ДОЛЛАРААР БОСГОСОН ӨРИЙН ПИРАМИД бол ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ
ДАЙН ДАЖИНГИЙН шалтгаан!
Доллар бол манай зэвсэг, харин үүсгэж буй асуудлууд нь танайх!
АНУлсын сангийн сайд Джон Коннели, 1971 он
Арми ч нэвтэрч чадахгүй цайз-улсыг алт ачсан илжгээр сэт татдаг.
Араб дахины үг
Манайхны зарим нь ямар нэг зүйлийг бүр дэндүү хэтэрхий хялбарчлан ойлгохыг /үүний хүнд хэлбэрийг кретин гэдэг!/ оролддог болчхоод байгаа билээ. Учир нь өнөөгийн энэ ардчилсан дэглэм - капиталист эдийн засгийн харилцаа хүмүүсийг мөнхөд ийм "амархан хялбархан хүмүүс" байлгахын тулд бүхнийг хийж - боловсролын түвшинг ЗОРИУДААР унагаж - эрүүл мэндийн тогтолцоог ЭВДЭН самарч - мэдээллийн орчинг нь ТАРХИ УГААЛГЫН ХЭРЭГСЛЭЭ болгосон байгаа нь энэхүү харийн түрэмгий дэглэмийн цаад далд зорилго мөн ба түүний мөн чанар, сэм араншин нь юм.
Гэсэн хэдий ч бидний дотор нь амь зууж байгаа энэ нийгэм улстөрийн дэглэм, эдийн засгийн капиталист тогтолцоо нэг үгээр хэлбэл өнөөгийн БИДНИЙ ЭНЭ АМЬДРАЛЫГ дэндүү хялбарчлан ойлгох, тэгээд зөв дүгнэх, голчтой шийдвэр гаргах, зөв сонголт хийх, үүнээс гарах ГАРЦАА олж харах ОГТХОН Ч боломжгүй гэдгийг ойлгож ухаарах хэрэгтэй байна!
Нэгэн ухаантан “нүдэнд харагдаж байгаа тэр зүйлүүд биш ээ, харин түүний ард нуугдаж байгаа тэр далд зорилго, мөн чанар нь илүү чухал байдаг” гэж сургасан байдгийг бидний олонх байнга санаж байхад илүүдэхгүй биз ээ...
... Гэвч ... гэсэн ч та бүхэнд нэгэн сонирхолтой жишээгээр тайлбарлая.
100 доллар – энэ бол АНУ-ын доллар, америкийн ард түмний - түүний байгуулсан Конгрессын бүрэн эрхийн хүрээнд хэвлэж гүйлгээнд оруулсан мөнгөн тэмдэгт огт биш ээ! Энэ бол АНУлсад зөвхөн байрладаг, Холбооны Нөөцийн Систем нэртэй хувийн эздийн хувийн банкны өрийн бичиг - мөнгөн тэмдэгтүүдийн нэг юм. Чухамдаа хувийн банкеструудын өрийн бичгүүд л өнөөгийн дэлхийн улстөр, мөнгө санхүү, эдийн засгийг өөрөөр хэлбэл Дэлхий нэртэй манай гаригийг өнөөдөр бүрэн эрхшээлдээ оруулсан байгаа. Манайхны ам.(америк) доллар гэж буруу ярьдаг, бүүр буруу ойлгодог, хувийн банкеструудын энэ өрийн бичиг - долларыг оргүй хоосноос /ямар ч баталгаагүй гэсэн үг!!!/ тэд хэрэгцээнийх нь хэрээр хэвлээд энэ "цаасан бүтээгдэхүүнээ" АНУлсын холбооны засгийн газарт ХҮҮТЭЙ зээлүүлдэг! Үүний дараа тэд хамтран тагнуул зэвсгийн хүч болон хавтгай суртал ухуулгаараа тархи угааж байгаад энэхүү хувийн өрийн бичиг - "цаасан" доллароороо дэлхийн бусад улс үндэстнүүдийн байгалийн баялаг, хүмүүсийнх нь ажиллах хүч, эрдэм мэдлэг, ур чадварыг сольж "эрх чөлөөтэй"-гөөр ЗЭЭЛ-ээр идэж ууж эдэлж хэрэглэж байгаа учир одоохондоо ийм элбэг дэлбэг, баян тансаг мэт байгаа юм аа!
Энэхүү бусдын баялаг хөдөлмөрийн үр шимээр зээлийн найр хийж байгаатай ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрх мэтийн хов хоосон уриа лозунгууд нь ямар ч хамаагүй байдаг бөгөөд энэ уриа лозунг бол тэдний энэхүү шударга бус "чөлөөт наймаа"-г нь буюу үнэндээ бол орчин үеийн далд боолчлолыг нь хадгалж байхад чиглэсэн үзэл суртлын зэвсэг төдий юм! Чухамдаа энэхүү шударга бус тэнцвэргүй наймаагаа цаашид ч тулгасаар байхын төлөө АНУ өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт элдэв хулхи шалтгаар цуст дайн дажин өдөөж энэхүү шударга бус наймааг нь эсэргүүцэгчдийг "дарангуйлагч, цуст диктатор" гэх мэт хоосон хулхи шошго нааж байгаад зэвсгийн хүчээр дарах гэж оролдож байгаа юм аа!... Өрийн пирамид бол яг хар тамхичин шиг дараачийн ээлжит тунг гудрахгүй эсвэл тариулахгүй бол амь тавих - нуран унах тавилантай. Ийм учраас л АНУлс 1776 оноос хойш 2017 он хүртэл 240 гаруй удаа жил бүр хүн төрөлхтний эсрэг шинэ дайнууд дэгдээж тухайн нэг улсыг - тухайн ард түмний эд хөрөнгө өмч баялгийг "ардчилал, хүний эрхийг хамгаалах, химийн зэвсэг хэрэглэсэн дарангуйлагчаас нь чөлөөлөх" гэх мэт зохиомол хулхи шалтгаар дайран орж цөлмөж улс орныг нь самарсаар байгаа...
10 000 доллар бол дундаж машин худалдан авахад хүрэлцэх мөнгө. Ийм хэмжээний мөнгийг манай гаригийн дундаж нэг хүн ойролцоогоор жилийн турш хөлсөө урсган хөдөлмөрлөж байж олох хөлс юм. Гэхдээ энэ нь гуравдагч ертөнцийн орнууд гэж нэрлэсэн колони орнуудын хувьд бол хүнд зорилт бөгөөд ихэнх тохиолдолд бараг боломжгүй зүйл. Өнөөгийн Барууны хөгжингүй гэдэг орнууд бол долларын эздийн энэ бялуунаас ямар нэг хэмжээгээр хүртэгчид, тэд дэлхийн бусад улс түмнүүдээс хувийн банкируудынхаа цаасан евро, цаасан франк, цаасан иенээр бодит баялгийг нь эрдэм мэдлэгийг нь ажиллах хүчийг нь сольж авдаг, тэдний ардчилсан гэгч сонгуулиар гарч ирсэн гэх эрх баригчид улстөрчид нь үнэн хэрэг дээрээ доллар хэвлэдэг ХНС банкинд хөлслөгдсөн түр менежерүүд нь юм. Чухамдаа ийм цаад шалтгааны улмаас л тэд одоо дэлхийн бусад улс үндэстнүүдийн эсрэг Америктай "дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг" байгаа юм аа!
1 000 000 - нэг сая доллар. Танд нэг их том харагдахгүй байж болно. Гэхдээ дан 100-тын долларуудаар өрсөн ийм хэмжээний мөнгө бол Барууны дундаж нэг хүн ойролцоогоор 92 жилийн турш хөдөлмөрлөж олох хөлс юм.
Өнөөгийн Барууны орнуудын дийлэнх иргэд нь өрийн боолчлолд хэдийнэ орсон байгаа учраас ядаж ажлаа алдахгүй байхын тулд дуугаа "эрх чөлөөтэй" хамхиж суухаас өөр арга тэдэнд байгүй байгаа. Мөн тэдний олонхын тархийг олон жилийн турш бүрэн угаасан, огт байхгүй аюулаар байнга айлгаж энэ хоосон аюулыг "үүсгэгчдийг" үзэн ядуулж ирсэн байгаа тул тэдний олонх нь юуны эсрэг яаж тэмцэхээ ч мэдэхгүй болсон байгаа нь саяхны "Окупай Уорлд Стриит" хөдөлгөөний үеэр тэдний тэмцэл мухардалд орсноор дахин нэг удаа ил болсон билээ.
100 000 000 – нэг зуун сая доллар. Үнэхээр их мөнгө! Дан 100-тын долларуудаар өрсөн ийм их хэмжээний мөнгөн дэвсгэртүүд нэг стандарт хэмжээний модон тавиур дээр яг таарч байгаа биз. Хэрэв банк ухсан хулгайч ийм мөнгийг авч явах гэвэл түүнд бусад хамсаатнуудынх нь тусламж хэрэгтэй болох нь гарцаагүй биз ээ. Учир нь нэг хүн даахааргүй их хүнд, бас тэгээд нилээд овортойг та харж байна.
1 000 000 000 – нэг тэрбум доллар. Дан 100-тын долларын ийм хэмжээний мөнгийг зөөх болбол ачааны машинаар тээвэрлэхээс аргагүй нь ойлгомжтой биз ээ.
Гэвч ийм их, үүнээс ч их мөнгийг электрон мөнгөн шилжүүлгээр хилийн чанад руу оффшорууд руугаа гулгуулан зальддаг аргуудыг бас олныг бодож олсон байгаа... Үүнийгээ тэд чөлөөт зах зээлийн эдийн засаг гэж нэрлэж энэ шударга бус системээ жирийн хүмүүст ойлгуулахаас зайлсхийж экономикс, маркетинг, корпорацийн санхүү гэх мэт цэвэр тархины угаалгаа заалгадаг бөгөөд ингэж харийн энэ боолчлолын системд үйлчилдэг дотоодын урвагчдыг байнга бэлтгэж байдаг. Энэ бол Гурав дахь ертөнцийн гэж тэдний нэрлэдэг ядуурч туйлдсан улс орнуудын ард түмнүүд өнөөдөр асар их ядуу буурай байгаагийн хамгийн гол ҮНДСЭН шалтгаан юм...
За одоо тэгвэл жирийн хүн үнэхээр төсөөлөхийн аргагүй, сансрын тоонуудын сүрт жагсаал эхэлж байна.
1 000 000 000 000 - 1 их наяд / триллион / ам.доллар. Төсөөлөгдөхгүй байгаа биз?..
3 жилийн өмнө, 2011 онд АНУлсад болж байсан нэгэн үйл явдлыг зунжингаа хэвлэлүүдээр шуугиад байсныг санаж байна уу? Тэр үед АНУлс даяараа "black out"-д орж бүх амьдрал нь бараг таг зогсож эхэлсэн ба хэрэв 2011 оны 8-р сарын 02-ноос өмнө 1,7 их наяд доллар олохгүй бол цалин тэтгэвэр тэтгэмж тавих, цэргийн баазуудаа, америкийн зүсэн бүрийн байгууллагуудаа санхүүжүүлэх зэрэг мөнгө байхгүй гэж байсан билээ. Энэ байдал нь АНУлсын засгийн газар хуулиар хүлээсэн зардлуудаа санхүүжүүлэх мөнгө байхгүй, үүний тулд заавал “олох” шаардлагатай гээд байсан, өөрөөр хэлбэл төсвийн алдагдлаа нөхөх (хууль болгож төлөвлөсөн зардлуудаа санхүүжүүлэхэд дутагдаж байгаа мөнгө гэсэн үг) 1,7 их наяд доллар нэмэлт зайлшгүй хэрэгтэй болоод байсан гэсэн үг юм. Хэрэв ийм их мөнгийг хаа нэгтээгээс олохгүй юм бол АНУлс дампуурах нь гэж байсан билээ.
Мэдээж хэрэг, удалгүй Холбооны нөөцийн систем нэртэй хувийн төв банк нь энэ их долларыг АНУлсын үндсэн хуулиас "эрх чөлөөтэйгөөр" хэвлэж !? Америкийн холбооны засгийн газарт хүүтэй зээлдүүлсэн !? бөгөөд америкчууд энэ цаасан мөнгөөрөө бусад улс ард түмнүүдийн байгалийн нөөц баялаг ба хөлс хүч, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөөр бүтээсэн үр шимийг "чөлөөтэй" солин авч "хүний эрх"-ээ эдлэн чөлөөтэй зарцуулсан билээ. 2011 оны 7 ба 8-р сарынх шиг яг ийм дампуурлын өмнөх байдал - эмгэнэлт жүжиглэл 1913 оноос хойш АНУлсад нийт 80 гаруй удаа тохиолдоод байгаа аж...
Тэгвэл тэр үеийн төсвийн цоорхой гээд байсан 1,7 их наяд доллар нь таны одоо зураг дээрээс харж байгаа 1 их наяд доллароос даруй 1,7 дахин их байсан гэсэн үг юм!!! Одоо яагаад тэд баян тансаг идэж ууж эдэлж хэрэглэж байдгийн цаад нууц учрыг ойлгов уу?!.. Энд "ардчилал, чөлөөт зах зээл" ямар ч хамаагүйг та ойлгож байгаа байх!
Анхаар! 100-тын дэвсгэртийн долларууд өрсөн нэг модон тавиур тус бүр дээр дахин яг тийм нэг модон тавиуртай 100-тын дэвсгэртүүд өрсөн байгааг анзаарна уу. Хэрэв зөөнө гэвэл асар олон тооны хүнд даацын ачааны машинууд хэрэг болох нь мэдээж. Хэрвээ Ийсус Христ нь төрсөн өдрөөсөө хойш өнөөдрийг хүртэл - 2015 жилийн турш өдөр бүр 1 сая доллар зарцуулсан гэж тооцвол 2015 оны 2-р сар хүртэл ядаж нэг их наяд долларыг ч үрж чадахгүй байсан юм!
Одоо АНУлсын зөвхөн засгийн газрын өр нь 18,3 их наяд доллар даваад байгаа...
2016 оны 7-р сарын сүүлчийн байдлаар АНУ-ын зөвхөн Засгийн газрын өр нь 19 их наядыг аль эрт даваад 20 руу хурдалж байна! Үүнийг Эрх чөлөөний хөшөө нь хүртэл хараад маш их сандарч байгаа бололтой.
Одоогоор зөвхөн АНУ-ын засгийн газрын өр нь дэлхийн БҮХ дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувийг аль эрт давсан бөгөөд энэ улсын ДНБ-ийн 100 хувийг аль эрт олон дахин давсан байгаа. Хэрвээ Засгийн газрынх нь энэ асар их өр дээр нь энэ улсын компаниудын болон бусад субъектуудын тавьсан асар их өрүүдийг нэмбэл АНУлсын нийт Үндэстний өр нь 114,5 их наядаас ч их болох юм.
114,5 их наяд долларын ӨР!
Энэ бол АНУ-ын засгийн газар ба хувийн компаниуд нь дэлхийн бусад улс үндэстнүүдээс бодит баялаг, хөрөнгө хүчийг нь аваад оронд нь өгсөн цаас - долларын баталгаажаагүй төлбөрийн үүргүүдийн хэмжээ юм.
Дэлхийн худалдааны ихэр хоёр цамхаг /2001 оны 9-р сарын 11-нд өөрсдөө дэлбэлэн унагасан/ ба Empire State Building цамхгууд тухайн үедээ дэлхийн хамгийн өндөр барилгууд байсан билээ. Доорх зургийг хэрэв анхааралтай ажиглан харвал энэ зураг дээрээс бас Эрх чөлөөний хөшөөг нь ч олж харж болно. Одоо тэгвэл баруухан талд нь дан 100-тын долларын дэвсгэртүүдээр босгосон асар өндөр цаасан долларуудын цамхаг байгааг олж хараарай...
Одоо олон зүйлийн учрыг ойлгож эхэлж байна уу.
114 триллион долларын асар өндөр энэ “цамхаг” бол Америкийн 600 гаруй нийгмийн тэтгэмжийн хөтөлбөрүүд ба ажилгүй иргэд, цэргийнхэндээ цалин тэтгэвэр тэтгэмж тавьж санхүүжүүлж байгаа өнөөгийн нөхцөлд төлөх ямар ч боломжгүй болчхоод байгаа тэр мөнгөний хэмжээ - төлбөрийн үүргүүд нь юм. Чухам энд л дэлхийн өнцөг булан бүрт дайн дажин өдөөсөөр ирсний гол шалтгаан нуугдаж байгаа!
Ийм их зээл өгдөг /тийм их доллартай/ газар хаана байдгийг одоо та бүхэн ойлгосон биз ээ? Долларын аалзны сүлжээнд "ардчилал чөлөөт зах зээл"-ийн уриан доор орооцолдож шим шүүсээ соруулж байгаа дэлхийн улс орнууд ч өөрсдөө асар их өрөнд уначхаад байгаа ба тэд хэнд ер нь өртэй гэдгийг та бүхэн одоо ойлгов уу?
Ийм их өр гэдэг чинь яг юу гэсэн үг вэ? .... ийм их өрийг үйлчлэх гэж юу гэсэн үг вэ?
Энэ бол өнөөгийн хямрал мухардлын цаад шалтгаан, ил далд өрнөж байгаа олон үйл явдлуудын цаад мөн чанарыг сонирхолтой байдлаар өгүүлсэн маш хялбаршуулсан тайлбар юм.
ӨНӨӨГИЙН ЭНЭ МУХАРДЛЫГ ШИЙДЭЖ ДОЛЛАРЫГ АВРАХ ЦОРЫН ГАНЦ ЗАМЫГ ТЭД ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ДАЙН ӨДӨӨХ ГЭЖ ХАРЖ БАЙНА!
Чухамдаа АНУ тэргүүтэй Барууны гүрнүүд ингэж томоохон өрсөлдөгч нарынхаа газар нутаг дээр том хэмжээний дайн дэгдээж тэднийг сулруулж үгүйрүүлж байж л тэднээр энэ асар их өрөө цайруулах боломжтой юм. Өнөөдөр тэд ОХУлсыг "золигт гаргахаар" зорьж байгаа, харин маргааш Хятадын ээлж ирэх болно оо!
Харин бусад жижиг улс үндэстнүүдийг тэд ардчилал, зах зээл, хүний эрх гэдэг сүмсээр даруулан чөлөөт зах зээлийн хатуу араагаараа зажлан залгиж орхих болно....
Эндээс маш олон зүйлүүдийг ойлгож авах боломжтой ба цааш эргэцүүлэн бодох тусам улам их зүйлүүд ойлгогдох биз ээ...
Жич: Монголоор муухан орчуулж, муухан дуу оруулсан байгаа юм. Тухайн сэдвээ сайн мэдэхгүй, сайтар ойлгоогүй нэгэн орчуулсан болж дээр нь энэ киног анхааралтай үзэж ойлгоогүй бас нэгэн дуу оруулсан болсон байгаа учраас сайн киног тун барагтайхан болгожээ. Гэхдээ яая гэхэв - "эрх чөлөөт" зарим хүмүүст ч гэсэн хэрэгтэй гэж бодлоо...
Холбоотой нийтлэлүүд
Сэтгэгдлүүд
ийм богинохон бодолтой гудрах эдлэх тачаалтай хүмүүс их болсон нь оюун санаа ёс суртахууны мөхөл эхэлсэн гэдгийг батлаад байгаа бус уу. Хэн энэ бүх баялагийг тэдэнд хулхи цаасааар нь сольж өгөөд ядуураад байгааг мэдэхгүй мэдхийг ч хүсэхгүй хархууд мэх сэр байгаа. сайхан амьдрал гэж юу вэ номо сапиенс гуай
Ихэнхи зүйл дээр ялангуяа логик үндэслэл дээр санал нийлж чадашгүй нь Учир нь нэр томьёо бүр цаашаа гүнзгий утга агуулга механизм үр дагаврууд дагуулдаг. Учир шалтгаануудын холбоос, зарим нэг догмоос салах хэрэгтэй болох байх даа
http://www.youtube.com/watch?v=pAATFez_wlE
http://www.youtube.com/watch?v=pAATFez_wlE