МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

(Аугаа Эх Орны Дайны ялалтын 76 жилийн ойд зориулсан цуврал нийтлэлийн гуравдугаар хэсэг)

Ленд лиз

 

АЛИВАА ТУСЛАМЖ БОЛ ЮУНЫ ӨМНӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БАС ЯГ ЦАГАА ОЛСОН БАЙХ ЁСТОЙ БИЛЭЭ.

Гэвч АНУлсууд Гитлерийн эсрэг дайнд холбоотон болсон байсныхаа хувьд ЗХУ-д тэр бүхнийг үйлдвэрлэх технологиудыг биш зөвхөн бэлэн бараа, зөвхөн бэлэн зэвсэг техникүүдээ хожим алтаар төлөх зээлийн гэрээгээр нийлүүлж байсан ба энэ дайны турш тэр үеийн ханшаар ЗХУ-аас нийт 8 тонн алтны цэвэр ашиг унагасан байдаг.

Гэвч лэнд-лизийн талаар өнөөгийн залуучуудын толгойд дэндүү нэг талыг барьсан Барууны худал суртал ухуулгыг суулгасан байгаа нь ажиглагддаг. Гэсэн  хэдий ч үнэн бодит түүх нь  1941 онд батлагдсан “АНУлсуудыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх тухай хууль” (An Act to Promote the Defense of the United States) гэсэн албан ёсны нэртэй юуны өмнө Америкийн олигарх бүлэглэлийн ашиг сонирхлын үүднээс Их британи, Франц (Шарле де Голийн), Хятад (Чан Кай Ши-н) улсыг дайнд шаардлагатай гол хэрэгцээт зүйлсээр хангахад чиглэж байсан түүхтэй. 2019 оны ханшаар тооцвол нийт 575 тэрбум америк доллартай тэнцэх АНУсын энэхүү хөтөлбөрийн 31,4%-ийг буюу 180,5 тэрбум долларыг Их Британи авсан бол дайны бүх хүнд хүчир ачааллыг ганцаараа үүрч байсан ЗХУ-д 22,5%-ийг нь буюу нийт 129, 7 тэрбум долларын эд зүйлс нийлүүлсэн байдаг. Энд нэг зүйлийг анхааруулахад дэлхийн энэ дайныг өдөөхөд Их Британитай нийлэн үлэмж хүчин чармайлт гаргаж хожим 1945 онд гол ашгийг нь хүртсэн АНУлсууд өөрийгөө бусад улс орнуудаар Гитлерийн Германаас хамгаалуулахын тулд бусдад доллараараа зээл олгож мөн зөвхөн бэлэн бараа материал нийлүүлж байсан юм...

АНУлсууд Гитлерийн эсрэг дайнд холбоотон болсон байсныхаа хувьд ЗХУ-д энэ бүхнийг үйлдвэрлэх технологиудыг биш зөвхөн бэлэн бараа, зөвхөн бэлэн зэвсэг техникүүдээ хожим алтаар төлөх зээлийн гэрээгээр нийлүүлж байсан ба энэ дайны турш ЗХУ-аас нийт 8 тонн алтны цэвэр ашиг унагасан байдаг. Адольф Гитлер (жинхэнэ овог нь Шеклграббер)-ийн эсрэг энэ эвсэл дотор жүүд-протестантуудын гол ичээ болсон Лондон бүүр эхнээсээ ЗХУ-ын эсрэг далд дайныг хошуучилж байсан юм. Хэдхэн бодит түүхэн жишээг авч үзье:

1. Дайны хүнд хэцүү жилүүдэд энэ агуу дайны 90%-ийг ганцаараа үүрч байсан Зөвлөлт Холбоот Улсын Улаан арми “Дорнод” фронт дээр Германы армийн эсрэг байлдаж байх үед шархдаж госпиталуудад эмчлүүлж байхдаа шархууд нь хувилж идээлж байсны улмаас олон зуун мянган цэрэг дайчид хөл, гараа тайруулж мөн амиа алдаж байхад Лондоны эрх баригчид тэр үед нээсэн байсан гол антибиотик – пенициллин тариа үйлдвэрлэх патентыг ЗХУ-д асар өндөр үнээр худалдахаар оролдож байсан учир зөвлөлтийн эмч Зинаида Ермольева тэргүүтэй эмч, эрдэмтэд дайны энэ хүнд нөхцөл байдал дунд пенициллинийг цоо шинэ аргаар гарган авах технологийг нээсэн бөгөөд ийнхүү ЗХУ-д крутазин гэж нэрлэсэн пенициллины бүлгийн антибиотек тариагаараа олон мянган хүнийг эрэмдэг зэрэмдэг болохоос мөн амь насыг нь аварсан юм.

2. Барууны неолиберал мухар сүсгийн шашинд нь автсан зарим этгээдүүд энэ дайны үед АНУлсууд ленд-лизээрээ ЗХУлсыг бараг бүрэн хооллож байсан мэтээр Барууны суртал ухуулгыг даган бурдаг. Гэсэн хэдий ч, хэрэв ленд лизийн шугамаар ЗХУ-д нийлүүлж байсан хүнсний нийт хэмжээ болон нэр төрлийг нь архивын түүхэн бодит баримтуудаас шалгаж үзвэл ЗХУ-д АНУлсууд алтаар төлөх зээл өгч нийлүүлж байсан бүх хүнсүүд нь ЗХУ өөрөө дотроо ургуулан үйлдвэрлэж байсан нийт хүнсний бүтээгдэхүүнүүдийн ердөө 4-5%-д хүрч байсан байдаг. Мөн Зөвлөлт Холбоот Улсад Ленд лизийн гэрээгээр алтан зээлээр нийлүүлсэн бусад бүх нийлүүлэлтүүд нь ЗХУ-ын дотооддоо үйлдвэрлэж байсан нийт бүтээгдэхүүний 10,8%-ийг эзэлж байсан байна.

3. Мөн 1941-1945 онуудад АНУлсууд ленд лизээр алтаар худалдсан танкууд нь ЗХУ өөрөө дотооддоо үйлдвэрлэсэн бүх танкуудын 12,3 %-тай тэнцэж байсан ба гаднаас нийлүүлж байсан нисэх техникүүд Зөвлөлтийн бүх авиа паркын 13% байсан байдаг.

4. Гэвч Лондон ба Вашингтон хоёр тэр үед ЗХУ-д хамгийн их хэрэгцээтэй байсан алсын бөмбөгдөгч нисэх онгоцууд үйлдвэрлэхэд хэрэгтэй патентуудаа нүдний цөцгий мэт харамлаж байсан ба зөвхөн Б -17, Б - 24 болон Б - 29 маркын алсын бөмбөгч онгоцуудаа алтан зээлээр зөвхөн бэлнээр нь нийлүүлж байсан түүхтэй. Мөн АНУлсуудаас ленд-лизийн нийлүүлсэн их буунууд нь ЗХУ дайны хүнд нөхцөл дунд дотооддоо үйлдвэрлэсэн нийт их буунуудын  2,7 %-ийг эзэлж байсныг архивын баримтуудаас шалгаж болно.

5. Гэхдээ АНУлсуудаас алтан зээлээр нийлүүлж байсан Студебекер зэрэг ачааны машинууд зэрэг тээврийн нийт хэрэгслүүдийн тоо Зөвлөлтийн тэр үед үйлдвэрлэсэн нийт автомашинуудын 64% ийг мөн уурын галт тэрэгнүүдийн 70 орчим хувийг бүрдүүлж байсныг шударгаар тэмдэглэх ёстой.

Гэвч Ленд-лизийн худалдан авах ерөнхий гэрээ, нийлүүлэх тоо хэмжээний протоколуудаар тохирч байсан бараа, техникүүд нь яг тохирсон цаг хугацаандаа мөн яг тоо хэмжээгээрээ бас бүрэн бүтэн засварлах шаардлагагүйгээр тэр болгон нийлүүлэгдэж байгаагүй ч энд дурьдахгүй өнгөрч болохгүй.

Энд ялангуяа 1942 оноос гарч байсан ийм бүх “саатлууд” нь 1943 оноос эхлэн тэр болгон тэдний хорлонтой далд санаа байгаагүй бөгөөд тэр үед Америкийн болон Зөвлөлтийн тээврийн дэд бүтцүүд ийм их хэмжээний мөн ийм олон тооны ачаа барааг хүргэх мөн хүлээн авахад бэлэн бус байсан нь ихэд нөлөөлж байсан байдаг. Энд мөн АНУлсуудын жирийн ард түмнээс нь жишээлбэл, мэс заслын багаж хэрэгслүүд гэх мэт жижиг хандивууд бас ирж байсныг өнөөдөр ОХУ-ын төр засаг ба ард түмэн нь талархан тэмдэглэж бичсэн байдаг.

2 генерал йодл бууж өгөх гэрээнд гарын үсгээ зурж байгаа нь
Генерал Йодл бууж өгөх гэрээнд гарын үсгээ зурж байгаа нь

Өөрсдийнх нь өдөөж маш их ашиг хонжоо унагасан Дэлхийн II дайн нь ЗХУлсуудын ялалтаар дуусах нь хэнд ч улам бүр ойлгомжтой, гарцаагүй болж нэр хүнд өсч олон улс орнуудын ард түмнүүд социалист коммунист үзлийн давуутай талуудыг олж харж байсан тул Англи, Америкийн олигархи бүлэглэлээс ЗХУ-д аль болох их гарз хохирлууд учруулан сулруулах бодлогыг барьж дайны дараа дэлхий дахинд ноёрхлоо тогтоохын тулд атомын бөмбөгийг нацистуудтай хамтран бүтээж эхэлсэн юм. Энэхүү нууц төслийнхөө үеэр Черчилл ба Рузвельт хоёр атомын бөмбөгийн нууцыг тэд дангаараа эзэмшиж бусад улс орнуудад дамжуулахгүй дангаараа ноёрхоно гэсэн утгатай гэрээг албан ёсоор байгуулан жишээлбэл, энэхүү ажилдаа алдарт физикч Нильс Борыг “дэндүү улаантны үзэлтэй” хэмээн оруулаагүй юм.

Монголчууд бид өнгөрсөн 30 жилийн турш Барууны тархи угаалга, ардчилсан либерал үзэл суртлын тогоонд чанагдаж байсны улмаас одоо улс эх орон маань тоглоомын төр засагтай болж америк долларын өрийн хөлгүй ангалд нисэн унаж явааг ойлгож ухамсарлаж биднийг төдийгүй залуу үеийг маань ямар гүнзгий оюуны жорлонд унагасан байгааг харж байгаа... Харин ойлгож ухаарч ухамсарлаж байгаа гэж үү?...  

Иймээс юуны өмнө монгол Хүн нэг бүрийн чадах ёстой нэг зүйл бол олон нийтийн "мэргэжлийн" мэдээллийн гэх хэрэгслүүдээр тарааж байгаа мэргэжлийн бус этгээдүүдийн, тэд өөрсдөө ч ойлгож бүрэн ухамсарлаагүй гэнэн санаа бодлууд болон түүхэн баримт фактуудтай хольж хутгасан, түүхэн эх үүсвэрүүдийг хуурамчаар зохион бичсэн, шал худал түүх зохион бурах гэх мэт зориудын хуурамч - фейк мэдээллүүдийг олноор гарах болсныг байнга санан тэдгээрийг ялган салгадаг болох ёстой байна, ядаж шүү!..

1945 оноос хойших 76 жилийн туршид Баруунд асар их өр зээлээр бий болгосон доллараар санхүүжиж ирсэн том хувийн сангууд, институтууд ажиллаж бидний хамтын Ялалтыг гүтгэн гутаах, ЗХУ – Сталиныг Гитлертэй адилхан байсан мэт тархи угаах бүх боломжит үлгэр домгуудыг бодож олсон байдаг ба тэдгээр гүтгэлгүүдийг эрүүл ухаантай шударга хүмүүс эсэргүүцэн илчилсээр ирсэн юм. Гэвч энэ тухай судалж ном уншихаас либерал “эрх чөлөөтэй” болсон, хамгийн гол нь түүхэн бодит баримт фактуудыг харьцуулан эргэцүүлж тунгаан бодож сураагүй “хүний эрхчингүүд” мэтийн өнөөгийн бодгалиуд тэр болгон мэддэггүй.

Жишээлбэл, тэдний тархинд “германчууд америкчуудтай хамтран Дорно зүгийн зэрлэгүүдийн эсрэг тэмцэж байсан” гэх хуурамч төсөөллийг сэтгэлзүйн элдэв зальжин аргуудаараа суулгасан байдаг. Энэ хоосон үлгэр бол Америкийн нацистууд болон европын нацистуудын зохион тарааж ирсэн хов хоосон үлгэр домгуудынх нь нэг нийлбэр юм.

3 Кейтель бууж өгөх гэрээнд гарын үсгээ зурж байгаа нь
нацист В. Кейтель бууж өгөх гэрээнд гарын үсгээ зурж байгаа нь

Нацистуудын өөр нэг орчин үеийн үлгэр домог нь цуст улс орнууд гэгч үзэл баримтлал бөгөөд тэд Дорнод Европын улс орнуудыг түүхийн субъект биш харин зөвхөн объект гэж үздэг тухай онол төсөөлөл нь юм. Учир нь тэднийг юуны өмнө цаад эзэд нь ухуулж сурталчилж ирсэн үндсэрхэг үзэл суртлаар, Дорнод Европын улс орнуудын ард түмнүүдийг нацист Райх болон Зөвлөлтийн Сталинч дэглэм нэгэнт ийм болгосон учраас тэднийг хүн гэж үзэх аргагүй гэж сурталддаг. Тэдний энэхүү хулхи “тоталитаризм” ба “нацист ба Сталинч дэглэмүүд ижил” гэх цэвэр хулхи үзэл баримтлал нь Польшийн нацистуудын гол уриатай бас шууд холбогддог. Энэ гол уриа нь Балтийн тэнгис, Эгийн тэнгис ба Хар тэнгис хоорондох бүх газар нутгийг Польшийн Речи Посполит гэгч эзэнт гүрний газар нутаг байсан гэж үздэг ба иймээс “тэнгис хоорондын газар нутаг бүгд Польшийнх” гэж зүтгэдэг тэдний нацист үзэл суртал юм. Польшын “шляхтууд” буюу үндсэрхэг үзэлт эрх баригчид нь Дэлхийн II дайнаас өмнө Английн “бууны ноход нь” болсон байсан бөгөөд Юзиф Пилсудскийн толгойлсон шляхтууд 1928 оноос Гитлертэй бас маш ойр дотно холбоо сүлбээтэй болсон байсан ба тэд хамтран Дорно зүг үрүү том аян дайнд мордохоор бэлдэж байсан юм. Гэвч геоулстөрийн энэ чонон сүрэг дотор хоолоо булаалдсан уралцаан болж Гитлер Польш уруу дайран ормогц Польшийн шляхтууд улс эх орноо хаян эзэд рүүгээ - Лондон уруу зугтсан билээ. Тэд өнөөдөр ч энэ утопи үзлээрээ хөрш зэргэлдээ улсууд дахь цөөнхийн үндсэрхэг үзлийг бүх талаар дэмжин тухайн улс орныг дотроос нь хагалан бутаргах энэ үзэл суртлаа англисаксуудад худалдан тэдний дэмжлэгтэйгээр Польшид засаглан амь зуусаар байгаа билээ.

20-р зуунд бичиг үсэг үл мэдэх явдал бараг бүрэн устаж мэдлэг боловсрол өргөн тархсаны хажуугаар олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээллийн дайны үзэл суртлын тулаануудын талбар болсон билээ. Гэсэн хэдий ч өнөөгийн мэдээллийн дайны аргууд нь хувь хүний сэтгэхүйн сул талууд болох амин хувиа хичээх, шашны үзлүүдэд хэт автах гэх мэт бэртэгчин сэдлүүдэд улам бүр үндэслэх болсон бөгөөд иймээс түүхэн баримтуудыг гуйвуулан хольж хутгаж эсрэг талдаа элдэв шошгууд наах, хүмүүсийн сэтгэл хөдлөлөөр тоглон тэднийг бусдын эсрэг турхирах зэвсэг болгосон байгаа....

1990 оны төрийн эргэлтээс хойш Монголд 30 жилийн турш Барууны олигарх цөөнхийн үзэл суртал бүрэн ноёрхсоор ирсэн бөгөөд одоо ч ноёрхсон хэвээр байгаагийн илрэл нь ялангуяа өнөөгийн “ардчилсан” үеийнхэн энэ хугацаанд бүх шатны сургалтын чанар ба агуулга, хөтөлбөрийг нь бүрэн эвдэн бусниулсан учир түүхийн үнэн бодит байдлыг улам бүр мэдэхгүй болж эцэг өвгөдийнхөө явуулж ирсэн тэмцлийн цаад учир утгыг улам мэдэхгүй болж мөн 1921-1985 оны богинохон хугацаанд улс орныхоо нэгэнт хүрсэн байсан ололт амжилтуудыг “үл мэдэгчид” болцгоон өөрсдөө Барууны олигарх цөөнхийн Монгол улсын эсрэг, бидний өнгөрсөн түүх өнөөгийн аж амьдрал ба ирээдүйн эсрэг чиглэсэн энэхүү үзэл суртлын дайных хэрэгслүүд нь болсоор байгаа нь гашуун бөгөөд үнэхээр харамсалтай байна...

5 banket v chest PObedy 9 maya 1945 goda
       1945 оны 5-р сарын 9-нд нацистуудаас чөлөөлөгдсөн Берлинд анхны Ялалтын парад болсны дараахи Холбоотнуудын дайллагын үеэр...

Энэ бүхний тод жишээ нь 1990-ээд онд бас ардчилж төр засаг нь олигархжсан, 2014 оны ТӨРИЙН ЭРГЭЛТИЙН ДАРАА бандерчуудын бүрэн эрхшээл доор орсон Юкраин, мөн ардчилж олигархжсан Гүрж юм. Саяхан, бандержсан Украины нийслэлд анх удаа юкрайны үндсэрхэг зандалчдын Галичина нэртэй нацист СС-ийн туг барьсан зандалчдын жагсаал болсон бөгөөд Барууны бас нэг долдой М.Саакашвилийн талынхан тэнд бас оролцож байгаа нь тэднийг нэг гараас хооллож турхирч байдгийн нэг илрэл юм... Энэ бүхэндээ Юкрайны олигархууд нь голдуу гэнэн тэнэг, мэдлэг боловсролгүй бас амьдралын туршлагагагүй хүүхэд залуусыг хөөргөн турхирч үндсэрхэг үзэлтнүүдтэй нь хольж хутган тэднийг хамт нь улс эх орных нь эсрэг ашиглаж байна...

Гэвч энэ бүх хулхи хуурамч гэдэг нь нэгэнт батлагдсан хэдий ч неонацистууд түүхэн үнэн гэж нэрлэсэн үлгэрээ чухам хэнд зориулж явуулж байна вэ гэдэг асуулт урган гарч ирж байгаа! АЛИВАА УЛС ОРНЫ ИРЭЭДҮЙН ЭЗЭД - ӨНӨӨГИЙН ГЭНЭН, АМЬДРАЛЫН ТУРШЛАГАГҮЙ ХҮҮХЭД ба ЗАЛУУЧУУДАД!!! ОЛИГАРХУУД ИЙМ ЧИВЭЛТ ЦААД САНАА ЗОРИЛГОТОЙ УЧРААС Л БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООГ УЛАМ САМАРСААР, ЭВДЭН БУСНИУЛСААР, СУРГАЛТЫГ УЛАМ ЧАНАРГҮЙ БОЛГОСООР МАНАЙ ХҮҮХЭД ЗАЛУУСЫГ ЭЛДЭВ ХУЛХИ ШОУ ДУУ ЦЭНГЭЭГЭЭР САТААРУУЛЖ БАЙГАА..

Барууны олигарх цөөнх энэ бүх тархины угаалгаа өөрсдийнх нь “оргүй хоосноос илбэдсэн” доллараас нь хувь хүртэж санхүүжсэн үндсэрхэг шовинист үзэлтнүүдээр дамжуулан “жинхэнэ түүх” гэгч бодит үнэн түүхийг бүрэн гуйвуулсан хулхи номлолоор тархийг нь угаасан гэнэн давилуун, амьдралын туршлага зорилгогүй хүүхэд, залууст зориулан явуулж Евразийн улс ард түмний ирээдүйг эрхшээлдээ оруулахаар мугуйдлан зүтгэсээр байна.

 

"Ардчилсан" Монгол ийм гуравдагч хөрштэй байсан цагт өөр ямар ч дайсан шаардлагагүй ээ! тэд Африкыг, Латин Америкийн олон улс, ард түмнүүдийг сүйрүүлж мөхөөж ирсэн арвин туршлагатай...

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг