МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

 

Геббельс
Нацист Германы Үзэл суртлын Яамны сайд Йозеф Геббельс

Сталинградын дэргэд 1942-1943 оны 2-р сард Гитлерийн 6-р арми бут ниргүүлж фашист Германы толгойлсон европын армиуд бүх фронтууд дээр ялагдан ухарч эхэлмэгц  нацист Германы үзэл суртлын яамны сайд – нацизмын гол үзл сурталч Иозеф Геббельс “Хүчиндүүлсэн Герман”, “Катыний хэрэг” гэгч хоосон үлгэрийг зохион бурж эхэлсэн юм. Нацистуудын гол зорилго нь германы болон европын бусад ард түмнүүдийг айлган сандаргаж тэднийг өөрсдийнхөө эрх чөлөөнийхөө төлөө ЗХУ-ын Улаан армид туслуулахгүй байх, харин ч улам хүчтэй эсэргүүцэхийг ятгахад оршиж байсан билээ.

Гэвч тухайн үеийн Герман ба Европын ард түмнүүд фашист нацистууд дахин худал бурж тархи угааж байгааг сайн мэдэж ойлгож байсан юм. Тэд бодит байдал дээр нацистууд ямар аймшигт гэмт хэргүүд үйлдэж байгааг нүдээрээ харж байсан учир нацистуудын энэ бүх ухуулгууд шал худлаа болохыг сайн мэдэж ойлгож байсан бөгөөд тэднийг өөрсдийг нь фашизм, нацизмын аймшигт дэглэм, боолчлол дороос чөлөөлж байсан ЗХУ-ын Улаан армийг газар сайгүй талархан хүлээн авч байсан юм. Гэвч дэлхийн II дайны үнэн бодит түүхийг мэдэж нүдээрээ харж байсан үеийнхэн дуусч байгаа сүүлийн жилүүдэд Барууны олигарх бүлэглэл Геббельсын энэ хоосон үлгэрүүдийг дахин сэргээн ашиглаж одоо бүр жил бүр давтдаг уламжлал шахуу болгож байгааг та бас анзаарсан биз ээ.

Ялалтын баярын өдөр – 5-р сарын 9 ойртох тусам Баруунд зөвхөн залилан хулгайгаар баяжсан олигархууд нь хувьчилж өмчилсөн, тэдний бүрэн эрхшээлд байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гэгч нь ОХУ-ын аюул гэгч Геббельсын анх зохион бурсан үлгэрээр ард түмнээ айлган сүрдүүлж тэднээр Оросын ард түмнийг үзэн ядуулж байгаа бөгөөд мөн бусад улс орнуудад Баруунд хөлслөгдсөн увайгүй гөрдөн нийтлэлчид нь “хүчиндүүлсэн Герман” гэгч үзэл суртлын хулхи үлгэрээ улиг болтол цацдаг болсон юм.

Гэвч гэвч...

Хүчин 1

Фейк /худал/ бурагчид гэж дэлхий даяар алдаршсан Барууны ялангуяа Америк, Английн сэтгүүлч, зохиолч хочтой хөлсний энэ армиас тэс ялгаатай, жинхэнэ бодит үнэн түүхийг ХБНГУ-ын Баден-Вюртемберг мужийн Констанц хотын Их сургуулийн түүхийн ухааны доктор Мириам Гебхардт “Als die Soldaten kamen. Die Vergewaltigung deutscher Frauen am Ende des Zweiten Weltkriegs (Цэргүүд ирсний дараа, Дэлхийн II дайны төгсгөлд хүчиндүүлсэн герман эмэгтэйчүүд) нэртэй эрдэм шинжилгээний судалгааны номондоо “1945 онд орж ирсэн америк, англи цэргүүд 190 мянган герман эмэгтэйчүүдийг хүчиндсэн” гэж архивын материалуудад тулгуурлан баталсан байгаа.

Хүчин 2

Үүнийг батлах мэт New York World Telegram сэтгүүлд 1945 оны 1-р сарын 21-нд “Америкчууд герман эмэгтэйчүүдийг яг ангийн олз шигээ өлөн нүдээр харж байна” гэж бичиж байлаа.

Мөн Сильвестер Михельфельдер (Sylvester Michelfelder), Германы лютеран шашны номлогч,  Christian Century сэтгүүлд тэр үед энд тэнд хавтгайрсан байсан энэ үзэгдлийн тухай “Английн мөн Америкийн цэргийн дүрэмт хувцас өмссөн мөн ямар ч ял шийтгэлгүй бөөн бөөн энэ дээрэмчид галт тэрэгний цуваануудыг бас тонон дээрэмдэж байна. Тэд манай эмэгтэйчүүдийг мөн жаахан охидыг маань ч бүхний нүдэн дээр зэрлэгээр хүчиндсээр байна. Тэд охидыг маань чармай нүцгэлчихээд өмнүүрээ алхахыг албадаж байна” гэж бичиж байсан байдаг. Бас Джон Дос Рассос Life сэтгүүлийн 1945 оны 11-р сарын 12-ны дугаарт “Америкийн олон хэвийн гэр бүлүүд “манай залуус” энд ямар ичгүүр сонжуургүй архидан эмэгтэчүүдийг хүчиндэн завхайрч байгааг мэдэх юм бол айн цочирдох байсан биз ээ” гэж бичиж байжээ. Америкийн армийн түрүүч Дональд Хооз “Манай арми ч мөн Британийн арми ч энд дээрэм тонуул, үйлдсэн хүчингийн хэргүүдээрээ ч тэргүүлж байна... Хэдийгээр энэ үзэгдлүүд манай дайчдын хувьд гол шинж нь биш хэдий ч энд одоо архидалт, хүчингүүд дэндүү хавтгайрсан байгаа нь манай армийн нэр хүндэд сэв суулгаж цаашид биднийг хүчирхийлэгчдийн арми гэж нэрлэгдэхэд ч хүргэж магадгүй” гэж бичиж байв.

Америкийн аймшигт бөмбөгдөлтүүдээс амь гарсан нэг итали санваартан Неапол хотод байрлуулсан  голдуу хар арьст америк цэргүүдэд дарга нар нь Италийн ядуурч өлсөж зовж доромжлогдсон эмэгтэйчүүдийг чөлөөтэй хэрэглэн хүчиндэх зөвшөөрлийг өгч байсан. Энэхүү арьсны өнгө холилдсон сексийн боолууд нь харгис хэрцгий эзлэн түрэмгийлэгчдийнхээ үлдээсэн цус холилдсон хөөрхий хүүхдүүдийн бүтэн үеийг энд бий болгож байна” гэж бичиж байсан байна. Европыг эзлэн авсан байсан америк, английн цэргүүдийн дунд бэлгийн замын халдварт өвчнүүд газар авч байсан учир 1945 оны 9-р сарын 17-ны Тайм сэтгүүлд мэдээлж байснаар засгийн газар нь 50 сая бэлгэвчийг заавартай нь нийлүүлж байсан ажээ.

1945 оны 9-р сарын 12-ны Ассошэйшид Пресс-ын мэдээгээр Франклин Рузвельтын засгийн газрын “Герман-Америкийн холимог гэр бүлүүдийг хориглож байна” гэсэн гарчиг бүхий нийтлэлийг уншиж “бүрэн хүн болоогүй герман эмэгтэйчүүдтэй сексийн болон гэр бүлийн холбоо тогтоохыг хатуу  хориглож байна, гэвч амерк цэргээс хүүхэд гаргасан бол мөнгөн тусламж үзүүлнэ” гэж зарлаж байжээ. Тэнд “Энэ германчуудад мартагдашгүй сургамж өгч хашраа! Та цагаа тааламжтай өнгөрөөгөөрэй” гэж Европт ардчилалаа авчирсан загалмайтны энэ дайны цэргүүдээ Засгийн газрууд нь хөхүүлэн дэмжиж байсан юм. Америк-Англи цэргүүдийн энэ “цагаа тааламжтай өнгөрөөх” эсэх нь өлсөж зовж байсан герман мөн австри эмэгтэйчүүдийн “хамтын ажиллагаанаас” их шалтгаалж байсан учир тэдний биеийг худалдан авахын тулд АНУлсуудын Засгийн газраас нь цэргүүддээ шоколад, шилэн оймсууд хүртэл нийлүүлж байсан аж.

Кёртис Лемэй

“Америкийн цэргийн цагдаагийн газрын дэд хурандаа Джеральд Ф. Бин “хүчингийн энэ хэргүүд том асуудал биш ээ, жаахан идэх юм, хэрчим шоколад эсвэл савангийн хэлтэрхий байхад л хүчингийн ямар ч хэргийг хааж болдог. Та нар Германы өнөөгийн энэ байдлыг ойлгохыг хүсвэл үүнийг бас бодоод үз дээ” гэж хэлсэн тухай Крисчен Сенчери сонин 1945 оны 12-рсарын 5-ны дугаартаа бичсэн байдаг.

Лондонгийн Weekly Review 1945 оны 12-р сарын 25-нд “Орон гэргүй залуу бүсгүйчүүд өөрсдийгөө идэх юмаар эсвэл хоног төөрүүлэх хэвтэрээр худалдахад бэлэн байна... бүх зүйл энд маш энгийн болсон, одоо тэдэнд үлдсэн байгаа цорын ганц юм нь тэр учраас тэд худалдаж байгаа бөгөөд амьд үлдэх цорын арга нь юм.  Энэ арга нь тэднээс үхлийг олон сараар магадгүй бүр он жилүүдээр хойшлуулж байгаа...” гэж бичиж байлаа.

АНУлсуудын эзэлсэн Германы бүс нутагт очоод ирсэн, Хантер коллежийн захирал Джорж Шустер Католик Дайджест сэтгүүлд Одоо Европ тив тэр чигтээ эмэгтэй хүн цэвэр ариун нэр төрийнхөө төлөө хийж ирсэн олон жилийн тэмцэлдээ ялагдсан тэр газар болчихоод байгаа. Яагаад гэвэл Европ тивд одоо зөвхөн хамгийн ичгүүр сонжуургүй эмэгтэйчүүд нь л өлсгөлөнгөөс үхээгүй амьд үлдсэн байна. Америкийн Засгийн газар албан ёсоор явуулж байсан бодлогоороо ийм нөхцөл байдлыг тэнд зориуд бүрдүүлж байгаа учир зөвхөн өөрсдийгөө америк цэргүүдэд худалдан амь зогоож ирсэн эхчүүд л эсвэл ийм эгч нартай хүүхдүүд л өлсөж үхэхээс аврагдан үлдэж чадсан байна. Манай Америкийн эрх баригчид герман иргэдийн хоног тутмын хоол тэжээлийн хэмжээг Америкийн нэг өглөөний унднаас ч бага болгож бууруулсан тул энэ нь хэрэв арга хэмжээ авахгүй юм бол тэднийг аажим болов ч гарцаагүй үхэл рүү хөтөлж байна гэж бичиж байжээ.  

1945 оны 7-р сарынн 17-нд АНУлсын Сенатын өмнө өгсөн нэг мэдүүлэгт, “Дуайт Эйзенхауэрын удирдсан Францын колонийн армийн /олонх нь африк/ цэргүүд Германы Штутгарт хотыг эзлэн авсныхаа дараа герман эмэгтэйчүүдийг метро руу нь хөөж оруулаад тэдний 2000 гаруйг нь тэр даруй нь хүчиндсэн бөгөөд зөвхөн Штутгар хотод л нэг долоо хоногийн хугацаанд, гитлерчүүд Францыг 4 жил эзлэхдээ хүчиндснээс ч олон эмэгтэйчүүдийг Францын энэ арми хүчирхийлсэн” гэж гэрчилж байсан ба доктор Г. Стюарт генерал Эйзенхауэрт илтгэсэн тайландаа “Америкийн армийн цэргүүдийн дунд бэлгийн замын халдварт өвчний түвшин, Германы өмнөх үетэй харьцуулбал, 20 дахин өссөн байна” гэж илтгэж байжээ.

Дайны нөхцөлд хүмүүсийн олонх нь араатанууд мэт болон хувирдаг нь үнэн хэдий ч олон мянган жил Хүн ёсоор амьдар гэж хичнээн олон үеийнхэн хичээн зүтгэж тэднийг бүр Хүн гэж нэрлэдэг болсон ч тэд урьдын адил эхний боломж гармагц ил гарч ирдэг хамгийн харгис хэрцгий бас шалиг завхай араншинтай амьтад адгуус хэвээр байсаар байгаа!...

Гэвч одоо АНУлсууд, Их Британи, Европын холбооны бараг бүх хэвлэлд ЗХУ-ын Улаан армийнханд 1945 онд хүчиндүүлж дээрэмдүүлж хохирсон гэгч эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд огцом өсч ирснийг бид анзаарах ёстой. 76 жилийн өмнө Европ тивийг фашизм, нацизмаас чөлөөлсөн Зөвлөлтийн Улаан армийг одоогийн "ардчилсан" "өрөнд унасан" ард түмнүүдийн ой санаанд нацизмаас чөлөөлөгчид байсан бус харин хүчиндэгч, дээрэмчид байсан мэт ойлголт төсөөлөлтэй болгох нь хэнд ямар ашигтай вэ?

Ер нь аливаа гүтгэн гүжирдэж байгаа талд мянган увайгүй арга, замууд байдаг бол гүтгүүлэн гүжирдүүлж байгаа ЗХУ-ын чөлөөлөгч армид ганцхан бодит үнэн буюу харин ч дайны хөлд бүх юмаа алдан зовж зүдэрч шаналж байсан ард түмнүүд - хүүхдүүд, эмэгтэйчүүд, ахмад настангуудыг нь хооллож ундалж гэмтсэн, шархадсан хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламжууд үзүүлж заримыг нь бүүр эмчлэн эдгээж байсан гэдэг ганцхан бодит үнэн хариулт л байдаг.

1941-45 онуудад 4 жилийн турш ЗХУ-ын 12000 хот суурингуудад дээрэм тонуулууд, хүчингүүд үйлдэн асар олон гэмгүй хүмүүсийг бөөнөөр нь алж хядаж байсан Гитлерийн цоохор армиудыг 1942-1943 онд Сталинградын дэргэд ЗХУ-ын Ажилчин Тариачны Улаан Арми бут ниргэн өөрсдийн хот суурин, тосгодуудыг чөлөөлж давшсаар 1944 оны хавраас Европын улс орнуудыг нацизмаас чөлөөлөх шатандаа орж асар их гарз, хохирлуудыг даван цааш давшсаар нацистуудын гол үүр ичээ нь байсан Берлинд 1945 оны 4-р сард тулж ирсэн билээ. Иймээс 1944 оны 2-р сараас эхлэн ЗХУ-ын Дээд командлалаас тусгай тушаалууд гарган бүх армиуд, корпусуудаасаа эхлэн салаа рот нэг бүрт тусгай сургалт явуулан Европын улсуудын нутаг дэвсгэр дээр энгийн оршин суугч хүмүүстэй нь хэрхэн зөв харьцах талаар бүх цэргүүд, офицерууддаа зааварчилж Европын улсуудын түүх, ард түмнийх нь ёс заншил, ахуй соёл нь ямар ялгаатайг зааж сурган хэрэв энэ онцгой тушаалыг зөрчин гэмт хэргүүд үйлдвэл дайны үеийн хуулиар хатуу шийтгэн цээрлүүлэх арга хэмжээ авахыг Дээд Командлагчийн тушаалаар урьдчилан сануулж байсан түүхтэй.

Гитлерийн армиуд Сталинград болон Курскын дэргэд Улаан армиас үхлийн том цохилтууд авсны дараа Дэлхийн II дайнд үндсэн эргэлт гарсан бөгөөд гитлерчүүд ЗХУ-ын армиудад шахагдан ухарч эхэлсний дараа нацист Германы үзэл сурталын сайд Иозеф Геббельс удаа дараа Германы оршин суугчдад хандан хэрэв Улаан арми давшин орж ирвэл азийн энэ зэрлэгүүд германы 8-80 настай бүх эмэгтэйчүүдийг зэрлэгээр хүчиндэх болно гэж зарлан сүрдүүлж байсан юм. Үүний сонсон айж сандарсан германы ард түмэн үнэхээр хязгааргүй сандрал, бачууралд орсон бөгөөд нацист намын зарим идэвхтэй гишүүд нь эхлээд өөрсдийн гэр бүлүүдийг үхүүлж дараа нь өөрсдийнхөө амийг хүртэл хорлож байсан байдаг.

Дайны үеийн эдгээр Гитлерчүүдийн хулхи сурталчилгааг нь Англи-Америк-Франц “холбоотон гүрнүүд”-ийн эрх баригчид бас өлгөн авсан бөгөөд тэдний хувийн сонин хэвлэлүүд нь Улаан армийн дайчдыг дээрэмчин тонуулчид, хүчиндэгчид мэт болгон зарлаж харин холбоотнуудын эзэлсэн байсан Германы баруун бүсийн хот суурингуудад тэдний цагаан арьст цэргүүдийнх нь зэрэгцээ Америкийн цоохор армиуд бас Английн Энэтхэг, Пакистан зэрэг колониудынх нь мөн Францын Марокко, Сенегал зэрэг колонийн армиудынх нь хөлсний цэргүүд нь европ эмэгтэйчүүдийг хүчиндэж бас дээрэм, тонуулууд хавтгай үйлдэж тэнд дураараа дургиж байсныг нуун дарж байсан юм. “Холбоотнууд” нэртэй АНУлсууд, Англи, Францын эрх баригчид, цэргийнхэн ингэж 1-рт, давшин ойртож байсан Улаан армийн эсрэг улам хүчтэй эсэргүүлүүд үзүүлэхийг энгийн оршин суугчдад нь уриалж, 2-рт, баруун зүгт ухарч байсан нацистуудын анги нэгтгэлүүдийг даган Германы (өөрсдийн эзэлж байсан) баруун хэсэг үрүү дүрвэн нүүхийг (нацистуудаас чөлөөлөхөд нь Улаан армид туслахгүйгээр) ухуулан ятгаж байсан билээ.

Дэлхийн II дайн дуусангуут 1946 онд саяхан холбоотон нь байж Гитлерийн эсрэг тэмцэлд хамгийн хүнд хүчир ачааллыг ганцаараа 4 жилийн турш үүрсээр агуу Ялалт байгуулсан ЗХУ болон социалист чиг баримжааг сонгосон Дорнод Европын улс орнуудын эсрэг Англи-Америкийн олигарх бүлэглэл гэнэт У. Черчиллээр “Хүйтэн дайн” гэгчээ зарлуулан үүнээс хойш энэ дайны бодит үнэн түүхийг элдвээр гүйвуулан гүтгэн гүжирдэж эхэлсэн билээ. Тэр үед, нацистууд гэж хэн болохыг мэдэж ойлгож авсан мөн тэдний уриа лозунгууд нь юунд хүргэдгийг ойлгож ухаарсан байсан Европын ард түмнүүд амьд сэрүүн байсан учир “холбоотонууд” Геббельсийн эдгээр хулхи үзэл суртлуудыг сүүлийн “ардчилсан” 30 жил шиг ингэж хавтгай бас “эрх чөлөөтэй” бичиж сурталчилж байгаагүй юм.

Дэлхийн түүхэнд, гэхдээ Европ тивд голдуу болж өнгөрсөн 21 мянга гаруй  дайн дажин бүр дээрэм тонуулгүй, хүчирхийлэлгүй өнгөрч байгаагүй нь эрүүл ухаантай бол хэнд ч ойлгомжтой биз ээ... Дэлхийн II дайны сүүлчийн өдруудэд мэдээж хэрэг, хүчингийн хэргүүд Зөвлөлтийн дайчдын дунд ч хаа нэг бас гарч байсан! Гэвч өнөөдөр Баруунд чөлөөтэй бурж байгаа шиг хавтгайрсан байгаагүй юм! Ийм гэмт хэргүүд үйлдсэн байсан цөөхөн тэр хүмүүс бүгд нацистуудад гэр орноо шатаалгаж эх эцэг, эхнэр хүүхдүүдээ фашистуудын гарт алуулсан байсан бөгөөд ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр 4 жилийн туршийн гутаан доромжлуулсан эхнэр хүүхдүүд болон бусад ойр дотно хүмүүсийнхээ төлөө өшөө авахыг хүсч байсныг бас ойлгох ёстой... Гэхдээ л ийм илэрсэн тохиолдол нэг бүр нь ЗХУ-ын Улаан армийн хувьд “ноцтой гэмт хэрэгт мөн ёс суртахуугүй үйлдэл”-д тооцогдож байсан бөгөөд хэрэв ийм гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд Улаан армийн дээд командлагч И. Сталины гаргасан байсан тушаалын дагуу тухайн гэмт этгээдийг анги салбарынх нь жагсааалын өмнө ялын тогтоолыг нь уншин буудан хороож цаазалж байсан юм...

“Холбоотнууд”-ын “чөлөөт” хочтой хувийн зарим хэвлэлд 1945-46 онуудад эхлээд Герман даяар нийт 20-130 мянган герман эмэгтэйчүүд хүчиндүүлсэн гэж гүтгэн бичиж эхэлж байсан бол 1992 онд ЗХУ-ыг гүжир гүтгэлгүүдийн Хүйтэн дайнаараа мөн дотоодын хэсэг урвагчдыг нь ашиглан задлан нураасныхаа дараа 2 сая эмэгтэйчүүдийг хүчиндсэн хэмээн доллараар хөлсөлсөн элдэв үзэл сурталчдаараа бичүүлж сурталчлуулж эхэлсэн юм.

Гэхдээ энэ бүх гүтгэлгүүдийг нь мөрдөн эх үүсвэрүүдийг нь шалган үзвэл хөлсний энэ феминистүүд нь энэхүү асар том тоогоо эрүүл бол хүн итгэхэд бэрх эх үүсвэрийг ашиглан “хүчээр” гарган авсан байдаг!.. Дайны дараахан Берлин хотын нэг төрөх больницын лавлахад бичснээр, 1945-1946 онуудад энэ больницэд нийт 500 орчим хүүхэд төрсний 15-20 нь орос эцэгтэй гэсэн байсныг тэд орос л бол заавал хүчиндсэн болгон ашиглаж бас Геббельсийн нөгөө “азийн эзрлэгүүд 8-с 80 насны эмэгтэйчүүдийг зэрлэгээр хүчиндэх болно” гэсэн хулхи ухуулгын дагуу энэ 500 хүүхдээс 5-20 нь орос эцэгтэй гэсэн харьцаагаа Германы 60 гаруй сая хүн амын тоонд  шууд буулган Зөвлөлтийн ард түмний агуу Ялалтыг гүтаах зорилгоор тэднийг хөлсөлсөн олигархи эздийнхээ цаад зорилгод хүргэсэн байдаг. Энд Энтони Бивор мэтийн английн “судлаачид” нэртэй бүүбурчид мөн Хельке Зандер, Барбара Йор мэтийн феминистүд Европ тивийг нацистуудаас чөлөөлж өгсөн Зөвлөлтийн армийн дайчдыг бүгд хүчиндэгч, дээрэмчид тонуулчид байсан мэт болгон хувиргахаар онцгой улайрч ирснийг тэмдэглэх ёстой. Чухамдаа Э. Бивор “Берлиний уналт” номондоо “2 сая эмэгтэй хүчиндүүлсэн” гэдэг үлгэрийн энэ тоогоо анх гаргаж ирсэн цагаас хойш энэхүү хоосон үлгэр нь “Барууных л бол, ялангуяа доллароор хөлсөлж байгаа бол юунд ч шалгахгүйгээр шууд итгэчихдэг” араншинтай нео-либералчдын дунд их тархсан юм.

1990-ээд онд Евро-Азийн улс орнуудад өрнөсөн төрийн эргэлтүүдээс хойш АНУлсууд ба Английн олигарх бүлэглэл өөрсдийн толгойлсон Европын вассал улсуудтэй хамтран Дэлхийн II дайны дараа тогтоосон гол үр дүнгүүдийг өөрсөддөө ашигтайгаар өөрчлөх оролдлогуудыг тогтмол явуулсаар ирсэн бөгөөд ингэхийн тулд тэд юуны өмнө ЗХУ-ыг - ОХУ-ыг Дэлхийн II дайнд ялсан улс гүрнүүдийн тооноос хасахыг оролдсоор ирсэн билээ. Тэд одоо Европарламент гэгч ямар ч ардчилсан сонгуульгүйгээр шууд томилогддог хэсэг үзэл сурталчдынхаа “тоглоомын байгууллагаар” Сталиныг Гитлертэй адил байсан мэт гөрдөн гүтгэх болсон бөгөөд ингэж 1936-1940 онд бүх Европ тивийг эзлээд дараа нь 1941 онд ЗХУ уруу эхэлж халдан довтолсон дайнч түрэмгийлэгч Гитлерийг, түүний өдөөсөн энэ дайнаар асар их гарз, хохирлууд амссан ч ЯЛСАН мөн нацизм фашизмын дэглэм доороос Европын ард түмнүүдийг чөлөөлсөн ЗХУ-ын удирдагч И. Сталинтай ижил, адилхан байсан мэтээр ичгүүр сонжуургүй зарлан сурталчлах болсон юм. Энэ явуулгадаа 1945 онд Гитлерын өдөөсөн энэ дайныг далимдуулан Германыг эзлэн авсан АНУлсууд, Англи, Францын эрх баригчид Германы ард түмнийг ч ашиглаж ирсэн бөгөөд одоо хүртэл 76 жилийн турш денацификэйшн /нацизмаас ангижруулах/ гэгч үзэл суртлаараа Германы нийт ард түмнийг байнга өөрсдийнхөө өмнө сөгдүүлэн захирч ирсэн тул Германы иргэдийн ихэнх нь залхан цөхөрч “эцэг өвгөдийнхөө үйлдсэн энэ гэмт хэргүүдийн төлөө өнөөгийн бид хамтын хариуцлага хүлээх ёсгүй” гэж үздэг болсон тэдэнд энэхүү “хүчиндүүлсэн үлгэр” гэгч үлгэр нь сэтгэлзүйн талаасаа бас таалагдаж эхэлснийг ч Европыг 76 жилийн турш эзэлсэн хэвээр байгаа Барууны эзэд нь гео-улстөрийнхөө зорилгодоо ашигласаар байгаа билээ...

ЗХУ-ын, хожим ОХУ-ын судлаач эрдэмтэд ч энэ асуудлыг архивын баримт бичгүүдэд тулгуурлан бас судалж ирсэн байдаг.

Үнэн хэрэг дээрээ, Зөвлөлтийн армийн дайчид ямар нэг тосгон, суурин эсвэл хотыг нацистуудаас чөлөөлөн эзэлж авмагц тэнд Зөвлөлтийн цэргийн комендатур шууд байгуулагдаж энгийн ард иргэдийг нь хооллож ундаалж эмчилж тэдний аюулгүй байдлыг мөн хэв журмыг энэ цэргийн цагдаагийн газрын харуулын цэргүүд хангаж байсан байдаг. Гэсэн ч цөөн боловч бас хулгай, дээрэм тонуул болон хүчингийн хэргүүд гарч байсан ажээ. Архивын түүхч, түүхийн ухааны доктор Юрий Жуковын баталж байгаагаар эдгээр хүчингийн гэмт хэргүүд, тонуул дээрмийн ихэнхийг нь гитлерчүүдийн бөөнөөр хорих лагериудаас саяхан суллагдсан байсан хоригдлууд мөн 1942-1944 онд Герман руу ажлын боолууд болон туугдан очсон байсан энгийн хүмүүс үйлдэж байсан байдаг.

А. Гитлер 1941 оны 6-р 22-ноос ЗХУ-ын нутаг дэвсгэрт дайран орж 12000 тосгод суурин, том хотуудыг нь эзлэн авсан байсан нацистууддаа хандан тэднийг үйлдэж байгаа бүх аллагууд ба гэмт үйлдлүүд болон элдэв нуглүүдээс /индулгенц/ өршөөн хэлтрүүлнэ гэж амлан тэдгээр нацист зандалчдаа славян зэрлэгүүдийг хүн ёсны сэтгэл - ухамсар гэгч химерээс нь чөлөөлж байгаа гэж зарлаж байсан бол ЗХУ-ын Улаан армийн дээд командлагч И. Сталин 1944 оны 9-р сарын 19-нд чөлөөлөгдсөн Германы орон нутгийн оршин суугчидтай бүдүүлгээр харьцах явдал хэрхэвч гаргахгүй байхыг цэргүүдээсээ шаардсан тушаалд гарын үсгээ зурж байсан юм. Энэхүү Тушаалын араас Улаан армийн бүх фронтуудын цэргийн зөвлөлүүд тус тусдаа зааварчилсан тушаалууд - директивүүд гаргаж эзлэгдсэн Герман улсын энгийн оршин суугчдад аливаа хүчирхийлэл хэрэглэхийг ХУУЛИЙН ХЭМЖЭЭНД хориглож байсныг түүхэн бодит баримтууд гэрчилдэг.

Эх орны төлөө дайны он жилүүдэд Зөвлөлтийн гэр бүл нэг бүр хүнд гарз, хохирлууд амссан байсан ч, Зөвлөлтийн армийн цэрэг офицерууд нацистуудаас тэдний гарт амь үрэгдсэн эх эцэг, эмээ өвөө, эхнэр хүүхдүүдийнхээ төлөө өшөө авахыг маш их хүсч байсан ч ийнхүү цэрэг Хүмүүсийн ёсоор Дээд командлалынхаа энэхүү шаардлагыг чанд биелүүлж гитлерчүүдээс өшөө хонзон авч тэдэнтэй хувийн тооцоо бодоогүй билээ. Армийн удирдлагаас тэдэнд өшөө хонзон авахын сул талуудыг тайлбарлан ойлгуулж байсны зэрэгцээ зөрчсөн цөөн этгээдэд хатуу чанга шийтгэл гэсгээлийн арга хэмжээнүүдийг авч байсан байдаг. ЗХУ-ын Цэргийн прокурорын ерөнхий газрын архивын материалуудаас үзвэл 1945 онд Европын эзлэгдсэн улсуудын энгийн оршин суугчдын эсрэг үйлдсэн жижиг зөрчлүүд болон томоохон гэмт хэргүүдийнхээ төлөө зөвлөлтийн 4148 цэрэг офицерууд шийтгэлийн янз бүрийн арга хэмжээнүүд авсан байдаг. Хүчин, хүн амины хэргүүд үйлдсэн хэд хэдэн цэргийн албан хаагчдыг бүх нийтийн өмнө цаазалсан бөгөөд АНУлсуудын армид ч бас хүчин, хүн амины хэргүүд үйлдсэн 69 цэргийн албан хаагчдыг цаазалсан юм.

Эцэст нь ЗХУ-ын Улаан арми бүх үйлдлүүд дээрээ Бид нацистуудтай ижилсэх ёсгүй”(Бид бол тэдэн шиг хүн дүрстэй араатнууд биш) гэдэг гол санааг л бүх түвшиндээ мөрдлөг болгож байсан ажээ.

Жич: Их Британи дахь ОХУ-ын элчин сайдын яам Английн түүхч Энтони Биворын дээрхи номон доторхи гүжир гүтгэлгүүдийг эрс эсэргүүцэж байгаа илрхийлэн түүхэн баталгаа нотолгоо шаардсан ч одоог хүртэл таг чиг хариу өгөөгүй байгаа...

 

Энэ бол Англисаксуудын хамгийн увайгүй ой гутам гүтгэлгүүдийн зөвхөн нэг нь юм...

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг