Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт уу, аль эсвэл...

Ер нь хаа газрын "ардчилагч" хэмээн өөрсдийгөө өргөмжлөгч - үүгээр бамбай хийн хувьдаа ашиг хонжоо хайгчид одоохондоо олон юмны наад цаад учрыг хараахан мэдэхгүй, ухааран ойлгохгүй байгаа олонхыг хуурч мэхлэн аргалахын тулд дандаа нэг талыг хэт барьж гүтгэн гөрдсөн, иймээс худлаа дэгс юм ярьж бичиж мэдэгдэл хийх зэргээр эсвэл алс холын нэг бие хүн, үйл явдлаар бамбай хийн өөрсдийгөө өргөмжлөн пиардаж хамгийн гол нь харанхуй олонхын гэнэн төсөөлөл дээр нь дөрөөлж албан тушаал дээрээ ядаж хэдэн өдөр хоногийг өнгөрөөхийг хүсэж тачаадаж байгаа нь одоо бүүр ч илт харагдаж байгаа.

Монголын "ардчилсан" неолибералчид Давосын чуулга уулзалт, Монголын эдийн засгийн чуулга уулзалт гэх мэт ямар нэг агуулга, ач холбогдолгүй шахам хоосон арга хэмжээнүүдээр хамгийн гол нь өөрсдийгөө өргөмжилсөн эмгэнэлт хошин шог жүжиг тоглож мөн өөрсдийнхөө 26 жилийн турш ярьсаар, бичүүлсээр, үйлдсээр ирсэн бүх тэнэглэлээ ядаж зөвтгөн болж өгвөл гэнэн "т...г" хүмүүст ингэж үнэмшүүлэхийг хичээж байгаа нь илт байгаа...

Гэвч энэ удаа Давосын чуулга уулзалт гэх сүржин том нэртэй арга хэмжээний ард чухам юу нуугдаж байдгийг одоо харцгаая!

1. Давосын "Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт" гэж ер нь юуг хэлээд байгаа хэрэг вэ? Оффшор банкинг улс Швейцарын Давос нэртэй тосгонд 1971 оноос хойш жил бүр зохиогдох болсон энэ арга хэмжээг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт гэж сүржин нэрлэсэн боловч энэ нь Женевт төв штаб байр нь байрладаг ХУВИЙН САН юм. Энэ хувийн санг жилийн бүрийн чуулга уулзалтыг нь зохион байгуулж явуулахад САНХҮҮГИЙН ХАНДИВ өргөдөг, үүгээрээ дамжуулж өөрсдийн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлж авдаг олон улсын үндэстэн дамжсан банк санхүүгийн бүлэглэлүүд болон Барууны том компаниуд, хэт баячууд нь дэмжсээр ирсэн түүхтэй.

Тэдэнд хүн төрөлхтнөөс тусдаа өөрсдийн хувийн ашиг сонирхлын төлөвлөгөө гэж байдаг бөгөөд иймээс тэд наанаа бол даян дэлхийн томоохон тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцэж шийдлийг нь хайж байна гэдэг боловч цаанаа, хамгийн гол нь тэдний "ач буянаар" дэлхийн бусад ард түмнүүдийн өмнө тулгамдсан хурц асуудлуудыг нь дахин ашиглаж - эдгээр хүндрэлүүд дээр нь дөрөөлж Барууны ХУВИЙН том компаниудын ашиг хонжоог цаашид яаж улам өсгөх вэ, тэдний өнөөгийн ил далд эрхшээл нөлөөг цаашид хэрхэн яаж бэхжүүлэх вэ, тухайн бүс нутаг болон улс үндэстнүүдийн цаашдын хөгжлийн хандлагыг нь хэрхэн яаж өөрсдөдөө ашигтай чиглэлд залах вэ гэдэг дээр бүх анхаарлаа төвлөрүүлдэг, чухамдаа ийм зорилгын үүднээс лобби /далд хээл хахууль хуйвалдаан/ хийдэг гэдгийг мартаж болохгүй.

2. Энэ хувийн сангийн хамгийн гол хамтрагч түншүүд нь хэн бэ? Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт гэж нэрлэсэн энэ ХУВИЙН сангийн үндсэн түнш-хамтрагчид нь Барууны 100 гаруй үндэстэн дамжсан хувийн том компаниуд бөгөөд үүнд ABB, Nestle, Barclays, Credit Suisse, Deloitte, Deutsche Bank, Google зэрэг хамгийн том үндэстэн дамжсан компаниуд багтдаг.

Чухамдаа тэд ийнхүү өөрсдийн ХУВИЙН ашиг сонирхлын үүднээс тухайн жилийн чуулга уулзалтаар хэлэлцэх үндсэн асуудлуудыг тодорхойлдог бөгөөд дараа нь лоббидохын тулд хэнийг энэ хэлэлцүүлэгтээ урьж байлцуулахыг тогтоож өгдөг. Ийм зорилгоор энэ бүхнийг зохион байгуулж явуулахад нь тус Санд эдгээр түнш-хамтрагч бүр жил бүр 115 000 швейцар франкийн "хандив" өргөдөг байна. Тэд энэ "хандив"-ынхаа оронд тус чуулга уулзалтаас хувьдаа маш их зүйлийг хүсэн хүлээж байдаг байна...

3. Бүх дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нэртэй энэ хувийн Сангийн гишүүд нь хэн бэ?

Тус сангийн өгч байгаа мэдээллээр бол дэлхийн хамгийн том 1200 гаруй компаниуд энэ Санд гишүүнээр элссэн бөгөөд тус бүрдээ жил бүр 31 500 швейцар франкийн татвар төлдөг байна...

4. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтанд оролцоход хэдийг төлөх ёстой вэ?

Тус сангийн хамтрагч түншүүд болон гишүүн компаниуд нь тэдний захирал эсвэл ерөнхийлөгч нь Давост ирж энэ чуулга уулзалтанд биечлэн оролцохын тулд дахин тус тусдаа 45 000 швейцар франк нэмж төлдөг байна. Дэлхийн улс орнуудын тухайн үед эрх барьж байгаа улстөрчдийг авчирч тэдний улс орны - ард түмнийх нь хувь заяатай холбоотой асуудлыг Барууны хувийн компаниудад ашигтайгаар шийдэхээр хэлэлцэх гэж байгаа тул тэднийг тус чуулга уулзалтанд оролцуулах хувийн урилгыг нь хүргүүлдэг байна... Харин тэд бүх зардлаа өөрсдөө даан очиж "эзэд"-дээ бараалхаж даалгавраа авдаг байна.

5. Швейцар улсын төр засгаас Давосын чуулга уулзалтын үйл ажиллагааг ямар түвшинд дэмждэг вэ?

Швейцар улс энэ хувийн сангийн арга хэмжээнд "эзэн улс"-ын түвшинд оролцдог. Энэхүү байдал нь Швейцарын Холбооны улсын ерөнхийлөгч нь тус Чуулга уулзалтын ажиллагааг жил бүр албан ёсоор нээх ёстой болгодог. Энэ жил, 2017 онд Швейцарын Холбооны улсын ерөнхийлөгч Дорис Лойтхард нээж үг хэлсэн. Тэрбээр хэлэхдээ Швейцарын Холбооны засгийн газар Давосын жил бүрийн энэ чуулга уулзалтыг "Швейцарын хувьд онцгой ер бусын үйл явдал" гэж үздэг тухай, мөн энэ чуулга уулзалт нь дэлхийн улстөр, санхүү-эдийн засгийн олон гол тоглогчидтой онцгой нөхцөл байдалд нүүр тулан уулзаж ярилцах боломжийг олгодог гэж үздэг тухайгаа зарласан юм.

Давос дахь Чуулга уулзалтын аюулгүй байдлыг хангахын тулд Швейцарын холбооны улсын засгийн газар зөвхөн энэ жилийн чуулга уулзалтанд зориулж армидаа 28 сая франк нэмж төсөвлөсөн бөгөөд 5000 цэргийн албан хаагчид нэмж гаргасан байна. Үүнээс гадна тус чуулга уулзалтын аюулгүй байдлыг хангахад зориулж Швейцар улс цагдаагийн төсөвтөө 9 сая франкийг холбооны улсын төсвөөсөө нэмж өгсөн байна...

6. Давосын чуулга уулзалт дэлхий дахинд ямар нэр хүндтэй арга хэмжээ вэ?

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт гэж нэрлэсэн энэ Хувийн Сан өөрийн явуулж байгаа үйл ажиллагааны зорилгыг дэлхий дахины аж байдлыг сайн сайхан болохоор оролдож байгаа гэж тайлбарладаг ч харин бодит үр дүнгүүд нь үнэн хэрэг дээрээ шал өөр үр дүнгүүдэд хүргэсээр ирсэн билээ. Өнөөдөр Барууны үндэстэн дамжсан банк, компаниуд Давост дэлхийн 90 гаруй улс орнуудын 2500 орчим улстөрийн бодлого тодорхойлогчид, том бизнес бүлэглэлийн төлөөлөгчид мөн дэлхийн томоохон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчдийг цуглуулж дэлхийн бусад ард түмний хувь заяатай холбоотой асуудлуудыг тусдаа хэлэлцэж тохиролцож байна.

Гэвч тус чуулга уулзалт дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа олон хурц асуудлуудыг шийдэхэд ямар бодитой зүйл хийсэн бэ гэж шууд асуувал тэдэнд шууд хариулт байдаггүй! Зохион байгуулагчид нь өөдөөс "манай энэ чуулга уулзалт бол зөвхөн харилцан яриа, санал бодлоо солилцох талбар" гэж хэлээд л гүйцээ!

Гэвч тус чуулга уулзалт бол дэлхийн ард түмнүүдийн хувь заяанд, харамсалтай нь, эерэг үр дүн үзүүлэхгүй байгаа өнөөгийн мөнгө-санхүүгийн тогтолцоо, эдийн засгийн онол чиг баримжаа, өнөөгийн бүрэн мухардмал нөхцөл байдал, олон улсын шударга худалдаа солилцоо зэрэг үнэхээр тулгамдсан олон чухал асуудлуудыг авч хэлэлцдэггүй боловч харин өөр нууц уулзалтууд хийж тохиролцох болон Барууны элдэв хувийн санаачлагуудыг нь зарлан тунхаглах, лоббидон зүтгүүлэх газар болсон байгаа...

7. Дэлхийн олон орны судлаачид, эрдэмтэд, нийгмийн зүтгэлтнүүд энэ чуулга уулзалтыг хэрхэн дүгнэдэг вэ?

Тэд Давосын жил бүрийн чуулга уулзалтыг "Барууны хэт баячууд хувийн ашиг сонирхлоо зүтгүүлдэг клуб" гэж санал нэгтэйгээр дүгнэдэг. Тус "хэт баячуудын хувийн клуб" дэлхийн олон нийтийн сайн сайхны төлөө гэдэг хуурамч багаар халхавчилж өөрсдийнхөө явцуу эрх ашгийг зүтгүүлж ирснийг бүх хүн төрөлхтөн мэдэж байгаа билээ. Хэрэв та нүдтэй бол харж чихтэй бол сонсож байгаа.

Тэд Давос бол Барууны үндэстэн дамжсан компаниудын даяарчлал гэдэг баг өмссөн үнэн хэрэг дээрээ бол дэлхийн бусад улс орон ард түмнүүдийг даяар эзлэн түрэмгийлж байгаа нэг гол хөдөлгүүр нь гэж зүй ёсоор үздэг. Чухамдаа Барууны хэдхэн хувийн корпорациудад ашигтай энэ даяарчлал гэгч нь өнөөгийн энэ нийтийг хамарсан ажилгүйдэл - ядуурал гуйланчлал - хэзээ ч төлж баршгүй өрийн боолчлол - улс орон ард түмнүүдийн боловсрол, эрүүл мэнд, хүнс хоол гэх мэт амин чухал салбаруудын бүх талын дампуурал доройтлыг бий болгож байгаа, мөн байгаль орчныг цөлмөн бохирдуулж байгаа хамгийн гол шалтгаан нь юм.

8. Давосын эзэд эдгээр шударга шүүмжлэл, тэдний үйл ажиллагааг олон зүйл дээр буруутгаж байгааг ер нь хүлээн авдаг уу?

Тус чуулга уулзалтыг зохион байгуулагчид өнөөгийн бодит байдалд шахагдан аргагүйн эрхэнд эдгээр шударга шүүмжлэлүүдийн ядаж заримыг нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болоод байгаа. Иймээс сүүлийн жилүүдийн Давосын чуулга уулзалтын хэлэлцэх асуудлуудын тоонд нийгмийн шударга байдал, тогтвортой хөгжил зэрэг зарим асуудлуудыг ядаж оруулж энэ талын судлаач эрдэмтдийг хааяа урих болсон юм...

9. Энэ жилийн чуулга уулзалт юуг харуулж байгаа вэ?

Юуны өмнө Барууны үндэстэн дамжсан корпорациудын зүтгүүлж ирсэн даяарчлал гэгч буюу дэлхийн бусад улс орнуудын хил хязгаар, үндэстний эрх ашгийг БҮРЭН ҮГҮЙСГЭХ, аливаа улс үндэстний дотоод мөнгө санхүү - эдийн засгийн бодлого үйл ажиллагааг ОУВСан, ДБанк биш, харин тухайн улсын Засгийн газар нь ард түмнийхээ ашиг сонирхлын үүднээс хянаж зохицуулж явж ирсэн үндсэн чиг үүргийг БҮРЭН ХАЛАХ, дэлхийн бүх улс үндэстнүүдийг амьдрал хувь заяаг зөвхөн Барууны хэдхэн үндэстэн дамжсан корпорациудын бүрэн эрхшээл мэдэлд оруулж зөвхөн тэдэнд мөлжүүлж шулуулдаг БООЛЧЛОЛЫН ОБЪЕКТ болгох гэсэн далд зорилготой харгис бодлогыг нь хүн төрөлхтөн хүлээн аваагүй болохыг харуулж тэдний ийм бодлого үйл ажиллагаа одоо хаа сайгүй дампууран сүйрч эхэлснийг ирснийг харуулж байгаа. Даяарчлагчдын нөгөө бөөцийлж зүтгүүлж ирсэн "Давосын Хүн" гэгч нь амь тавьж байна...

Үүний баталгаа болгож Брексит, Трампын ялалт болон удалгүй Европт Зүүн Азид ар араасаа цуврах олон ялалтуудыг нэрлэж болно оо. Энэ удаагийн Давосын чуулга уулзалтанд дэлхийн улстөрийн бодлогыг тодорхойлогч гол лидерүүд АНУлсын ерөнхийлөгч Д. Трамп, ОХУлсын ерөнхийлөгч В. Путин, ХБНГУлсын канцлер А. Меркель ч ирээгүй нь үүнийг бас давхар баталж байгаа мэт...

10. Энэ бүхнээс ямар дүгнэлт хийх ёстой вэ?

Одоо бидний нүдэн дээр өрнөж байгаа бүх үйл явдлуудын цаад утга учир, мөн чанар нь 1990-ээд оноос эхлэн Барууны 1 хувь хэт баячууд - даяарчлагчдын зүгээс дэлхийн улс үндэстнүүдийн эсрэг элдэв арга залиар зүтгүүлж ирсэн неолибералч фашист бодлого нь бүрэн дампуурч одоо дэлхий дахин эдийн засгийн өөр илүү хүнлэг онол зарчим, чиг баримжааг сонгон цааш явахыг хүсэж байгааг харуулж байгаа ба чухамдаа манай гаригийн иргэншил, ирээдүйн төлөө тэмцэл яг одоо өрнөж байгаа.

Чухамдаа яг үүний эсрэг Барууны даяар элитүүд дайн зарлаад байгаа. Барууны хэт баячууд хүн төрөлхтний олонхоос шал өөр - ихэнх тохиолдолд яг эсрэг ашиг сонирхолтой бүлэглэл бөгөөд тэд эдгээр бүх уриа, үг хэллэгийг өөрсдийнхөөрөө ТУН ӨВӨРМӨЦӨӨР ОЙЛГОЖ мөн хүлээн авч байгаа дүр эсгэдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймээс тэд зөвхөн өөрсдөдөө ашигтай байхаар эдгээр хурц асуудлуудыг "тун сонин өвөрмөц" хулхи аргаар шийдэх шийдэх гэж оролддог учир үнэн хэрэг дээрээ өнөөгийн энэ бүрэлдсэн нөхцөл байдалд хүн төрөлхтний өмнө - манай гаригийн соёл иргэншлийн өмнө тулгараад байгаа олон чухал асуудлуудыг тэд шийдэх байх гэж харах царайчлах нь зөөлөн хэлэхэд гэнэн төөрөгдөл, ер нь зарчмын хувьд боломжгүй юм...

Монгол улсын "ардчилсан" ерөнхийлөгч Ц. Элбэгдорж: - Энэ чуулга уулзалтад Монгол улс оролцохдоо эхнээсээ барьсан бодлого бол зөв үнэлгээ авах ёстой... гэсэн байр суурь.

- Зөвхөн тэдэнд таалагдах нь гол зорилго гэж үү? ... тэгээд цааш нь...??!!!

 

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг