МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

bowling
/Хавтасны дээд талд: "Роджер бид хоёр" киног бичиж найруулсан, мөн "Тэнэг цагаан арьстнууд" номыг бичсэн автор/

Оригинал нэр: Bowling for Columbine
Нэр : Колумбины боулинг тоглоом
Бүтээсэн: Герман, АНУ, Канад
Гарсан он: 2002 он

Киноны төрөл: Баримтат кино, нэгэн түүх
Найруулагч: Майкл Мур / Michael Francis Moore, Майкл Донован
Дүрүүдэд: Джакобо Арбенц, Майк Брэдли, Артур А. Буш, Джордж Буш, Джордж В. Буш, Майкл Колдуэлл, Ричард Кастальдо, Дик Кларк, Стив Дэвис, Byron Dorgan
Үргэлжлэх хугацаа: 118 минут
Хэл: Орос хэл дээр 2 хоолойгоор мэргэжлийн орчуулгатай


Энэ баримтат киноны авсан шагналууд:

2003 оны Оскарын шагнал / хамгийн шилдэг баримтат кино –Майкл Мур, Майкл Донован
2002 оны Каннын кино наадам / 55 жилийн ойн шагнал – Майкл Мур
2003 оны Сезарын шагнал / Хамгийн шилдэг гадаадын кино – Майкл Мур, Майкл Донован
2002 оны АНУ-ын киношүүмжлэгчдийн үндэстний зөвлөлийн шагнал /Хамгийн сайн баримтат кино

Дэвшиж байсан шагналууд:

2002 оны Каннын кинонаадамд Майкл Мур энэ киногоороо “Алтан далуу модны навч” шагналд нэр дэвшиж байсан.

Киноны тухай товчхон:

АНУ бол иргэний дайн болоогүй байхад галт зэвсэг хэрэглэн хамгийн олон хүний амь хөнөөсөн гэмт хэргүүд гаралтын тоогоор дэлхийд тэргүүлдэг орон юм. Хүмүүсийнх нь гар дээрх галт зэвсгийн тоо телевизорын тооноос нь ч илүү их ажээ. Америкчууд зэвсэгт ийм ухаангүй дуртай юм уу аль эсвэл тэд "солиотой" хүмүүс үү? Үүний шалтгаан юу вэ, үүний ард хэн зогсож байна вэ? Шийдэхийг хүлээж байгаа арьсны өнгөтэй холбоотой асуудлууд уу? Холливуд уу, рок-н-ролл уу, аль эсвэл интернет үү? Магадгүй, хүчирхийллийн түүхэн уламжлал нь уу?...

Энэ баримтат кинонд 1999 оны 4-р сарын 22-нд Колумбин хотын ахлах сургуулийн ахлах ангийн 2 сурагч сурагчид ба сургуулийн ажилтнууд руу гал нээж 24 хүнийг шархдуулж 13 хүн буудан алсан эмгэнэлт явдлын тухай мөн АНУ-д ховор бус болсон энэ үзэгдлийн нийгэм-сэтгэлзүйн цаад учир шалтгаануудыг задлан шинжилж өгүүлдэг. Майкл Мур энэ баримтат кинондоо уг эмгэнэлт явдлын цаад шалтгаан нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд - ТВ-ээр цаг тутам цацаж улам дэвэргэж байдаг байнгын айдас хүйдсийн уур амьсгал дунд амьдарч байгаа орчин үеийн Америкийн нийгмийн эрүүл бус байдалд байгааг илчилж хүчирхийлэл, айдас хүйдсийн харилцан уялдаа холбоог гүнзгий нээн харуулсан юм. Энэ киноны үйл явдал америкийн нэгэн банк өөр дээрээ зээлийн данс нээлгэсэн үйлчлүүлэгч бүрдээ 500 гаруй галт зэвсэг дундаас шилүүлж нэг бууг үнэгүйгээр урамшуулал болгон өгч байгаа байдлаас эхэлдэг..?!

 

Мур энэхүү нийгмийг байнгын айдас хүйдэс дунд барьж байгаа байдлыг Америкийн олон нийтийн анхаарлыг улс оронд нь хурцаар тулгамдаад байгаа олон асуудлуудаас хөндийрүүлэхийн тулд эрх баригч элит банкирууд, корпорациудын зүгээс явуулж байгаа зориудын бодлого, үйл ажиллагаа гэдгийг энэ киногоороо харуулсан юм. Энэ баримтат кино дэлхийн олон оронд гарсан бөгөөд олон кинонаадмуудаас нийтдээ 27 шагнал авсан байна.

Киног үзээд төрсөн сэтгэгдлээ үлдээгээрэй!....

 

Сэтгэгдлүүд  

kuyt
0 # kuyt 2012-03-25 19:16
дараа дараагийн баримтат кинонуудаа англи хэлтэйгээр нь тавьж байгаач гэж гуйя. оросоор ойлгохгүй юм амжилт хүсье
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг