- Нийтлэлч: Д. Болор
1971 онд Green Peace (Гринпиис) нэртэй олон нийтийн байгууллагыг дэлхий дахины байгаль орчныг бохирдлоос хамгаалах, дайн хүчирхийлэлгүй даян дэлхийг байгуулахыг мөрөөдсөн хэсэг хүмүүс сайн дураараа нэгдэж байгуулсан гэдэг /дор хаяхад тэгж сурталчилдаг/ билээ. Тэгээд эхний хэдхэн сайн дурынхныг суулгасан нэг жижиг усан онгоц Канадын Ванкувер хотоос гарч Аляскийн нэг жижиг арлыг чиглэн хөвсөн байна.
- Нийтлэлч: Д. Болор
Одоогоос 6 жилийн өмнө түүнийг шоолон инээлдэж байсан нөгөө л санхүүгийн "шинжээчид" яг урьдын адил нөгөөхөө хийсээр л байна. Олон олон том улстөрчид, том банкирууд, голлох эдийн засагчид "хямралын хамгийн хүнд үе дууссан, одоо дэлхийн эдийн засаг “эрүүлжиж” байна" гэж мэдэгдсээр байгаа. Питер Шифф дахиад л тэдэнтэй санал нийлэхгүй байна.
- Нийтлэлч: Д. Болор
Өмнөх нийгмийн үед бид бодол санаагаа заримдаа буруу ярьж илэрхийлдэг байсан боловч харьцангуй зөв ойлгож сэтгэдэг байсан билээ. Харин ардчилсан дэглэмд орж чөлөөт зах зээлийг манай улсын эдийн засагт тулган хүлээлгэж хувийн өмчийн бүрэн эрх чөлөөтэй байдлын үзэл санаа - либератари үзэл ноёрхсон өнөөгийн Монголын нийгэмд бол жирийн монгол хүмүүс байтугай эрх баригчид нь хүртэл буруу ярьж буруу хөндлөн сэтгэдэг, хүчээр “ардчилсан” олон нийт нь ч энэ бүхнийг нь бүүр ч буруугаар ойлгодог учраас зөв эргэцүүлж сэтгэдэггүй шахуу болчхоод байна.
- Нийтлэлч: Д. Болор
Манайд хэдийнэ орж ирээд монголын олон нийтийн мэдээллийн орон зайн хойморт маань гарч суусан “Блүүмберг” агентлаг өнгөрсөн мягмар гаригт “Монгол Улсын эдийн засаг 2019 он хүртэл хамгийн дээд хурдаараа урагшлах бөгөөд үүний “шатахуун” нь Оюутолгой байх юм” гэсэн барууныхны хийсэн “гүн гүнзгий” дүгнэлтээ ээлжит удаагаа цацлаа. Өөрөөр хэлбэл, монголчууд Оюутолгойгүй л бол, Рио тинто-гүй л бол ДНБ гэсэн нэгэн шидэт үзүүлэлтийн өсөлтийн улаан шугамнаас нь алдуурах гээд байна шүү гэсэн далд утгыг энэхүү мэргэн оношдоо ”шигтгэж өгчээ”.
- Нийтлэлч: Д. Болор
ЮНИСЕФ-ийн хийсэн судалгаагаар америкийн хүүхдүүдийн 23,1% нь ядууралд амьдарч байна. Энэ үзүүлэлтээр АНУ эдийн засгийн хөгжингүй улс орнуудын дунд 2-р байр эзэлсэн байна. Хүүхдүүдийн 25,5% нь ядуу гэр бүлд амьдарч байгаа Румын улс 1-р байранд оржээ. Хүн амын 40 гаруй хувь нь албан ёсны ядуурлын түвшнээс доогуур түвшинд амь зууж байгаа өнөөгийн "ардчилсан" "чөлөөт зах зээлийн" Монголд энэ түвшин чухам хэдэн хувь байгаа бол оо??
- Нийтлэлч: Д. Болор
“Оюу толгой”-н гэрээний талаарх халз мэтгэлцээн дээр С.Баярцогт ичгүүргүйгээр худлаа ярив. Ямар ойворгон, тэнэг этгээд болохоо ч харууллаа. Цаад канадууд нь “бидний зохиосон эдийн засгийн загвар 50 өгөгдөлтэй, 20000 хувьсах үзүүлэлттэй, үүгээр бодохоор Монголд ашигтай гарч байгаа” гэж ойлгуулж л дээ. Мань Баярцогт өөрөө ч мэдэлгүй тархиа угаалгачхаад “модель”-д нь шүтэн биширч, юу яриад байгаагаа ч ойлгохгүй магтан сайрхаж ард нь харийн эзэд нь байгаа болохоор омогшиж бардамнаж байна.
- Нийтлэлч: Д. Болор
Бид бүхэн өнөөгийн дэлхийн улс үндэстнүүд санхүүгийн нэг бүлэглэлийн гарт буюу сүүлийн үед ихэд яригдах болсон Барууны үндэстэн дамжсан цөөн хэдхэн корпорациудын атганд бүрэн орсон байна гэсэн дүгнэлтийг нэг бус жил сонссоор ирсэн билээ. /Ийм чин үнэн бодит байдлыг илчилсэн судалгааны бүтээл ном, нийтлэлийн сургийг нь сонсоод манай зарим нэг "бүхнийг мэдэгч" хөлсний суртал ухуулагч нар энэ чинь хуйвалдааны онол гэж шар хүний өмнөөс хар хүн гэгчээр ихэд мурчийж элдэв шошго наахыг оролдож одоогийн энэ "ардчилсан" олигарх цөөнхийн дэглэмээ цорын ганц зөв зам гэж зүтгэдэг!/
- Нийтлэлч: Д. Болор
Би сэтгүүлчийнхээ хувьд 2012 оны сонгуулийн “туг” нь Оюутолгойн гэрээ гэж бичиж байлаа. Зургаан жил дуншсан Оюутолгой төсөл эхлэх нь монголчууд 34, эсвэл 51 хувь эзэмшихээс дутуугүй ач холбогдолтой учраас тэр. Энэ аварга том “хөлөг онгоц” боомтоос хөдөлснөөр Оюутолгойн баялаг эдийн засгийн агуулга, ашгаараа Монголдоо улам илүү ойртоно гэж олон хүн найдсан, итгэсэн!?
- Нийтлэлч: Д. Болор
“Оюутолгой” төслийг хэрэгжүүлэх хангалттай усны нөөц тус бүс нутагт байхгүй гэдгийг Дэлхийн банк мэдэж байгаа ч алт, зэсийн асар их нөөцтэй энэ төслийг санхүүжүүлэх асуудлыг авч хэлэлцэнэ гэдгээ тус банкны захирлуудын зөвлөл “Worldstage” сайтад мэдээлжээ. Дэлхийн банк “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн тусламж болгож 900 сая ам.доллар, төслийн “улс төрийн эрсдэлийн даатгал”-д нэг тэрбум ам.долларын зээлийг (хэнд ямар нөхцлүүдээр(!) өгөх зээлийн тухай яриа вэ - "Шинэчлэлийн" Засгийн газарт уу !?) ирэх арваннэгдүгээр сард олгох тухай асуудлыг хэлэлцэх юм байна.
- Нийтлэлч: Д. Болор
Энэхүү чөлөөт зах зээлийн гэгч хуурамч нэртэй мөнгөний ашиг хонжооны нийгэм дотор жирийн хүмүүс эрүүл энх аз жаргалтай байх, манай энэ гариг дээр байгалийн тэнцвэртэй байдлыг барьж байх, шударга үнэний шүүхийг байгуулах ба энх тайвныг тогтоох зэрэг өөр олон олон зүйлээс мөнгөний ашиг хонжоог унагах боломжгүй билээ. Үүнийг хийгээд капитализмын гол шүтээн - мөнгөний ашиг хонжоо олохгүй гэсэн үг юм.
- Нийтлэлч: Д. Болор
Бүх зүйл Британийн эзэрхэг гүрний ихэс дээдсийн зүтгүүлж байсан далд санаа бодлогыг хамгаалан сурталчлагч Джон Локк-оос эхэлсэн гэж үздэг. Тэрээр хувийн өмчийн тухай ойлголт ба хувийн өмч болон хүний заяагдмал эрхэнд хамаарах 3 нөхцөл гэгчийг анх улстөр - эдийн засгийн ухаанд оруулж ирсэн юм. Гэхдээ эхэн үедээ зохих тайлбартайгаар!
- Нийтлэлч: Д. Болор
Энгийн товчхоноор хэлбэл, эдийн засаг гэдэг бол жирийн хүмүүсээс хол, хүн нэг бүрт төдийлөн хамаагүй нэг тийм эд огтхон ч биш бөгөөд манай орны хөгжил, цэцэглэлт ба өнөөгийн бид бүхний амьдралын түвшин болон хойч үеийн маань ирээдүй ер нь ямар байх, манай улс дотооддоо ямар ашиг орлоготой ажлын байруудтай байх, хүмүүсийн маань амьдралын түвшин, хэрэглээ, чанар ямар байхыг нөхцөлдүүлж тодорхойлдог нарийн бүтэц зохион байгуулалттай манай улс үндэстний АМЬДАРЧ ОРШИН ТОГТНОХ амин чухал гол чадавх юм.