МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

hayek nobel fraud Неолиберализмын эцэг Ф. Хайекийн шагнал нь бас "хуурамч"!


НОБЕЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ШАГНАЛ ГЭЖ ОГТ БАЙДАГГҮЙ! 
ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ХААНА Ч БАЙДАГГҮЙ, "ҮЛ ҮЗЭГДЭХ ГАР" ГЭЖ БҮҮР Ч БАЙХГҮЙ, БАЙХ Ч БОЛОМЖГҮЙ!


Булгийн эх нь булингартай бол адаг нь бас булингартай.
Хар хэрээ хар хэрээнийхээ зүгт л нисдэг. 

Монгол ардын онч мэргэн үг


Нилээд хэдэн жилийн өмнөөс эдийн засгийн форум гэж сүржин нэрлэсэн ч "чөлөөт зах зээлийн үл үзэгдэх гар" гэгч шашныг сурталчлах зорилготой,  үнэн хэрэг дээрээ неолибералч шашны сект-ийнхний цугларалтыг бас л гаднынхны зааварчилга, санхүүжилтээр зохион байгуулж шоудах болсон ба хамгийн гачлантай нь, тэнд тэдний зарлаад байсан шиг монголын шилдэг санхүүчид, эдийн засагчид бус харийн энэ неолибералч түрэмгий шашны хоосон үзэл сурталчид цуглаж бие биенээ хөөргөж магтаж шашиндаа үнэнчээ харуулцгаагаад тардаг билээ. Энэ удаагийн “Эдийн засгийн форум - 2015”-д бас л голдуу нутгийн неолибералчид буюу харийн энэ шашны сектийнхэн цугларч чөлөөт эдийн засаг гэгч бурхандаа мөргөцгөөж жилийн өнгөө эздээсээ сонсож мэргэ төлгөө тавьж жүжиглэж  Монголд “гадаадын хөрөнгө оруулалт” гэгч бурхан хурдхан шиг залран бууж ирэхийг даллаж “бөөлөхийг” нь ТВ-ээр харав. Гэвч тэдний энэ хулхи шашны бүх мөргөл, залбирлууд - тэдний ийм “дүлэлтүүдээс” лав л манай улс нийгэмд юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг, урьд өмнө нь ч юу ч өөрчлөгдөөгүй ирснийг хүмүүс одоо ойлгож мэдэж мэдэрч байгаа биз ээ...

Мөн саяхан нэг танилынхаа зөвлөснөөр youtube-с нэг “ардчилсан” сагсуу жүжигчин бас нэгэн “гэнэн дулмаа” сэтгүүлчид өгсөн эмгэнэлт жүжиглэл-ярилцлагыг нь олж үзлээ. Тэнд тэр хоёр нийлж суугаад манай улс нийгэмд 25 жил үргэлжилж байгаа өнөөгийн энэ олон үзэгдэлт эмгэнэлт жүжиглэлийг магтан дуулж суух юм... Одоо бид хоёр бараг яасан ч - хувийн эрх чөлөөтэй болсон гэж! Тэд өөрсдийгөө 1990 онд манай улсын төр засгийг гаднын дэмжлэгтэйгээр түлхэн унагасан "гавьяатай" гэж өргөмжлөхийг нь, улс Эх орноо бас эдийн засгийнхаа бүх үндсийг "социалист коммунист" байсан учраас эвдэн бусниулсан "баатрууд" гэж өөрсдийгөө үздэг болохыг, Монголын ард түмний хэдэн үеэрээ барьж босгосон өмч хөрөнгө баялгийг гаднаас тулгасан захиалгатай хуулиудынх нь дагуу жинхэнэ үнийх нь өчүүхэн бага хэсгийг төлсөн болж жүжиглэж байгаад "хувьчилж"=хулгайлж авах гавьяаг байгуулсан хүн би гэж ичгүүргүй мэлзэхийг, би одоо хувийн! эрх чөлөөтэй хүн, одоо яасан ч миний дур аа! гэж бараг бархирч сэгсэгнэн агсамнахыг нь харахад үнэхээр гайхмаар ... бүр ч эмгэнэлтэй...

Бас тэд Нэпко-гоос гаднын төслөөр хөлсөнд нь цөөн доллар өгч монгол хэл дээр хальт хулт орчуулуулан сурталчилж ирсэн Айн Рэнд, Фридрих фон Хайек, Мильтон Фридман гэх мэт дан сионист жүүдүүдийн хулхи номлолыг хүний эрх, эрх чөлөөний онол сургаал мөөн гэж амаа олохгүй эрх чөлөөтэй худлаа бурцгааж байх юм... Тэр хоёр өөрсдийн өчүүхэн тархиар ойлгохдоо нийгэм бол хувь хүмүүсээс бүрддэг, иймээс бүх хүмүүсийн - манай улс нийгмийн эрх чөлөөний онол мөн гэж санаатайгаар "эндүүрч" байгаа нь, өөрсдөө ингэж итгэхийг, бусдад ингэж итгүүлэхийг хүсээд байгаа нь илт байгаа!

Тийм ээ, одоо хэн ч ямар ч буруу зөрүү, дэгс худлааг бас өөрт санагдаж байгаагаараа – яг тэр хоёр шиг өөрсдийнхөө жижигхээн тархиар “ойлгож байгаагаараа” - эрх дураараа чөлөөтэй худлаа бурж улс нийгэм, олон түмний тархийг чөлөөтэй угааж болдог болсон “хувийн эрх чөлөөтэй” нийгэмд бид амьдарч байгаа. Яагаад гэвэл энэ чинь нөгөө өрнөдийн ардчилал – либерализм буюу хувийн чөлөөт байдал гэгч суртал нь учир! Тэд ийнхүү Барууны үзэл сурталчдын тархины угаалгыг "хувь хүний эрх чөлөөний сургаал мөн" гэж далайлгаж харийнхны шууд заавраар тэдний ил далд заавар дэмжлэгт дулдуйдан цаашид ч тэдэнтэй хамтран Улс Эх орноо, Ард түмнээ сөнөөж тонон цөлмөж байхыг мөрөөдөж байгаа нь илт ...

Ардчилсан неолибералчдын мөргөдөг бурхад нь болсон нөгөө "нобелийн шагналт эдийн засагчид" гэгч этгээдүүд одоо яагаад таг чиг болчхоод байгаа хэрэг вэ?!! Тэд бол Барууны нөгөө “ганцхан хувь хүрэхгүй” хэт баячуудад нь хөлслөгдсөн, тэдний зальт урхи мэх нь болох "чөлөөт зах зээлийн онол" гэгч хулхи номлолыг нь улайран зүтгүүлэгч үзэл сурталчид, энгийнээр шуудхан хэлбэл “эдийн засагчид” гэдэг баг өмссөн эдийн засгийн алуурчид нь юм. Ийм учраас чухамдаа 1% эздийнхээ заавраар эдгээр албатуудынх нь зүтгүүлж уриалж дэлхийн улс үндэстнүүдэд тулган хүлээлгэж ирсэн өнөөгийн экономикс гэгч “чөлөөт эдийн засгийн” онол номлол нь шуудхан хэлэх юм бол орчин үеийн боолын нийгмийг байгуулах далд зорилготой далд санааг нь халхавчилж ирсэн хоосон үзэл суртал төдий билээ. Тэд одоогоор хүн төрөлхтний ихэнхийг долларын өрийн боолчлолын дөнгөнд хэдийнэ хийсэн байгаа бөгөөд өөрсдөө ч бас "онолдоо" мухардчихаад байгаа.

Тэд ийнхүү дэлхийн бөмбөрцөг дээр нэг эзэдтэй орчин үеийн боолын нийгмийг байгуулж дэлхий улс үндэстнүүдийг өөрсдийн санхүүгийн мафийн гарт оруулахын тулд дэлхийн олон улс үндэстнүүдийн эдийн засаг, мэдлэг боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог нь элдэв зальжин уриа лозунг, нэр хаягтэй төсөл “тусламж”-уудын нэрээр үнэн хэрэг дээрээ эвдэн бусниулж ирсэн билээ. Тэд Монгол улсын нөхөн үйлдвэрлэлийн эдийн засгийг нь хувьчилж хагалан бутаргаж аж үйлдвэрүүдийг нь тарамдуулан самарч устгасан нь хэн ч маргашгүй бодит үнэн юм. Тэд ийнхүү улс орнуудыг сульдааж сулруулж самарч бусниулахын сацуу далдуур худалдан авсан эрх баригчдад нь дарамт шахалт үзүүлж байгаад яаран сандран хувьчлуулж өөрсдийн ил далд нөлөө эрхшээлдээ оруулж авсан мэдээллийн хэрэгслүүдээр нь эргүүлээд ард түмнийх нь тархийг өдөр шөнөгүй угааж олон нийтийн боловсрол, мэдээллийн тогтолцоог санаатайгаар бусниулж дэгс ташаа эсвэл бараг ач холбогдолгүй шахам шар мэдээллүүдээр өдөр шөнөгүй хавтгай бөмбөгдөж байгааг ойлгож ухаарах цаг хэдийнэ болсоон!

Харин энэ далдуур эзлэн түэмгийлэгчдийн явуулж байгаа бодлого үйл ажиллагааны бүх цаад учир шалтгааныг судалж ойлгож ажиглаж байгаа өөр байр суурьтай хүмүүсийн хэлж ярьж бичиж байгаа мэдээллийг олон нийтэд хүргэхэд түмэн саад тотгорын цензур тавьж байна. Харин бүхэл бүтэн улс нийгмийг мэдээллийн бүслэлтэнд оруулж телевизийн дэлгэцний цаадах "барууны гоё чихрээ" долоолгож неолибералч боловсрол, шар ТВ сонингуудаараа “капитализмын мэдээ алдуулах тариа”-гаа байнга хийсээр байна!

Энэ бүхний үр дүнд 70 жил босгосон материаллаг баялгийн бүх аж үйлдвэрлэл, үндэстний техник технологийн бүх боловсон хүчнийг самран үгүй хийж бүх үйлдвэрүүдийг сөнөөн устгасныг, манай улс нийгмийн ёс суртахууныг бүрэн ялзалж дуусгаж байгааг та бүхэн одоо харж байгаа гэж найдаж байна. Одоо гэнэн итгэмтгий хүмүүс "чөлөөт зах зээлийн үл үзэгдэх гар" гэгч нь мутар биш харин харийн төмөр нударга болохыг арьсаараа ойлгож эхэлсэн байх гэж найдъя.

1895 онд Альферд Нобел энэ шагналаа санаачилж түүнээс хойш жил бүр олгож эхэлсэн юм. Тэрбээр тэсрэх бодис, дарь үйлдвэрлэж дайны үеэр асар их баяжсан учир энэ нүглээ наминчлахын тулд тус шагналыг санаачилсан гэдэг. Ер нь дэлхий дээр олон янзын олон шагналууд байдаг. Тэдний нэг хэсэг нь цэвэр реклам суртал ухуулгын зорилготой байдаг бол нөгөө хэсэг нь жинхэнэ хүн төрөлхтний сайн сайхны төлөө үйлсэд гарамгай амжилт гаргасан хүмүүст олгодог шагнал байдаг. Иймээс Нобелийн шагналыг маш их өргөн сурталчилж пиарддаг учраас л дэлхийн олон нийт "мэддэг" болсон билээ.

Харин Нобелийн энэ шагналуудын далбаан доор эдийн засгийн салбарын гэж нэрлэсэн нэг (бараг "нобелийн" гэх) шагналыг Шведийн Төв банк олгосоор ирсэн юм. Ингэхдээ энэ төв банк нөгөө л капиталист ертөнцийн хамгийн баян 1 % хэт баячуудын эрх ашгуудыг зүтгүүлж чухамдаа тэдэнд бүх хүн төрөлхтний бүх өмч баялгийг нь булаан авахад нь тусалж байгаа “эдийн засагчид” гэж нэрлэсэн үнэндээ бол эдийн засгийн алуурчид - неолибералч капитализмын үзэл сурталчдыг л голдуу шагнаж өргөмжилдөг.

Нобелийн шагналын нэрийг барьсан энэхүү эрээ цээргүй үйлдлийг Нобелийн гэр бүлийнхэн эрс эсэргүүцсээр ирсэн юм. Уг нь энэ шагналыг “Нобелийн шагнал” ч гэж нэрлэдэггүй, түүний албан ёсны нэр нь ч өөр юм. Гэвч банкируудад хөлслөгдсөн эсвэл гэнэн тэнэгдүү өнөөгийн сэтгүүлчид энэ хуурамч шагналыг Нобелийнх хэмээн өргөмжилж сурталчилдаг тул дэлхийн олон нийт, тэр дундаа монголчууд алс холоос сургаар ингэж ойлгож шүтэн биширч ирсэн ба ингэснээрээ тэдний "үл үзэгдэх гартай чөлөөт эдийн засгийн онол номлол"-ын сурталчилгаанд найдаж өнөөг хүртэл 25 жил тушаасан бүхнийг нь хийж хий хоосон горьдлогоо тавьж ирсэн билээ... Харин эцэст нь Монгол улс ямар байдалд орсныг бүгд харж сонсож мэдэрч байгаа байх аа...

Эдийн засгийн “нобелийн” гэж нэрлэх болсон шагналыг Альфред Нобел нас барж шагналын сангийн гэрээслэлээ үлдээснээс хойш 75 жилийн дараа буюу 1968 онд Шведийн төв банк гэнэт санаачилж гаргаж ирсэн юм. Шведийн төв банкны энэ шагналын албан ёсны нэр нь «Эдийн засгийн салбарын судалгаанд Sveriges Riksbank-наас олгож буй Нобелийн дурсгалын шагнал» гэдэг байна! Энэ шагналыг шинээр бий болгож гаргаж ирсний гол зорилго бол ер нь эдийн засгийг тэр тусмаа өнөөгийн экономикс-ыг шинжлэх ухаан юм байна гэж гэнэн хүмүүст итгүүлэхийг, ингэж тэднээр "чөлөөт зах зээлийн онол"-оо хүлээн авахуулахыг, үүгээрээ дамжуулан дэлхийн бусад улс үндэстнүүдийг санхүүгийн аргуудаар цөлмөн мөлжиж баян тансаг амьдарч ирснийг нь бид ойлгох цаг хэдийнэ болсоон!

Шведийн төв банкны энэ “жинхэнэ биш хачин” шагналд Нобелийн нэрийг хамаатуулахыг Нобелийн гэр бүлийнхэн хориглож хэдэн үеэрээ яаж ч эсэргүүцээд дийлэхгүй байгаа аж. Учир нь эдийн засгийн салбарт ийм шагналыг олгож байхыг А. Нобель өөрөө огт санаачлаагүй, хойч үеийнхэндээ ч гэрээслээгүй юм. Тэгвэл гаднынхан уран сайхны кинонуудаараа байнга сурталчлаад байдаг нөгөө шударга шүүх нь, ардчилал нь хаана байгаа юм бол оо? Тэсрэх бодис, дарь үйлдвэрлэж дайн дажингаар асар баяжсан Альферд Нобель 1895 онд нас барахаасаа өмнө өөрийн нэрэмжит шагналын санг санаачилж физик, хими, уран зохиол, хүн эмнэлэг-физиолог мөн энхтайвны гэсэн 5 салбарын оны шилдгүүдэд энэ шагналыг олгож мөнгөн шагналаар урамшуулж байхыг гэр бүл, хойч үеийнхэндээ гэрээсэлсэн юм.

Жинхэнэ Нобелийн шагналын энэхүү медалийг физик, хими, уран зохиол, хүн эмнэлэг, физиолог, энх тайвны үйл хэргийн төлөө олгодог.

Харин "хуурамч" шагналын энэ медалийг зөвхөн "чөлөөт зах зээл" гэгч хулхи онолыг рекламдахад ашигладаг.

Капиталист ертөнцийн хамгийн баян 1% хэт баячуудын эрх ашигт үйлчилдэг “чөлөөт зах зээл”-ийн гэгч онол номлолд дэлхийн олон нийтийг "алсаас харуулж" итгүүлэхийн тулд, энэ онол номлол нь шинжлэх ухаанд үндэслэсэн мэтээр төсөөлүүлэхийн тулд, энэ онол нь хөгжилд хүргэдэг цорын ганц зам мэтээр жирийн хүмүүст үнэмшүүлэхийн тулд Шведийн төв банк өөрийн энэ шагналаа Нобелийн шагналуудын дундуур сэмхэн шургуулсан юм.

Үүнийг гэрчилж АНУлсын төдийгүй одоо бүх дэлхийн төв банк болон хувирсан Холбооны Нөөцийн Системийн нэг салбар банк “Эдийн засгийн салбарын энэ шагнал албан ёсоор бол Нобелийн шагнал биш гэдгийг олон нийт, ялангуяа тэдгээр шагнагдаад байгаа эдийн засагчдын тоонд багтдаггүй хүмүүс төдийлөн ойлгож ухаардаггүй... Энэ шагналыг бараг 70 жилийн дараа анх санаачилж 1968 онд Нобелийн шагналуудын дунд овжин рекламын арга болгож шургуулж өгсөн юм. Ингэж Шведийн төв банкны 300 жилийн ойг нь тэмдэглэсэн түүхтэй” гэж тэмдэглэсэн байдаг. Энэ хуурамч шагналаа Нобелийн шагнал мэтээр ойлгуулах гэсэн ийм л рекламын овжин арга мэх байсан юм.

2005 онд Нобелийн зээнцэр Питер Нобел “Эдийн засгийн салбарын энэ шагналд одоо бүгд дассаан, одоо түүнийг яг Нобелийн шагнал мэтээр сүржин сурталчилж гардуулдаг болсоон. Гэсэн ч энэ бол өнөөгийн "нэрт эдийн засагчид" гэгдэж байгаа тэр хүмүүс өөрсдийнхөө нэр хүндийг өсгөх гэсэн овжин пиар арга хэмжээ юм” гэж AFP мэдээллийн агентлагт өгсөн нэг ярилцлагадаа тэмдэглэсэн юм. Тэрээр нэмж “... энэ шагналаа тэгээд голдуу үнэт цаасны зах зээлийн дамын панзчдад олгохыг нь яана!.. Ийм шагналыг бол Алфред Нобел санаачлахыг хүсэж байсан гэх ямар ч баталгаа бол байхгүй ээ” гэж хэлсэн ажээ.

Нобелийн гэр бүлийнхний үе үеийнхэн Шведийн төв банкны санаачилсан энэ шагналыг хатуу шүүмжилж ирэхдээ ийм шагнал олгохоо болихыг эсвэл нэрийг нь өөрчлөхийг байнга уриалж ирсэн юм. 2001 онд Нобелийн шагналын 100 жилийн ойн үеэр Нобелийн гэр бүлийн 4 төлөөлөгч шведийн Svenska Dagbladet сонинд нэгэн ил захидал хэвлүүлж "эдийн засгийн энэ нобелийн шагнал" гэгч нь Нобелийн жинхэнэ шагналуудын нэр хүндийг бууруулж түүнийг гутааж байна" гэж зарласан юм. Гэхдээ зөвхөн тэр хэд л ингэж боддоггүй ажээ.

Энэхүү шинээр гарч ирсэн эдийн засгийн “нобелийн” шагнал гэгчийг жинхэнэ судлаач эрдэмтдийн хүрээнд хэзээ ч ойшоож үзэж байгаагүй юм. Жишээ нь, 1969 онд АНУлсын ерөнхийлөгч Ричард Никсоны засаг захиргааны дэргэдэх Шинжлэх ухааны зөвлөлдөх хороо-г толгойлж байсан нэг эрдэмтэн чөлөөт зах зээлийн экономиксч "эдийн засагчдыг" Нобелийн жинхэнэ шагналын эзэд - жинхэнэ судлаач эрдэмтдийн хамт шагнал гардуулах тайзан дээр гаргасныг сонсоод “Тэгээд та нартай тэд хамтдаа тайзан дээр зогсож байсан гэж хэлэх гээд байна уу” гэж дуу алдаж толгой сэгсэрч байсан гэдэг.

Энэ шагналыг үзэн ядах явдал одоо ч ил далд буцалсаар байгаа бөгөөд энэ тухай үе үе Барууны хэвлэлд гарч ирсээр байгаа. 2004 онд Нобелийн хорооны гишүүн 3 нэрт эрдэмтэд хамтран шведийн хэвлэлд ил захидал хэвлүүлж шведийн төв банкны энэхүү шагналынх нь зальжин луйврын шинжтэй “чөлөөт зах зээлийн шинжлэх ухаан” гэгчийнх нэр хүндийг нь бут ниргэсэн юм. Тэд “... энэхүү эдийн засгийн салбарын шагнал гэгч нь Нобелийн бусад шагналуудын нэр хүндийг унагаж гутааж байна. Хэрэв энэ шагналаа цаашид хадгалахыг хүсэж байгаа юм бол түүгээр шагнагдагсдын хамрах хүрээг нь өргөжүүлэх ёстой ба түүнийг Нобелийн шагналуудаас ялгаж салгаж өгөх хэрэгтэй” гэж тэр ил захидалдаа бичсэн байна. Мөн тэд “эдийн засгийн нобелийн гэх энэ шагналаар нь шагнуулсан ихэнх "эдийн засагчдынх" нь гаргасан амжилтууд гээд байгаа тэр зүйлүүд нь бодит амьдралтай ямар ч холбоогүй, жинхэнэ эдийн засгаас хэтэрхий тасархай, харин санхүүгийн зальт аргууд л байдаг учир бүр ямар ч утга учиргүй эд юм” гэж зарласан юм.

Судлаач эрдэмтдийн хүрээнд ийм их үзэн ядалт сөрөг хариу үйлдийг өдөөсөөр байгаа энэ шагналыг яагаад тээр хойно бий болгож мөн Нобелийн шагналуудын дундуур шургуулсан юм бол оо? Тэгээд яагаад заавал өнөөгийн "эдийн засгийн" салбарт шагнал өгөх ёстой юм бэ гэх мэт асуултууд зүй ёсоор ар араасаа нь хөвөрч байгаа билээ.

Харин тэгвэл үүнийг ойлгохын тулд 1960-аад оны Швед улс руу эргэн очих хэрэгтэй болно.

Яг энэ шагналыг бий болгож Нобелийн бусад шагналуудын дундуур шургуулах хор ид найрагдаж байсан яг тэр үед шведийн банкирууд мөн том бизнес бүлэглэлүүд энэ улсын эдийн засагт “чөлөөт зах зээлийн” гэж нэрлэсэн бүтцийн өөрчлөлтүүд гэгчийг хийхээр зүтгэж байсан юм. Тэд нарын хамгийн гол зорилго нь Шведийн эдийн засаг дахь төрийн бүх хяналт зохицуулалтыг нь сулруулж улмаар үгүй хийх мөн Шведийн төв банкийг улсаас нь бүрэн хараат бус “бие даасан эрх чөлөөтэй” болгохыг зорьж байсан ажээ.

Энэ тухай Норт-Дамын их сургуулийн профессор, эдийн засгийн түүхээр мэргэшсэн Филип Мировски ингэж баталж байна: “ Яг тэр үед Шведийн төв банкийг илүү хараат бус, төр - ард түмэнд ажлаа тайлагнадаггүй болгохыг оролдож байсан ба Шведийн нийгмийн дотор төв банкандаа бодлого үйл ажиллагааны бүрэн бие даасан ийм “тусгаар тогтнол”-ыг өгч болох уу гэдэг асуудлаар улстөрийн хурц ширүүн тэмцэл, олон нийтийн маргаан мэтгэлцээн өрнөж байсан юм. Энэ үед Шведийн төв банк өөрийгөө Швед улс түүний төр - ард түмнээс бүрэн хараат бус, тэдэнд захирагддаггүй, тэдэнд бодлого үйл ажиллагаагаа тайлагнадаггүй болох гэсэн энэ байр сууриа хамгаалахын тулд өөрийнхөө зүтгүүлж байсан чөлөөт зах зээл гэгчийг шинжлэх ухаанд үндэслэсэн бас улстөрийн ямар ч хяналт зохицуулалт дэмжлэг хэрэггүй, тэртэй тэргүй өндөр нэр хүндтэй байгууллага мэтээр жирийн олон нийт, энэ бүхний цаад учрыг үр дагаврыг нь сайтар мэдэхгүй-ойлгохгүй байсан жирийн олонход “ойлгуулах”- тэдэнд нэг тийм мэт сэтгэгдэл л төрүүлэх хэрэгтэй байсан юм” гэжээ.

Төв банкийг ингэж бүрэн “эрх чөлөөтэй” болгохыг зүтгүүлж байсан тэр Том мөнгөний бүлэглэл өөрсдийн энэ хачин байр суурийг “чөлөөт зах зээл л үр ашигтай байдаг” гэдэг хулхи онолынхоо дагуу мөн өөрсдөөс нь өөр хэн ч ойлгох аргагүй "неоклассик эдийн засгийн" гэгч “шувууны хэлээрээ” тайлбарласан болж харагдаж байсан ажээ.

Гэсэн хэдий ч тэдний энэ зальжин хоосон чалчаа башир үгсийг нь шведийн нийгмийн олонх нь хүлээж авахгүй байсан байна. Эрүүл ухаантай, эх оронч олон шведүүд тус улсын төв банкинд ард түмнээс хараат бус “бүрэн эрх чөлөөг” тавьж өгөх ёстой гэдгийг банкирууд, гадаад дотоодын “мөнгөний том шуудайнууд” зүтгүүлээд байгаагийн цаад зорилго, далд мөн чанарыг нь сайтар ойлгоцгоож байлаа! Энэ төв банкны хараат бус байдал гэгч нь үнэн хэрэг дээрээ Швед улсын эдийн засгийн хамгийн амин чухал шийдвэрүүдийг гаргаж байх бүх эрхийг ард түмний сонгож байгуулсан парламент, засгийн газарт бус харин гадаад дотоодын том мөнгө хүүлэгчдэд шилжүүлэн өгөх гэсэн эрээ цээргүй зальжин алхам болохыг нь, мөн чанартаа дотоод гадаадын мөнгө хүүлэгчдэд улс эх орныхоо эдийн засаг, ард түмний амьдрал ахуй, Улс Үндэстнийхээ хувь заяаг яаж удирдах бүх эрхийг найр тавин өгөх гэсэн үг болохыг сайтар ойлгож байсан юм!

Яг энэ эгзэгтэй мөчид Шведийн төв банк хожим “нобелийн” гэх болсон энэ хуурамч шагналыг бий болгон гаргаж олон нийтийн дунд магтан өргөмжилж пиардаж эхэлсэн байна.

Үүнийг хэн анх санаачилж яаж ямар арга замуудаар зүтгүүлсэн, үүний тулд ямар “хор найруулсан” тухай мэдээлэл одоо хүртэл маш бүдэг бадаг, тодорхой баримт сэлт ховор байдаг аж. Ингээд 1968 онд Шведийн төв банк өөрийн 300 жилийн ойн арга хэмжээн баяр ёслолын уур амьсгалыг овжин ашиглаж эдийн засгийн гэх нэгэн шинэ шагналыг бий болгосон түүхтэй. Тэд үүнийгээ эхлээд Алфред Нобелийн дурсгалын шагнал гэж нэрлэж байгаад арай хожимхон Нобелийн жинхэнэ шагналуудын дундуур шургуулж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилж гэнэн хүмүүсийн ойлголтонд Нобелийн нэртэй чанга гэгч нь холбож зангидаж өгсөн юм.

Эхэн үедээ энэхүү бараг жинхэнэ юм шиг шагналынх нь нэр нь арай урт, медалийнх нь хэмжээ арай өөр, хамгийн гол нь энэ шагналыг дагалдах мөнгөн урамшуулал нь Нобелийн шагналын сангаас гардаггүй байв. Гэвч энэ бүхнийг ойроос үзэж харж байгаагүй, хөшигний ард болж байсан тэр тэмцлийг огт мэдэхгүй байсан жирийн олонход энэ “хулхи” шагналыг бусдаар бол Нобелийн жинхэнэ шагналуудаас ялгаж салгах аргагүй болгосон байлаа.

Ингэж бөөн луйвар хор найруулсны эцэст шагнал бэлэн болсон байв! Тэгээд банкируудад хэрэгтэй "эдийн засагчдыг" шагнаж өргөмжилж тэдний захиалгаар зүтгүүлж байсан "чөлөөт зах зээл" гэгч үзэл суртлыг дэлхий дахинд сурталчлан пиардахын тулд Шведийн төв банк энэ шагналынхаа эздийг тодруулах хорооны даргаараа неолибералч эдийн засагч Ассар Линдбек гэгчийг томилсон ажээ. Харин энэ этгээд нь АНУлсын Чикаго-гийн их сургуулийнхантай эртнээс нягт холбоотой нэгэн байсан юм! Энэ сургууль бол неолиберализмын үүр ичээ – түүний хувилгаан Фридрих фон Хайек, Мильтон Фридман нарын ордон цайз, хожим 1973 онд Чилид ТТГазрын шууд удирдлага, дэмжлэгтэйгээр болсон төрийн эргэлтийн дараа энэ улсын эдийн засгийг эвдэн бусниулж самарч ард түмнийг нь “шувтарсан” нөгөө цуут “чикаго-гийн банди нар”-ыг өлгийдөж авсан газар юм!

Шведийн төв банк энэ шагналынхаа хорооны дарга, “чөлөөт зах зээлийн эдийн засагч”-ийг 30 гаруй жил энэ суудалд нь хамгаалан бөөцийлж чадсан юм. “Чөлөөт зах зээл” гэгчийг номлодог энэ хулхи-эдийн засагч нэгэн удаа ам алдаж “Хэрэв бөмбөгдөлтийг тооцохгүй юм бол, аливаа хотыг устгах хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол олонх тохиолдолд орон сууцны үнийг нь өсгөж энэ зах зээлийг далдаас хянаж удирдах явдал юм” гэж хэлсэн нь "чөлөөт" гэгч зах зээлийн үнэн царайг илчилж байгаа нэг баримт юм.

Эхний жилүүдэд шведийн төв банк овжин хөдөлж энэ шагналаа голдуу эдийн засгийн уламжлалт онол номлолыг баримталдаг, бага ч гэсэн нэр хүндтэй эдийн засагчдад олгож хамгийн гол нь энэ шагнал гардуулах ёслолоо сүржин зохион байгуулж дэлхий даяар пиардаж олон нийтийг алгуурхан дасгаж байв. Энэ шагналд нь дэлхийн олон нийт дасаж бас ч гэж нэр хүнд, ач холбогдол нь жирийн олонхын нүдэнд өсөөд ирэхийн хамт хуурамч нобелийн шагналын эзэд огцом барууны неолибералч “эдийн засагчид” руугаа эргэсэн юм. Дараачийн хэдэн арван жилийн турш Шведийн төв банк - шагналын хорооныхон энэ шагналаа “үл үзэгдэх гартай чөлөөт зах зээлийн” онол буюу – шуудхан хэлбэл нөгөө чөлөөт зах зээл гэгчээр бүх дэлхий дахиныг луйвардан хэт баяжсан 1% баячуудад дэлхий дахины бүх өмч хөрөнгө баялгийг булаан авахад нь туслах зорилготой энэ онолыг улайран зүтгүүлэгч - неолиберализмын үзэл сурталчдад гардуулж өргөмжлөх болсон юм.

Эхлээд 1974 онд энэ шагналыг неолибералч чөлөөт зах зээлийн онолыг улайран зүтгүүлэгч, 20-р зууны хамгийн их пиардуулсан "эдийн засагч", сонгодог эдийн засгийн онол гэгчийг үндэслэсэн загалмайлсан эцэг нь гэж тооцогдох болсон Фридрих Хайек (Friedrich Hayek)-д гардуулж өргөмжилсөн билээ. Түүний энэ онолыг нь жинхэнэ судлаач эрдэмтэд, эх оронч эдийн засагчдын хүрээнд “ядуу буурай орнуудыг улам их шул - харин хэт баячуудыг улам их баяжуул” гэсэн онол гэж нэрлэдэг. Түүний араас 1976 онд, түүнтэй хамт Чикаго-гийн их сургуульд хамт “чанагдаж боловсорсон” Мильтон Фриидман (Milton Friedman) энэ шагналаар "шагнуулсан" түүхтэй...


Өрнөдийн ардчилалд дагаар орж үнэн хэрэгтээ Барууны гүнзгий колониуд болсон улс орнуудын төв банкуудыг чухамдаа Хайек, Фриидман нарын цаад эздийн зүтгүүлж байгаа "зах зээлийг эрх чөлөөтэй байлгах" онолын дагуу эдгээр Улс Үндэстэн - төр - ард түмнээс нь хараат бус, тэднээс “бүрэн эрх чөлөөтэй” болгож харин АНУлсын Холбооны Нөөцийн Систем (Federal Reserve)-ийн нэг салбар банк болгож үнэн хэрэг дээрээ долларын боолчлолыг хуульчилж авсан юм. Тэдний номлож зүтгүүлж ирсэн энэ онолынх нь дагуу зөвхөн намууд нэртэй мафиуд нэр дэвшүүлдэг ардчилсан сонгууль гэгчээр элдэв этгээдүүд ГУДАМЖНААС аливаа улсын төр засагт шургалан орж бусниулах боломжийг тавьж өгч харин дараа нь ЭРГҮҮЛЭЭД төр засгийг нь бүх зүйлд буруутган түүнийг бүх зүйл дээр хязгаарлах ялангуяа улсынхаа эдийн засагт хяналт тавьж дэмжлэг үзүүлж хяналт зохицуулалт хамгаалалт хийж оролцохыг бүр ч хориглохыг уриалдаг! Энэхүү байдал нь хулхи нобелийн шагналтнуудыг хөлсөлсөн байгаа нөгөө 1% хэт баячуудад л ашигтай байдаг бөгөөд учир нь төргүй - толгойгүй, улсын хяналт хамгаалалтгүй болгосон санхүү-эдийн засгийг нь, ийм улс үндэстнийг залгихад маш хялбархан болсон байдаг юм аа!!!

Жич: Аливаа ард түмэн гагцхүү өөрсдийн сонгож байгуулсан төрөөрөө дамжуулж Улс Эх Орныхоо эдийн засгийг удирдаж залдаг гэдгийг, өнөөгийн төрийн өндөрлөгийг булаан эзлэн авсан байгаа "ардчилсан" гэх этгээдүүд бол Монголын төрийг үгүйсгэх, түүнийг зохиомлоор хязгаарлаж сулруулах, Монгол улсыг ингэж харийханд найр тавин өгөх шалтгаан ОГТ биш гэдгийг бид ойлгож ухаарах ёстой!

Ф. Хайек бүр бүхэл бүтэн нэг онол зохион гаргаж ирж өнөөгийн болон урьд өмнөх эдийн засгийн бүх хүндрэлтэй асуудлуудад гагцхүү тухайн улсын төрийг гүтгэн буруутгаж мөн Улсын хяналт зохицуулалтанд байсан банкны салбарыг нь буруутгаж харин хувь этгээдүүдэд өгөх ёстой (хувийн эдгээр банкируудын ард хэн зогсож байгааг таагаарай) гэж уриалж ирсэн билээ. Тэрбээр төрөөр дамжуулан хийж ирсэн Улсын хяналт зохицуулалт бол гарцаагүй боолчлол, тоталитаризмд хүргэдэг гэж хулхи онолдоо номлодог. Гэсэн хэдий ч хэрэв дэлхийн олон орны, тэдний дотор хөгжингүй улс орнуудын эдийн засгийн түүхийг сайтар анхааралтай судалж үзвэл арай тийм биш, олон зүйл дээр огт ийм биш, харин ч бүүр яг эсрэгээрээ байсан байдаг!

Хуурамч нобелийн шагналаар пиардуулсан, өөр нэг сионист жүүд Мильтон Фриидман өөрийн хувилгаан багш Хайекийн энэ онолд нь дөрөөлж “монетаризм” хэмээх бас нэгэн хулхи онолыг зохиож гаргаж ирсэн билээ. Чухамдаа түүний энэ онолын дагуу "ардчилсан неолибералч" эдийн засагчингууд, улстөрчингүүд олон нийтийн тархийг угааж тэднийг инфляциар айлган сүрдүүлж байгаад Монголын эдийн засгийг “цусны” архаг дутагдалд 20 гаруй жил барьж хөгжил дэвшлийг багалзуурдаж байгаа...

Харин үүнийг яг яаж ямар шат дараатайгаар хийж ирсэн гэдэг нь тусдаа томоохон сэдэв биз ээ.

ХАМГИЙН ГОЛ ЗҮЙЛ БОЛ ӨНӨӨГИЙН ЭНЭ "ДАЛД ГАРТАЙ ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ" ГЭГЧ ОНОЛ БОЛ ЖИНХЭНЭ АГУУ ТОМ ЗАЛИЛАНГИЙН ОНОЛ ЮМ АА!.. БАРУУНЫ ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧДЫН ЗЭВСЭГ БОЛСОН ЭНЭХҮҮ ҮЗЭЛ СУРТАЛ, ХУЛХИ ОНОЛ НЬ ӨНӨӨГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ СҮЙРЭЛД ХҮРГЭСЭН НЬ МАРГАШГҮЙ БОДИТ ҮНЭН ЮМ!

Эх сурвалж: There Is No Nobel Prize in Economics

Холбоосууд:
http://www.alternet.org/economy/there-no-nobel-prize-economics http://www.realclearscience.com/articles/2014/10/06/nobel_prizes_a_true-or-false_quiz_108884.html http://blogs.ft.com/the-world/2010/09/the-fake-nobel-for-economics/  
https://www.youtube.com/watch?v=XrYlG4_Af4k  
https://www.youtube.com/watch?v=QwQioAwm-FI

 

 

Сэтгэгдлүүд  

baagii
0 # baagii 2015-04-27 11:32
Үүнтэй яг адилхан Энхтайвны шагнал(Нобель) гээд хамгийн их дайн хийсэн, эсвэл шашны удирдагч нарыг шагнадаг нэг шогийн зүйл байгаа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Болд0701
0 # Болд0701 2015-06-10 16:50
Нобелийн эдийн засгийн шагнал гэж угаасаа байгаагүй харин 68 оноос нобелийн нэрэмжит эдийн засгийн шагнал гэж өгч байснаа одоо шууд л нобелийн шагнал гэж нэрлэдэг болж.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Haisan
0 # Haisan 2015-11-05 13:52
баярлалаа. Ийм эрүүл, саруул сэтгэлтэй монгол хүн байгаа нь ямар сайхан юм бэ... Амжилт хүсье! Үргэлж хамт шүү!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
zochin
+3 # zochin 2016-03-22 06:24
Ямар мундаг юмбэ Ийм оюун бодол нүд нээсэн сайтруу санамсаргүй олоод харчдаг Баярлалаа Нүд чих тархи нээсэн сайхан мэдээллүүдийг уншаад сэтгэл хөдлөв Юу болоод байгаан бол монголчууд маань хараагдсан улс шиг сүүлийн жилүүдэд хүмүүс нь ямар аймаар болж байнаа гэж бодож явдаг болсон байсан Төр нь самуурч иргэд нь үймж итгэл үнэмшил нуран унасан Тэнэгрэл өвчин газар авсан өнөө үед жинхэнэ хэрэгтэй сайт байна даа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гого
0 # Гого 2019-04-04 09:13
ЭНэ талаар Bolor.info сайтаас байнга мэдээлэл олж уншдаг.Олон түмэнд сайн түгээн дэлгэрүүлцгээх үйлсэд нэгдэхийн сацуу үр хүүхэд ах дүү найз нөхөддөө дамжуулаарай
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг