ТҮҮХЭН ҮНЭНИЙГ ОГТ МЭДЭХГҮЙ БАЙХ "ЭРХ ЧӨЛӨӨ"-ТЭЙ БОЛСНЫ ТӨЛБӨР БОЛ ОДОО ӨӨРСДӨӨ БҮХ ЮМАА ЭВДЭН БУСНИУЛСАН - ЭДИЙН ЗАСГАА АЛУУЛСАН - 21 ТЭРБУМ АМЕРИК ДОЛЛАРЫН ӨНДӨР ХҮҮТЭЙ ДӨНГӨ ХҮЗҮҮНДЭЭ ЗҮҮЛГЭСЭН ӨНӨӨГИЙН МУХАРДСАН ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ БАЙДАЛ МӨН
Өнөөдөр 5-р сарын 9, фашист нацизмыг даран сөнөөсөн Агуу Ялалтын Баярын өдөр!
Иймээс дэлхийн I ба II дайны цаад зорилго, үр дагаврын тухай маш товчхон сануулъя.
1. Европын хамгийн том, хүчирхэг мөнгө хүүлэгч Ротшильдуудын бие төлөөлөгчид болох германы жүүд Пол Варбург, Английн банкирууд=мөнгө хүүлэгчдийн бие төлөөлөгч хурандаа Эдуард Хаус нар Америкийн Конгрессд бас мөнгө хүүлэгчдийг нь төлөөлж байсан гол фракцийн толгойлогч, сенаторч Нельсон Олдрич /өнөөгийн Рокфеллерүүдийн эхийн талын өвөг эцэг нь/ болон америкийн банк санхүүгийн том бүлэглэлийн төлөөлөгчидтэй хамтран АНУлсыг 2 шатлалтай төв банкны буюу мөнгө хүүлэгчдэд хамгийн ашигтай тогтолцоонд шилжүүлэхээр Холбооны Нөөцийн Акт нэртэй хуулийг АНУлсын Конгрессын хоёр танхимаар олон шат дараатай элдэв арга заль хэрэглэсний үр дүнд 1913 оны 12-р сарын 23-нд батлуулж авсан ба үүний дараа банкируудын урьдчилан бэлдэж 1913 оны 3-р сард болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар гаргаж ирж тавьсан байсан АНУлсын ерөнхийлөгч Вудро Уильсон энэ хуульд гарын үсэг зурснаар АНУлсад Холбооны Нөөцийн Систем нэртэй хувийн эзэдтэй төв банк байгуулагдсан түүхтэй.
Үүний дараа жүүд-англисакс банкирууд ХНСистем-төв банкаа бүх дэлхийн төв банк болгож авах, үүний тулд өөрсдийн доллараа дэлхийн нөөцийн валют болгохын тулд тэдний энэхүү зорилго бодлого үйл ажиллагааг нь сайн мэдэж байсан тул саад тотгор болж эсэргүүцэл үзүүлж байсан европын улс орнуудыг сулруулж сүйрүүлэхийн тулд дунд нь яс хаях замаар Европ тивээс дэлхийн дайн өдөөхөөр шуурхайлан бэлдэж эхэлсэн түүхтэй. Ийнхүү 1914 оны 8-р сарын 21-нээс дэгдсэн дэлхийн I дайн Австри-Венгерийн эзэнт гүрэн, Кайзерын эзэнт гүрэн, Оросын эзэнт гүрэн, Османы эзэнт гүрнийг сульдаан сүйрлийн ирмэгт авчирсан байлаа. Эцэст нь жүүд-англисаксууд дотоодын увайгүй урвагчид, гэнэн тэнэгүүдийг сурамгай ашиглаж дэлхийн I дайны талбарт ялагдаагүй Оросын эзэнт гүрнийг II сарын либерал ардчилсан хувьсгалаар, Кайзерын Германы эзэнт гүрнийг 1918 оны 11 сарын социал демократ хувьсгалаар дотроос нь дэлбэлж энэ дайнд ялагдахад хүргэж чадсан учир устгаж чадсан юм. Харин дайны талбарт ялагдсан, эдийн засаг нь суларч сүйрсэн Австри-Венгерийн болон Османы эзэнт гүрнүүдийг Англи, Америк, Франц /үнэндээ бол банк санхүүгийн бүлэглэл - Ротшильдүүд гэсэн үг/ гүрнүүд олон жижиг шинэ улс орнууд болгон хуваан бутаргаж геоулстөрийн энэ өрсөлдөгч нараа - дайснаа нэгмөсөн дарж авсан билээ...
Дэлхийн I дайны үр дагаврууд: Далайн арлын гүрнүүд болох Америк, Британи хоёрын буюу жүүд-англисаксуудын санхүү-эдийн колоничлолыг эсэргүүцэн тэмцсээр ирсэн Европ тивийн бүх том гүрнүүд задран унаж олон жижиг "эрх чөлөөт" улсууд болсон байлаа. Мөн Европын улс орнуудын эдийн засаг дэлхийн I дайны хөлд сульдан доройтсоны улмаас банкны тогтолцоо нь сулран сүйрч жүүд-англисакс мөнгө хүүлэгдчийн бүрэн эрхшээлд улам бүүр лав орсон байв. Мөн Америкийн Холбооны Нөөцийн Систем нэртэй хувийн төв банктай мөн Английн хувийн төв банктай өрсөлдөх-эсэргүүцэх хүчирхэг том банкууд Европ тивд үлдээгүй учир английн паунт стерлинг, хувийн эздийн "америк" доллар дэлхийд ноёрхох - мөнгө санхүүгээр нь дамжуулан дэлхийн бусад улсуудыг колоничлон шимэх гараагаа ийнхүү эхэлсэн юм.
2. Гэвч Оросын эзэнт гүрнийг задлан бутаргаж улмаар төр засгийг нь утсан хүүхэлдэйнүүдээрээ орлуулж улс орон, ард түмнийг колоничлох зорилго тавьж байсан Британийн эзэнт гүрний хөшигний цаадах жинхэнэ цаад эзэд нь болох Ротшильдууд, Барухууд, Оппенгеймэрүүд мөн Америкийн жинхэнэ цаад эзэд Морганууд, Шиффүүд, Рокфеллерууд зэрэг мөнгө хүүлэгчдийн бүлэглэлүүд ба тэдний гар доорх улстөрчид, тагнуулын тусгай албадын явуулж байсан бодлого үйл ажиллагааг нь оросын хэсэг социал демократчид-большевикууд чадварлаг ашиглаж чадсан юм. Большевикуудыг Орост 1917 оны 4-р сарын сүүлчээр цагаачлалаас эргэн орж ирэхээс өмнөхөн оросын гэнэн тэнэг либерал ардчилагчдын "буянаар" хаант төр засаг нь нэгэнт нуран унасан байсан тэр түүхэн сиймхийг ашиглаж Ленин тэргүүтэй большевикууд Орост 1917 оны 10-р сард Октябрийн социалист хувьсгал хийсэн түүхтэй... Ленинээр удирдуулсан оросын большевикууд ийнхүү төр улсаа сэргээн босгож бутран унасан байсан улс орноо эргүүлэн цуглуулж чадснаар барахгүй хүн төрөлхтний түүхэнд анх удаа хүн хүнээ ямар нэг хэлбэрээр мөлждөггүй тийм улс нийгмийг байгуулах хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр анти-капитализм гэсэн цоо шинэ зарчим дээр социалист улс нийгмийг байгуулж эхэлсэн нь чухамдаа Оросыг - ЗХУлсыг Барууны мөнгө хүүлэгч бүлэглэлийн заналт дайсан - стратегийн гол өрсөлдөгч нь болгосон юм...
Ийнхүү хүн төрөлхтөнд ямар нэг хэлбэрийн мөлжлөггүй-боолчлолгүй улс нийгмийг байгуулах цоо шинэ замыг зааж өгч үүнийгээ өөрийн огцом боловсролын үсрэлт, эрүүл мэндийн хөгжил мөн аж үйлдвэржилт, технологийн дэвшлээр харуулж эхлээд байсан ЗХУлсыг дахин дайны хөлд сүйрүүлж устгах зорилгоор дэлхийн I дайны нөхөн төлбөрт туйлдаж сүйрч байсан Германы засгийн эрхэнд тухайн үед бүр австрийн иргэн байсан! Адольф Гитлерийг /түүний анхны овог нь Шикльгрубер буюу жүүд хэлээр шекль - татварын зоос хураан цуглуулагч гэсэн утгатай жүүд овог юм!!!/ Барууны жинхэнэ цаад эзэд - мөнгө хүүлэгчид 1933 онд хүчээр гарган тавьсан юм.
Энэ мөчөөс хойш Америк-Английн санхүүгийн бүлэглэлүүд Гитлерийг мөнгө капиталаар угжиж Германыг буцаан "аж үйлдвэржүүлэн хөгжүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ийнхүү дахин зэвсэглэх, дайнд бэлтгэх бүх боломжийг нь хангаж өгч эхлээд Европын ихэнх улсуудыг эзлэн авч өөртөө нэгтгэхийг харсаар байж зөвшөөрсөн билээ. Энд онцгойлон тэмдэглэхэд, Англи, Франц, Америкийн эрх баригчид өөрсдийн "бордсон бух нохой" Гитлерт 1936 онд Австрийг цэргийн хүчээр өөртөө нэгтгэн авах боломжийг тавьж өгч дараа нь Английн төв банкинд байсан Австрийн алтны нөөцийг Гитлерт шилжүүлэн өгсөн ба 1938 онд Мюнхений хуйвалдаанаар Чехословакийг Гитлерт хаяж өгсөн нь тухайн үедээ Европ тивийн хамгийн том зэвсэг үйлдвэрлэгч байсан Чехословакийн аж үйлдвэрүүдийг шууд Гитлерын гарт шилжүүлэн өгөхөд оршиж байжээ.
Иймээс Барууны гүрнүүдийн зохион байгуулсан 1938 оны Мюнхений хуйвалдаан бол тэд Гитлерээр дэлхийн II дайныг өдөөх нь гарцаагүй, нэгэнт эргэлт буцалтгүй болгож дэлхийн дайныг зөвхөн цаг хугацааны асуудал болгосон учир 1938 оны Мюнхений хуйвалдааныг дэлхийн II дайны эхлэл гэж үздэг.
Европ тивийг бараг бүхэлд нь эзлэн авч хүн хүч, нөөц боломж, эдийн засгуудыг нь өөрийн цэрэг-дайны машины эд шураг болгосон байсан Гитлерийн цоохор арми "Харилцан үл довтлох" гэрээгээ дангаар зөрчиж Орост ямар нэг гомдол нөхцөл санал тавилгүйгээр итгэл эвдэн гэнэт 1941 оны 6-р сарын 22-ны үүрээр 1800 км-ийн өргөн фронтоор ЗХУлсын хил рүү дайран орж ирснийг Зөвлөлтийн ард түмэн сөрөн босож Эх орноо чөлөөлөх дайн эхэлсэн билээ. ЗХУлсын Ажилчин Тариачны Улаан Арми ба олон үндэстний ард түмэн нь 27 сая хүнээ алуулж асар их хохирол эвдрэл сүйрлийг амсаж Гитлерийн толгойлсон европын фашист цоохор армийг 4 жилийн дотор бут ниргэн 1945 оны 5-р сарын 8-нд ямар нэг нөхцөл тавихгүйгээр шууд бууж өгөх гэрээнд Берлинд гарын үсэг зуруулж буулгаж авсан түүхтэй. Энэхүү агуу дайн тэмцэлд ЗХУлсын Улаан арми, зөвлөлтийн ард түмэн хамаг хүнд хүчрийг үүрэн гарч мөн Европ тивийн бүх улс үндэстнүүдийг нацизм фашизмаас чөлөөлж өгсөн билээ.
Дэлхийн II дайны үр дагаврууд: Энэхүү агуу Ялалтын ачаар Европ, Ази Африкийн олон улс орнууд эрх чөлөөгөө олж авч тусгаар тогтносон бөгөөд 400 гаруй жилийн түүхтэй Барууны гүрнүүдийн колонийн систем нь задран унасан түүхтэй.
Энэхүү тэмцэлд, 1912 оны Орос-Монголын гэрээгээр Монгол улсыг бие даасан улс гэж дангаар хүлээн зөвшөөрсөн байсан, 1921 оноос 1946 оны 10-р сарын 20-ны бүх нийтийн санал хураалт хүртэл БНМАУлсыг тусгаар тогтносон улс хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрч тусгаар тогтносон улс гэж харьцаж байсан цорын ганц гүрэн ЗХУлсад социалист манай төр засаг, монголын ард түмэн - Монгол улс чадлынхаа хэрээр сэтгэл харамгүй тусалж байсан цорын ганц улс гэж ОХУлс одоо ч албан ёсоор үздэг.
Харин энэ бүх түүхэн үнэнийг 1990 оноос цөөн хэдхэн либерал ардчилагчид гүжирдэн гуйвуулж хятад байр сууринаас Монгол улсын тусгаар тогтносон түүхийг тайлбарлаж гүтгэж мөн Орос-Монголын бүх харьцааг хятад бодлогын зүгээс мушгисаар ирснийг дахин сануулъя!
3. Дэлхийн II дайныг зориуд өдөөж зохион байгуулсан Барууны гүрнүүд Гитлерийн 3 сарын цахилгаан дайн(блицкриг нэртэй) гэгч булаан эзлэх төлөвлөгөө нь бүтэхгүй гэдэг нь нэгэнт тов тодорхой болсны дараа АНУ, Британи хоёр сая ЗХУлсын талд орж 1942 оны 4-р сард ЗХУлстай Холбоотны гэрээ байгуулан лэнд-лизингээр аж үйлдвэрлэлийн зарим бараа нийлүүлж эхэлсэн нь нэгдүгээрт, дайтаж байсан хоёр талд ийнхүү "тусалж" энэ дайныг аль болох удаан үргэлжлүүлэх, ингэснээрээ ЗХУлс ба Герман, түүний дагуул европын улс орнуудыг аль болох их сулруулж эдийн засгийг нь аль болох их эвдэн бусниулж алах зорилготой байсныг түүхэн үнэн гэрчилнэ. Европ тивийг чухамдаа ийм нөхцөлд оруулсан байсан учраас л өнөөдрийг хүртэл дэлхийн II дайнд ялагдсан улсууд болох Герман, Япон улсууд жүүд-англисаксуудад эзлэгдсэн хэвээр, тэдний "төслийн улсууд" хэвээр, Европ тив бүхэлдээ Америк-английн жанжлал доор, НАТО-гийн цэрэг улстөрийн блокийнх нь нэг түшиц газар мөн мөнгө санхүү - нийгэм эдийн засгийнхаа хувьд тэдний гүнзгий колони улсууд - вассалууд нь хэвээр байгаа.
4. Дэлхийн II дайн Барууны эздүүдийн тавьж байсан хамгийн гол зорилго болох ЗХУлсыг - антикапитализмыг - мөнгө хүүлэгчдийн заналт дайсан социализмыг устгах зорилгодоо хүрч чадаагүй, харин ч Дорнод Европын олон улс орнууд европ угшилтай фашизм, нацизмаас чөлөөлөгдөж социалист улс нийгмийн хөгжлийн замд орж одоо зөвхөн ЗХУлс, БНМАУлс гэсэн хоёрхон социалист улсууд биш социалист чиг баримжаатай улс үндэстнүүдийн бүхэл бүтэн холбоо үүсэн гарч ирсэн юм. Үүнийг харж айн сандарсан У. Черчилл 1944 оны 4-р сард Москвад яаран хүрэлцэн ирж И. Сталинтай хэлэлцээр хийж эхэлсэн бөгөөд чухамдаа англисаксын элитүүд түүний амаар Европ тивийг нөлөөллийн бүс болгон хуваан авах саналыг тавьсан боловч И. Сталин - ЗХУлсын засгийн газар тэдний энэ санал төлөвлөгөөг "бохир" гэж нэрлэн хүлээн аваагүй түүхтэй.
Ийм олон шалтгааны улмаас Барууны цаад эзэд нь тэдний даалгавар - дайнч бодлогыг нь - дэлхийд ноёрхох гэсэн хэнээрхлийг нь гардан хэрэгжүүлж ирсэн Их британийн ерөнхий сайд Уинстон Черчиллийг 1945 оны 4-р сарын сонгуулиар унаган "зайлуулж" шийтгэсэн түүхтэй. Гэвч удалгүй хөшигний цаад дахь эзэд нь У. Черчиллд энэхүү ЯЛагдлаа бага ч гэсэн нимгэлэх боломжийг олгож түүнийг Америкийн Фултон хотод аваачиж 1946 оны 3-р сарын 5-нд У. Черчиллийн амаар ЗХУлсын эсрэг мөн социалист чиг баримжаатай улс болсон үндэстнүүдийн эсрэг Хүйтэн дайн-аа зарласан билээ. Үүнээс хойш Барууны олигарх бүлэглэлүүд коммунизм, социализмыг үзэн ядагч Гитлерийн тотал дайныг ийнхүү өөр арга хэлбэрээр - Хүйтэн дайнаар үргэлжүүлэн явуулсаар өнөөдөр болсон юм. Ийнхүү саяхан Гитлерийг дарсан аймшигт халуун дайнд ядаж аман дээрээ "холбоотнууд" нь болсон байсан Барууны гүрнүүд 1946 онд холбоотноо - ЗХУлсыг мурьж Гитлерийн гараар явуулж ялагдал хүлээсэн дайнаа одоо Хүйтэн дайн - гүжир гүтгэлэг тархи угаалгын хэлбэрээр үргэлжлүүлэн явуулахаар шийдсэн байлаа.
Барууны гүрнүүд өөртөө гэрээгээр хүлээсэн байсан II фронт нээж Гитлерийг араас нь довтлох үүргээ биелүүлэхгүй 1941-1944 он хүртэл бүтэн 4 жил элдэв шалтаг тоочин цааргалсаар байсан II фронтгүйгээр нь - тэдний цэрэг дайчдын зэвсэг техникийн бодит оролцоогүйгээр ЗХУлсын Улаан арми дан ганцаараа Гитлерийн цоохор армийг бут ниргэн ялалт байгуулж Европыг тивийг фашизм нацизмаас чөлөөлж чадах нь 1943 оноос нэгэнт тодорхой болсон байсан юм.
Барууны жинхэнэ эзэд-мөнгө хүүлэгчид дайнд ЗХУлс ялах нь нэгэнт тодорхой болсон байсан энэ дайны бүүр төгсгөлийн шатанд нь II фронт нээж оролцсон нь Ялалтын бялууг хуваалцах, хамгийн гол нь Гитлерийг араас нь довтлох II фронт нээх эсэх асуудлыг долларыг дэлхийн валют болгох асуудалтай холбон ацаглаж байсанд оршино. Жүүд-англисаксууд 1944 оны 7-р сард АНУлсын Бреттон Вуудст болсон бага хурлаар энэ зорилгынхоо эхний зорилтод хүрсэн ба мөн дайнд ялагдах нь тодорхой болсон байсан Германы хамгийн чухал аж үйлдвэрүүдийг нь өөртөө эзлэн завшихын тулд 1944 оны 6-р сарын дундаас эхлэн II фронтоо сая нэг юм нээж бараг хохирол амсалгүй давшсаар Германы баруун хэсгийг мөн Берлин хотын талыг нь эзлэн авсан байсан юм.
Мөн энэ дайнд АНУлс холбоотондоо сэтгэл харамгүй тусалж байгаагүй харин ч бүх нийлүүлэлт наймаагаа алтаар хийж байсан нь түүхэн баримт бөгөөд дайны дараа тэд бүх лэнд-лизингийнхээ төлбөрт 8 тонн алт нэхэмжилж ЗХУлсыг бүх төлбөрийг нь 8 тонн алтаараа бүрэн төлж дуусгасныг түүх гэрчилдэг. Гэвч энэ бүхний дараа АНУлс ба Их британи хоёр нийлэн ЗХУлсын эсрэг, социалист чиг баримжаатай болсон улс орнуудын эсрэг Гитлерийн гараар хийлгэсэн ч ялагдсан халуун зэвсгийн дайнаа одоо бол гүтгэлэг гүжирдлийн Хүйтэн дайн хэлбэрээр явуулах болсон билээ.
5. Хүний нийгмийн түүхэнд хүн хүнээ ямар нэг хэлбэрээр мөлждөггүй, шимэгчлэн шулдаггүй нийгмийг өөрийн дотоод хүчинд тулгуурлан байгуулах замд ЗХУ 1917 оноос, БНМАУлс 1921 оноос хойш, социалист бусад улс орнууд 1945 оноос хойш Барууны зүгээс явуулж ирсэн байнгын эдийн засгийн бүслэлт хоригуудын нөхцөл дунд, тагнуул туршуулуудынх нь хорлон сүйтгэх гүтгэн гүжирдэх байнгын асар том дарамт шахалтанд, дотоодын янз бүрийн хүндрэл гай зовлонг нь ашиглаж гадна талаас нь бослого үймээн зохион байгуулахыг оролдож ирсэн байнгын дайсагнасан орчинг туулж байсныг үнэн бодит түүхэн үнэн гэрчилж байгаа. Барууны мөнгө хүүлэгч олигарх бүлэглэлүүд бусад улс үндэстнүүдийн хөдөлмөрийн үр шим, ажиллах хүч, эрдэм мэдлэг туршлага, байгалийн нөөц баялгийг нь цөлмөн дээрэмдэх, хөрөнгө капиталыг нь хулгайн замаар оффшоортоо хийлгэн дээрэмдэх зэрэг түмэн янзын аргууд хэрэглэж ирснээ нуухын тулд, өөрсдийн энэ чивэлт хэнээрхэл зорилгыг нуун халхлахын тулд коммунизм, тоталитар, хэлмэгдүүлэлт зэрэг хоосон гүтгэлгийн шошго наан гүжирдэх замаар явуулж ирсэн юм. Энэ гүжир гүтгэлэг нь өнөөгийн зарим нэг ардчилсан колоничлолыг хүлээн авч эвлэрсэн, эрүүл ухаанаас "эрх чөлөөтэй" болсон сувьдаг шунахай гэнэн тэнэг бодгалиудад эцэг өвгөдийнхөө түүх замналд үл итгэх, улс Эх орондоо Элгэн садан ард түмэндээ итгэл алдрах, түүхэн чин үнэнд эргэлзэх гэх мэт арчаагүй өчүүхэн бодол санааг аажмаар сэм сэмхэн суулгаж өгсөн ба өнөөдөр хар амиа бодсон урвагч хулгайч завшигч цөөнхөөр нь улс орнуудыг эвдэн бусниулуулж эрхшээл колоничлолдоо оруулсаар байгаа юм аа...
Энэ бүхнийг ойлгож ухаарахын тулд, улс Эх орноо өнөөгийн ардчилсан колоничлолоос гаргахын тулд, алдсан Эрх чөлөөгөө буцаан авах тэмцэлд нэгдэхийн тулд Түүхэн үнэнийг, ер нь санхүү-эдийн засгийн хамгийн гол мөнхийн тулгуур зарчмуудыг ойлгож мэдэж ухаарсны дараа л тэмцлийн гол зорилгоо, зорилтуудаа мөн бодит боломж бололцоогоо сайтар тооцсон байх ёстой.
Одоогийн энэ "тэмцэл" бол улс Эх орнынхоо өнөөгийн байдлыг ул үндэстэй, өргөн гүн гүнзгий "бүтэн зургаар" нь харсан юм байхгүй, өнөөгийн энэ ардчилсан колоничлол - харийн хулхи үзэл суртал неолиберал фашист дэглэмийн оффшоор гэх мэтийн зарим нэгхэн "дутагдлыг" нь засаад л бусад бүх зүйл засарчих мэт, иймээс урьдаа тавьсан том бодит зорилгогүй, зөвхөн тэмцэж байгаа дүр эсгэлт мэт болчхоод байна.
Америкийн "чөлөөт" хэвлэл мэдээлэл, "шилдэг" боловсрол" нь хүмүүсийг юу болгож хувиргадгийг харцгаая.
Өнөөгийн америкчуудын ихэнхэд нь дэлхийн II дайнд АНУлс ялсан гэдэгт "ардчилсан" "чөлөөт" хэвлэл мэдээллүүд мөн "шилдэг" боловсрол нь бүүр итгүүлсэн байгаа ажээ. Russia Today агентлагийн сурвалжлагч "нацист Германыг ялахад ЗХУлсын гүйтгэсэн шийдвэрлэх үүргийг өнөөгийн америкчуудын чухам хэдэн хувь нь мэддэг юм бол гэсэн асуултын хариуг олохоор гудамжинд таарсан жирийн америкчуудад дараах асуултуудыг тавьсан байна.
Асуулт 1 : Дэлхийн II дайнд нацист Германыг даран ялахад ямар улс үндэстэн хамгийн их үүрэг гүйцэтгэсэн бэ?
- АНУлс!
- Америк.
- Франц!
- АНУлс л байх.
- Англи!
- Би ЗХУлс гэж бодож байна.
- Ер нь АНУлс л байх гэж бодож байна.
Асуулт 2 : Харин ЗХУлс биш гэж үү?
- АНУлсын оролцоогүйгээр бүх юм бүтэх байсан гэдэгт би итгэхгүй байна.
- Бид л, америкчууд л гол үүргийг гүйцэтгэсэн гэж би бодож байна.
- Биднээс гадна бас тэнд ЗХУлс байсан байх аа.
Асуулт 3 : ЗХУлс ойролцоогоор 30 сая, бараг өнөөгийн Канадын хүн амтай тэнцэх, хүнээ энэ дайнд алдсан шүү дээ.
- Энэ бол маш гунигтай.
- Тэд ямар нэг юм буруу хийсэн учраас л тэр биз.
Асуулт 4 : Ямар улс үндэстэн фашистуудын ичээ байсан Берлинийг эзлэн авч дайнд ялсан бэ?
- Герман эсвэл Франц!
- Герман улс эзлэн авсан! (Берлинийг Герман эзлэн авсан гэнэ ээ!)
Асуулт 5 : Уг нь Берлин бол Германы нийслэл хот юм шүү дээ.
- Тэгвэл Франц! /дунд насны эмэгтэй/
- Орос. /настай эрэгтэй хүн!/
Асуулт 6 : Дэлхийн II дайны хамгийн том шийдвэрлэх тулааныг нэрлэнэ үү?
- Хадан арал Мидуэйн дэргэдэх тулаан уу...
- Номхон далай дээрх тулаан.
- Нормандын төлөө тулаан.
- Арденны ажиллагаа.
Сурвалжлагч: Үнэн хэрэг дээр хамгийн том шийдвэрлэх тулаан бол Сталинградын тулаан юм шүү дээ.
- Үнэн гэж үү?!
- Хамгийн том тулаануудын нэг бол Сталинградын тулаан байсан байх аа.
Сурвалжлагч: Таны зөв өө! Сталинградын тулаан юм. /бөөн алга ташилт?!/
Асуулт 7 : Та нар Сталинградын тулааны тухай ер нь сонссон уу. Энэ тухай ямар нэг юм хэлж чадах уу?
- Үгүй ээ.
- Үгүй ээ.
- Үгүй ээ. Хэзээ ч сонсож байгаагүй!
Асуулт 8 : Америкчууд, дэлхийн II дайнд ЗХУлсын гүйцэтгэсэн үүрэг ролийг санаатай багасгадаг юм биш үү?
- Тийм гэдэг нь ойлгомжтой байна шүү дээ.
- Дэлхийн II дайны дараа Хүйтэн дайн эхэлснээс болж одоо олон зүйл мартагджээ.
- Намайг дунд сургуулийн сурагч байхад манай сурах бичгүүдэд дэлхийн II дайнд оросуудын гүйцэтгэсэн үүргийн тухай огт юу ч бичээгүй байсан!?...........
- Яагаад тэр вэ?
- Харин энд л бүх асуудал нуугдаж байна даа........?????!!!!
Хэвлэл мэдээллүүдийг төр засаг, ард түмнээс нь эрх чөлөөтэй болгож хувийн эздээр дамжуулж ард түмний тархийг нь угааж байх нь хэнд ашигтай байгаа вэ?
Өнөөгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэн бодит мэдээллийг хүргэгч үү эсвэл гаднын дебилжүүлэгч хэрэгслүүдийн Монгол дахь цагаан хоолой нь уу?
Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.