Цуврал нийтлэлийн 14-р хэсэг

1919 оны урвалт 1
Сүй шу жан улсаа худалдсан Монгол ноёдын хамт. Нийслэл Хүрээ.

 

Ард-чи-лаларчдад "эх оронч" хэмээн өргөмжлөгдсөн, уран яруу найруулан бурагчид "алтан ургийн" гэж давхар хочилсон, манжийн төрөөс ноён цолоор шагнуулсан ноёд эд мөнгө, эрх мэдлийн шунал тачаал, амин хувийн эрх ашгаа урьтал болгон улс орноо - бүх баялаг, газар нутаг, ард түмэнтэй нь Хятадад худалдсан гутамшигт түүхийг бодит үнэнээр нь шүүн хэлэлцэж хойч үед сургамж өгөх талд либерал "түүхч" нэртэй өнөөгийн дэглэмд үйлчлэн уран бурагчид 30 жилийн турш юу ч хийсэнгүй өнөөдрийг хүрлээ.

Иймээс 1919 оны гутамшигт түүхээс 100 жилийн дараа өнөөгийн ард-чи-лаларчид яг тэр урвагч ноёдын адил улс орноо дахин асар их зээл өрийн харийн дөнгөнд хийсэн байгаа гэмт хэрэг давтагдаж байгаад ч үнэн зөв дүгнэлт хийсэнгүй. Харин ч түүхээ гуйвуулан гүтгээд шанд нь ард-чи-лалар дэглэмээс хулхи эрдмийн цол хэргэмээр шагнуулах, харийнхнаас долларын шан харамж авах гэмт үйлдлүүд газар авсаар байгаа нь манжийн үеийн хэргэм цол, шан харамжийн төлөө гутамшигт гэмт хэргүүд үйлдэгсдийн өмнөх түүхийг мөн л давтаж байна.

ХХ зууны эхэн хагаст болсон “1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн”, “1919 оны автономит эрхийг Хятадад худалдсан хэрэг”, “1932 оны лам нарын зэвсэгт бослого”, “1937-1939 оны их хэлмэгдүүлэлт” хэмээх үйл явдлуудыг 1990 оноос хойш хэт нэг талыг барин эргэлзээтэй дүгнэх болсон гэж миний бие үзэж буй юм. Тиймээс энэ эргэлзээгээ тайлах үүднээс түүхч Д.Өлзийбаатарын докторын диссертацын ажлыг тухайлж нэг бүрчлэн уншсан бөгөөд түүн дотор хэд хэдэн хоорондоо зөрчилтэй, бодит баримтуудаар илэрхий няцаагдах дүгнэлтүүд байгааг олсон юм.

Хэрэв бодит түүхэн баримтуудад тулгуурлан харвал цэвэр гүжир гүтгэлэг, тархи угаалт гэж нэрлэж бүрнээ болох тэрхүү дүгнэлтүүдийг миний бие цуврал нийтлэлүүдээрээ нэг бүрчлэн няцааж байгаа билээ. Энэ удаад 1919 оны автономит эрхийг Хятадад худалдсан гутамшигт урвалттай холбоотой Д.Өлзийбаатарын дүгнэлтүүдийг авч үзэцгээе.

1919 оны эцэст Бүгд Найрамдах Хятад Улс (БНХУ) монголын ноёд, лам нартай сэм хуйвалдан автономит Монгол улсад цэрэг оруулан улмаар автономит эрхийг үгүй хийж өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг болгосон билээ. XX зууны Монголын түүхэнд хамгийн гутамшигтай энэхүү үйл явдлыг өнөөгийн түүхч нэр зүүсэн неолибералч үзэл сурталчид нэг бол огт дурдахгүй эсвэл дөнгөж дурдах төдий болоод өнгөрдөг ба бүүр заримдаа Богд ба ноёдод бууж өгөхөөс-урвахаас өөр ямар ч арга байхгүй байсан мэтээр хэт гуйвуулан бичдэг болсон. Учир нь хэрэв жинхэнэ бодит үнэнийг илчилж Богд болон түүний засгийн түшмэлүүдийг урвагч байсныг нотолчих юм бол 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг монголын жинхэнэ эх орончдын “хувьсгал” байсан хэмээн гөрдөж 1921 оны Ардын хувьсгалын эсрэг сөргүүлэн тавих боломжгүй болох юм.

Чухам үүнийг түүхч гэгдэх Д.Өлзийбаатар ч мөн хийсэн байна. Тэрээр “1919 оны эцсээр Хятадын засгийн газар Хиагтын гурван улсын гэрээг тэгш бус хэмээн цуцалсан Зөвлөлт Орос улсын Засгийн газрын санаачлагыг овжноор ашиглаж Монголын автономитийг цэрэг зэвсгийн хүчээр устган Монгол оронд өөрийн ноёрхлыг тогтоосон билээ гэсэн байна.

Улс орны тусгаар тогтнол үгүй болж харийн колони орон болсон тэрхүү гутамшигт үйл явцыг Д.Өлзийбаатар зөвхөн энэ хэдхэн үгэнд багтаан, нэг талаас маш болхи бүдүүлэг, нөгөө талаас асар олон баримтуудыг орхигдуулан хэт мушгин гуйвуулж-гүтгэж бичжээ. Уг нь тэрээр диссертацын ажлынхаа нэг хэсэг болгон 1911-1929 оны үйл явдлуудад бүхэл бүтэн хоёр бүлгийг тэр чигт нь зориулсан шүү дээ!

Улмаар уг дүгнэлтээсээ жаахан хойхно 1911 оны хөдөлгөөнийг 1921 оны Ардын хувьсгалын эсрэг сөргүүлэн тавихдаа тэрээр 1919 оны Богдын засгийн газрыг “10 жилийн өмнө Монголын эх оронч язгууртнуудын тэмцэж босгосон Богдын засгийн газар” хэмээн тодорхойлсон байна (энэ хэсгийн дэлгэрэнгүйг хойно бүтнээр ишлэх болно).

1919 оны энэхүү эх орноосоо урвасан ноёд, лам нарын гутамшигт явдлыг зөвхөн дурдаад өнгөрөхдөө Д.Өлзийбаатар болсон үйл явдлын ач холбогдол багатай багахан хэсгийг авч ашиглаад харин хамгийн чухал баримтуудыг бусад ардчилсан түүхчдийнхээ адил “таг мартчихсан” байгаа. Хамгийн гол нь чухам тэдгээр чухал баримтуудыг өнөөгийн олон нийтээс таг нуусан байгаа нь уншигчдад үнэхээр хятадын цэргийн эрхтний өмнө монголын эх оронч ноёд аргагүй хүчин мөхөстсөн юм байна гэсэн буруу ойлголт төсөөлөл, хуурамч сэтгэгдлийг төрүүлэхээр байгаа!!!

Тэгвэл тэр үед чухам яг юу болсон бэ?

Үргэлжлүүлэн унших

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг