МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

force

ЭРХ МЭДЛИЙН ХҮЧНЭЭС Ч ИЛҮҮ ХИЛЭГНЭЛ -
ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ЭСЭРГҮҮЦЛИЙН ТҮҮХ

 

Оригинал нэр: A Force more Powerful
Нэр: Эрх мэдлийн хүчнээс илүү их хүч – Хүчирхийлэлгүй тэмцлийн эрин
Гарсан он: 1999
Найруулагч: Стив Йорк, Питер Аскерман, Джак Дювалл
Үргэлжлэх хугацаа: 144 минут

Киноны тухай товчхон: Энэ баримтат кинонд XX зууны туршид дэлхийн олон улс орнуудад харийн колоничлогчдын эсрэг мөн тэдний гар хөл дотоодын урвагч түшмэдийн засаглалыг түлхэн унагах тэмцэлд хүчирхийлэлгүй тэмцлийн арга хэлбэрүүд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байсныг өгүүлдэг. Харийн эзлэн түрэмгийлэгчдээс Эх орноо чөлөөлж жинхэнэ ард түмний засаглалыг тогтоох ба иргэд нь улс эх орондоо жинхэнэ эзэд нь байх эрхээ сэргээн тогтооход энэхүү тэмцэл чиглэж байв.

Энэ кинонд Махатма Гандийн дэвшүүлсэн үзэл санаануудыг тэр үед Мартин Лютер Кинг (АНУ-д), Нельсон Манделла (ӨАБНУлсад) мөн фашистуудад эзлэгдсэн байсан Дани улсад, АНУлсын ТТГазрын шууд дэмжлэгтэйгээр Чилийн социалист засгийн газрын эсрэг төрийн эргэлт хийж засгийн эрхийг булаан авсан Пиночетийн ардчилсан дэглэм дор тарчилж байсан Чилид болон бусад олон улс оронд ард түмнүүд харийн колоничлогчдын дарлал доромжлол, улайм цайм дээрэм мөлжлөгийн эсрэг тэмцэлд хэрхэн хэрэглэж байсан тухай өгүүлдэг.

“Харийн колоничлогчид болон тэдний гар хөлүүдийн эрхшээлээр Улс Эх оронд маань газар сайгүй хавтгайрсан байгаа энэхүү шударга бус байдлыг иргэд бид өөрсдийн сонголт үйл хөдлөлөөрөө цаашид өөгшүүлэн дэмжихээ нэн даруй зогсоож энэ бүхний эсрэг хүчирхийлэлгүйгээр нэгэн зэрэг тэмцэж эхлэх нь - харийн энэ шударга бус дэглэмийг нь бид өөрөө өөрсдөө дэмжиж байгаагаасаа бүх талаар татгалзах нь Ялалтанд хүрэх найдвартай арга зам юм” гэж Энэтхэгийн ард түмний суут хүү Махатма Ганди эх орон нэгтнүүддээ захиж сургаж байсан юм.

Тэрээр энэ хүчирхийлэлгүй тэмцлийн зэвсгээ “Шударга Үнэний төлөө цуцалтгүй тэмцэх зам” гэж нэрлэж байжээ. Энэтхэгийн ард түмнийг колоничилж байсан Английн колонийн захиргаанаас нутгийн хүмүүст хүнсний хэрэгцээндээ амин чухал хэрэгтэй хоолны давсыг хүртэл далайн эргээсээ олборлон ашиглах боломж өгөлгүй өндөр татвараар бүрэн монопольчилж байсан ба нутгийн хүмүүс нь өөрсдөө атга давс ч авах эрхгүй байсан юм...

Иргэний Үл Эвлэрэл + Хүчирхийлэлгүй Эсэргүүцэх Байнгын Тэмцэл = Ялалт

Энэтхэгийн ард түмэн Английн эзэрхэг гүрний колоничлол боолчлол доор 230 гаруй жил тарчилж байсан түүхтэй. Хэрэв энэтхэгчүүд английн колоничлогчдын явуулганд автаж өөр хоорондоо хэмлэлдэж байгаагүйсэн бол, энэтхэгчүүд өөрсдөө харийн колоничлогчдын башир арга мэхүүдэд хууртаж тэдний үйл ажиллагааг хүлцэнгүй харж тэвчиж өөгшүүлж байгаагүйсэн бол харийн түрэмгийлэгчдийн колоничлол ийм хүчтэй ийм удаан оршин тогтнох боломжгүй байсан билээ...

Ганди “Яаж 350 гаруй сая энэтхэгчүүдийг Английн колонийн армийн 100 гаруйхан мянган цэргүүд ингэж хүлцэнгүй барьж байгааг би үнэхээр ойлгохгүй байна... Иймээс бид тэдний хүсэж байгаа тэр зүйлүүдийг цаашид хийхээ зогсооё! Колонийн энэ дэглэмийг өргөн олон нийтийн зүгээс хүлээн авахгүй, тэвчихгүй байх нь - бидний ийм Иргэний Үл Эвлэрэл эцсийн эцэст биднийг Ялалтанд хүргэх болно” гэж ярьж уриалж байлаа. Тэрээр мөн “Харийн энэ хүмүүсийг бид юуны өмнө үзэн ядаад байх хэрэггүй ээ. Тэд эх орныг маань ард түмэн биднээс булаан аваагүй, харин бид бүх зүйл дээр худалдагдсан түшмэдүүддээ найдаад горьдлогоо тавиад сууж байгаа нь үнэн хэрэг дээрээ бид өөрөө өөрсдөө эх орноо тэдэнд өгчихсөн сууж байгаа хэрэг юм” гэж хэлж байжээ.

Их Британийн эзэрхэг гүрэн колони улс орнуудынхаа ард түмнүүдийн эсрэг хүч хэрэглэхээс хэзээ ч татгалзаж байгаагүй бөгөөд тэд дандаа “бид энэ ард түмнийг чөлөөлж ардчилж иргэншүүлж захирч байгаа" гэж худал сайрхаж байсан ба "бидний үйл ажиллагаа тус улсын цөөнх эрх баригчдад тулгуурладаг бөгөөд тэдний дэмжлэгийг хэзээд хүлээх болно" гэж бардамнаж байсан юм.

... Харийн колоничлогчдын энэ дэглэмийг Энэтхэгийн төвийн болон орон нутгийн худалдагдсан эрх баригчид бүх талаар дэмжиж тэдэнд тусалж байсныг Ганди нэгмөсөн таслан зогсоохоор шийдсэн байлаа. Колоничлогчид өөрсдийн ашиг сонирхлыг юуны өмнө тухайн улсын хууль болгуулж авдаг ба дараа нь ард түмнээс нь харийн эрх ашгийг хамгаалсан эдгээр хуулиудын доор хүлцэнгүй амь зуухыг шаардаж тухайн улс үндэстнийг хатуу чанга гараар барьж байдаг. Ганди Энэтхэгийн эрх баригчдад харийн колоничлогчдыг бүх талаар дэмжин хаацайлж байгаагаа орхихыг уриалж “Хэрэв бүх Энэтхэг даяараа гаднын энэ колоничлогчидтой хамтран ажиллахаас татгалзвал тэд ганц дангаараа юу ч хийж чадахгүй ээ” гэж байлаа. Тэрээр гаднын импортын олон зүйлүүдээс татгалзахыг ард түмэндээ уриалж жишээлбэл, английн бөс барааг Энэтхэгт оруулж ирж худалдаж байгаа нь сая сая энэтхэг хүмүүсийг ажилгүй амьдралын эх үүсвэргүй болгож байгааг учирлан тайлбарлаж байжээ. “Хэрэв бүх Энэтхэг даяараа уламжлалт бөс даавуугаа сүлжиж эхлэх юм бол энэ дуу хоолой нь Энэтхэгийн ард түмний эрх чөлөөний дуу хоолой болон дуурсах болно” гэж ярьж байв...

... Дэлхийн хамгийн анхны өргөн олон түмний марш болох "Давсны марш"-ийнхан 24 дэх хоног дээрээ Энэтхэгийн далайн эрэгт хүрч Ганди өөрийг нь дагаж энд ирсэн 12 мянган эх орон нэгтнүүдээ хандан “Одоо та бүхэн атга давсаа авцгаа. Тэгээд энэ атгахан давс бидэнд 60 сая рупийн үнэтэй тусаж байгаа гэдгийг, Английн колонийн засгийн газар давсны монополь тогтоосноороо биднээс жил бүр яг ийм хэмжээний мөнгийг авч байгаа гэдгийг бод доо” гэж ярьж байсан юм. Ийнхүү 1930 оны 3-р сарын 6-ны өглөө Махатма Ганди энэтхэг иргэдээс хамгийн түрүүнд далайн эрэгт очиж атга давс авснаараа колоничлогчдын тогтоосон байсан Давсны Хуулийг нь зөрчиж харийн колоничлолын эсрэг тэмцлийг шийдвэрлэх шатанд гаргасан билээ...

 

Энэтхэгийн ирээдүйн ерөнхийлөгч Джавахаралал Неру энэ үйл явдлын тухай хожим бичихдээ “Асар их хүчтэй урсгал сад тавьсан мэт байлаа. Улс орон даяар давсны үйлдвэрлэлийн тухай яриа өрнөж байв. Одоо энэ бүхэн сайн байсан уу эсвэл муу байсан уу гэдэг нь сонин бус, хамгийн гол нь бидний үзэн ядаж байсан Английн колонийн захиргаанаас тогтоосон Давсны хуулийг нь бид зориг гарган зөрчиж чадсан юм. Ингэж бид харийн колонийн захиргааны араатны шүдийг нь хуга цохиж тэдний бүх хүнлэг бус мөн чанарыг нь нураан эвдэж хаясан юм”. Английн бөс даавууг энэтхэгчүүд худалдан авахаас татгалзаж бойкот зарласан тул англи бөс даавуу зарж байсан дэлгүүрүүдийн ¾ нь удалгүй хаагдаж харийнхны монополь дампуурсан юм...

Махатма Ганди нь Дели дэх Английн колонийн дэд хааны ордонд очиж Энэтхэгийг захирч байсан британийн амбан захирагчтай улстөрийн эн тэнцүү түвшинд уулзан ард түмнээ төлөөлж хэлэлцээр хийсэн анхны энэтхэг хүн байсан юм. Гэвч англичууд Энэтхэгийн Үндсэн хуулийн хамгийн чухал үндсэн асуудлуудыг нь хожим Лондонд (!) жич хэлэлцэн шийдэхээр хойшлуулж чадсан юм!!!

Гэсэн ч Махатма Гандийн удирдсан энэхүү тэмцэл энэтхэгчүүдийг тэмцэлд хүмүүжүүлж харийн колоничлогчдын эрх мэдлийг, Энэтхэгт зэвсгийн хүчирхийлэл, урвагчдын тусламжтай заль мэхийн "ачаар" тогтоосон байсан засаг захиргааг хууль ёсных гэж энэтхэгийн ард түмний толгой дотор суулгасан байсан харанхуй зэрэглээг нэгмөсөн устгаж харийнхны зальт шударга бус байдлыг нь илчлэн гаргаж ирж энэтхэг хүмүүст тэд бол Эх орныхоо хууль ёсны жинхэнэ эзэд нь гэсэн үндэстний ухамсрыг нь сэргээж өгснөөрөө ард түмнээ тусгаар тогтнолын замд гаргаж чадсан билээ...

Үүнээс хойш тэд ийнхүү 16 жилийн дараа 1947 онд Их Британи Энэтхэгт тусгаар тогтнолыг нь эргүүлэн өгөхөөс өөр аргагүй болгож чадсан юм. Гандийн энэхүү хүчирхийлэлгүйгээр эсэргүүцэн уйгагүй тэмцэх зам бол хожим олон улс орны ард түмнүүдэд үлгэр жишээ болсон билээ. Ганди нэгэн удаа хэлэхдээ “Миний энэ хүчирхийлэлгүйгээр цуцалтгүй тэмцэх аргууд бол одоогоор Эдисоны чийдэн шиг хамгийн анхныхаа үр хөврөлийн байдалд байгаа ба тэднийг цааш хөгжүүлж улам боловсронгуй болгох хэрэгтэй байна” гэж ярьж байжээ... ...................................................................................

Харин одоо монголчууд бид улам тархай бутархай, улам аминчхан, улам харанхуй залхуу болсоор байгаа ба бид Улс Эх орныхоо улстөр, эдийн засгийн тусгаар тогтнол, жинхэнэ эрх чөлөөгөө алдсан байгаа ба удахгүй амьд явах эрхээ алдах гэж байна...

Гэхдээ "сайн дураараа"! "ардчилсан байдлаар" бүүр "эрх чөлөөтэйгөөр"!

Энэтхэгчүүд Эх орныхоо далайн эргээс чимх давс авах эрхгүй амь зууж байсан нь одоо манай уул уурхайг тойрсон гадаадын хөрөнгө оруулалт гэгч эмгэнэлтэй жүжиглэл, хөгийн үйл явдлуудыг санагдуулахгүй байна гэж үү?!

Жанжин Д. СүхБаатарын хэлсэн нэг үгийг өнөөгийн байдалд тохируулан хэлбэл :

Бид нийт нэгэн хүчийг нэгтгэж, нэгэн зэрэг зориглон хөдөлбөөс мэдэхгүй чадахгүй зүйл үгүй бөгөөд жинхэнэ эрх чөлөөт тусгаар тогтнол, хангалуун сайхан амар тайван аж амьдралын цэнгэлийн манлайд хүрч болохыг гагцхүү бид бүхний сэтгэлийн чин зориг, ухааны саруул мэлмий, сэтгэлийн хат тэвчээр мэдэх бөлгөө...

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг