МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ УХААЛАГ УУ эсвэл
УХААНГҮЙ ТҮШМЭДИЙН УВАЙГҮЙ УРВАЛТ УУ

Хамгийн гол нь цаад зорилгоо л нууцалж байх ёстой.
Далд зорилгыг хэн ч эсэргүүцээд байдаггүй юм аа ... (c)

Өнгөрсөн 10-аад жилийн турш нэр бүхий хэдэн эрх баригчид ИРГЭНИЙ УХААЛАГ ҮНЭМЛЭХ гэж их ухуулж сурталчилж ятгаж байсан билээ. Гэвч уул уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ мэтийн олон зүйл дээр “ухаангүй, увайгүй урвагчид” гэдгээ харуулсан тэд нарын “ухаалаг” гэж өргөмжлөн өхөөрдөөд байгаа шинэ загварын иргэний үнэмлэх гэдэг нь яг чухам юу юм вэ, ямар үр дагавруудтай, үүний ард ямар далд зорилго явж байгаа талаар товчхон авч үзье.

Эрх баригчид энэ асуудлын цаад мөн чанар, үр дагаврууд, эрсдэлүүдийг ярихын оронд үүнийгээ бас л "дэлхийн жишиг" гэсэн хийсвэр жижүүрийн нэг үгээр халхалж энэ тухай яриаг дандаа уг асуудлын техник талуудыг нь магтан дуулахад хандуулж ирсэн билээ. Энэ нь зүйрлэж хэлбэл, могойн арьсний гөлгөр гоё эрээнийг магтан шагшиж харин хатгавал ямар их өвдөх, цаашилбал хор нь үхлийн аюултай болохыг ярихгүй байгаатай яг ижил юм.

Энэ иргэний "ухаалаг" үнэмлэх гэгч нь иргэн хүнийг өөрийг нь цифрүүд болгон хувиргасан электрон карт юм. Энэ үнэмлэхэн дотор суулгасан бичил электрон схем нь тухайн иргэний талаарх бүх чухал, нандин мэдээллийг нь агуулсан байх юм.

  1. эзэмшигчийнхээ хувийн оноосон дугаар
  2. банкны харилцах дансууд, хадгаламжин дахь мөнгөний хэмжээ
  3. эрүүл мэндийн байдал, урьд нь өвчилсөн өвчнүүдийн мэдээллүүд
  4. эзэмшигчийнхээ тухайн мөчид хаана байгааг тогтоох бичил антенн
  5. хурууны хээ, нүдний солонголог бүрхэвчийн зураг
  6. гэр бүлийн байдал
  7. амьдардаг газар, хаяг
  8. худалдан авсан бүх зүйлүүдийн тоо хэмжээ, агуулга
  9. улстөрийн итгэл үнэмшил, нам холбоодын гишүүнчлэл, дэмждэг эсэх
  10. шашин шүтлэгийн талаарх мэдээлэл гэх мэт бусад олон мэдээллүүд багтах болно.

Энэхүү иргэний ухаалаг үнэмлэх гэж нэрлэсэн пласмассан электрон картыг тусгай уншигч төхөөрөмжинд оруулаад түүний эзэмшигчийн талаар бүх мэдээллийг авч болно. Мөн энэ үнэмлэхэн дээрх соронзон тууз нь 2 мянга хүртэлх үг болон цифрүүдийн багтаамжтай байна. Иргэний электрон үнэмлэхүүд доторх бүх мэдээллийн өгөгдлүүдийг нь тэр хүний насан туршид нь баяжилт хийж тусгай өгөгдлийн санд хадгалж байх юм.

Үүнийг энгийн монгол хэлээр тайлбарлан хэлбэл иргэн нэг бүрт тусгай “хувийн хэрэг” нууцаар нээнэ гэсэн үг юм. Энэ үнэмлэхний тусламжтайгаар тухайн хүний бүх нандин нууц, итгэл үнэмшил, "найдвартай томоотой хүн"- эсэхийг судалж мөн хийж байгаа мөнгөн төлбөрүүд болон түүний тухайн мөчид хаана явж байгаа тухай зэрэг хүний эрх, эрх чөлөөнд хамаарах бүх мэдээллүүдийг гар утасны операторуудын антеннууд эсвэл сансрын хиймэл дагуулуудаас байнга уншиж энэ бүх мэдээллийг төв компьютертаа дамжуулж тэнд задлан шинжилж хувийн “хэргийг” нь баяжуулж байх юм. Ингэж засгийн газар монгол иргэн нэг бүрийн бүх алхмыг хянаж тагнан мөрдөж байх боломжтой болох юм. Гэвч хамгийн гол хяналтыг гадна талаас хилийн чанадаас хийж байхаар боловсруулагдсан байна.

Бүх дэлхий дахины энэ мэдээллүүдийг асар том хүчин чадалтай 2 компьютерт боловсруулагдаж тэнд хадгалагдаж тэндээс удирдлагыг хийж байхаар төлөвлөсөн байгаа ажээ. Нэг супер компьютер нь Брюссельд байрладаг бөгөөд “Beast”(англиар “араатан” гэсэн гэсэн үг) нэртэй байна. Энэ нь Дэлхийн Засгийн Газар гэгчийг байгуулахыг улайрч байгаа үндэстэн дамжсан том бүлэг хувь хүмүүсийн эрхшээл доорх элдвийн гоё нэртэй далд зорилготой тусгай байгууллагууд энэ бүх мэдээлэлд эгшин зуур хандаж тэндээс ийм электрон дөнгөнд орсон хүмүүстэй юу хүссэнээ хийж байх боломжтой болох юм. Үүний тухай гадаадын улстөр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэд судлаачид түгшүүрийн харанга дэлдэж дэлхийн хүн ардад сэрэмжлүүлж байна.

Өнөөгийн манай эрх баригчдын хувьд нэгэн төрлийн мөргөлийн маани мэгзэм нь болсон “дэлхийн түвшин”, “европын стандарт”-аар нь манайд иргэний ухаалаг үнэмлэхийг нэвтрүүлэх гэж “эвлэлийн ажилтны цогтой хэнээрхлээр” хөөрцөглөж байгаа нь эцэстээ

  1. Засаглал, эрх мэдлийн бүх үндсэн боломж энэ цагаас хойш монголын ард түмэнд бус, ард түмнээс сонгогдон гардаг УИХ, Монголын Засгийн Газарт ч бус харин энэ бүх электрон картууд, мэдээллийн санг боловсруулсан, мөн үйлчилгээг нь барьж байгаа гаднын улс, түүний ар дахь хүчинд шилжинэ гэсэн үг юм.
  2. Энэ алхам нь өнөөдөр авилгал, үзэл суртлын төөрөгдөлд суларч доройтоод байгаа манай төр улсын одоохондоо бол албан ёсны байгаа тусгаар тогтнол, монголын ард түмний эрх, эрх чөлөөний эцсийн үлдэгдлүүд нь бидний эрх мэдлээс бүрэн гарч гаднын хүчний эрхшээлд бүрэн шилжиж байгаа хэрэг юм.
  3. Энэ нь цаашдаа бэлэн мөнгийг ашиглахыг бүрэн болиулж бүх худалдаа арилжаа, үйлчилгээг эдгээр ухаалаг үнэмлэх гэж нэрлээд байгаа электрон картуудаар л хийдэг болгосон хавтгай далд хяналтын систем болон хувирах болно.
  4. Ийм болгосон нөхцөлд энэ далд эрхшээл дарангуйллын дэглэмийг зүй ёсоор эсэргүүцэх шударга ёс, эрх чөлөөг дээдэлдэг “тохиромжгүй” хүмүүсийн иргэний үнэмлэхүүдийг нь бүх өгөгдлийн санг барьж эрхшээж байгаа хүмүүсийн тушаалаар эгшин зуур салгаж ингэснээрээ тэр хүмүүсийг нийгмийн бүх харилцаанаас бүрэн шахан гаргаж амьдрах оршин тогтнох бодит боломжгүй болгох юм.
  5. Хувь хүний хувьд нэгэнт “ийм албаар чухал болгосон” электрон ухаалаг үнэмлэхүүдийг хувь хүмүүс байнга биедээ авч явах шаардлагатай болох бөгөөд үүгээр тэдний хаана юу хийж явааг байнга тагнан мөрдөж “хувийн хэргийг” зузаатгаж байх болно.
  6. Ийм нөхцөлд хаяж гээх, хулгайд алдах явдал байнга гарах нь, үүнтэй холбоотой гэмт хэргүүд хавтгай болох нь эргэлзээгүй бөгөөд үүгээр шалтаглан электрон ухаалаг үнэмлэхний дараачийн алхам болох хүний биеийн арьсан доор ийм бичил схемийг заавал суулгуулахыг албадах юм. Өөр аргагүй байдалд хийх болно !!!
  7. Өнөө үед манай улсад өөрийн электрон карт, бусад холбогдох тоног төхөөрөмж, программ хангамжийг үйлдвэрлэх бололцоогүй байгаа нөхцөлд энэ бүх мэдээлэл, тэдгээрийг ашиглах бүх боломж гадныхны бүрэн мэдэлд очиж байна гэсэн үг юм. Мөн энэ бичил схемд өөр чухам юу суулгасан байгааг бидний хэн ч мэдэх аргагүй юм.
  8. Чухам үүний тулд (а)хүн амын шинэчилсэн бүртгэл явуулж (б)улс, олон нийтийн бүх мэдээллүүдийг цуглуулж авсан ба одоо (в)монголын бүх иргэдийн бүх мэдээллийг хилийн цаадах гаднын үйлдвэрлэгчид шилжүүлж өгснөө зарлаж тэндээс (г)иргэний үнэмлэх ирэх ёстой хэмээн хэнэг ч үгүй ярьж сууна.
  9. Даян дэлхийд өөрсдийн үнэмлэхүй эрх мэдэл, засаглалыг тогтоох гэж улайрч байгаа үндэстэн дамжсан банк санхүү, корпорациуд - Дэлхийн засгийн газар гэж өөрсдийгөө сонгож мөн нэрлэсэн тэр хүчин олон чиглэлээр (мэдээллийн тархины угаалга, сэтгэлзүйн дарамт, генийн өөрчлөлттэй хүнс эм тариа вакцин, хойч үеийн хүмүүжил боловсролыг хялбаршуулах) хүн төрөлхтний эсрэг хавтгай дайн хийж байгаагийн нэг үндсэн чиглэл нь энэ юм.
  10. Өөрсдийн итгэл үнэмшил, шударга ёс, эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэнээс болж электрон ухаалаг үнэмлэхүүдээ хаалгах хүмүүс нийгмийн бүх харилцаа(хүнс хоол худалдан авах, эмнэлэг, сургуулийн үйлчилгээ авах гэх мэт)-с нэгмөсөн шахагдсан байх учир энд тэнд үүсэх ийм хүмүүсийн бүлэглэлүүд нэгдэн тэмцэж эхлэх ба тэр үед тэднийг нийгэмд аюултай, террористууд гэсэн шалтгаар устгах болно. Үүгээр корпортатив даяарчлагчид бусад хүмүүст яадгийг харуулах бөгөөд жирийн хүмүүсийг нэг бол ийм хувь заяатайгаа эвлэрэх эсвэл амьд явах эрхгүй болох ирээдүй хүлээж байгаа юм.

Ингэж тэд (Энэ тухай баталгаатай албан ёсны мэдээллүүд интернэтд хангалттай бий. Мэдээлэл хайх үгүүд: New World Order, World Government, Новый мировой порядок, Дэлхийн шинэ дэглэм г.м) Дэлхийн Шинэ Дэглэм гээч фашист ноёрхлоо тогтоох гэж байгаа бөгөөд тэр үед үнэн хэрэг дээрээ тэдний дуулгавартай боолууд нь болон хувирсан байх дэлхийн хүн ардуудыг хавтгай хатуу харгис хяналтан доор – электрон бөөнөөр хорих лагерт хийх төлөвлөгөөтэй ажээ.

Европын Холбооны зарим улсууд, Англи, Өмнөд Солонгос болон АНУ-д иргэний ухаалаг электрон үнэмлэхүүдийг нэвтрүүлсэн боловч удалгүй тэндхийн ард түмнүүд, олон нийт "ардчилалд хавтгай хатуу хяналтын дэглэм огт нийцэхгүй” гэж тэмцсэн тул татгалзаад байгаа...

Монголчууд бид одоо ийм нөхцөлд юу хийж чадах вэ?

  1. Хамгийн амархан эрсдэлгүй арга бол электрон иргэний үнэмлэхээс бүрэн татгалзах хэрэгтэй юм. Үүний тулд нийгэмд ухаалаг иргэний үнэмлэх гэгчийн тухай өргөн хэлэлцүүлэг өрнүүлж сайн муу эрсдэлтэй талуудыг дэнслэн үзэж бүх нийтээрээ ойлгож ухаарах нь ийм “харийн” үнэмлэхээс татгалзахад хүргэх нь тодорхой юм.
  2. Хэрэв үнэхээр зарим гэнэн хөөрүү эрх баригчид “дэлхийн түвшин”-д ийм зүйлээр ч боловч хүрэх гээд байгаа юм бол зөвхөн гадаад паспортуудад электрон бичил схем гаднынхнаар “суулгуулж” болох юм. Бас ийм чухал асуудлыг нийгмээрээ нухацтай авч хэлэлцэж хамгаалалтын арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байгаа юм.
  3. Хэзээ ч иргэний үнэмлэхүүдийг, электрон гадаад паспортуудыг банкны тооцооны карттай нэгтгэхийг зөвшөөрч болохгүй юм. Ийм тохиолдолд хүмүүсийг электрон паспортоор нь цаг ямагт мөрдөн мөгшиж эрх баригчдад, харийн эздэд “таалагдаагүй” тохиолдолд тэдний картыг нь салгаж тэднийг “амьд явах эрхгүй” болгох боломжгүй болох юм.
  4. Мөнгөний дэглэм ноёрхож байгаа нөхцөлд шинжлэх ухааны бүх ололтыг хүмүүсийн сайн сайхны төлөө хэрэглэдэггүй, харин ч жирийн хүмүүсийг улам шулах, төөрөгдүүлэх, эрхшээлдээ оруулахад ашиглах болсон ! гэдгийг ойлгож ухамсарлах хэрэгтэй байна. Иймд цаасан паспорт, цаасан иргэний үнэмлэх нь гаднын улс, хүчний нөлөөнөөс ангид байх боломжийг хангаж байгаа гэдгийг олж мэдэж уншиж үзэж ойлгох шаардлагатай байна.
  5. Одоо тэд дахиад л цахим ардчилал гээд тоть шиг дуурайж дуугараад эхэллээ... ямар эзэн нь заагаад өгчихсөн юм бол доо, манайхны зарим нь юмны цаад учрыг мэдэхгүй жаахан хүүхдүүд шиг ярьж хэлж байгаа юмаа судалдаггүй, уншдаггүй, олж үздэггүй, эргэцүүлж боддоггүй, ойлгож ухаардаггүй хачин "хялбар" хүмүүс шүү... Ээ дээ, энэ эвлэл олон нийтийн эсвэл пионерийн ажилтнууд асан манай эрх баригчид аа гэж...

Аарон Руссогийн өгсөн ярилцлага

Zeitgeist - Эрин цагийн дуудлага баримтат киноноос: ухаалаг иргэний үнэмлэхний дараачийн алхам - арьсан доор суулгах электрон бичил схемийн тухай хэсэг

Орчуулга нь: 

Энэ бол Аарон Руссо /зүүн гараас/, улс төрч байсан одоо бол найруулагч хүн юм. Харин түүнтэй хамт байгаа хүн бол Николс Рокфеллер, банкны эзэд бизнесмен - Рокфеллеруудын гэр бүлийн гишүүн юм. Аарон Николс Рокфеллертэй нөхөрсөг харилцаатай байсан ба удалгүй тэрээр Рокфеллеруудыг сайн таньж тэдний төлөвлөгөөг мэдсэн цагаас энэ харьцаа тасарсан юм.

Аарон Руссо:

  • Нэг удаа миний танил нэг өмгөөлөгч эмэгтэй над руу утасдаж Рокфеллеруудын нэгтэй танилцахыг хүсэж байна уу гэж асуусан юм. Би мэдээж, тэгэлгүй яах вэ гэж хариулсан...
  • Удалгүй бид найз нар болсон ба тэрээр надад олон зүйлийн тухай ярьж өгдөг байсан.
  • 2001 оны 9-р сарын 11-нээс 11 сарын өмнө тэрээр над руу утасдаж “-Аарон! Нэг уулзалт болох гэж байна, тэгээд тэр уулзалтан дээр бид Афганистан руу удалгүй довтлох тухай, Каспийн тэнгисээс нефтийн хоолой татах тухай, яаж бид Иракийг нефтьтэй нь хамт дайран эзлэх тухай, тэгээд Иракийг Ойрх Дорнод дээрх баазаа болгож аваад Венесуэл рүү хөдөлж Чавесаас салах тухай хэлэлцэх гэж байна” гэж ярьж байсан.

Харин 9-р сарын 11-ний дараа нэг ярьсан чинь:

Николас Рокфеллер:

  • “Эхний хоёр зүйл аль хэдийнээ бэлэн болсон, харин Чавес одоохондоо нэг юм тогтож л байна.
  • Чи удахгүй ууланд хэсэг хүмүүсийг хайх болно, тэгээд тэр хүмүүсийг хэзээ ч олохгүй байхыг харах болно” гэж ярьсан.

Аарон Руссо:

  • Николас энэ алан хядагчидтай хийж байгаа дайныг шоолж инээж байсан...!! Учир нь тэр дайснууд чинь байхгүй юм чинь гэж...

Николас Рокфеллер:

  • Терроризмтой хийж байгаа энэ дайнд хэзээ ч ялах боломжгүй, учир нь энэ бол мөнхийн дайн юм. Харин хүмүүсийн эрх чөлөөг л далимдуулан хазаарлаж авах нь чухал байна.....

Аарон Руссо:

  • Тэгвэл та нар яаж энэ дайн бол жинхэнэ дайн гэдэгт хүмүүсийг итгүүлж чадна гэж бодож байна

Николас Рокфеллер:

  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр.!!!..телевизор л энэ дайн бол жинхэнэ гэдэгт бүх хүмүүсийг итгүүлж чадна. Хүмүүст яриад л, яриад л яриад л байвал эцсийн эцэст хүмүүс тэр зүйлд бүр итгэчихдэг. 1913 онд яг ийм хулхи зүйлээр Холбооны Нөөцийг анх байгуулсан гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ....
  • 9-р сарын 11 бол бас л хулхи, 9-р сарын 11- нд энэ дайныг эхлүүлсэн ба дараа нь Иракт дайран орсон нь бас л хулхи, одоо харин Иран үлдээд байна.
  • Ийм л байдлаар үргэлжлээд байдаг байхгүй юу даа.....

Аарон Руссо:

  • Яах гэж та нар үүнийг хийдэг юм бэ..ямар зорилгоор энэ бүхнийг хийгээд байгаа юм бэ... Та нарт энэ дэлхийн бүх мөнгө, хэд л бол хэд бий шүү дээ... Бүх эрх мэдэл та нарын гарт л байгаа шүү дээ... Та нар хүмүүсийг алж байна шүү дээ... энэ бүхэн чинь муу л байна даа.....

Николс Рокфеллер:

  • Чи яахаараа хүмүүсийн тухай бодох ёстой юм бэ... Чи өөрийнхөө тухай, өөрийн гэр бүлийнхээ тухай л бод....

Аарон Руссо:

  • Тэгээд та нарын эцсийн зорилго чинь юу юм бэ дээ.

Николс Рокфеллер:

  • Эцсийн зорилго уу ?.. Эцсийн зорилго бол дэлхий дээр бүх хүний биенд радиодавтамжаар хянах RFID микрочип суулгах явдал юм. Тэгээд бүх мөнгө энэ чиптэй холбогдох болно. Хэрэв хэн нэгэн эсэргүүцэж бидний эсрэг зүйл хийвэл бид түүний чипийг л салгачихна.

Энэ бол нөгөө RFID микрочип нь:  

2005 онд Терроризм гэгчтэй хийх тэмцлийн хүрээнд цагаачлалын хяналтыг сайжруулах нэрийн доор Хувь хүнийг таньж баталгаажуулж тогтоох хууль батлагдсан юм. Энэ төслийн хүрээнд 2008 оны 5-р сараас хүн бүр Холбооны үнэмлэхийн Real ID /identity document/ картыг биедээ заавал авч явах ёстой болж байгаа юм. Энэ картан дээр хүний хувийн мэдээллийг багтаасан штрих код байдаг.

Гэвч энэ карт бол шилжилтийн зөвхөн нэг хэсэг, эхний алхам нь юм. Дараа нь энэ картанд радиодавтамжийн таних тусгай модулийг суулгаж дэлхий дээр таны хаа байгаа газар, юу хийж байгааг тогтоож хянах, удирдах боломжтой болно.

Хэрэв Та мэддэггүй бол энэ радиочип Америкийн шинэ паспорт бүр дээр байдаг болсон гэдгийг мэдэж аваарай! / Манайд бол “ухаалаг” гэгч иргэний үнэмлэх !? –Орч./

Энэ чөтгөрийн төлөвлөгөөний сүүлчийн алхам бол микрочипийг хүний биед арьсан дор нь суулгах явдал юм.

Энэ чипийг одоогоор зарим хүмүүсийн биед тэднийг айлгах, хууран мэхлэх замаар янз бүрийн зохиомол үндэслэлээр суулгаад байна.

Эцсийн эцэст хүн бүр байнгын хяналт ажиглалтан доор байх “электрон бөөнөөр хорих торонд” орох ба таны алхам нэг бүрийг хянаж баримтжуулж байх болно. Хэрэв та тэдний чиглэлээс хазайвал тэд таны чипийг салгаж орхих ба энэ үед нийгмийн бүх харьцаа зөвхөн энэ чипээр дамжиж хийгддэг болсон байх болно.

Хэрэв Та хувь хүний алхам бүрийг хянаж удирдаж байх, “нэгдсэн” “даяарчлагдсан” энэ эдийн засгийн цаад мөн чанарыг нүдээ нээж олж харахгүй юм бол амьдралын ийм л дүр төрхийг тэд жирийн хүмүүс бидэнд бэлдээд байна........ямар ч эрх, эрх чөлөө байхгүй....?!

Хамгийн гайхмаар нь дэлхийн энэ шинэ дэглэмийг хэн ч хүчээр тулгахгүй ба хүмүүс өөрсдөө үүнийг шаардах болно гэж тэд тооцоолж байна. Учир нь хүмүүсийг хооронд нь бие биенээс нь салгаж бутаргаж айдас хүйдсээр дамжуулж удирдаж ирсэн нь хүний бодит байдлыг мэдрэх чадварыг нь бараг үгүй болгосон байна.


Жич: Эрин цагийн дуудлага баримтат номоос...

Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонинд тавих бол монгол хэл дээрх эх үүсвэрийг заавал заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.


Холбоотой нийтлэлүүд

 

Сэтгэгдлүүд  

Уншигч
0 # Уншигч 2012-06-14 15:36
Энэ мэдээлэл үнэн бол бид нөгөө ардчилсан гээд байгаа нийгэмдээ өөрийн эрх чөлөөгүй болох нээ. Цаашлаад их гүрнүүдийн хяналт клончлолд орох замыг бидний сонгох гэж буй эрх мэдэлтнүүд бидэнд нээж өгч байна. Жишээлбэл одоо миний бичсэн энэ сэтгэдлийг хаанаас хэн илгээснийг олоод дарангуйлал хавчлага хувийн үнэт зүйлд халдаж болхоор болж байгаа юм байна. Мэдээж би энийг хүсээгүй тэд л хүсэж бас хийж хэрэгжүүлж тулган шаардаж байна. Үүнд хариулт хэрэгтэй. Хариулт харин ямар байхыг хэн ч таахгүй.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
01
0 # 01 2012-06-14 15:39
дэндүү юм
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай ::: Соёмбо
0 # Гайхалтай ::: Соёмбо 2012-06-16 05:16
Олон хүн Монголчууд бид ардчилсан нийгэм байгуулснаар банк санхүүгийн үйлчилгээ дэлхийн жишигт хүрч ДАНСАА ГЭРЭЭСЭЭ ШАЛГАЖ , МӨНГӨН ГҮЙЛГЭЭГ ГАР УТАСНААСАА хийдэг боллоо энэ бол хөгжил дэвшил гэж хөөрцөглөдөг. Би санал нийлдэггүй. Учир нь Монгол төр өөрийн гэсэн ТӨВ МЭДЭЭЛЛИЙН БААЗ буюу энгийн үгээр хэлбэл асар их багтаамж бүхий HARD -тай болж түүндээ мэдээллээ хадгалж түүнийгээ өөрсдийн үндэстнийхээ мэргэжилтнүүдээр ХАРИЙН ХАКЕРУУДААС хамгаалж байх ёстой юм. Харийхан халдаж үл чадах байдлаар өөрсдөө бүтээх ёстой билээ. Харин бид өнөөдөр иргэдийнхээ бүх мэдээллийг гадаадын хөрөнгө оруулалттай банкаар дамжуулж ХАРИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД байршуулж иргэдийнхээ үндсэн өгөгдлийг харьд алдаж байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай ::: Соёмбо
0 # Гайхалтай ::: Соёмбо 2012-06-16 06:11
Одоогийн арга бол хөгжил дэвшил мэт гаднаасаа өнгөц харагдах хуурмаг зүйл бөгөөд МУНХАГ УРВАН ТЭРСЛЭЛТ юм. ДАНСАА ГЭРЭЭСЭЭ ШАЛГАЖ, МӨНГӨН ГҮЙЛГЭЭГ ГАР УТАСНААСАА хийдэг болох ёстой гэхдээ энэ бүгдийг бид өөрсдөө гардан хийх ёстой. Бид өөрсдөө гардан хийж, харийнхнаас өөрсдийгөө хамгаалж байж хөгжил дэвшил ирнэ. Бид хөгжиж дэвших ёстой үүнийг өөрсдөө гардан бүтээх ёстой.

Японд ашиглаж байсан гар утас Монголд АНУ-д ажилладаггүй Японд ашиглаж байсан зурагт Монголд АНУ-д ажилладаггүй. Учир нь техникийн өөр ҮЙЛДЛИЙН СИСТЕМ-тэй ажээ. Энэ факт баримт нэгийг хэлээд байна даа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай ::: Соёмбо
0 # Гайхалтай ::: Соёмбо 2012-06-16 18:54
Франц улс Герман улс Хятад улс Англи улс Япон улс Солонгос улс иргэдээ АНУ-н FACEBOOK-д иргэдээ алддаггүй бөгөөд дээрх улсууд өөрсдийн үндэстний SOCIAL NETWORK-тэй байдаг. Учир нь иргэдийнхээ үндсэн өгөгдлийг харийнханд алдана гэдэг бол УРВАН ТЭРСЛЭЛТ гэж үздэг юм билээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Хасар
0 # Хасар 2012-06-16 23:33
Таныг шинэ мэдээлэл оруулхийг чинь тэсэн ядан хүлээж байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
төөгөө
0 # төөгөө 2012-06-19 18:29
Сайханбилгийн лоббиш дээ Комсмол төгссөн хөндий нөхөр
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
dk
0 # dk 2012-09-25 14:55
бодох л асуудал, үүнээс ч илүүтэйгээр сэтгэл зовоосон асуудал нь монгол хүний дархлаа байхгүй болж байгаа асуудал юм,
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
anhaar
0 # anhaar 2012-09-27 15:53
Монголчууд эрт үедээ тамхийг тамын хий гэдэг байжээ 1691 оноос манжууд монголыг эзлэж колони улсаа болгосноос хойш тамын хий нэрийг тамхи болгож хүн бүрийг түүндээ оруулахыг санаархаж хоргүй мэт сурталчилж нэрийг нь зөөлрүүлж дуудах болжээ. Бага зардал гаргаад асар их ашиг олдог бизнесийн тоонд тамын хий, хар тамын хий-наркотикууд, архи спирт үйлдвэрлэх худалдах, мансууруулах бодисын наймаа, хүүхэд болоод хүүхэн боол худалдах, зэвсэгийн наймаа, мөнгө хүүлэх-банк ордог байна
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гэнэн залуу
0 # Гэнэн залуу 2012-10-06 19:02
Өчигдөр шинэ үнэмлэх ээ аваад баярлаж байлаа. одоо бол хугалаад хячихмаар санагдчих лаа.
Бүх ард түмнээрээ хэлэлцүүлэх нь зөв гэж бодож байна. ер нь Урьд нь хэрэглэж байсан Цаасан Үнэмлэх илүү Монгол улсын иргэн гэдгийг мэдрүүлдэг, түүнийгээ хүмүүс нандигнан хадгалдаг байсан. Харин сүүлийн 2 карт бол тэгээд л түрүүвчинд минь хэдэн халтар төгрөгтэй хамт байнга нугчаастай . . . . . . .
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
эрх чөлөөний хугацаа
0 # эрх чөлөөний хугацаа 2012-12-07 13:58
эрх чөлөөний хугацаа нь үүлэн чөлөөний нар мэт энэ үе л бидэнд үлдсэн юм биш үү. одоо хий эсвэл хэзээч чадахгүйнэ. гэсэн бодол төрөөд байна. Оросод сурдаг найзууд орсын өөрийнхөн facebook-тэй гэж яриж байсан. цаана ийм учиртай юм байнал даа. Тэгүүл манайд гадаад улсаас нуух мэдээлэл гэж үлдсэнүү гэсэн асуулт үлдэж байна. 1, мобиком 2, Скятел 3, МЦХолбоо 4, ухаалаг үнэмлэх 5, фесбуук 6, банкууд гэх мэтээр бүх мэдээлэлээ алдаж байдаг юм бишүү. таалагдахгүй байна. асуудал ч байн шүү тэ
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
эрх чөлөөний хугацаа
0 # эрх чөлөөний хугацаа 2012-12-07 14:00
эрх чөлөөний хугацаа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
НЭГ КИНО САНАГДАВ
0 # НЭГ КИНО САНАГДАВ 2013-01-17 12:25
энэ бүх яриад байгаа зүйл нэг киног санагдууллаа. "IN TIME" гээд 2011 онд гарсан кино байгаа. Хүмүүс бэлэн мөнгийг ашиглахаа байсан ба бүх төлбөр тооцоогоо өөрийн биеэр төлөх болно, тэд ажиллахгүй бол тэдэнд амьдрах хугацаа өгөхгүй. Гэтэл энэ бүгдийг зохиосон элитүүд ямар ч ажил хийхгүйгээр тусдаа хотод амьдарч байгаа тухай гарна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
НЭГ КИНО САНАГДАВ
0 # НЭГ КИНО САНАГДАВ 2013-01-17 12:28
Та нар "IN TIME" 2011 гээд уран сайхны кино г үзээрэй. Энэ бүх яриад байгаа зүйлс амьдрал дээр яаж хэрэгжихийг сайн харуулсан байгаа. Хүмүүс нийгмээсээ салах ямар ч боломжгүй ба боол хийж байж л амьд явах эрхтэй болно. Харин энэ тогтолцоог зохиосон хүмүүс нь тусдаа хотод юу ч хийлгүйгээр амьдрах болно.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Б.М
0 # Б.М 2013-08-16 11:19
Санал нэг байна. Эрүүл ухаанаар бодсон ч бид бүгд аль улсын иргэн, хэдэн настай, хэний хэн гэдгээ хэнээр ч заалгалтгүй мэднэ шүү дээ... Ялангуяа Монгол хүн биш л бол Монгол хэлээр цэвэр ярина гэж байхгүй байх ;-)
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Dunno
0 # Dunno 2013-08-21 18:46
Хэхэ, дэндүү дээ, дэндүү дээ, дэндүү Монголоо гэж...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Зочин
0 # Зочин 2014-04-03 18:47
Quoting Гайхалтай ::: Соёмбо:
Олон хүн Монголчууд бид ардчилсан нийгэм байгуулснаар банк санхүүгийн үйлчилгээ дэлхийн жишигт хүрч ДАНСАА ГЭРЭЭСЭЭ ШАЛГАЖ , МӨНГӨН ГҮЙЛГЭЭГ ГАР УТАСНААСАА хийдэг боллоо энэ бол хөгжил дэвшил гэж хөөрцөглөдөг. Би санал нийлдэггүй. Учир нь Монгол төр өөрийн гэсэн ТӨВ МЭДЭЭЛЛИЙН БААЗ буюу энгийн үгээр хэлбэл асар их багтаамж бүхий HARD -тай болж түүндээ мэдээллээ хадгалж түүнийгээ өөрсдийн үндэстнийхээ мэргэжилтнүүдээр ХАРИЙН ХАКЕРУУДААС хамгаалж байх ёстой юм. Харийхан халдаж үл чадах байдлаар өөрсдөө бүтээх ёстой билээ. Харин бид өнөөдөр иргэдийнхээ бүх мэдээллийг гадаадын хөрөнгө оруулалттай банкаар дамжуулж ХАРИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД байршуулж иргэдийнхээ үндсэн өгөгдлийг харьд алдаж байна.

Ийм нарийн стратегийн мэдээлэлүүдээ өөрсдийн боловсруулсан системээр ажлуулах ёстой юм. Монголын банкуудын ихэнх нь монголд хийсэн програм ашигладаг ш дээ. Бусдыг нь мэдкү.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
111
0 # 111 2014-04-04 06:21
үнэндээ бусад улс орны маш олон иргэд facebook хэрэглэдэг. энэхүү асуудлыг ярилцаж шийдэх ямарч боломжгүй гэж бодож байна. анхнаас нь хийж эхэлж байхад нь сайн бодох хэрэгтэй байсан болов уу. би эсэргүүцэж байгаа юм биш монголчууд бид үнэн хэрэгтээ яриад дурдаад л өнгөрдөг доривтой алхам хэн хэн нь хийж чаддаггүй тэгэхээр иргэд бид энэхүү асуудлыг өөрсдөөсөө эхлэн шийдвэрлэх хэрэгтэй. хүсээд л болчихдог зүйл гэж байхгүй бид монгол цус удам судараа хамгаалах нь хамгийн түрүүнд бодох ёстой асуудлын нэг болов уу. би гадаад найз нөхөд ихтэй гэхдээ би монгол хүнтэй гэрлэсэн тиймээс монголчууд бид хамгийн түрүүнд уралдаж ам өрсөн бие биенээ муулан өөрсдийгөө дотроосоо идэж ууснаа ярин суухын оронд хамгийн жижиг зүйлсээс эхлэх хэрэгтэй байх гэж бодож байна. энэ зүгээр л миний бодол юм шүү.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
1
0 # 1 2014-04-14 12:38
Зөгнөлүүд үнэн бодит болдог юм шиг санагддаг юм. Яалт ч үгүй ийм ирээдүй хувь тавилан ирээд, хүмүүс тэрнийг нь үнэхээр өөрсдөө л хүсч байна шдэ. Шинэчлэл, хөгжил дэвшил мэдэхгүй гээд л тачигнаад л нөгөөдүүл нь шинэчлэлтэйгээ хөл нийлүүлэх гээд л амаа үдүүлээд ТЭДГЭЭР хүмүүсийн хүсэл биелээд л. Бүр дургүй хүрчлээ байна
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг