 76мм-ийг эхлээд 85 мм болгож дараа нь бүүр 100 мм-ийн их буутай болгосон юм. Ер нь Курсын дэргэд болсон энэ дайны хамгийн том танкийн тулаанд ЗХУ-ын улаан арми ялсан нь түүхэн баримт шүү дээ.

Асуулт: Торгуулийн батальон гэдэг уран сайхны киног үзсэн биз дээ...

Оросын зарим нэг цөөн нэр бүхий кино найруулагчид ч гэсэн уран сайханжуулсан, энэ түүхийг гөрдсөн элдвийн кинонууд хийдэг. Бас үнэнийг өгүүлсэн, олон сайхан кинонууд ч их байдаг. “Торгуулийн батальон” гэдэг киног ТВ-ийн сувгуудаар өргөн сурталчилж гаргасан нь ард түмний зүй ёсны эсэргүүцэлтэй тулгарсан байдаг. Тэнд торгуулийн сумангийн дайчдын цус, амь насаар энэ Агуу ялалтыг байгуулсан мэт харуулах гэж оролддог. Эх орны дайн эхэлсний дараа шоронгоос 420 мянган хоригдлыг сулласан ба тэдний нэг хэсэг нь үйлдвэрлэл рүү нөгөө хэсэг нь фронтод явсан юм. Энэ торгуулийн сумангууд улаан армийн 1-1,5%-ийг бүрдүүлж байсан.

Асуулт. Сталин халимагуудыг хэлмэгдүүлсэн гэдэг...

Энэ чинь зориуд тараасан хоосон домгуудын нэг нь. Харамсалтай нь, энд жижиг үндэстэн ястны синдром гэх үү дээ нэг төөрөгдөл их нөлөөлсөн байдаг. Ер нь жижиг үндэстнүүд эдийн засгийн чадавх, цэрэг армийн хүчин чадлын улмаас өнөөгийн энэ хүчтэй нь хүчгүйгээ геоулстөрийн эрх ашгийнхаа улмаас өөртөө нэгтгэдэг, нөлөөндөө оруулдаг, зарим нь бүр колоничлон шимдэг дэлхий дээр дангаар бие даан оршин тогтнох хэцүү. Нэг бол эдний талд, нөгөө бол тэдний талд, дор хаяж холбоотон нь байх гэсэн үг. Харин нэг тал нь алс холоос хайр найргүй цөлмөн колоничлодог, нөгөө нь өөрийн гэр бүлдээ багтаан хамтдаа аюулгүй байдлаа ханган оршин тогтнож хөгжиж дэвждэг. АНУ бол 50 гаруй улс нэгдсэн гүрэн шүү дээ. Бас ХБНГУ байна, 30 гаруй улс-мужаас бүрддэг. Гэвч тэд нар өөрсдөө ийм байж ЗХУ-Оросыг болохоор “ард түмнүүдийг шоронд хорьж байна” гэж дайрч гол нь бутарган ганц нэгээр нь залгихыг хүсэж ирсэн...

Тэр үеийн халимагуудын зарим цөөн хэсэг нь Гитлерийг чөлөөлөгчөө гэж харж төөрөлдөж байсан байдаг. 1941-1943 онд Дон, Волгын сав газрууд фашистуудад эзлэгдсэн байсан Халимаг АССР-ийн цэргийн насны эрчүүдийн нилээд их хувь нь гитлерийн цэргийн дүрэмт хувцсыг нь өмсөж Халимагийн морьт корпус хүртэл байгуулагдаж фашистуудын талд байлдаж зарим хэсэг нь харгис цагдаа, залхаан цээрлүүлэлтийн салаануудад нь багтаж аймшигтай зүйлүүд хийж явсан юм. Ингээд 1943 онд Сталинградыг чөлөөлсний дараа халимагуудыг нутгаас нь нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй болсон байдаг. Учир нь дайны хатуу ширүүн үед давшиж явсан Улаан армийнхан фашистуудад тусалж дэмжиж байсан тэр хүмүүсийн тосгон суурингуудыг үйлдсэн нүглийнх нь төлөө арччих аюул байсан, нөгөө талаар “араас нь хутгалж” мэдэхээр ухвар мөчид хүмүүс тэдний дунд бас байсан гэж үзсэн учир фронтын шугамаас холдуулж Сибир рүү ажилд цөлсөн гэдэг. Мэдээж дайны хүнд хүчир үед нүүлгэн шилжүүлэх үед замдаа хүмүүс үхэж үрэгдсэн. Гэвч дайны дараа тэд буцаад л нутагтаа ирсэн юм. Үүнээс ч олон халимагууд эх орныхоо төлөө баатарлагаар байлдаж ЗХУ-ын баатар болсон хүмүүс олон байдаг. Түүхийг сургаар биш судалж байж л итгэдэг үнэмшдэг байх ёстой. Түүх хар цагаан өнгөөр байдаггүй ээ. Иймээс ЗХУ 27 сая хүнийхээ амиар Эх орны чөлөөлөх энэ дайнд Агуу ялалт байгуулсан нь маргашгүй үнэн юм.

Энэ бүх түүх биднээс хичнээн их холдох тусам, тэр дайны ахмад дайчид, ар талд баатарлагаас ажиллаж байсан хүмүүсийн үе яваад өгөх тусам энэ түүхийг гүтгэн гуйвуулагчид улам олон худлаа үлгэр домгууд зохиож залуу үеийн тархийг угааж түүхэн ой санамжийг нь арчихаар санаархаж байна.

Яагаад гэдгийг одоо та бүхэн мэддэг болсон гэж найдаж байна.

2013.5.08


 

Сэтгэгдлүүд  

muujii0909
0 # muujii0909 2014-10-22 13:01
Монгол улсын ирээдүй болсон залуучууд хүүхдүүд интернетээс хэт хамааралтай болсон. Бие даалтаа интернетээс л татсан материалаа эмхлэх ч үгүй бараг үсгийн фондыг ч нэг фондонд оруулахгүй багшдаа өгч л байвал боллоо гэж сэтгэдэг болсон. Уншинж суд[censored] гэдэг тэдний хувьд маш хүнд болсон мэт. Сургаар сонссон зүйлээ үнэн мэт ярих дуртай болсон. Энэ бол бидний эмэгнэл юмаа. миний 10 жилийн ангийнхан одоо 30 нас хүрчээ. нас нь 30 боловч тэд маань хүүхэд сэтгэлгээтэй, эх оронч биш, хамт наргих цэнгэх, архи уух л хүсэлтэй болсныг хараад үнэхээр хэлэх үг ч олдохгүй байна. Бид хов живээр амьдарч ажиллаж байна шүү дээ. монгол хүний 7 хэмжиж нэг огтол гэдэг зан бүүр байхгүй болсон. Зүгээр л эргэн тойронд маань байгаа хүмүүс л тийм байна шүү дээ. Сурагаар итгэнэ гэдэг хов живэнд л итгэж байгаа гэсэн үг шүү дээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
ganaa
0 # ganaa 2015-02-21 20:12
БААТАРХУЯГ ЧИНЬ ЖИНХЭНЭ ХОРДСОН ТОЛГОЙТОЙ ЗОМБИЙ ШҮҮ ДЭЭ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг