cell phones and brain cancer

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гар утаснаас цацарч байдаг долгионт цацраг хорт хавдар үүсгэх чадвартай гэдгийг зарлаж байна. Одоо дэлхийн энэ байгууллага гар утсыг хар тугалга, автомашины яндангаас гардаг хийнүүд, хлорын элдэв нэгдлүүд зэрэг хүний биед хорт хавдрууд үүсгэх чадавхтай хорт бодис, хорт үйлчлэлүүдийн ангилалд оруулсан байна. Энэ мэдэгдлээ хийхээс өмнө бол ДЭМБ хэрэглэгчдийг гар утас нь хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэг нь тогтоогдоогүй гэж тайвшруулж ирсэн билээ!?.

Дэлхийн өндөр хөгжилтэй 14 оны 31 эрдэмтэд судлаачдын нэг баг гар утас хэрэглэх нь аюулгүй эсэх талаар олон жилийн турш судалгааны ажлууд хийснийхээ эцэст өөрсдийн энэ чухал мэдэгдлээ хийсэн байна. Судалгааны энэ багийн эрдэмтэд гар утас хэрэглэхийг “хүний биед хорт хавдрууд үүсгэх чадавхтай” гэсэн ангилалд оруулах хангалттай олон тооны бодит баримт нотолгоонуудыг олж тогтоосон ажээ.

Энэ нь гар утаснаас хүний нүдэнд харагдахгүй цацарч байдаг цацраг нь эрүүл мэндэд аюулгүй гэсэн дүгнэлтийг хийхэд хангалттай удаан хугацааны судалгаа шинжилгээний ажлууд одоо хүртэл хийгдээгүй байгааг хэлж байгаа хэрэг юм. Гэсэн хэдий ч хүнд хорт хавдрууд үүсгэдэг байж болзошгүйг баталж байгаа хангалттай олон тооны мэдээллүүд хуримтлагдсан байгаа ажээ.

“Хамгийн том асуудал нь гар утсыг хэрэглэх нь хожим чухам ямар бодит үр дагавруудад хүргэхийг нь харахын тулд хэдэн арван жил өнгөрөх ёстойд оршиж байгаа юм” гэж Лос-Анжелос хот дахь Хүн эмнэлгийн төвийн доктор Кейт Блэк анхааруулж байна.

Гар утаснуудаас цацарч байдаг цацрагийн хэлбэрийг ионжуулдаггүй хэлбэрийн цацраг гэдэг байна.

“Энэхүү бичил цацраг нь чухам яаж хүний толгой тархи, бие организмд үйлчилж байдгийг нь төсөөлбөл гал тогооны бичил долгионы зуухны ажиллагаатай нэн төстэй ажилладаг ба үүний үр дүнд хүний тархи аажмаар шарагдаж байдаг. Ийм учраас хүний тархи болон бие эрхтэнд хорт хавдрын голомт үүсэж хөгжихийн зэрэгцээ ой санамж мохож муудах зэрэг бусад олон сөрөг үр нөлөөнүүдийг нэгэн зэрэг авч байдаг. Учир нь тархины ой санамж нь бид гар утсыг чихэндээ барьж ярьдаг толгойн яг тэр шанаа хэсэгт байрладаг”.

Европын экологийн агентлагаас гар утас нь хүмүүсийн эрүүл мэндэд тамхи татах, шохойн чулуу ба этилжүүлсэн бензин зэрэг шиг хорт хавдрын эрсдэл учруулж байгааг зарлаж нэмэлт судалгаанууд заавал явуулахыг шахаж шаардаж байгаа ажээ. Питсбургийн Их сургуулийн хорт хавдар судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүн өөрийн бүх ажилтан нарт хорт хавдар үүсэж хөгжих болзошгүй эрсдэлээс шалтгаалж гар утасны хэрэглээгээ хязгаарлахыг уриалсан зөвлөгөө шаардлагыг илгээсэн байна.

“Хэрэв та хорт хавдрыг, үүний дотор тархины хорт хавдрыг судлах юм бол ийм хавдар нь удаан хугацааны турш аажмаар үүсэж хөгжиж томордгийг мэдэх болно. Гар утаснаас нь гарч байгаа цацраг өөрийнх нь бие эрхтэнд удаан хугацаагаар нөлөөлж байгаад хорт хавдар үүсгэх чадавхтай гэдгийг хүмүүст урьдчилан сануулж байгааг буянтай сайн ажил гэж би бодож байна” гэж Вашингтоны Их сургуулийн профессор Генри Лэй хэлж байна. Энэ эрдэмтэн цацрагийн нөлөөллийг 30 жил судалж байгаа ажээ.

Гар утаснуудын нөлөөг судалсан олон улсын маш том судалгааны үр дүнгүүд нь 2010 онд гарсан билээ. Энэ үр дүнгүүдээс харвал 10 ба түүнээс олон жил гар утас хэрэглэсэн судалгаанд хамрагдсан тэр хүмүүст тархины глиома өвчнөөр өвчилсөн түвшин нь 2 дахин их болсон байсан байна. Глиома бол тархины хорт хавдрын нэг төрөл хэлбэр юм.

Гар утаснууд хэрэглэж байгаа хүүхдүүдийн эрүүл мэндэд учруулж байгаа эдгээр сөрөг үр дагавруудыг судалж гарган тавьсан судалгаанууд өнөөдрийг хүртэл огт байдаггүй байна!!!

“Хүүхдүүдийн гавлын яс ба арьс нь нимгэхэн байдаг учир энэ цацраг хүүхэд, залуучуудын тархи руу нь илүү гүн гүнзгий нэвтэрч байдаг. Тэдний эд эс нь илүү хурдан хуваагдаж байдаг тул энэ цацрагийн сөрөг нөлөө нь бүүр ч их байгаа нь ойлгомжтой” гэж доктор Блэк анхааруулж байна.

Одоогоор гар утасны олон үйлдвэрлэгчид гар утсаа биенээсээ аль болох хол байлгах ёстой тухай хэрэглэгчдэдээ урьдчилан сануулж эхлээд байгаа ажээ.

Жич: Гэвч харамсалтай нь ямар ч аргаар хамаагүй мөнгөний ашиг орлого олох гэсэн тачаал бол өнөөгийн энэ неолиберал зах зээлийн араншин билээ. Үр үндсээ үлдээх чадваргүй болох, тархины гэмтэл бүр цаашилбал хорт хавдартай болох ирээдүйгээ бид өөрсдөдөө олсон хэдээсээ төлөн авцгааж байгаа нь хэр зэрэг эрүүл ухаан бэ?

Бүгд л гар утастай байдаг шүү дээ гэж үү? Ийм хачин хавтгайрсан үзэгдлийг нийгмийн солиорол гэдэг юм шүү дээ!... ТВ-ээр харамсалтай нь тархины угаалга + барааны ухуулга давамгайлах болсон доо. Тэдэнд танаас мөнгө л сааж байх нь чухал шүү!

Нийтлэлийн эх сурвалж (англи хэл дээр):

http://edition.cnn.com/2011/HEALTH/05/31/who.cell.phones/index.html

2012.9.12

YouTube-ээс нэмэлт мэдээллүүд хайх түлхүүр үгс: cell phone dangerous, cell phone cancer risks, cell phone tumor гэх мэт. Мэдээжийн хэрэг, гар утас үйлдвэрлэгчид, гар утасны үйлчилгээний компаниудын "ашиг сонирхлын зөрчилтэй" "мэдээллүүд" хангалттай байдгийг анхаараарай.

Сэмхэн орж ирж харчхаад - өнөөгийн хүмүүсийн араншингаар энэ мэдээллийг "хэрэглэчхээд" арилаад өгөх биш харин тогтоон уншиж ойлгож тэгээд сэхээрч ухаарч ах дүү амраг садан, найз нөхдөдөө хэлж урьдчилан сануулаарай. Хамгийн гол нь бодит ажил хэрэг болгож өөрөө өөрсдийгөө урьдчилан сэргийлээрэй !!!

Анхаар! Энэ нийтлэлийг ЧӨЛӨӨТЭЙ хуулан авч өөр сайт, сонинд тавьж болно! Гагцхүү монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.

 

 

 

Сэтгэгдлүүд  

Орхон
0 # Орхон 2012-09-12 13:43
Ядаж чихэвч зүүж ярьж байсан нь дээр юм болов уу?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг