Гар утсууд тоосго шиг том байсан тэр үеэс хойш л хүний яриа, дуу дүрс дамжуулахдаа радио долгионуудыг ашигладаг эдгээр төхөөрөмжүүдийн аюулгүй эсэх талаар маргаан мэтгэлцээн явж ирсэн юм.
Арав гаруй жилийн өмнө явуулсан олон тооны судалгаанууд нь гар утасны цацрагийн нөлөө нь гар утсыг удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед хорт хавдрууд үүсэж хөгжих эрсдлүүдийг огцом нэмэгдүүлж хүний биеийн нөхөн үржихүйн дотоод ажиллагаанд онцгой хор нөлөөлтэй гэдэг урьдчилсан дүгнэлт хийсэн байсан билээ.
Харин гар утасны үйлдвэрлэл, үүрэн телефоны үйлчилгээнээс асар их орлого байнга олсоор байгаа компаниуд болохоор гар утаснууд хүний бие эрүүл мэндэд ямар ч аюулгүй, эдгээр судалгаануудын үр дүнгүүд ямар ч үндэслэлгүй гэж ярьж хэлж зүтгэдэг. Гэвч энэ хэлж ярьж байгаагаа баталгаажуулах ямар ч гуйвшгүй үнэн зөв, итгэж болох баталгаа нотолгоог одоо хүртэл цорын ганцыг ч гаргаж тавиагүй байгаа юм.
“Цочирдмоор нотлох баримт”
Саяхан Туркийн Стамбулд болсон нэг бүгд хуралд оролцсон хэсэг олон улсын эрдэмтэн судлаачид Европын Зөвлөлөөс тодорхойлсныг, чухамдаа бол гар утаснуудаас цацарч байдаг импульсээр модуляцчилагдсан тоон сигналууд нь хүний бие цогцсын үндсэн гол эд болох ДНХ-ыг гэмтээж хүний тархины үйл ажиллагаанд нөлөөлж мөн эр бэлгийн эсүүдийн тоог бууруулдаг гэдгийг дахин баталсан нэг нотолгоогоо хэвлүүлсэн байна.
Хүрээлэн байгаа орчны эрүүл мэндийн сангаас Туркийн хорт хавдартай тэмцэх нийгэмлэг болон Гацийн их сургуультай хамтран зарлан хуралдуулсан энэ бүгд хурлаас тэр эрдэмтдийн өөрсдийнх нь ярьж байгаагаар, гар утаснаас байнга цацарч байдаг цацраг нь хүний биеийн ДНХ, толгой тархи болон эр бэлгийн эсийг гэмтээж байгааг харуулсан энэ шинэ судалгаагаа олон нийтэд танилцуулан зарласан юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НАТО-гийн зөвлөх, Гацийн их сургуулийн биофизикийн газар болон био цахилгаан соронзон долгионы судалгааны лабораторийн тэргүүн Несрин Сейхан энэ хурал дээр түүний өөрийнх нь ярьж байгаагаар, гар утаснаас цацарч байгаа тэр сөрөг нөлөөнд ердөө л 4-хөн цаг болсны дараа үүсэж байгаа, энэ үед хүний тархины эд эсүүд нь энэ хорт нөлөөнд гэмтсэн генүүдээ сэргээх чадвараа алдаж байгаа аюулыг дахин батлан нотолж байгаа тэр дүгнэлтүүдээ танилцуулсан байна.
“Энэ байдал нь нийгмийн эрүүл мэндийн хувьд чухам юу гэсэн үг болох талаар бид маш санаа зовниж байна” гэж доктор Сейхан ярьж байна.
Австрийн Вена хотын хүн эмнэлгийн их сургуулийн профессор Вильгельм Мосгёллер европын энэ талын судалгааны бүлгүүдийг ахалж байсан ба тэрээр гар утаснаас цацарч байдаг долгионууд нь хүний ДНХ-ыг гэмтээж байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн тухайгаа ярьж байна. Үйлдвэрлэгчид болон гар утасны үйлчилгээний компаниуд яг эсрэг мэдэгдлүүд хийж байгаа хэдий ч тэрээр гар утасны цацрагийн нөлөөн доор хүний бие цогцос, тархины ДНХ үнэн хэрэг дээрээ гэмтэж байгаа тухай ярьж сануулсаар байгаа юм.
Шавьжнууд дээр хийсэн нэг судалгаа
Грекийн Афины их сургуулийн судлаачдын багийнхан тэд нарын шавьжууд дээр явуулсан судалгаанууд нь GSM сигналууд түр зуур нөлөөлөхөд л шавьжнуудын өндгөвчний эд эсүүд доторх ДНХ-үүд нь хэдэн хэсэг болон тасарч энэ байдал нь тэдгээр шавьжнуудын нөхөн үржихүйн чадавхыг асар их бууруулж байгааг харуулсан гэж мэдэгдэж байна. Тэдний нэмж явуулсан судалгаанууд нь GSM долгионуудын удаан хугацааны нөлөөллүүд нь эдгээр шавьжнуудын эд эсүүдийг устахад хүргэж байгааг харуулсан гэж тэд баталж байна.
Бусад судлаачид жирэмслэлтийн бүх хугацааны туршид гар утасны цацраг ердөө 6-хан минут нөлөөлөхөд л эмбрионуудын ясууд бүрэлдэхэд нөлөөлж байна гэж ярьж байна. Энэ эрдэмтэд судлаачид гар утаснууд хүүхдүүдийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа тухай сэтгэл зовнин ярьцгааж байна.
Гар утасны өндөр давтамжийн үед гадна талын энэхүү радиодавтамжийн цацрагаас хүүхдүүд насанд хүрэгчдийг бодвол илүү их чадлыг/нөлөөг өөртөө шингээн авдаг бөгөөд учир нь тэдний бие цогцсын эд эсүүд нь илүү олон ионуудыг агуулдаг ба ийм учраас илүү их нэвтрүүлэх чадвартай байдаг байна. Эдгээр судлаачид хүүхэд залуучуудад гар утас, утасгүй телефон утас хэрэглэхийг эрс хатуу хязгаарлаж хориглох мөн харилцаа холбооны компаниудад ийм төхөөрөмжүүдийг хүүхдүүдэд худалдахыг нэн даруй зогсоох санал дэвшүүлж байгаа юм.
Энэ судлаач эрдэмтэд өөрсдийн эдгээр дүгнэлтүүдийг “аливаа хүнийг цааш нь ахиулан бодоход хүргэх дүгнэлтүүд” гэж нэрлэж байгаа Хойд Америкт хэзээ ч ийм судалгаанууд явуулж байгаагүй гэж ярьцгааж байна!!?????
“Хүн бүр эрсдэлүүдийг бууруулахын тулд авч байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд нь эдгээр дүгнэлтүүдийг зөв болохыг баталж байгаа юм” гэж профессор Восгёллер ярьж байна.
Эдгээр эрдэмтдийн уг бүгд хурлыг Хүрээлэн байгаа орчны эрүүл мэндийн сан, Цахилгаан соронзон аюулгүй байдлын олон улсын комисс, Гацийн их сургууль ба Афины их сургууль санхүүжүүлсэн байна.
2012.9.16
Эх үүсвэр (англи хэл дээр):
Жич тайлбар: Энд энэ бүгд хурлыг санхүүжилсэн эх үүсвэрээ зааж байгаа мөн "эрдэмтдийн ярьж байгаагаар бол" гэдэг нь “хараат бус” элдэв сэтгүүлчид “шүүж нэмж хасаж” эсвэл гуйвуулсан биш, харин шууд эх үүсвэрээс нь авсан гэсэн үг юм.
....цааш нь түмэн олон монголчууддаа хүргээрэй....!!!
Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонинд тавих бол монгол хэл дээрх эх үүсвэрийг заавал заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.
Холбоотой нийтлэлүүд
Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.