Анхаар! Бодит баялаг бүтээдэггүй өчүүхэн хэсэг нь хүн төрөлхтний бүх баялгийн үлэмж хэсгийг ийнхүү завшин өмчилсөн байгаа нь "ардчилсан чөлөөт" гэгч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, өндөр төлбөртэй өнөөгийн "боловсрол" гэгчтэй ОГТХОН Ч ХАМААГҮЙ, харин ч жирийн хүмүүсээс маш их нууцалдаг залилангийн аргууд тэдэнд байдаг гэдгийг дахин дахин баталж нотолж байгаа хэрэг юм!.. Энэхүү луйврын башир арга нь тэдний "ардчилал - хүний эрх - чөлөөт зах зээл" гэгч хуурамч үзэл суртлыг жирийн хүмүүсээр хүлээн зөвшөөрсөн мэт болгож хаацайлж халхавчилж байдаг юм аа!

[Оффшор банкинг улс] Швейцарын санхүүгийн асар том [наймаалж] конгломерат Credit Suisse-с гаргасан нэг шинэ тайлангаас харвал манай дэлхий дээр орлогын хуваарилалт хэт гажуудаж хөрөнгө баялгийн харьцангуй тэгш байдал улам алдагдаж уг гажуудал цаашид нэмэгдсээр байгаа аж. Өнөөдөр манай дэлхий дээрх бүх хөрөнгө баялгийн талаас илүү (50,4%) -ийг хүн амын ердөө ганцхан хувь хүрэхгүй хэсэг нь аль хэдийнэ гартаа оруулчхаад байна. Тэд өөрсдийн энэ тайландаа хөрөнгө баялаг капитал гэдэгт тэдний эзэмшиж байгаа нийт актив, түүний дотор үл хөдлөх хөрөнгүүд мөн хувьцааны зах зээлд оруулсан байгаа нийт хөрөнгө оруулалтыг тооцож харин өр төлбөрийг нь орхисон байна.

Одоо [капиталист] Баруунд хэт баячууд нь дундаж ангиа ядуусын эгнээ рүү шахан гаргаж байгаа ба харин [коммунист] Хятад дундаж ангид багтах хүмүүсийнхээ тоогоор АНУлсыг анх удаа хол хаяж түрүүлсэн байна. Хятадад одоо 109 сая хүн дундаж ангид багтаж байгаа бол харин АНУлсад тэдний тоо 92 сая болж буурсан байна. Энэ тухай Credit Suisse-н ерөнхий захирал Тидяне Тиам хэлэхдээ Баруунд дундаж ангийн өмчилж байгаа хөрөнгө баялаг нь хэт баячуудынхаас хамаагүй удаан өсөж байсныг энд зориуд цохон тэмдэглэж байна. Өнөөгийн энэхүү хандлага нь 2008 оны хямралаас өмнөх үеийнхээс одоо хэт баячууд улам хурдан баяжиж дундаж анги бүр хумигдаж багасаж нийгэмд асар цөөн хэт баячууд л улам баяжсаар байна гэсэн үг юм. Мөн хямралаас өмнө Баруунд дундаж ангийн өмчилж эзэмшиж байсан нийт хөрөнгө баялгийн хэмжээ урт дунд хугацаанд өсөхгүй буурахгүй харьцангуй тогтвортой байсаар ирсэн байна.

[Банкируудын өөрсдөдөө зориулж гаргасан] энэхүү тайлангаас харвал ердөө 3210 ам.доллартай тэнцэх хөрөнгө баялагтай хүмүүс одоо дэлхийн хүн амын хамгийн хангалуун гэх болсон 50%-д багтаж байгаа аж. Харин 68 800 ам.доллараас илүү хөрөнгө баялагтай бол манай дэлхийн хамгийн баян 10%-д багтаж байгаа аж! Бүүр 1% хамгийн баян хүмүүсийн тоонд багтахын тулд 759 900-аас дээш ам. долларын хөрөнгө баялаг эзэмшиж байхад л хангалттай ажээ.

Өнөөдөр ойролцоогоор 3,4 тэрбум хүн, өөрөөр хэлбэл манай гаригийн бүх насанд хүрсэн хүмүүсийн 70% гаруй нь 10 мянга хүрэхгүй ам.доллартай тэнцэх хөрөнгө баялаг эзэмшиж байна. Бас 1 тэрбум - дэлхийн бүх насанд хүрсэн хүмүүсийн 20%-ийн өмчилж эзэмшиж байгаа хөрөнгө баялаг нь 10-100 мянган ам. долларт хэлбэлзэж байна. Үлдсэн 8% буюу 383 сая насанд хүрсэн хүмүүс тус бүрдээ 100 мянгаас илүү ам. долларын хөрөнгө баялаг өмчилж байна.

Энэ хэсэгт бас ойролцоогоор 34 сая орчим долларын саятнууд багтаж байна. Энэ саятнуудын 123 800 орчим нь дор бүрдээ 50 сая долларын баялаг эзэмшиж байгаа ба тэдгээрийн 45 мянга орчим нь 100 саяаас дээш ам.доллартай тэнцэх хөрөнгө баялгийг өмчилж эзэмшиж байна. Энэ жагсаалтад Британи "хэт их капиталтай" баячуудынхаа тоогоор 3-р байрт оржээ.

Ядуурлын асуудлаарх олон улсын Oxfam нэгдлээс 2015 оны эхээр сануулахдаа "дараа жил 2016 онд дэлхийн бөмбөрцгийн хүн амын 1% нь үлдсэн бүх 99%-ийг нийлүүлнээс ч илүү баян болох нь" гэж анхааруулж байсан юм. Гэвч "Энэхүү [орлогын шударга бус хуваарилалтаас үүдэлтэй өмчилж байгаа баялгийн хэтэрхий] тэгш бус байдал нь тооцоолж байснаас бүтэн нэг жилийн өмнө бодит байдал болсон энэхүү бодит факт нь энэ асуудалтай хичнээн яаралтай тулж ажиллах цаг ирснийг харуулж байна" гэж Oxfam нэгдлийн британийн салбарын захирал Марк Голдринг тэмдэглэн хэлж байна.

Тэрээр цааш нь «Энэ бол баялгийн тэгш бус хуварилалт онцгой аймшигтай түвшинд хүрч хяналтаас гарсныг баталж байгаа хэрэг юм. Бид бүхэн ганцхан хувь хэт баячууд дэлхийн бүх баялгийн талаас илүүг дангаараа өмчилж байхад харин дэлхийн хүн амын тэн хагас нь болох хамгийн ядуу буурай хүмүүст дэлхий нийтийн бүх баялгийн ердөө 1% ноогдож байгаа ийм шударга бус дэлхий дээр амьдрахыг үнэхээр хүсэж байгаа гэж үү» гэж эцэст нь дүгнэн хэлж байна.

Эх сурвалж:  http://www.theguardian.com/money/2015/oct/13/half-world-wealth-in-hands-population-inequality-report

 

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг