МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

fahrenheit


Оригинал нэр: Fahrenheit 9/11
Нэр: Фаренгейт 9/11
Гарсан он: 2004 он
Бүтээсэн: АНУ
Киноны төрөл: Баримтат кино, түүх
Найруулагч: Майкл Мур
Оролцсон: Майкл Мур ба бусад
Хэл: Орос хэл дээр мэргэжлийн орчуулгатай
Үргэлжлэх хугацаа: 118 минут
Энэ кинонд гарах хүмүүс: Майкл Мур, хүү Джордж Буш, эцэг Джордж Буш , Билл Клинтон, Ал Гор, Саддам Хусейн, Усама бин Ладен, Дик Чейни, Колин Пауэл, Кондолиза Райс, Дональд Рамсфельд, Джеймс Бейкер, Том Вульфовитц.



Авсан шагналууд:

2004 онд Каннын кинонаадам дээр энэ баримтат киног үзүүлж дууссаны дараа тэнд байсан хүмүүс энэ кинонаадмын түүхэнд хамгийн удаан, 15-25 минут алга ташсан гэдэг. Энэ удаагийн кинонаадмаас хамгийн дээд шагнал “Алтан далуу модны навч”-ийг авсан байна. Каннын кинонаадмын түүхэнд дээд шагналыг нь хүртсэн 2 дахь баримтат кино болсон байна.

2009 The Daily Telegraph сонин энэ баримтат киног 21-р зууны хамгийн шилдэг киногоор нэрлэсэн байна.

Golden Raspberry


Киноны тухай товчхон:

“Фаренгейт 9/11” бол америкийн найруулагч Майкл Мурын бүтээсэн баримтат кино - элэглэл юм. Киноны үйл явдал өрсөлдөгч Альберт Гор-оос бага санал авсан боловч Джордж Бушийг ялагчаар зарласан 2000 оны ерөнхийлөгчийн сонгуулийг задлан шинжлэхээс эхэлдэг.

Энэ баримтат кинонд 2001 оны 9-р сарын 11-нд Нью-Йоркт Дэлхийн худалдааны төвийн 2 цамхгийг онгоцоор дайрсан эмгэнэлт үйл явдалд Джордж Буш ямар нэг талаар холбоотой байсныг мөрдөн сурвалжилсан тухай үзүүлдэг. Энэ кинонд терроризм, алан хядагчдыг чухам хэн ямар зорилгоор хаанаас гаргаж ирсэн тухайг бас өгүүлдэг. Энэ киног бүтээсэн хүмүүс 9/11-ний террор ажиллагаа бол америкийн дээд элитүүд энэ өдөөн хатгалтыг зориуд хийж үүгээр далимдуулан олон улсад цэргийн түрэмгийлэл үйлдэж байх, улс орнуудын байгалийн нөөц баялгуудыг нь булаан авахад хэрэглэж байх тохиромжтой хэрэгсэл нь болсон гэж үзэж байгаа ажээ... Мөн Бушуудын гэр бүл бен Ладеныхны гэр бүлийн хоёр үеийнхэнтэй цаагуураа нягт холбоотой байсныг мөрдөн сурвалжилдаг...

“Фаренгейт 9/11” киноурлагийн түүхэнд хамгийн олон газар хамгийн олон үзэгчид үзсэн, хамгийн их орлого /200 орчим сая доллар/ олсон баримтат киногоор хожим шалгарсан байна. Гэвч Майкл Мур энэ киног интернетээр тараах явдлыг эхнээсээ хориглоогүй ажээ.

Энэ киноны талаар сэтгэгдлээ...

 

Сэтгэгдлүүд  

duka
0 # duka 2014-06-12 10:00
Монгол орчуулгатай байсан бол мөн сайхан байх байлаа. Орчуулах боломж байдаг бол уу
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг