Зөвлөлтийн эдийн засгийн гайхамшиг

“Түүх хэнийг ч өөрөөс нь сургамж авч, суралцаж байхыг гуйж араас нь хөөцөлддөггүй юм аа, зүгээр л тэгж чадаагүй хэн бүхнийг өршөөлгүй шийтгэж байдаг юм” гэсэн мэргэн үг байдаг билээ. Өмнөх түүхээ ололт амжилтууд бүртэй нь бүрэн үгүйсгэн нулимж хаячхаад, бүгдийг эхнээс нь цоо шинээр эхэлнэ гэж мугуйдлан зүтгэсэн ард түмэнд цаашдын ололт амжилт, хөгжил цэцэглэлтэд хүрэх ямар ч боломж үгүй гэдгийг бид хүн төрөлхтний түүхээс биш юм аа гэхэд өөрсдийн сүүлийн 30 гаран жилийн түүхээс бэлхнээ харж болохоор байна.

Гагцхүү өнгөрсөн түүхээ үнэн бодитоор нь ойлгож ухаарч, алдаа бүрээс нь сургамж авч, тэр бүгдийг дахин давтахгүй байхыг хичээж, хэрэгтэй туршлага, ололт амжилт бүрийг нь өнөөдрийн бодит нөхцөл байдалд нийцүүлэн ашиглаж чадах эсэхээс л бидний сүүлийн 30 гаран жилийн энэ хямрал мухардлуудаасаа гарч чадах эсэх нь шууд хамаарах юм.

Үргэлжлэлийг энэхүү нийтлэлийн ГАРЧИГ дээр дарж орж уншина уу.

30

Энэ хямрал бол мөнгийг хэвлэн эмисс хийх (гүйлгээнд оруулах) эрх хувь этгээдүүдэд байх, тэр тусмаа энэ эрх нь ямар ч бодит хязгаарлалтгүй байх нь ямар аюултай болохыг тов тодорхой харуулж өгсөн юм. Мэдээж тэд өөр юугаар ч биш зөвхөн мөнгө хэвлэн эмисс хийх энэ хэмжээгүй эрх чадлынхаа хүчээр л энэ хямралыг зохион байгуулсан билээ.

Мэдээж ганцхан өдрийн өмнө бялхан хөгжиж, бүр бялууран цалгиж байсан зах зээл гэв гэнэт мөнгөний хомсдолд орж нуран унасан энэ үйл явдлыг чөлөөт зах зээлийн онолууд нь тайлбарлаж чадахгүй байх нь аргагүй юм аа!!! Үнэхээр ийм гэнэтийн, асар өргөн хэмжээтэй хомсдол "өөрөө аяндаа" бий болох ямар ч боломжгүй нь хэнд ч ойлгожтой бөгөөд ийм зүйлийг зөвхөн зориудаар зохион байгуулах л боломжтой байдаг билээ!

Бүхнийг фронтод

1941 оны 6-р сарын 22-нд Гитлерийн фашист Герман 1939 онд байгуулсан байсан харилцан үл довтлолцох гэрээгээ зөрчин ЗХУ-д гэнэт халдан довтолсноор Аугаа Эх Орны Дайн эхэлсэн түүхтэй. Чухам яг энэ өдөр ЗХУ-д фашистууд довтолсон мэдээг дамжуулсны дараа МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгчид, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөл хамтран хуралдаад Монголын ард түмэн энэхүү дайнд ЗХУ-ын талд бүрэн зогсож байгаагаа мэдэгдэж, 1936 онд байгуулсан Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах гэрээгээр ноогдосон үүргийнхээ дагуу ЗХУ-д бүхий л бололцоогоор туслахаа илэрхийлэн тус хурлаас тусгай тогтоол баталсан билээ. Ийнхүү хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн олон хүний амийг авч одсон, хамгийн их цэрэг, зэвсэг техник оролцсон, хамгийн их зардал гарсан энэ аймшигт дайнд БНМАУ ЗХУ-ын хамгийн анхны холбоотон болсон юм. Үүгээр ч зогсохгүй бид бүхий л дайны туршид ЗХУ-ын цорын ганц үнэнч холбоотон нь байсан билээ.

Ленд лиз

АЛИВАА ТУСЛАМЖ БОЛ ЮУНЫ ӨМНӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БАС ЯГ ЦАГАА ОЛСОН БАЙХ ЁСТОЙ БИЛЭЭ.

Гэвч АНУлсууд Гитлерийн эсрэг дайнд холбоотон болсон байсныхаа хувьд ЗХУ-д тэр бүхнийг үйлдвэрлэх технологиудыг биш зөвхөн бэлэн бараа, зөвхөн бэлэн зэвсэг техникүүдээ хожим алтаар төлөх зээлийн гэрээгээр нийлүүлж байсан ба энэ дайны турш тэр үеийн ханшаар ЗХУ-аас нийт 8 тонн алтны цэвэр ашиг унагасан байдаг.

Хүчин 2

Сталинградын дэргэд 1942 оны 7-р сараас 1943 оны 2-р сарын сүүлч хүртэл Гитлерийн 6-р арми бүслэлтэн орон бут ниргүүлсний дараа фашист Германы толгойлсон Европын нацист 14 улсуудын цоохор армиуд бүх фронтууд дээр ялагдан ухарч эхэлмэгц нацист Германы үзэл суртлын яамны сайд – нацизмын гол үзл сурталч И.Геббельс тэргүүтэй нацистууд “Германыг азийн зэрлэгүүд эзлэн авч 8-80 насны бүх эмэгтэйчүүдийг зэрлэгээр хүчиндэх болно” мөн “Оросууд Катыний ойд 22 мянган польшуудыг буудан алсан” гэгч ор үндэсгүй хоосон үлгэрүүдээ зохион европын ард түмнүүдийг айлган сүрдүүлж давшин ойртож байсан ЗХУлсын Улаан  армийг улам хүчтэй эсэргүүцэхийг уриалж мөн Гитлерийн эсрэг холбоотнуудын эвсэлийг хагалан бутаргах зорилгоор бурж эхэлсэн юм. Гэвч яг тэр үед болон дайны дараа 1960-аад он хүртэл онд Барууны эрх баригчдын хэн нь ч нацистуудын энэ худал ухуулгыг ашигладаггүй мөн фейк сэтгүүлчид нь ч чөлөөтэй бурдаггүй байсан байдаг. Иймээс нацистуудын энэ ухуулгуудын гол зорилго нь Германы болон Европын бусад ард түмнүүдийг айлган сандаргаж тэднийг өөрсдийг нь нацист дэглэмүүдээс чөлөөлөхөөр давшин ойртож байсан ЗХУ-ын Улаан армид туслуулахгүй байх, харин ч улам хүчтэй эсэргүүцэхийг ятгахад оршиж байсныг тэр үеийн хүмүүс ойлгож байсан билээ. 

зураг 1

Хэрэв Нью-Йорк, Лондон, Париж гэх мэт Барууны аль ч хотын гудамжинд яваа хүмүүсээс Дэлхийн II дайнд ялсан улсуудыг нэрлэнэ үү гэж асуувал ихэнх нь зөв хариултыг мэддэггүй бөгөөд эсвэл тэдний маш цөөнх нь арай ядан зөв нэрлэдэг. Ер нь тэдний ойлголт төсөөллүүд нь Дэлхийн II дайн мөн Ялалтын талаарх түүхэн бодит баримтуудыг огт тооцдоггүй нь үнэхээр гайхшрал төрүүлдэг билээ. Зөвхөн Нью-Йоркын Бродвей өргөн чөлөөнд алхаж яваа америкчуудын ихэнх нь “германчууд америкчуудтай нийлэн Дорно зүгийн зэрлэгүүдтэй тэмцэж ялсан” гэж төсөөлдөг төдийгүй олон ерөнхийлөгч нь “ЗХУ бол АНУлсуудад дэлхийн II дайнд ялахад нь тусалсан” гэж хээв нэг улайм цайм худлаа бурдаг. Учир нь Барууны “чөлөөт” хочтой фейк хэвлэл мэдээллүүдэд үүнээс өөр бодит үнэн түүх, үзэл бодол, байр суурийг бичихийг мөн ярихыг хориотой байдаг. Одоо Барууны сурах бичгүүдэд энэ талаар чухам юу гэж бичиж сурагчдынхаа тархийг угааж байгаа вэ?

Черчилл У

 Англосаксуудтай 3 дахь хөрш байх нь дайсан нь байхаас ч илүү хорлонтой! 

1946 онд Уинстон Черчилл АНУлсуудын Фултон хотноо “Англи хэлт бүх улсууд коммунизмын эсрэг төмөр хөшиг татах”-ыг уриалан ЗХУ тэргүүтэй социалист чиг баримжаатай улсуудын эсрэг Хүйтэн дайнаа зарласан билээ. Гэхдээ Англи, АНУлсууд тэргүүтэй эдгээр “холбоотон” гэгч хоёр нүүртнүүдийн увайгүй үйлдлүүд нь үүгээр ч хязгаарлагдахгүй бөгөөд тэд Хүйтэн дайнаа зарлахаасаа ч бүүр өмнө буюу Дэлхийн II дайн бүрэн дуусаа ч үгүй байхад нэг биш удаа холбоотон нь байсан ЗХУ-ын араас "түгжилдэн" хутга шаахаар төлөвлөж байсан нь архивын нотлох баримтуудтайгаа одоо нэгэнт илэрхий болсон билээ.

Феодалын дарлал 1

Энэ удаад либералуудад дахин гүтгэх боломж олгохгүйн тулд тэдний ад үзээд байгаа тэрхүү судалгаанууд дээр бус шууд түүхэн эх сурвалж материалууд дээр үндэслэн өөрийн дүгнэлтийг дахин батлах болно. Ийм материал бол нэн тэргүүнд “1911 оны зун цаг Халхын Жавзандамба хутагт ба дөрвөн хаадаас бүх монгол үндэстэн нь Манж хятадын дарлал дор тэсэш үгүй болсон учрыг гаргаж, тусгаар улс байгуулахад тусламжийг гуйж Орос улсын хаанд өргөсөн бичиг” хэмээх юм. Уг бичгийг Богд лам ба халхын дөрвөн ханаас II Николай хаанд хандан бичсэн бөгөөд 1911 оны наймдугаар сарын эхээр чин ван Ханддорж тэргүүтэй хүмүүсээр Хаант Орос улс руу явуулсан байдаг. Энэ бичиг бол чухам 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний цаана хэний, ямар эрх ашиг оршин байсныг гарцаагүй нотлох тун чухал баримт бичиг юм.

Богд Төвд ламхай

Их Орос улсын их цагаан хааны амгаланг эрж үнэн байдал учирыг гаргаж айлтгах нь

Манай халхын дөрвөн аймгийн монголчууд эртнээс нааш шарын шашиныг шүтэж, өөрсдийн хэв суртлаар явтал, хожим манж хаан мандаж, шарын шашиныг эрхэмнэн эрдэм өршөөлийг дэлгэрүүлсэний тулд бидний багш анхан үеийн Богд лам шарын шашиныг эрхэмлэн манж хаанд шүтсээр хоёр зуу илүү он Монгол хан ван засгууд өөр өөрийн албат арддаа эзэн болж газар орны ашгаа өөртөө эдэлж маш амар тайванаар аж төрж буйд ойрноос нааш хятад түшмэд эрх барьж улсын хэргийг элдвээр самууруулахын дотор ялангуяа шинэ засгийн дүрэм хэмээн нэрийдэж завшаан дор монгол газрыг ашиг тариа хэмээх зэргээр эзлэн хуучин хэв суртлыг халж эрх хүчийг бууруулан бүрэлгэх нь үнэхээр гашуун, үүнд халхын аймаг бүгдээр чармайн хэлэх нь манж хаан бурхан шашиныг эрхэмлэж эрдэм өршөөл маш бадарсаны тулд урьд бид нар шүтэж дагасан нь эдүгээ нэр буй боловч үнэн үгүй дор хүрч зовлон зүдгүүрийг үүсгэх нь цагаар нэмэгдэхийг аль хэн ч тодорхой мэдэх тулд эдүгээ хүсэх нь

Ардын хувьсгал 1

Д.Өлзийбаатарын диссертацын ажил дахь илэрхий гүжир гүтгэлгүүд үүгээр огт дуусахгүй ээ!!! Түүний зөвхөн диссертацын ажил дээрх гүтгэлгүүдийг бүгдийг нь энэ мэт няцаах юм бол бүтэн боть ном болох юм. Гэхдээ үүнээс хойш түүний гүжирдлэгийг би биш харин жинхэнэ мэргэжлийн архивын түүхч нягтлан ажиллах ёстой болно. Учир нь түүний судалгааны ихэнх хэсгийг "архив"-ын гэх материалууд дээр үндэслэн хийсэн байгаа. Харин миний хувьд тэрхүү материалуудад хүрэх боломж бололцоо, цаг зав ч байхгүй юм. Гэхдээ өөрийн энэ хүртэл бичсэн, тайлбарласан, батлан харуулсан бүхнээс харвал түүний тэр "архив"-ын материалууд гэгч дээр суурилсан дүгнэлтүүд дунд миний олж илчилснээс ч олон гүжир гүтгэлэг байгаа гэдэг нь туйлын тодорхой юм. Учир нь түүний бидний хүрэх бололцоотой, нийтэд нэгэнт ил болсон тэрхүү материалууд, баримтууд дээр хийсэн дүгнэлтүүд нь ямар ичгүүргүй гүжир гүтгэлгээр дүүрэн болохыг та сая харлаа. Тэгвэл ийм ичих нүүргүй юм хийж буй хүн бидний ихэнхийн хүрч, танилцаж, шүүн тунгааж чадахгүй "архив"-ын нэртэй баримтуудыг ашиглан ямар өөдгүй хор хутгаж чадахыг одоо төсөөлөхөд тийм ч хэцүү биш биз ээ.

1919 оны урвалт 1

Ард-чи-лаларчдад "эх оронч" хэмээн өргөмжлөгдсөн, уран яруу найруулан бурагчид "алтан ургийн" гэж давхар хочилсон, манжийн төрөөс ноён цолоор шагнуулсан ноёд эд мөнгө, эрх мэдлийн шунал тачаал, амин хувийн эрх ашгаа урьтал болгон улс орноо - бүх баялаг, газар нутаг, ард түмэнтэй нь Хятадад худалдсан гутамшигт түүхийг бодит үнэнээр нь шүүн хэлэлцэж хойч үед сургамж өгөх талд либерал "түүхч" нэртэй өнөөгийн дэглэмд үйлчлэн уран бурагчид 30 жилийн турш юу ч хийсэнгүй өнөөдрийг хүрлээ.

Иймээс 1919 оны гутамшигт түүхээс 100 жилийн дараа өнөөгийн ард-чи-лаларчид яг тэр урвагч ноёдын адил улс орноо дахин асар их зээл өрийн харийн дөнгөнд хийсэн байгаа гэмт хэрэг давтагдаж байгаад ч үнэн зөв дүгнэлт хийсэнгүй. Харин ч түүхээ гуйвуулан гүтгээд шанд нь ард-чи-лалар дэглэмээс хулхи эрдмийн цол хэргэмээр шагнуулах, харийнхнаас долларын шан харамж авах гэмт үйлдлүүд газар авсаар байгаа нь манжийн үеийн хэргэм цол, шан харамжийн төлөө гутамшигт гэмт хэргүүд үйлдэгсдийн өмнөх түүхийг мөн л давтаж байна.

лам нар 2

Д.Өлзийбаатар:Монгол түмэндээ багш хэмээн хүндлэгддэг уламжлалт буддын шашны лам хуврагуудын тэргүүлэх хэсгийг ард түмний дайсан гэх зэргээр хүнд хилс яллаж, монгол үндэстний олон зуун жил шүтэн биширч ирсэн шашин, гүн ухаан, түүн дээр суурилсан уламжлалт анагаах ухаан, мэдлэг оюун, урлаг соёлын өвийг харгис үзэл, бурангуй хоцрогдлын илрэл гэж хавчин устгаснаас оюун санааны эзгүйрэл үүсч, хэв заншил, ёс суртлаа мартан гээх, ёс суртахууны элдэв доголдолд өртөх үүд хаалга нээгдэв.

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг