2013-01-25 10:41:44 , Мэдээний дугаар: #1220663

...Өчигдрийн хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн 2013-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, Зайлсхийж болох сохролоос сэргийлэх 2014-2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн эрхийг хангах тухай тогтоолын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал сэтгэцийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх 2013-2020 оны үйл ажиллагааны төслийн хэлэлцүүлэгт оролцож, дээрх төлөвлөгөөний төслийг Монгол улс зарчмын хувьд дэмжиж байгааг илэрхийлэхийн сацуу Монгол улсад сэтгэцийн эрүүл мэндийн судалгаа хийх, эмчилгээний үр дүн бүхий интервенцүүдийг нэвтрүүлэх, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсролыг бүх нийтэд түгээмэл болгох зэрэг асуудлаар ДЭМБ-ын техникийн туслалцаа авах шаардлагатай байгаа тухай тэмдэглэлээ.

Үдээс хойших хуралдаанаар ДЭМБ-ын Америкийн бүсийн захирлын сонгууль болж, санал хураалтаар ДЭМБ-ын Төв оффист туслах ерөнхий захирлын үүрэгт ажлыг хашиж байгаа Доминикан улсын харьяат Др. Карисса Эттиен сонгогдож, 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс үүрэгт ажилдаа орохоор болсон байна........

Г.Уянга

Жич: Ламбаа "сайд" монгол эмэгтэйчүүдийн эрүүл мэнд нөхөн үржихүйд маш эрсдэлтэй умайн хүзүүний гэгч вакцин гуйж авчирч хийлгэсэн /хэдэн жилийн дараа хийлгэсэн хөөрхий охид бүсгүйчүүд асуудалтай тулгарах болно, харин тэр үед "бие биенээ хаацайлах тангарагтай" эмч нар үүнийг энэхүү вакцинтай холбон авч үзэхээс эрс татгалзаж өөр нэг оношийг бодож олох болно/, харин одоо Удвал сайд Монголд сэтгэцийн эмгэгийн асуудлаар техникийн туслалцаа /үүнийг энгийн хэлэнд орчуулбал сэтгэцийн эмгэгтэй гэдэг "оношлогоо" тавих сургалт (!)-ыг гадныхан манайд зохион байгуулж үүний дараа манай эв эрүүл хүмүүст сэтгэцийн үйлчилгээтэй эм бэлдмэлүүд "бичиж өгөх" зам нь нээгдэх болно/ гуйжээ...

Сэтгэцийн зарим нэг хэвийн бус шинж байдал бол ихэнх тохиолдолд тэр хүний тархинд нь "химийн" шинжтэй зарим нэг өөрчлөлтүүд гарсан биш харин өнөөгийн энэ хүн хүндээ чоно, хүн бүр бүх хүмүүсийн эсрэг өрсөлдөж байх ёстой гэдэг хулхи үзэл сурталтай зэрлэг капитализмын ийм хэвийн бус уур амьсгалд тэр хүмүүс бачуурч цөхөрсний нэг илрэл юм. Ийм учраас ийм хүнийг химийн бодис - сэтгэцийн үйлчилгээтэй эмээр эмчлэх бус харин хүмүүсийг сэтгэлзүйн ийм байнгын дарамтанд оруулаад байгаа өнөөгийн "бүрэн эрх чөлөөтэй" зах зээлийн нийгэм - эдийн засгийн засгийн орчныг нийгмийн олонхын сайн сайхны төлөө өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Үүнийг тулд энэ хоёрыг шийддэг улстөрийн үзэл суртал, чиг баримжаа, нийгмийн уур амьсгалыг өөрчлөх ёстой болоод байгаа...

Барууныхан ядуурсан Африкийн авилгад идэгдсэн түшмэдүүдийнх нь "чихэнд" өөрсдөдөө хэрэгтэй зүйлээ шивнэж өгч тэднийг урьж аваачиж өөрсдөөр нь элдэв хурал зөвлөгөөн дээр хүсэлт, гуйлт, санал санаачилга тавиулж байгаад дараа нь улс эх оронд нь орж ирж шахааны бизнесээ хийж мөнгийг нь хоосолж эрүүл мэнд, боловсролыг унагаж байгалийн нөөц баялгийг нь цөлмөж "дэлбэлдэг" арга бол даяарчлагчдын хийж бүүр гаршсан зүйлүүдийн зөвхөн нэг нь юм.....

Баруунд, түүний дотор АНУ-д сэтгэцийн үйлчилгээтэй эм бэлдмэлийн худалдаагаар мөнгө хийх явдал бол асар том үйлдвэрлэл-"оношлол"-эмчилгээний реклам борлуулалтын сүлжээ болсон бизнес юм. Энэхүү рекламд нь итгэчихсэн эцэг эхийнхээ шахалт шаардлагаар үл ялиг шалтгаанаар сэтгэлзүйч эмчид хандсан 10 тохиолдлын 9-д нь хүүхэд, залуучуудад (!) сэтгэцийн үйлчилгээтэй эм бичиж өгдөг практик тэнд хавтгай болсон тухай мэдээллүүд их байдаг...

Тэнд хүүхэд залуучуудын дунд сэтгэцийн үйлчилгээтэй эм бэлдмэлүүд байнга хэрэглэх явдал одоо газар авсан байгаа бөгөөд одоогоор 100 орчим сая хүмүүс байнгын хэрэглэгчид нь болсон байгаа гэдэг судалгаанууд саяхан хэд хэд гарсан билээ ...

Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр их гаргах болсон, сургууль цэцэрлэгүүд, кинотеатрт олон хүүхэд залуучууд, хүмүүсийг ямар ч шалтгаангүйгээр шүршин буудаж хороосон гэмт хэрэгтнүүдийн олонх нь сэтгэцийн үйлчилгээтэй элдэв эм бэлдмэлүүдийг хэрэглэж байсан тухай мэдээллүүд интернэтэд хангалттай бий...

Бид үүнийг нь ч бас дуурайх, дахиад л "сармагчиндах" хэрэгтэй, ёстой гэж үү дээ ??!

Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонинд тавих бол монгол хэл дээрх эх үүсвэрийг заавал заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.

 

 

Сэтгэгдлүүд  

suvdaa
0 # suvdaa 2013-02-23 11:36
Өөрөөр боддог сэтгэдэг хүмүүсийг галзуу гээд баахан эмнэлэгт хэвтүүлээд эхлэх эхлэлийг тавьж байна. Уг нь манай улсад эх нялхасын эмнэлэг хэрэгтэй юмсан. Удвал гэж энэ авгай эмэгтэй хүн үү. эм хүний шинжтэй эр хүний сэтгэлтэй хүн үү
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг